Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Цэдэнпэлжээ, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй

 

            Нарийн бичгийн дарга *******

            Улсын яллагч*******

Иргэдийн төлөөлөгч*******

Шинжээч эмч*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******, түүний өмгөөлөгч*******,*******

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч*******, Т.Баасанжаргал,,,

Гэрч,,,,, 

Шүүгдэгч, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 11 сарын 11-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй, Заан зоог ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт  О

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 10 сарын 10-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд техник үйлчилгээний газарт ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч нь  2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны 01 тоотод иргэн З.Билэгсайханыг зодож, амь биед нь хавсарсан хүнд гэмтэл, гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтэл, их тархи болон бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралтууд, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, цээжний зүүн ар талд 9-р хавирганы нугалмын хажуугийн шугамаар зөрүүгүй хугарал, цээжний зүүн ар талд 10-р хавирганы нугалмын хажуугийн шугамаар зөрүүгүй хугарал, цээжний баруун талд 11, 12-р хавирга, суганы арын шугамаар зөрүүгүй хугарал, зүүн уушгины  доод дэлбэнгийн ар доод хэсэг дэх урагдсан шарх, цээжний зүүн тал дахь цус хуралт, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, дээд доод уруулын дотор талд язарсан шарх, нүүр, чих, хоёр гарын бугалга, шуу, цээжний урд тал, цээжний ар талаар олон тооны зулгаралтууд, цус  хуралтууд бүхий олон тооны гэмтэл учруулж биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан,

 

-шүүгдэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны 01 тоотодыг иргэн З.Билэгсайханыг зодож, амь биед нь хавсарсан хүнд гэмтэл, олон тооны гэмтэл учруулсан байхад нь Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д заасан “Гэмт хэрэг зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээллэх үүрэгтэй” гэж, мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээллэх үүрэгтэй” гэж заасан тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэгт тус, тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн “ Би 2020 оны 11 сарын 22-нд  өглөө 09 цагийн орчимд эхнэртэйгээ маргалдаад гэрээсээ гарсан. Тэгээд Билэгсайхан нартай тааралдаад Билэгсайханыд очихоор болсон. Билэгсайханыг ер нь сайн танихгүй. Тэгээд хоол унд байхгүй гэхээр нь би хоол унд, архи дарсны мөнгө би зохицуулсан, тэнд хоол унд хийж идсэн. 24-нд их архи  уусан учраас тасарсан байсан. Тэр айлд юу болсоныг санахгүй байгаа юм. 25-ндийнд очоод дагуулж гарсан. Шинээгийнх рүү явсан. Анх цагдаад баригдахдаа Баатараа,, Шинэбаяр нартай байж байхдаа хүн амины хэрэг үүссэн, зодоон зохион болсон ямар ч зүйл мэдээгүй, мэдэх хүнгүй явж байсан. Ухаанаа алдтал тасарсан байсан. Цагдаад баригдахдаа ковидын үед архи уусан гэж баригдсан гэж ойлгосон. Надаас ерөөсөө мэдүүлэг аваагүй, эрүүлжүүлэх байранд оруулсан. Дараа ньээс гэрчийн мэдүүлэг авсан байсан. Юу болсныг мэдээгүй мөрдөн тасгийн дарга Батцогт гэх хүн дуудаад хаанаас архи авч уусан бэ? гэхээр нь дугааргүй приус-20 машинаас авсан гэж булзааруулсан. Тэгсэн тэр яах вэ хүн амины хэрэг гарсан гэж хэлээд болсон явдлыг хэл гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийнхэнтэйгээ уулзаж болох уу гэтэл болно гэсэн. Чи юу гэж ч хэлж болно, энэ нотлогдсон хэрэг гэж хэлсэн. Ингээд хоригдсон. Цагдан хорих байранд миний хажуу талын камерт байсан. Тэгээд юу болсон талаар асуухад надад ярьсан. Тухайн үед Тулгаа өмгөөлөгч “ юу болсон талаар мэдэхгүй байна гэж хэлж болохгүй шүү, яг мэдэж байгаа юм шиг яриарай “ гэж хэлсэн байсан болохоорийн ярьсан зүйлийг дэлгэрүүлээд ярьсан. Би хүн алсанаа мэдэж байгаа бол шударгаар зөвшөөрөөд явна. Хамгийн гол нь юмаа мэдэхгүй байна, архины шилэн дээрээс хурууны хээ яагаад олдоогүй, архи аягалж байсан аягаар би талийгаачийг  цохиж хэлбэр дүрсийг алдагдуулж, чихний ар талд нь байгаа гэмтлийг би учруулсан бол миний хурууны хээ байх ёстой биз дээ, гэтэл аяга дээрээс Сүхбаатарын хурууны хээ олдсон байдаг гээд эргэлзээтэй юмнууд байгаа учраас би  ийм хэрэг хийсэн гэхэд эргэлзээд шалгаад өгөөч гэж хүсэлт гаргаад яваад байгаа юм. Мөн энэ хэргийн гэрч нар бүгд бие, биенээ таньдаг хүмүүс байдаг. Шүүх үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн  “..2020 оны 11 сарын 24-ний 08 цагийн үед сэрээд утсаа харсан чинь байхгүй, цэнэглэгчээр салгаад авчихсан байсан. Би том өрөө рүү орсон чинь, Билэгсайхан нар буйдан дээр суучихсан миний утсыг барьчихсан өөрийнхөө чат фэйсбүүкийг идэвхжүүлсэн, тэгээд, Билэгсайхан нар шартаж үхлээ мөнгө олоод өгөөч гэхээр нь эргээд БНСУ-д амьдарч байгаа найз руу чат бичиж байгаад 50000 төгрөгийгийн дансаар авсан. ...Шинээ Билэгсайханы нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон ....тухайн үед 12 цаг болж байсан байх ...оройхон 17 цагийн үед бүгдээрээ согтоцгоосон. ...Тэд нар хоорондоо муудалцаад байх шиг байсан, Билэгсайханы гэрт байсан хүмүүс байж байгаад цувраад гараад явчихсан. Тэгээд Билэгсайхан, бид 3 үлдсэн. ...Гэтэл миний утас алга болчихсон, би гар утсаа хайгаад олохгүй байсан тул тэд нараас утсаа асуусан, Oдбаатарын утас яасан юм гэж асуухаар нь би тэр хоёр руу та нар миний гар утсыг гаргаал өг, хамт байж та нар хулгай хийчдэг юм уу гэж ярихад Билэгсайхан миний өөдөөс чи намайг хулгайч гэлээ гээд л миний өөдөөс асаагуур шидээд миний өөдөөс босоод ирсэн. Мөн Билэгсайхан миний өөдөөс сарвалзаад миний нүүрэн хэсэг рүү хоёр удаа алгадахаар нь би зөрүүлээд цээж рүү нь нэг цохиод, мөн нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохиход “Г” хэлбэртэй буйдангийн залгаас хэсэг рүү нуруугаараа унасан. Тэгээд бид хоёрыг салгаад намайг тэр өрөөнөөс гараад би коридорт хувцас хунараа өмсөөд байж байхад Билэгсайханаас миний гар утсыг асуугаад орилоод байх шиг байсан, тэгээд би үүдээр гарахад араас гарч ирээд орцоор бид хоёр хамт гарсан. Тэгээд бид хоёр байрны баруун талаар гарч яваад хойшоо явж байхад надад хандаж Мэндээд гар утсыг чинь өгөөд архины барьцаанд тавих гээд өгсөн байна, хоёулаа хамт Мэндээгийн гэрт очъё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт явж байгаад буцаад Билэгсайханы гэрийн гадаа ирээд таньдаг Чинхүү гэх залууг дуудаад тамхи асуугаадийг Билэгсайхан гэрийн баруун талын цонхоор оруулаад Чинхүү бид хоёр орцоор нь ороодээр гэрийн хаалгыг нээлгүүлсэн. Чинхүү бид хоёрыг ороход Билэгсайхан буйдангийн урд талд дээгүүрээ цагаан даавуу мэт зүйл нөмөрсөн хэвтэж байсан. Би Чинхүүд хандаж эд нар миний гар утсыг авсан хулгайлсан гэх мэт зүйл яриад эд нар муухай хүмүүс байгаа биз гэж хэлсэн. Тэгээд би Чинхүүгээс тамхи, ундаа ус аваад өгчих гэж хэлээд Чинхүү бид хоёр гэрээс гараад Чинхүүгийн ээжийнх нь дэлгүүр орох санаатай яваад хүнсний зүйлс авсан дэлгүүрийн гадаа очоод тэндээс бид 2 буцаад “Хан шонхор” зочид буудлын хойд талд зогсож байхад гарч ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ирээд намайг аваад бид хоёр төв саадаар гарч яваад Засаг даргын тамгын газрын гадаа ирээд би дотогшоо ороод гараад ирэхэд байхгүй байсан. Засаг даргын тамгийн газрын үүдэнд 20-30 минут болсон,  жижүүр нь одоо чи харь дарга, цэрэг ирсэн хуралтай байхад энд байгаад яахав гэхээр нь би тэндээс гараад буцаад Билэгсайханы гэрт ирэхэд хаалга нь түгжээтэй байхаар нь цонхыг нь тогшоод нээхгүй байхаар нь урд талын цонхоор нь авирч ороход Билэгсайхан авдарны урд талд дээшээ харсан толгой нь цонхон тал руу унтаж байсан. Би гэрт гар утсаа хайж байгаад жижиг өрөөнөөс нь гар утасны цэнэглэгчээ авч халаасандаа хийгээд тамхи татаж байгаад гэртээ харьж амаръя гээд гэрлийг нь унтраагаад гэрээс нь гарч явсан. Маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 08 цагийн орчимд босоод гэрээс гарчийн гэрт очоод гэрийн хаалгын тогшиход хувцсаа өмсөөд бид хоёр гэрээс нь гараад Шинээгийн гэрийн гадаа очоод гэр рүү нь ороод гарч ирсэн. Тэгээд бит чи Мэндээгийн гэрийг заагаад өгчих би очиж гар утсаа авмаар байна гэж хэлээд бид хоёр урагшаа төв рүү алхсан. Мэндээгийн хаалгыг нүдээд нээгээгүй. ...Бид хоёрыг ороход Билэгсайханы нөмөрсөн байсан даавууны булан нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Мөн авдарны урд талаар архины шил хагарсан хэлтэрхийнүүд харагдаж байсан. Би Билэгсайханы цээж болон шанаа хэсэг рүү баруун талын гараараа нэг нэг удаа цохисон. ...3.Билэгсайхан бид хоёр маргалдаад намайг Билэгсайхан цохих үед би зөрүүлээд З.Билэгсайханы цээж болон нүүрэн хэсэг рүү цохиход З.Билэгсайханы бага зэргийн цус үсэрч наалдсан юм шиг байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 149-152/     

