МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,
хохирогч П.*******,
хохирогч Б.*******ын өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л., Г.,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 23 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, , бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “” ХХК-д машин угаагч ажилтай, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт, ******* аймаг, сум, , хаягт оршин суух бүртгэлтэй боловч , , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй.
******* овогт *******ы ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 22 оны 0 сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим хорооны нутаг дэвсгэрт байрлах “”-аас зүүн тийш 350 метрийн зайтай сайжруулсан шороон замд улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт зорчихдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгслийн зорчигч П.*******, Б.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.
Хохирогч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй. Гомдол санал байна. Аваараас болж 3 сар гэртээ хэвтсэн. Тэр хугацаанд олох байсан орлогыг нэхэмжилж байгаа. Ажил хийж байсан бол цалингийн зээлээ дарчих байсан, гурван хүүхдийн хичээлийн юмыг бэлдчих байсан. Бүсний мөнгө, томографын мөнгө, бэлнээр 100.000 төгрөг, сүүлд эмчилгээний мөнгө гээд 0.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш өөр мөнгө өгөөгүй. Шинээр 100.000 төгрөгийн шатахууны баримт гаргаж өгч байгаа.” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-16 дахь тал),
- Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 18 дахь тал),
- Хохирогч П.*******, Б.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 21-22, 27-29 дэх тал),
- Гэрч, иргэний нэхэмжлэгч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 32, 34 дэх тал),
- Гэрч С., О., Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 40-41, 43, 45 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 22 оны 0 сарын 16-ны өдрийн 8578 дугаар, 22 оны 0 сарын 09-ний өдрийн 290 дугаар, 22 оны 0 сарын 09-ний өдрийн 291 дугаар, 22 оны 0 сарын 16-ны өдрийн 308 дугаар, 22 оны 0 сарын 16-ны өдрийн 307 дугаар дүгнэлтүүд (хавтаст хэргийн 50-51, 55-56, 60, 64-65, 69-70 дахь тал ),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээнийн газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 22 оны 12 дугаар сарын -ны өдрийн 3467 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 78-91 дэх тал ),
- “” ХХК-ийн авто машин техникийн 22 оны 0 сарын 18-ны өдрийн 1064 дугаартай үнэлгээний тайлан, хавсралт (хавтаст хэргийн 108-109 дэх тал),
- Мөрдөгчийн 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн магадалгаа (хавтаст хэргийн 106-107 дахь тал),
- приус загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 132-133 дахь тал),
- Хохирогч Б.*******оос гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 134 дэх тал),
- Шүүгдэгч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),
- Хохирогч П.*******аас шинээр гаргаж өгсөн 3 ширхэг шатахуун авсан баримт зэрэг болно.
Шүүгдэгч Б.*******ы өмгөөлөгч Л., Г. нар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Мөрдөгчийн 22 оны 0 сарын 04-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал),
- Хохирогч П.*******, Б.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 21-22, 27-29 дэх тал),
- Иргэний нэхэмжлэгч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
- Гэрч Б., С., О. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 38, 40-41, 43 дахь тал),
- Шүүгдэгч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 126-127 дахь тал),
- Хохирогч Б.*******оос гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 134 дэх тал),
- Хохирогч П.*******д хохирол төлсөн төлбөрийн баримтууд (хавтаст хэргийн 138 дахь тал),
- Хохирогч Б.*******од хохирол төлсөн төлбөрийн баримтууд (хавтаст хэргийн 139 дэх тал),
- “” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 155 дахь тал),
- Шүүгдэгч Б.*******ы ээж Б.ээс гаргаж өгсөн тодорхойлолт (хавтаст хэргийн 156 дахь тал),
- Хохирогч Б.*******ын эмчилгээний төлбөр болон тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нийт 7.311.000 төгрөг төлсөн баримтууд зэрэг болно.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Март нь шинжлэн судлах нотлох баримт нь улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримттай давхацсан тул шинжлэн судлуулснаар тооцуулсан болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, хохирогч Б.*******ын өмгөөлөгч Д.Март хохирогч Б.*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л., Г. нар улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас тус тус оролцов.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 22 оны 0 сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим хорооны нутаг дэвсгэрт байрлах “”-аас зүүн тийш 350 метрийн зайтай сайжруулсан шороон замд улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт зорчихдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгслийн зорчигч П.*******, Б.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-16 дахь тал),
- Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 18 дахь тал),
- Хохирогч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “О., Б.*******, Г. гурав 1 шил архи, 2.5 литрийн хэмжээтэй пиво уучихсан явна гээд сууж байсан. Б.******* нэлээн согтолттой байсан болохоор Б.******* машин бариад явсан. үзчихээд буцаад ирэхэд Б.******* машины дэргэд суугаад би өөрөө машин барина гэж байгаад тайвшраад арын суудал дээр суусан. Б.******* машин жолоодоод хөдөлсөн. Нээх холдолгүй машин гэнэт шарваад байсан. Нэг мэдсэн машин онхолдчихсон. Г., О., Б.******* нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бусад нь огт архи уугаагүй эрүүл байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
- Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 оны 0 сарын 04-ний өглөө Г. бид хоёр дэлгүүр ороод 0.75 литрийн Экс нэртэй архи, 2.5 литрийн Нийслэл пиво аваад, хувааж уусан. Би тасарчихсан нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн. дээр очсоноо санахгүй байна. Б.*******ыг жолооны үнэмлэхтэй үгүйг мэдэхгүй байна. Тухайн машиныг 21 оны 10 дугаар сард банк бусаар худалдаж авсан. Одоо бол банк бусыг төлж дуусгасан. Миний эхнэр Эы нэр дээр байдаг боловч миний эд хөрөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27, 29 дэх тал),
- Иргэний нэхэмжлэгч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Б.******* машин бариад хөдлөөд явсан. Удаагүй явж байтал замын хажуу хэсэг рүү онхолдсон. Би яг юунаас болж замын хажуу руу унасан талаар мэдэхгүй байна. Б.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Сүүлд ямар ч байсан өөдөөс машин гарч ирсэн гэж Б.******* ярьж байсан. Эрүүл байсан болохоор машин барьсан, жолооны үнэмлэх байдаг болохоор барьсан байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
- Иргэний нэхэмжлэгч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жолоочийн хажууд би сууж байсан. Хойд талын суудалд О., П.*******, Б.*******, Б.*******ы найз охин гэх хүмүүс сууж байсан. Одоо санахад зам дээр автомашин зогсож байхад нь гүйцэж түрүүлэх үед өөдөөс автомашин гарч ирээд огцом дараад л онхолдчихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дэх тал),
- Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* би өөрөө машинаа барина та нар намайг руу авч гарсангүй гээд уурлаад байсан. Бид нар нийлж байгаад машины хойд суудал дээр суулгаад Б.******* машин жолоодож явсан. Машинд суугаад утсаа оролдоод явж байтал гэнэт орилолдоод эхэлсэн. Нэг мэдэхэд машин өнхөрч байсан. Б.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн үед утсаа оролдож явж байсан болохоор хэр хурдан явж байсныг мэдэхгүй, юунаас болж осол болсон талаар мэдэхгүй. П.******* эгч сүүлд өөдөөс машин гарч ирсэн гэж хэлж байсан. Надад гэмтэл учраагүй. Б.******* 22 оны 03 дугаар сард жолооны эрхээ 1 жилээр хасуулсан, одоо ямар нэг үнэмлэхгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
- Гэрч О.Од-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...наас 300-400 метр холдож байхад машин яг замын гол хэсэгт явж байгаад гэнэт шарваад эхэлсэн. Би толгойгоо хамгаалаад доошоо тонгойход машин замын хажуу хэсэг рүү гараад өнхөрч эхэлсэн. Тэгээд нэг мэдэхэд машины 4 дугуй дээшээ харчихсан онхолдчихсон байсан. Б.******* сүүлд эрхээ хасуулчихсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 22 оны 0 сарын 16-ны өдрийн 8578 дугаартай “...П.*******ын биед сээрний 6-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн сарвууны ард зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50 дахь тал),
- Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 22 оны 0 сарын 16-ны өдрийн 307 дугаартай “...Б.*******ын биед тавхайн 3-р хурууны шивнүүр ясны зөрүүгүй хугарал, баруун 6-р хавирганы хугарал, тархи доргилт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 69-70 дахь тал),
- Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 22 оны 0 сарын 16-ны өдрийн 308 дугаартай “...Г.ийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-65 дахь тал),
- Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 22 оны 0 сарын 09-ний өдрийн 290 дугаартай “...С.ын биед бүсэлхийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
- Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 22 оны 0 сарын 09-ний өдрийн 291 дугаартай “...О.Од-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 22 оны 12 дугаар сарын -ны өдрийн 3467 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээс автомашины эд ангийн бүрэн ажиллагаа, стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн автомашины дөрвөн дугуй нь хээний хувьд стандарт шаардлага хангаж байна. Зүүн хойд талын дугуй нь зун, бусад дугуй нь өвөл ашиглах зориулалттай дугуй байна. Эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 78-91 дэх тал),