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Билэгсайхантай хуурай ах дүүгийн холбоотой байсан. Энэ асуудал болохоос өмнө бид арваад хоног архи уусан, хүн хартай зодолдсон асуудал байгаагүй. 11 сарын 24-нд архи ууж байсан хүмүүсээс Билэгсайхан ах бид 3 гэрт  нь үлдсэн. утас алга болсон талаараа ярьж нэхээд байсан. Нэг сэрэхэд Билэгсайхан ахын дээр нь гарсан толгойн хэсэг рүү нь гараараа цохиж, толгой дээр нь дэвсэж байхаар нь би босч ирээд боль гээд салгахад дахин толгой дээр нь баруун хөлөөрөө дэвссэн. Тэгээд “боль” гэж хэлээд холдуулахад Билэгсайхан ахын нүүрэн хэсэг нь цус болсон, архины шил хагарсан байсан. Билэгсайхан ах футболокоо норгоод ир гэхээр норгож өгсөн, дахиж норгоод өг гэхээр нь норгож мушгиж өгөөд, зүгээр үү гэхэд зүгээр гэсэн. Ингээдыг аваад гэрээс гарч, Мэндээгийн гэрт очиход хаалга нээгээгүй, буцаад байрны гадаа ирсэн. Билгээ ахын гэр нь гаднаасаа нээгддэггүй учраас хажууд явж байсан залуугаар өөрийгөө өргүүлж цонхоор нь орсон. Гаднаас нөгөө залуутайгаа хамт орж ирсэн. гар утсаа яриад байсан, маргааш гаргүй Мэндээгээс аваад өгчихнө гэж хэлсэн шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тэр 2 гарсан. Удаагүй Мандал ах орж ирсэн. Энэ үед нь би буйдангийн булан цус болсон байхад нь цэвэрлэж байсан юм. Мандал ах надаас яасын, юу  болсон юм гэхээр ньтай муудалцсан гэж хэлсэн. Тэгээд Мандал ах гараад орж ирсэн. Бид 2 хамт байж байгаад гарч яваад захиргаа руу орсон, хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь би хойшоо алхаад Ариунболдынд очсон. Би дан өмдтэй явж байсан учраас даараад өмд авч өмссөн. Тэгээд болсон асуудлыг Ариунболдод хэлсэн. Тэгээд тэднийхээс гарч яваад гэртээ очиж унтсан. Өглөө эрт 08 цаг өнгөрч байхад ирсэн.т цагдаад хэлье гэхэд чи ямар энэ хэрэгтээ хамааралтай биш, намайг баригдтал хамт явчих гээд байсан. Бид гэрээс яваад Ариунболдынд очсон. Гадаа нь  зогсож байгаад Билэгээ ахыг зодсон, эвгүй болчих шиг болсон гэж хэлсэн. юм яриагүй хажууд зогсож байсан. Тэндээс яваад Шинээгийнд очсон. Тэр өдөр Шинээ, Түвшинжаргал, бид хэд 3 шил архи уусан. Тэгээд цагдаад баригдсан. Урд орой нь Сүхбаатартай тааралдахдаа Билгээ ах эвгүй болчихсон гэж хэлсэн. Би цагдан хориход байхадт болсон асуудлыг тийм ч дэлгэрэнгүй яриагүй шүү дээ. Шүүх үнэн шударгаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Нэг сэрэхэд Билэгсайхан ахаас гар утсаа нэхээд “пизда минь” гэж хэлээд авдарны урд талд Билэгсайхан ахын дээр нь гарсан толгойн хэсэг рүү нь гараараа цохиж мөн толгой дээр нь дэвсэж байхаар нь би босч ирээд “боль” гэж хэлэхэд дахин толгой дээр нь баруун хөлөөрөө дэвссэн. Тэгээд “боль” гэж хэлээд холдуулахад Билэгсайхан ахын нүүрэн хэсэг нь тэр чигээрээ цус болсон байхаар нь том өрөөнд байсан хувцас хатаагчин дээр Билэгсайхан ахын бараан өнгийн фудболикийг аваад ариун цэврийн өрөөнд ороод усаар норгон нүүр цээжин хэсгийг нь арчсан чинь Билэгсайхан ах “дахин норгоод ир” гэж хэлсэн. Би дахин ариун цэврийн өрөөнд орж футболкийг нь норгоод цээжин дээр нь тавьсан. Тэгээд би тэндээсыг холдуулахаар авч гарсан. Тухайн үед Билэгсайхан ахыг гэрт нь үлдээсэн. Ингээд бид хоёрын гар утсыг олж авах гээд Мэндээгийн гэрт очиход хаалга нээгээгүй тул буцаад байрны гадаа ирсэн. Бид хоёр гарч явахдаа Билэгсайхан ахын гэрийн түлхүүрийг аваагүй байсан тул байрны баруун талд явж байсан залууг дуудаад Билэгсайхан ахын баруун талын цонхоор нөгөө залуугаар өөрийгөө өргүүлж цонхоор нь орсон. ...Сүхбаатар зогсож байхаар нь “Билэгсайхан ахын биеийн байдал эвгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Сүхбаатар бид хоёр Билэгсайхан ахын гэр рүү орох гэсэн боловч хаалга нь цоожлогдсон байсан тул гарч ирээд цонхоор нь Сүхбаатар хараад бид хоёр хоёр тийшээ салаад явсан. ...Шинээ бид хоёр урд талд нь алхаж явж байхад Шинээ надад хандаж “Одбаатар Билэгсайхан ахыг урд өдөр нь зодсон, тэрний асуудлаар байх” гэж хэлэхэд Шинээ нь “манайд очиж цагдаад хэлье” гэж хэлсэн. ...Одбаатар Билэгсайхан ахыг “миний гар утас хаана байна, пизда минь” гэж хэлээд толгой болон нүүрэн хэсэг рүү нь гараараа болон хөлөөрөө дэвсэж байсан. ...Билэгсайхан ахт зодуулж байхдаа том өрөөний авдрын урд дээшээ харсан байдалтай хэвтэж байхдаат хандаж “чиний гар утас Мэндээд байгаа” гэж хэлсэн ...намайг сэрэхэд нь Билэгсайхан ахыг зодож байсан. Ингэж зодохдоо Билэгсайхан ах авдарны урд талд дээшээ харсан, гараа дээшээ өргөсөн, “чиний гар утас Мэндээд байгаа” гэж хэлэхэд “Пизда” минь гэж хэлээд дээрээс нь тонгойсон байдалтай гараараа нүүр, толгой болон цээжин хэсэг рүү нь цохиж хөлөөрөө толгой дээр нь дэвссэн, харин би шилээр, төмрөөр цохисон эсэхийг мэдэхгүй байна, намайг сэрэхээс өмнө ямар асуудал гарсан талаар мэдэхгүй байна, би сэрэнгүүтээыг Билэгсайхан ахаас салгах арга хэмжээ авсан, тухайн үед их ууртай, ширүүн Билэгсайхан ахыг нэмж зодох гээд дайраад би эхлээд салгаж дийлээгүй, тэгээд арай гэж салгаад авч гарсан...би Ариунболдын гэрт очоод цай ууж байхдаа “Одбаатар Билэгсайхан ахыг миний утсыг алга болгосон гэж бодоод нүүр болон толгой дээр нь дэвсээд байсан” гэж хэлсэн. ...Ариунболдт хандаж “чи Билэгсайханыг зодож цохисон бол цагдаад энэ талаар хэлэхгүй юм уу” гэж асуухад “цагдаа дээр очихгүй би уумаар байна” гэж хэлсэн. ...Одбаатарт “чи яагаач үгүй юм чинь надтай хамт явж байгаа ч” гэж хэлсэн, би тэр хоёрын хажууд байхдаат хандаж “чи эртхэн цагдаад энэ талаар хэлсэн нь дээр” гэж хэлсэн, надад хариу хэлээгүй. ...бид нар Билэгсайханы гэрт сүүлийн хэд хоног амьдарч байхдаа ямар нэгэн хэрүүл маргаан гарч байгаагүй хэвийн байсан. ...би тухайн үед согтоод унтаад өгсөн, мэдэхгүй байна, намайг сэрэхэд Билэгсайхан ахын дээрээс нь тонгойсон байдалтай цохиж, нилээд ууртай ширүүн байсан. ...би саравчтай малгайтай, саарал өнгийн куртиктай, саарал өнгийн урд талдаа цахилгаантай цамцтай, хар саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, доогуураа цагаан алаг пүүзтэй явж байсан. ...би тухайн үед Билэгсайхан ахын нүүрийг нь арчиж өгөөд гайгүй байх гэж бодоод хамгийн гол ньыг эндээс салгаж холдуулсан нь дээр юм байна гэж бодсон, учир нь их уурласан байсан болохоор Билэгсайхан ахыг нэмж зодчих вий дээ гэж бодсон. ...ямар ч байсан гэрт хагарсан байсан шилийг хогийн сав руу хийж байсан, зарим зүйлийг санахгүй байна. ...Билэгсайхан ахын гэрийн хаалга нь гаднаасаа онгойх боломжгүй,, Чинхүү, Мандал бид нарыг орой гарсанаас хойш хүн орох боломжгүй. ...миний пүүзэн дээр илэрсэн З.Билэгсайханы цусны тогтоц нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр З.Билэгсайханы байрны цонхоор орж ирээд коридор болон том өрөөнүүдээр алхаж явж байхад З.Билэгсайханы цус болсон байх, би сайн мэдэхгүй байна. ...Тухайн үед нь өөрийн гар утсаа алдсан гээд их уурласан байдалтай З.Билэгсайханыг зодож, цохиж байхад нь би хурдан амь хохирогч З.Билэгсайханаасыг холдуулаад аваад гаръя гэж бодсон. Түүнээс биш амь хохирогчийн биед гэмтэл учирсан гэж бодоогүй. Энэ хоорондыг коридорт хувцсаа өмсөж байхад нь амь хохирогч өрөөнд байсан хувцас хатаагчин дээр байсан фудболкоор нүүрэн хэсгийг нь арчиж өгч байхад амь хохирогч З.Билэгсайхан өөрөө “би зүгээр, зүгээр харинын гар утсыг Мэндээ аваад явсан” гэж хэлэхээр нь биыг “Мэндээд чиний гар утас байгаа” гэж хэлээд аваад гарсан. ...Маргааш нь буюу 11 дүгээр сарын 25-ны өдөр өглөө манай гэрт ирээд бид хоёр гэрээс хамт гарсан. Өдөр нь Түвшинбаатарынд архи уугаад сууж байхад “цагдаагаас хайгаад байна” гэж хэлэхэд нь “чи надтай хамт хэсэг хугацаанд хамт байчих, би архи уумаар байна, чамд угаасаа хамаагүй юм чинь намайг баригдтал хамт явчих” гэж хэлсэн. ...С.Одбаатар нь З.Билэгсайханыг зодож байхад нь би салгасан.ыг ямар ч байсан холдуулсан. Тэгээд Билэгсайханын нүүрийг арчаад цэвэрлэж байхдаа “яаж байна зүгээр үү” гэж асуухад амь хохирогч З.Билэгсайхан нь “зүгээр, зүгээрын утас Мэндээд байгаа” гэж хэлээд “алчуур норгоод ир” гэхээр нь 00-ийн өрөө рүү ороод алчуур норгож авчраад,ын утсыг очиж авъя гээд гэрээс гарч явсан, энэ байдлаар түүний биеийг асуухад өөрөө “зүгээр зүгээр” гэж хэлсэн болохоор түүнийг бэртэл авсан талаар мэдээгүй учраас тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Одбаатар их ууртай байсан учраас хэрүүл болоод байгаа утсыг олж өгөөд хэрүүл маргааныг нь зогсооё гэж бодоод тусламж дуудаж чадаагүй. ...гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан хувцастайгаа явсан, түүнээс өмд, гутал 2 гэрт үлдсэн байсан, цагдаа дээр ирээд саатуулагдаж байхад цагдаагийн ажилтан гэрээс хувцас авчрахдаа гутлыг нь авчирсан байсан, өмдийг нь авчраагүй байсан. Саарал өнгийн өмд одоо манай гэрт байгаа би байнга л өмсөж хэрэглэдэг. ...Талийгаач Билэгсайханы гэрт Сүхбаатар, Мандал, талийгаач Билэгсайхан, бид нар байж байгаад орой Сүхбаатар, Мандал нар цуваад гарч яваад талийгаач Билэгсайхан, бид гурав үлдсэн. Бид гурвыг байж байх хугацаанд гаднаас ямар нэг хүмүүс орж ирээгүй. Би нэг гарч яваад буцаж орж ирээд буйдан дээр хэвтээд хэсэг зуур унтчихсан байсан. Тэгээд сэрэхэд талийгаач Билэгсайханы дээр гарчихсан цохиод толгой дээр нь дэвсэж байхаар нь би шууд босож очоод салгаадыг коридор руу гаргасан. Тэгээд би гэрээс нь аваад шууд гарсан. ...талийгаач Билэгсайхан, бид гурваас өөр хүн байгаагүй. ...талийгаачийн гэр рүү орох боломжгүй, гэрийн хаалга нь гадна талаасаа нээгдэхгүй. Гэрийн хаалга нь гадна талаасаа нээгдэхгүй тул би сүүлд ирээд гал тогооны цонхоор нь орсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 161-164/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Ахыгаа алдсандаа үнэхээр гомдолтой байгаа. Ээж болон ах дүү нар бүгд шаналж байна, энэ хүмүүс бидэнтэй уулзаж уучлалт гуйгаагүй. Хэрэг шийдвэрлэх хугацааны турш архи ууцгааж, зугаа цэнгэл хөөж явлаа шүү дээ, Замын-Үүдийн захын нохой ч хэлэх байх. Ээж маань сэтгэл санаа нь тогтворгүй, гэртээ ч байхаа больж айл, айлаар явдаг боллоо, хэцүү байна. Бид оршуулгын зардалд баримтаар 9,025,950 төгрөг, лам хуврагат өгсөн, зан үйлийн холбогдолтой баримтгүй 1,075,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн өмгөөлөгч нарын зардалд 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 82,500,000 төгрөг нэхэмжилж байна. 82,500,000 төгрөгийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550,000 төгрөгөөр тооцсон байна. Хохирлыг шүүх аль буруутай гэж үзсэн хүнээс гаргаж өгнө үү. Үнэн зөв, шударга шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “  ...намайг хамгийн сүүлд буюу 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр орохоос өмнөх тохиолдлуудад ах заримдаа согтуу ганцаараа унтаж байна, эсвэл янз бүрийн хүмүүс цуглуулаад архи уусан байдалтай байж байсан, ганц нэг тохиолдолд нь өөрөө байдаггүй байсан. ...би хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийг харлаа, тухайн цагаан өнгийн болон цэнхэр өнгийн фудболк нь амь хохирогчийн өөрийнх нь фудболк байна, өөрт нь фудболк байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57-59/