- “” ХХК-ийн авто машин техникийн 22 оны 0 сарын 18-ны өдрийн 1064 дугаартай “ улсын дугаартай маркийн автомашинд ослын улмаас учирсан хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 6.780.000 /зургаан сая долоон зуун наян мянга/ төгрөг” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 108-109 дэх тал),
- Мөрдөгчийн 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “22 оны 0 сарын 04-ний өдөр хорооны нутаг дэвсгэрт улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг Б.******* нь жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх магадлагаа (хавтаст хэргийн 106-107 дахь тал),
- приус загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 132-133 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 22 оны 0 сарын 16-ны өдрийн 8578 дугаар, 22 оны 0 сарын 16-ны өдрийн 307 дугаартай дүгнэлтүүдээр хохирогч П.*******, хохирогч Б.******* нарын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, 22 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал тээврийн хэрэгсэл жолоодож, мөн уг дүрмийн 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчиж, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргасан байх бөгөөд түүний уг буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хоёр хүний эрүүл мэндэд дээрх гэмтэл учирсан шалтгаант холбоотой байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь хууль бус бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой атал зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч Б.*******ыг “Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч П.*******, Б.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Г.ийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Б.*******ын тээврийн хэрэгсэлд 6.780.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.******* нь эм тариа, эмчилгээ, шинжилгээ оношилгооны зардалд баримтаар 531.600 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 6.780.000 төгрөг, нийт 7.311.600 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.******* нь 23 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 23 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн мөнгөн шилжүүлгээр нийт 7.311.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хохирогч Б.******* “гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.*******д эм тариа, эмчилгээ, шинжилгээ оношилгооны зардалд 650.800 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч П.******* нь 3 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 4.800.000 төгрөг, шатахууны зардалд баримтаар 100.000 төгрөг тус тус нэхэмжилсэн болно. Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтыг судалж үзээд хохирогч П.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны зардалд нэхэмжилсэн 100.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, 3 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4.800.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлоготой холбоотой гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч Г. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Б.******* нь шинжилгээ оношилгооны зардалд 140.000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “хохирогч П.*******д хохирол төлөх” үндэслэлээр түр завсарлага авч, хохирлын 100.000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г. нь “Шүүгдэгч Б.******* хөнгөн ангилалд хамаарах, болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч Б.*******ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн үйлдлийг таслан зогсоож, тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л. нь “Шүүгдэгч Б.******* зам тээврийн осол гаргаснаас хойш буюу 4 хоногийн дараагаас өөрийн санаачилгаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт эм тариа, шинжилгээ оношилгооны зардлыг төлж эхэлсэн, баримтаар тогтоогдсон бүх хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлт,
хохирогч Б.*******ын өмгөөлөгч Д.Март нь “Шүүгдэгч Б.******* хохирогч Б.*******ын үйлдлийг таслан зогсоосон, хохирогч Б.******* нь ямар нэгэн гомдол санал байхгүй, эрүүгийн хариуцлагын тал дээр санал байхгүй” гэсэн дүгнэлт,
хохирогч П.******* нь “Цаашид миний бие нуруу нугасны гэмтэлтэй болж байна. Цаашид гарах зардлыг төлж өгөөрэй гэж Б.*******аас хүсэж байна. Хоёр өмгөөлөгчтэй нь адил саналтай байна” гэсэн тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (найзуудаараа амралтад амарч байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл гэдэг шалтгаанаар автомашин жолоодсон байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хоёр хүний биед хүндэвтэр хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн), хувийн байдал (анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, ажлын газар нь оршин суух газраас өөр дүүрэгт байрладаг) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 6 (зургаан) сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.******* нь олох байсан орлоготой холбоотой гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
- Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