 

Гэрчын шүүхийн хэлэлцүүлэгт  өсгөн “ Тэр өдөр 12 цагийн орчимд байх Билгээ ахынд очсон. Одко гэж дуудаад байснаас бусдыг танина. Би Түвшинбаатараас мөнгөний авлагатай, тэрийгээ авах гэж очсон юм. Хүмүүс архи уусан, Мандал гээд ах гитар тоглож байсан. Би тэнд архи уугаагүй, өгсөнийг нь амсаад л өгсөн. Эд мөрийн баримтаар хураагдсан аяганд архи аягалж өгч байсан. Буяа ахыг Түвшинбаатар “чи“ гэж хэл лүү, ямартаа  ч “ бид 2 чацуу бол луу “ гэсэн билүү, тийм яриа болоод байсан. Тэнд удаагүй хажуу талын хаалганд байдаг эгчийнх рүүгээ орж байж байгаад буцаж Билгээ ахынд орсон, тэгээд Түвшинбаатар согтсон байсан,  явъя гэсэн, Түвшинбаатар түрүүлж гараад би ардаас нь гарч  явсан. Түвшинбаатар цамцаа гэлүү, нэг юм мартчихсан байна гээд буцаад явсан. Би хүлээж байгаад  ирэхгүй байхаар нь түрүүлээд явсан, ардаас Түвшинбаатар утасдахаар нь өмнөөс нь тосч уулзаад бид хоёр 4 замын уулзвараас салцгаасан. Би ажил руугаа явсан. Намайг гарахад буйдангийн урдуур хэвтсэн байсан ” гэсэн мэдүүлэг,

 

Гэрчын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2020 оны 11 сарын 24-нд, 2 миний байгаа газарт ирсэн. Тэгээд бид хэд архи дарс аваад талийгаачийнд очсон. Тэднийд байхад настай ах орж ирсэн, гитар тоглож байсан. Би нилээд согтсон учраас явъя гэж бодоод 16 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэгсэн малгайгаа мартчихсан байсан учраас буцаад орох гэж яваад орцонд жаахан унтчихсан байсан, хаалгаа нээхгүй байсан юм. Тэгээд буцаж гарч явсан” гэсэн мэдүүлэг,

 

Гэрчын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө Одко, Буяа хоёр Шинээ бид хоёрын хоносон газарт ирсэн. ...бид 4 Билгээ гэх хүний гэрт очсон. Билгээ ахын гэрт ороод уг архийг бид 5 хувааж уугаад сууж байтал нэрийг нь мэдэхгүй настай ах орж ирсэн. ...би 2 хундага архи уугаад 16 цаг өнгөрч байхад Билэгээ ахын гэрээс ганцаараа гарч явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 82-87/    

 

Гэрчгийн шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “ Манайх энэ асуудал болсон байрны хажуу талын байр юм. Тэр орой 21 цагийн үед байрнаас гараад явж байтал хүн дуудсан. Энд байгаа ах байсан. Тэгээд айл руу орох гэсэн хаалга нь гаднаасаа нээгддэггүй гэсэн байх, тэгээд өргөөд өгчих, порчикоор орно гэсэн, би өргөж өгөөд порчикоор оруулж өгсөн. Цаанаас нь Одко ах саадны цаад талаас ирсэн. Одко ах “ мөнгө байна уу, ах нь утсаа алга болгочихлоо, хамт архи уучихаад муухай биз дээ нэгнийхээ утсыг авчихдаг” гэж яриад байсан. Тэгэхээр нь би түүнд амыг нь дагуулаад “тиймээ ” гэж хэлсэн. Тэгээд Одко ахыг дагаад нөгөө айлд орсон. Намайг ороход орон дээр хэвтэж байсан. Би буйдангийн буланд суусан. Ерөнхийдөө юмнууд нь эмх замбараагүй болсон, архины шил хагарсан, хивс цус болсон, авдарны хажууд доошоо хараад хэвтэж байсан. Тэр хүний нуруу хавьд нь цус болчихсон байсан, намайг байхад тэр хүн огт хөдлөөгүй. Би тэднийг зодолдсон юм байна л гэж бодсон. Одко ах тэр хүн рүү заагаад “ миний утсыг хэн хулгай шаачихаваа, намайг тасарсан байхад шаачихлаа,” гэхэд Буяа ах өнөөдөртөө хаячихаач, би маргааш олоод өгнө, гаргүй Мэндээ дээр очоод олоод өгье гэж  байсан. Одко ах хамт уучихаад муухай шүү дээ, би яаж юм хум авлаа даа, чи мэдэж байгаа биз дээ гэхэд мэдэж байгаа гэж хоорондоо ярьж байсан. Тухайн үед Одко ахын 2 гар нь энэ тэндээ цус болчихсон, мөн куртикны ханцуй, дээш нь татаж өмссөн цагаан өнгийн оймсных нь түрүү хэсэг нь цус болсон харагдсан. Би 30 гаруй минут болоод Одко /Одбаатар/ ахтай гарсан. Тэгээд Одко ах тамхи, ундаа авмаар байна гэхээр нь ээжийн дэлгүүр рүү дагуулж очиход урд өдөр нь юм зээлж аваад мөнгөө өгөөгүй байгаа гэж ээж уурлахаар нь тэрийг нь хэлсэн, Одко ахыг хөөгөөд гаргачихсан, ийм зүйл болсон” гэсэн мэдүүлэг,

 

Гэрчгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2020 оны 11 сарын 24-ний өдрийн 21 цагийн үед байрнаасаа дөнгөж гараад “Хан Шонхор” үйлчилгээний төвийн зүүн талд явж байхад манай байрны хойно байдаг сумын төв садны зүгээс нэг ах “хөөе ахын дүү нэг тамхилчих” гэж дуудсан. Тэгэхээр нь би зогсоод тэр ахыг харж байхад тэр хүн хүрээд ирсэн. Тэр хүн 170 см орчим өндөртэй, махлаг биетэй, масктай, Lakers гэсэн бичигтэй үзмэн яагаан өнгийн саравчтай малгайтай, уртдуу куртиктай, өнгийг нь сайн анзаараагүй, доогуураа саарал өнгийн бэлтгэлийн өмд, алаг эрээн пүүзтэй байсан. Тухайн хүн нь над дээр ирээд тамхи асуухаар нь би өөрт байсан тамхинаасаа 1 ширхэгийг өгөөд тамхилсан. Тэр хүн намайг “агаан дүү агаагаа өргөөд өгөөч найзындаа орох гэсэн юм” гэхээр нь би тусалж түүнийг манай байрны яг хажуугийн буюу зүүн талын 41 дүгээр байрны баруун тийшээ харсан, урдаасаа 2 дахь цонхны форчикоор нь өргөж оруулж өгсөн. Намайг яг тэр ахыг өргөж өгч байхад миний таньдаг Одко /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх ах мөн манай байрны арын саднаас буюу миний цонхоор өргөж оруулсан ахын ирсэн зүгээс гүйсэн байдалтай ирсэн. Одко ахын төрсөн дүү Баярааг би сайн таних тул Баяраа ахаар дамжуулаад Одко гэх хүнийг мэддэг болсон. Одко ах ирчихээд намайг “юу байна, ахын дүү, мөнгө байна уу ах нь утсаа алга болгочихлоо, хамт архи уучихаад муухай биз дээ нэгнийхээ утсыг авчихдаг” гэж яриад байсан. Тэгэхээр нь би түүнд амыг нь дагуулаад “тиймээ, муухай муухай” гэж хэлсэн. Одко ах үргэлжлүүлээд намайг тамхи, ундаа авч өг гээд шалаад байсан. Мөн утсаа олох хэрэгтэй байна, хайж байна, чи оруулаад өг гэхээр нь би түүнийг дагуулж 41-р байрны 1 дүгээр давхарт байсан, зүүн тийшээ харсан хаалган дээр аваачихад дотроос нь нөгөө миний цонхоор нь өргөж оруулж өгсөн ах хаалгыг нээж өгсөн. Ингээд би Одко ахыг дагаад тэр айлд ороод том өрөөнд нь ороход нөгөө махлаг ах буйдан дээр нь хэвтэж байсан. Би түүний хэвтэж байсан буйдангийнх нь буланд суусан. Тухайн үед тэр айлын шалаар архины шил хагарсан, тарсан, хивс нь цус болсон, өрөөнд нь байсан жижиг буйдангийн зөөлөвч нь хажуу тийш унаад цус болсон байдалтай, мөн нэг ах өрөөний буйдангийн харалдаа авдарны хажууд доошоо хараад хэвтэж байсан. Тэр хэвтэж байсан ах туранхайдуу биетэй, дээгүүрээ нүцгэн, доогуураа өмдтэй байсан бөгөөд тэр хүний нуруунд дал хавьцаа нь цус болчихсон байсан. Би тэднийг зодолдсон юм байна л гэж бодсон. ...Одко ах тэр газар хэвтэж байсан хүн рүү заагаад “энэ хүн миний утсыг хулгай шаачихлаа, намайг тасарсан байхад шаачихлаа” гэхэд Буяа гэх хүн “би эрүүл болгоод утсыг нь олоод би өөрөө олоод өгьe, тэр гаргүй Мэндээ дээр очоод олоод өгье, би хаана байгааг нь мэдэж байна” гэж ярьсан. Буяа гэх хүн надаас утсыг маань гуйж аваад нэг хүн рүү залгаад “мань хоёрынхоо утсыг харсан уу”  дахин нэг хүн рүү залгаад  “утас харсан уу” Ариукийн дугаарыг мэдэх үү гэж асуусан. Намайг утсаа аваад харахад Буяа гэх хүн нь эхлээд 21 цаг 12 минутанд 96737375 дугаартай, дараа нь 21 цаг 16 минутанд 96260696 гэсэн дугаарт дуудлага хийсэн байсан. Энэ хооронд гэрт газар доошоо хараад хэвтэж байсан хүн нь ямар ч хөдөлгөөнгүй байгаад байсан бөгөөд Одко ах надтай яриа өдөөд тамхи, ундаа аваад өг гээд байсан. ... би аваад өгчихье  гэж бодоод ээж Баярмаагийн  ажиллуулдаг  ногооны дэлгүүрээс ус, ундаа аваад өгчихье  гээд гарсан. Тухай үед Одко надтай  хамт яваад Буяа гэж хүн үлдсэн. ... тэгээд ногооны мухлаг дээр  очиход ээж уурлаад “наад хүн чинь надаас зөндөө юм зээлсэн, өчигдөр л гэхэд 175.000 төгрөгийн хүнс зээлж авсан, эхнэр нь 100.000 төгрөгийг нь өгсөн, наад хүнд чинь дахиж юм өгөхгүй” гэж хэлээд Одко гэх хүнийг тэндээсээ хөөгөөд гаргасан. ...тухайн үед Одко ахын 2 гар нь энэ тэндгүй цус болчихсон, мөн куртикны ханцуй, дээш нь татаж өмссөн цагаан өнгийн оймсных нь түрүү хэсэг нь цус болсон харагдсан. Одко ахын нүүр ам бол зүгээр байсан. Нөгөө Буяа ахын өвдөгний хажуу хэсэг, мөн пүүзнийх нь ар хэсэг цус болсон харагдсан. ...Одко нь утас олж өгөөрэй гээд л байсан. Нээрээ бас Одко ах гахай Шинээг зодоод явуулсан гэсэн зүйл яриад байсан. ...би Одко гэх хүн нь тэр шалан дээр байгаа хүнийг зодсон юм байна гэж ойлгосон. Учир нь Одко ах тэр шалан дээр хэвтэж байсан хүн рүү уурлаад “миний утсыг өгөхгүй пизда чинь шаачихлаа” гэхэд Буяа гэх хүн нь “өглөө сэрэхээр нь аваад өгнө гаргүй Мэндээд өгсөн байгаа, олоод өгчихнө” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69-74/  

 

Гэрчын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн “ 11 сарын 24-ний орой 23 цагийн орчимд манайд ирсэн. Нимгэн өмдтэй гээд надаас нэг өмд авч өмссөн. Тэгээд Билгээ ахыг зодсон, толгой руу нь цохисон, дэвссэн гэж хэлсэн. Билгээ ах сонин болчихсон гэж хэлэхэд манай эхнэр “ харанхуй шөнө нялх нойтон хүүхэдтэй айлд ирчихээд янз бүрийн юм ярилаа, цагдаад хэлээ” гээд гэрээс хөөгөөд гаргасан. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад манай эхнэр 2 хүн ирж байна гэж хэлэхээр нь харахад, хоёр байсан. Би гараад очиход өчигдрийнхөө ярьсан юмыг яриад Билгээ ах маш эвгүй болчихсон, өнгөрчихсөн байж магадгүй гээд байхаар нь “эртхэн цагдаад хэл” гэж хэлсэн, тэр үед юм яриагүй. Тэгээд би галаа түллээ гэж хэлээд гэртээ орсон, тэр 2 явсан. Би ороод эхнэртээ “Буяндэлгэрийн яриад байгаа нь үнэн юм шиг байна” гэж хэлэхэд цагдаад мэдэгдэнэ гэхээр нь худлаа дуудлага өгсөн энэ тэр гээд юм болох вий гэхэд Өлзийжаргал цагдаагийн дугаар байгаа гээд утасдаж “манай нөхрийн 2 найз нь нэг хүнийг зодож нүдээд эвгүй болгочихсон юм шиг яриад байна” гэж хэлээд Билэгсайхан ахын гэрийг зааж өгсөн” гэсэн мэдүүлэг,

 

Гэрчын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Буяндэлгэр хэлэхдээ Билэгсайхан ахын гэрт нь байж байхадын гар утас нь алга болсон гээд Билэгсайханыг зодоод толгой дээр нь дэвсээд байсан, толгой дээр нь битгий дэвсээд бай гэсэн болихгүй байсан гэж надад хэлсэн. Билэгсайхан ах хэлэхдээ “Одбаатар бид хоёрын гар утсыг гаргүй Мэндээд өгсөн гэж хэлсэн. Гаргүй Мэндээгийн гэрт очсон чинь хаалгаа тайлж өгөөгүй гэж хэлсэн. Тэгээд Билэгсайхан ах нэг сонин болчихсон” гэж надад хэлэхэд манай эхнэр том өрөөнөөс сонсоод “харанхуй шөнөөр гэрт ирээд нялх хүүхдийн хажууд муу энергитэй юм битгий яриад бай, үнэхээр тийм бол цагдаад хэн хэн байсан, юу болсоныг хэл” гэж хэлсэн чинь “одоо шууд цагдаа руу явлаа” гэж хэлээд манай гэрээс гараад явсан. 2020 оны 11 сарын 25-ны өглөө 09 цагт гэртээ унтаж байсан чинь манай гэрийн цонхыг хүн тогшихоор нь харсан чинь, хоёр намайг “гараад ир” гэхээр нь ...би гарч очсон. “цагдаад очиж хэлэе” гэсэн чинь “Одбаатар айгаад очиж чадахгүй байна яах уу” гэж асуухаар нь би “эртхэн цагдаа дээр очоод үнэн учраа хэлээ” гэж хэлсэн. ...би гэртээ орж ирээд эхнэртээ “Буяндэлгэр, хоёр нэг л биш байна,ийн яриад байгаа нь бараг үнэн юм шиг байна гээд таньдаг цагдаагаасаа хаашаа холбогдож яах талаар асууя” гэж хэлсэн. Замын цагдаагийн байцаагч Өлзийжаргалын утас руу манай эхнэр залгаад “манай нөхрийн 2 найз нь нэг хүнийг зодож нүдээд эвгүй болгочихсон юм шиг яриад байна шалгаад өгөөч” гэж хэлээд Билэгсайхан ахын гэрийг зааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 107-109/   

 

            Гэрчын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн “  Би 13 цагийн үед Билгээ ахынд очсон. Тэнд архи уусан. Би архи аягалж өгч байсан. Намайг байхад муудалцсан, зодолдсон зүйл болоогүй, намайг гарахын өмнө Билгээ ах гэрэл унтраачих гэхээр нь гэрлийг унтраасан, тэгсэн зурагтны удирдлага олоод өг гэхээр нь гэрлийг нь асааж зурагтны удирдлага олоод өгчих гэсэн. Намайг гэрээс гарахад Буяа,, Билэгсайхан, Мандал ах үлдсэн. Орой нь ХААН банкны атм-ээс мөнгө шилжүүлэх гээд явж байгаад , Чинхүү 2-той ногооны дэлгүүрийн хажууд тааралдсан. Тэгээд юм яриад зогсож байтал ирээд Билгээ ахын бие эвгүй байх шиг байна, хаалга нь хаагдаад гаднаасаа нээгддэггүй, чи цонхоор ороодхооч гэхээр нь яасын гэхэд дуугарахгүй байсан, тэгээд би юу гэж айлын цонхоор орж байдаг юм, өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Гэхдээ би олон хоног архи уугаад бие нь өвдсөн юм байх гэж ойлгосон.  Тэгээд цонхоор харахад том өрөөнд Билгээ ах дээшээ харсан байдалтай байсан. Тэгээд би явсан. Дараа нь 23:30 минутын орчимд тэрүүгээр явж байгаад харахад дээгүүр нь юм нөмрүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг,

 

Гэрчын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд байх Билгээ ахынд очиход тэднийд Билэгээ, Баатараа, Одко 3 байсан бөгөөд Мандал, Буяа 2 дөнгөж орж, ирж байсан. ...би Билэгээ ахынхаас 14 цаг өнгөрч байхад л гарсан... 18 цаг болж байхад Билэгээ ахынхаар буцаад орсон... намайг байхад муудалцсан маргалдсан зүйл болоогүй. ...Буяндэлгэр гарч ирээд бид нарын хажуу талд зогсоод “Билэгсайханы бие нь эвгүй байх шиг байна” гэж хэлээд намайг “хамт гэрт нь очоод үзээд өгөөч” гэж хэлэхээр нь бид хоёр Билэгсайхан ахын байрны орцоор ороод гэр рүү нь орох гэсэн чинь хаалга нь цоожтой байхаар нь буцаж гарч ирээд урд талын цонхоор харсан чинь том өрөөний гол хэсэгт Билэгсайхан ах дээшээ харсан байдалтай байсан. Тэгээд биээс “Билэгсайхан ах яасан юм бэ” гэж асуухад юм дуугарахгүй байхаар нь “энэ асуудлаа өөрсдөө шийд” гэж хэлээд би байрны баруун талаар гараад төв садаар ороод гэртээ орсон... би 19 цаг 13 минут 54 секундэд талийгаач Билэгсайханы гэрээс гарахаас өмнө нэг удаа гэрэл унтарсан. Билэгсайхан буйдан дээр хэвтчихээд “унтаж амармаар байна” гэж хэлэхэд гэрэл унтарсан байх, яг хэн гэрэл унтраасан талаар мэдэхгүй байна. Удахгүй эргээд асаасан. Би тухайн үед том өрөөнд байсан….би Билэгсайхан ахыг зодож нүдсэн зүйл байхгүй, намайг байх хугацаанд талийгаачтай муудалцаж маргалдсан хүмүүс байхгүй..., 23:32 минут 54 секутэнд ирж байгаа бичлэгт цонхоор харахад  Билэгсайханы дээрээс юм нөмөргөчихсөн, толгой нь ил гарсан харагдаж байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 110-115, 6-р хх-ийн 9/

         

Гэрчын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр Билгээгийнд 3 удаа очсон.  Эхлээд 12 цагийн үедтэй хамт, дараа нь 16 цаг өнгөрч байхад Сүхбаатартай хамт, орой 21 цаг өнгөрч байхад ганцаараа очсон юм. Эхлээд ороод архи уугаад гитар тоглож байгаад гарсан. Дараа нь 21 цагийн үед очиход буйдангийн дэр арчиж байсан, хажууд нь төмпөнтэй цустай ус байсан. Тэгээд биээс “юу болсон юм бэ” гэж асуухад эхлээд дуугараагүй. Тэгээд Билгээ ах бид хоёр муудаад гэх шиг болсон, би тэгж сонссон, сонсоноо хэлж байна. Билэгсайхан том өрөөний авдрын урд талд цаашаа хараад хэвтэж байсан. Тухайн үед Билэгсайхан дээгүүрээ нүцгэн, доогуураа ямар хувцастай байсан талаар анзаараагүй. Тэгээд л би гараад явсан” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 сарын 24-ний өдөр 10 цагийн орчим. ...Буяндэлгэртэй хамт ороход тэнд Одко, Баяраа, Сүхээ, Билгээ 4 нэг шил Алтантүрүү нэртэй 0.75 граммтай архи уугаад сууж байсан...би 17 цагийн орчимд Билэгсайханы гэрээс гарч яваад гэртээ ирээд унтсан...намайг Билэгсайханы гэрээс гарч явахад тэр гурвын нэг нь буйдан дээр хэвтэж байсан, нөгөө 2 нь буйдан дээр суугаад үлдсэн, гэрээс гарч явахад ямар нэг хэрүүл маргаан болоогүй байсан. ...намайг байх хугацаанд талийгаач Билэгсайхантай муудалцаж маргалдсан хүмүүс байхгүй...” /1-р хх-ийн 95-98/  ...“Би тухайн бичлэгийг үзсэн миний бие мөн байна лээ. Өрөөний гэрэл асааж унтраасан эсэхийг би мэдэхгүй, санахгүй байна ямар ч байсан би гэрэл асааж унтрааж байсан үйлдэл лав хийгээгүй. Намайг байх хугацаанд бол ямар нэгэн хэрүүл, маргаан зодоон цохион болоогүй. Намайг тэднийхээс гарахад бол,, амь хохирогч Билэгсайхан нар үлдсэн, Амь хохирогч Билэгсайхан нь буйдан орон дээрээ цаашаа харчихсан унтаж байсан,, нар зүгээр сууцгааж байсан тэдний дунд ямар ч хэрүүл маргаан зодоон болоогүй байсан. Би хамгийн сүүлд 21 цагийн үед гэртээ унтаж байгаад уусан архи гараад дотор эвгүй оргиод сэрсэн, тэгээд дахин ганц нэг 100 грамм олж уух санаатай л эргээд Билэгсайханы гэрлүү явсан, 41-р байрны гадаа буюу орцны үүдэн нь нэг намхан залуутай гарч байгаа зөрсөн, ямар нэгэн зүйлийн талаар ярьсан үгүйг санахгүй байна, тэгээд гэрт орсон чинь том өрөөнд авдарны дэргэд Билэгсайхан нь баруун талаараа авдар чиг рүү харсан байдалтай согтуу унтаж байгаа юм шиг харагдсан, ямар нэгэн хариу үйлдэл хөдөлгөөн байхгүй байсан, дээгүүрээ цээж нүцгэн доогуураа өмдтэй байсан, харин нь төмпөнтэй усанд алчуур дүрээд орны дэр арчаад цэвэрлээд байгаа бололтой үүдний хэсэгт сандал дээр сууж байсан, төмпөнтэй ус нь улаан өнгийн туяа татчихсан улаан харагдаад байхаар нь би /дотроо бол цус л цэвэрлэж байна даа! гэж бодоод би үүдний хэсэгт зогсож байгаадээс "Юу болсон юм бэ? яасан юм бэ?" гэж асуусан чинь эхлээд дуугарахгүй цэвэрлээд байсан. Тэгэхээр нь би дахин "Юу болсон юм бэ?" гэж асуусан чинь нь "Билгээ ах.. муудаад” гээд доошоо харчихсан амандаа нэг юм хэлэх шиг болсон, тэгээд өөр юм ярихгүй болохоор нь би үүднээс шууд буцаад гараад явчихсан эргэж бол очоогүй. Билэгсайхан нь ямар нэгэн гэмтэл шархтай байгаа эсэхийг хараагүй, яг бол ил цус нөж янз бүрийн зүйл бол харагдаагүй, тухайн өрөөний гэрэл нь асаалттай байсан,тай орцны үүдэнд зөрхөд бол гадаа харанхуй болчихсон байсан болохоор харсан зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 244/

 

Шинжээч эмч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “ Талийгаач шинжилгээ хийхээс  20-24 цагийн  өмнө буюу тухай өдрийн 19-24 цагийн орчимд нас барсан байх боломжтой гэж дүгнэсэн ба цогцсонд үүссэн хүүрийн толбо өөрчлөлт, хөшилт зэргээс дүгнэсэн. Амь аврагдах боломжтой байсан бөгөөд өвчтөний биеийн байдлаас сэхээн амьдруулах эмчилгээ хийгдэнэ. Задлан шинжилгээгээр  тархины зөөлөн бүрхүүл дорх цусан хураа нь аажимдаа үүссэн, мөн хавирганы  хугарал уушиг руу нэвтэрч  уушигнаас цус шүүрсэн байсан. Тухайн үедээ эмчилгээ хийгдсэн бол цусан хурааг шимэгдүүлэх эмчилгээ хийгдэх байсан. Энэ гэмтлийг аажимдаа үүссэн хүндрэлүүдийн хавсарч, талийгаач амь хохирсон” гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Хүний цусанд 4.9 промилли спиртийн агууламж илэрсэн үед согтолтын хүнд зэрэгт хамааруулан авч үздэг. Хүний цусанд 3.5 промиллоос дээш спиртийн агууламж илэрсэн тохиолдолд согтолтын хүнд зэрэг гэж үздэг бөгөөд ийм зэргийн согтолттой хүн өөрөө бие даан үйл үйлдэл хийх боловч үйл үйлдэл, хөдөлгөөн, хэл яриа хянах чадваргүй, өнгөц мэдрэхүй болон өвдөлтийн мэдрэхүй буурдаг багасдаг төдийгүй "Парасимпатик" үйл ажиллагаа буюу шүлс гоожих, шээх үйл ажиллагаа алдагдана тухайн хүний биеийн онцлогоос хамаараад зарим тохиолдолд /тасарч унах/ унтах тохиолдол байж болно. Хүн бүр харилцан адилгүй байдаг бөгөөд хүний өөрийн биеийн онцлогоос шалтгаалдаг. Уг гэмтлүүд авсан хүнд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжтой байсан, энэ гэмтлүүд амьдрах боломжгүй гэмтлүүд биш, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авсан тохиолдолд тухайн гэмтлүүдийг эмчилж, амь насыг аврах боломжтой гэмтлүүд байгаа юм” гэсэн мэдүүлэг /3-хх-ийн 232-233/

 

Гэрч О.Өлзийжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Буяа нь “хуруу Билгээгийнд архи ууж байгаад Одко, Билгээ 2 муудалцаад Одко Билгээгийн толгой дээр нь дэвсээд байхаар нь болиулаад Билгээг гэрт нь үлдээчихээд ирлээ, танайд хонож болох уу” гэж байсан. ...өнөө өглөө бас Буяа Одко 2 ирээд Ариунболдтой уулзаад “чамаас бид хоёрыг асуувал архи, тамхины мөнгө асуучихаад явсан” гэж хэлээрэй гэж байсан. ...Ариунболдын эхнэрээс тэр хуруу Билгээгийн хаягийг аваад гэрт нь очиж хаалгыг нь нүдсэн чинь хариу өгөөгүй, гадаа гараад цонхыг нь хартал 1 цонхных нь хөшиг хаалттай, нөгөө цонхных нь хөшиг нээлттэй байсан. Би цонхоор нь хартал дээгүүр нь юмаар бүтээчихсэн, бүтээлэгний доогуур хүний хөл цухуйчихсан нилээн цайралттай харагдсан. Лавлаад хартал толгойн хэсгийн ойр орчимд цус шиг зүйл харагдсан, амьд байх шинжгүй юм шиг байхаар нь цонхыг нь тогшиж үзтэл хариу өгөхгүй, хөдлөхгүй болохоор нь ажил руу явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 60/

 

Гэрч Ж.Мэндсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед намайг талийгаачийн гэрт ороход хоорондоо муудалцсан барьсан зүйл огт ажиглагдаагүй, хэвтэж байгаад босож ирээд архинаас 2 татсаныг би санаж байна. ...би 18 цаг 20 минутын үед талийгаачийн гэрээс гарсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 78-80/

       

Гэрч Х.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Буяндэлгэр “харин Одко Билэгээ ахыг зодоод толгой дээр нь дэвсээд нэг тийм юм болоод нэг л эвгүйтчихээд байна, Билэгээ ах Одкогын утсыг хулгайлсанаас болоод Одко Билэгээ ахыг зодчихсон, би боль гэж хэлсэн” л дээ гэж хариулсан. ...2020 оны 11 сарын 25-ны өглөө 09 цаг дөнгөж өнгөрч байх үед ...Буяндэлгэр, урт хар куртиктай 1 өндөр залуутай ирсэн байсан бөгөөд... Ариунболд гэрт орж ирэнгүүтээ намайг асуух завдал өгөлгүй “энэ 2 үнэн яриад байх шиг байнаа, Билэгээ ах эвгүйтчихсэн гэж байна, нүүр ам нь хавагначихсан гээд байна, цагдаа руу ярья” гээд сандархаар нь би “нарийн учрыг нь мэдэхгүй байж юу юугүй цагдаа руу ярьж болох юм уу Өлзийжаргал цагдаагийн утасны дугаар байгаа түүнээс эхлээд асууя” гээд Өлзийжаргал цагдаа руу ярьж юу болоод байгаа талаар дэлгэрэнгүй ярьж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 100-101/       

 

Гэрч А.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дүү нь цаанаас нь “хаана байгаа юм бэ цагдаа сураад байна, тайлсан гутлыг чинь зургийг аваад явлаа, юун цус болчихсон юм бэ” гэж байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь биээс “юу болсон юм бэ, юу нуугаад байгаа юм бэ” гэтэл “өчигдөр наад чинь Билгээ ахыг зодоод архины шилээр цохиж унагаад тэрүүгээр нэг цус болчихсон. Би тэр цусыг нь цэвэрлэсэн юм, тэгээд миний гутал цус болчихгүй юу даа” гэж хариулсан. юм дуугарахгүй, доошоо хараад суугаад байсан. Би уурлаад “нэгийгээ зодож байхад та чинь салгадаггүй юм уу” гэжт хэлсэн чинь “Одбаатар надад дийлдэхгүй байсан юм чинь” гэж хариулсан. “...Одбаатар хүнд битгий хэлээрэй гээд гоншигоноод байхаар нь чамд хэлэхгүй байсан юм, би бол Билэгээ ахтай зодолдоогүй” гэж хэлж байсан. ....Одбаатар юу ч ярихгүй, чив чимээгүй, гэмшсэн царайтай, шал ширтээд л суугаад байсан.ийн яриагаар бол, 2 гар утас булаацалдаад гэлүү, гар утас нэхээд гэлүү, ямар ч байсан нэг гар утаснаас болоод л муудалцсан гэж байсан. Тэгээд Билэгсайханыг шил мэлээр цохиод цустай нь холиод хаячихсан, би цус нөжийг нь цэвэрлэсэн гэсэн л юм ярьсан. ...би ойлгохдоо Билэгээ ахыг зодчихож дээ, тэгээд цагдаа нар хайгаад байгаа юм байна гэж ойлгосон. ньыг болиулах гээд дийлээгүй гэж бас ярьж байсан. өглөө Билэгээ ахынд очиход Билэгээ ах хаалгаа нээхгүй байна гэсэн, тэгэхээр Билэгээ ах дүүгийндээ л очсон байх гэж бас хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 102-104/        

       

Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04/038 дугаартай дүгнэлт: 1.Амь хохирогч 3.Билэгсайханы биед хавсарсан хүнд гэмтэл гавал тархины далд гэтэл цээжний хөндийн далд гэмтэл: их тархи болон бага тархины зөөлөн бүрхүүл дорхи цус хуралтууд, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, цээжний зүүн ар талд 9-р хавирга нугалам хажуугийн шугамаарх зөрүүтэй хугарал, цээжний зүүн ар талд 10-р хавирганы нугаламын хажуугийн шугамаар зөрүүгүй хугарал, цээжний баруун талд 11, 12-р хавирга суганы арын шугамаар зөрүүгүй хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн ар доод хэсэг дэх урагдсан шарх, цээжний зүүн тал дахь цус хуралт /330 мл/, хуйх болон чамархайн булчин дах цус хуралт хуйх, дээд, доод уруулын дотор талд язарсан шарх, нүүр, чих, 2 гарын бугалга шуу, цээжний урд тал цээжний ар талаар олон тооны зулгаралтууд, цус хуралтууд гэмтлүүд тогтоогдлоо.

2. Амь хохирогч 3.Билэгсайханы биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн vйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийн гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтэл: их тархи болон бага тархины зөөлөн бүрхүүл дорхи цус хуралтууд, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, цээжний зүүн ар талд 9-р хавирга нугаламын хажуугийн шугамаар зөрүүтэй хугарал, цээжний зүүн ар талд 10-р хавирганы нугаламын хажуугийн шугамаар зөрүүгүй хугарал, цээжний баруун талд 11, 12-р хавирга суганы арын шугамаар зөрүүгүй хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн ар доод хэсэг дэх урагдсан шарх, цээжний зүүн талд дахь цус хуралт /330 мл/ нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх ба эдгээр гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах үхэлд шууд нөлөөлсөн байна.

3 Амь хохирогч З.Билэгсайхан нь хавсарсан хүнд гэмтэл, гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтлийн улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. Амь хохирогчийн цогцсонд 2020 оны 11 сарын 25-ны 19 цагаас магадлан шинжилгээ хийсэн ба энэ хугацаанаас 20-24 цагийн өмнө нас барсан байх боломжтой.

4. Нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой байсан.

5. Амь хохирогч нь 0/l/ бүлгийн харъяалалын цустай болох нь биологийн шинжилгээгээр тогтоогдлоо.

6. Амь хохирогч З.Билэгсайхан нь зүрх судасны артериосклероз, элэг хүнд зэргийн өөхлөлт гэсэн архаг хууч өвчтэй байсан ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно гэжээ. /хх-ийн 1-р хх-ийн 249-250, 2-р хх-ийн 01-03/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /1-рхх-ийн 3-20/

 

Шүүгдэгч, нарын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /1-р хх-ийн 26-28, 32-35/

 

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 44-45/

 

Эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд  тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 49-51/

 

Цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 7-15-р хуудас/

 

   Шүүх сэтгэц эмгэг судлалын 21 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй болно.

2. нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно.” гэжээ. /2-р хх-ийн 67-68/

 

   Шүүх сэтгэц эмгэг судлалын 22 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй болно.

2. нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно.” гэжээ. /2-р хх-ийн 73-74/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 сарын 21-ний өдрийн “ Шинжилгээнд ирүүлсэн ийн гэх куртика, гутал, оймс дээр цус илэрсэн, бусад хувцаснууд дээр цус илрээгүй.

            2. Шинжилгээнд ирүүлсэн ийн гэх куртика дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь  З.Билэгсайханы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна,ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

            3.Ч.Буяндэлгэрийн гэх пүүзэн гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо З.Билэгсайханы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

            4.Ч.Буяндэлгэрийн гэх оймс дээр илэрсэн цусны ул мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна” гэсэн 6351 тоот дүгнэлт /2-р хх-ийн 110/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дугаар сарын 21-ний өдрийн 6353 дугаартай дүгнэлт:

2.Шинжилгээнд ирүүлсэнын гэх цамц, өмд, гутлын үдээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна.

3.С.Одбаатарын гэх цамц, өмд, гутлын үдээс дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 3.Билэгсайханы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

4.С.Одбаатарын гэх цамц, өмд, гутлын үдээс дээр илэрсэн цус ДНХ-ийн тогтоцоорооын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэжээ. /2-р хх-ийн 130-131/

 

Хохирлын тооцоо /2-р хх-ийн 144-160/

 

            Шүүгдэгч, нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн хуудас /2-р хх-ийн 238, 3-р хх-ийн 4/

 

Гэрч А.Даваатогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз нь Замын-Үүд сум Сүлд баг 106-05 тоотод аав, ээж, дүү, хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. Эхнэр нь тусдаа амьдарч байгаа. Манай найз зан харилцааны хувьд давгүй, нийтэч, бид хоёр хамт ажиллаж байхад ажлын хамт олны дунд нэр хүнтэй хүн байсан” гэсэн мэдүүлэг / 3хх-ийн 25-26/

Гэрч Ц.Насанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би төрсөн хүү З.Билэгсайханы хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 41-р байрны 01 тоотод  амьдардаг байсан.  Би 2020 оны 10 сарын 08-ны өдөр Улаанбаатар хот явсан. Эмнэлэгт үзүүлж,  эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 11 сарын 11-ний өдөр  Замын-Үүд явах гэсэн чинь  хөл хорио тогтоосон. З.Билэгсайхан ганцаараа гэртээ үлдсэн... гар утасгүй болохоор би холбоо бариагүй байсан. Манай хүүхэд******* хааяа нэг гэрт очиж ахтайгаа  уулзаж байсан” гэсэн мэдүүлэг  /3-р хх-ийн 30-31/

 

Гэрчгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 37-42/

 

Мөрдөн шалгах туршилтын ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 235/

 

Гэрч М.Баттуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...41 дүгээр байрны 1, 2 дугаар давхарт байрлах коридорын гэрэл нь хүний хөдөлгөөн, дуу чимээ, айлуудын гэрт доторх дуу чимээ, хөдөлгөөнөөс асаж унтардаг” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 6/

 

Улаан өнгийн сахиус /38 см урттай, гол хэсэгтээ  улаан өнгийн  кольцо мэт 2 ширхэг зүйл, мөн 1 ширхэг төмөртэй/ зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол  /6-р хх-ийн 146/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “шинжилгээнд ирүүлсэн зангилдаатай улаан өнгийн утаслаг зүйл дээр цус, биологийн ул мөр илрээгүй” гэсэн 3012 тоот шинжээчийн дүгнэлт  /6-р хх-ийн 148-149/

 

Гэрч П.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 11 дүгээр сарын 24-ний орой гадаа гэгээ тасраад их удаагүй 17 цаг өнгөрч байхад Билэгсайханы гэрээс эрэгтэй хүмүүс хоорондоо маргалдаж байгаа чимээ дүнгэр дүнгэр сонсогдоод, ямар ч байсан эрэгтэй хүмүүсийн дуу нь өндөрсөөд маргалдаад байгаа бололтой чимээ сонсогдож байсан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар түс тас хийх чимээ, эд зүйл газар унах ч юм уу? өөр янз бүрийн яг зодолдож байгаа чимээ сонсогдоогүй. Миний яг сонссоноор бол хоорондоо маргалдаж байна л гэж ойлгосон. Тухайн маргалдах чимээ бол 17:00-17:30 цагийн хооронд болсон тухайн үед "Пороро" хүүхэлдэйн кино үзэж байхад билүү үзээд дуусаж байсан уу тухайн хүүхэлдэй - кино нь 17:00-17:30 цагийн үед байнга гардаг хүүхэд нь тогтмол үздэг байсан болохоор санаад байна. "Dream box" суваг дээр гардаг, одоо ч гарч байгаа. Миний сонссон чимээ гэвэл 17 цагийн орчимд л тухайн чимээ сонссон өөр чимээ сонсогдоогүй. Согтуу хүмүүс хоорондоо маргалдсан дуу чимээ сонссон талаараа 2020 оны 11 дүгээр сарын 25-ны мэдүүлэг өгөхдөө “пижигнээд зодолдоод эхэлсэн" гэж мэдүүлсэн байна уг нь би мэдүүлэг өгөхдөө бол "хэрүүл, зодоон" гэдэг шиг "зодолдсон" гэдэг үгийг холбоо үг байдлаар хэлчихсэн юм шиг байна, жишээ нь хажуу айлын эхнэр нөхөр муудаж хүүхэд нь уйлж байгаа чимээ сонсогдвол хүн бодохдоо энэ айл "хэрэлдэж зодолдож байна даа л гэж ойлгоно энэ утгаараа л анх мэдүүлэг өгөхдөө тэгж хэлсэн байх, эрэгтэй хүмүүс хоорондоо чанга чанга дуугаар маргалдаж байсан болохоос би яг зодолдож байгаа юм шиг дуу чимээ сонсоогүй” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 159/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан гэж шүүх дүгнэв.

 

Нэг.Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч нь 2020 оны 11 сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 41 дүгээр байрны 01 тоотод байрлах амь хохирогч З.Билэгсайханы гэрт шүүгдэгч, амь хохирогч З.Билэгсайхан, М.Түвшинжаргал,,, А.Шинэбаяр нарын хамт архи уусан байх ба тэнд байсан хүмүүс тодорхой цаг хугацааны дараа явахад шүүгдэгч, амь хохирогч З.Билэгсайхан нарын хамт үлдсэн, тэрээр гар утсаа алга болсоныг мэдсэн даруйдаа хайж, энэ шалтгаанаар амь хохирогч З.Билэгсайхантай таарамжгүй харьцаа үүсгэн улмаар зодож, хавсарсан хүнд гэмтэл, гавал тархины далд гэмтэл цээжний хөндийн далд гэмтэл, их тархи болон бага тархины зөөлөн бүрхүүл доорхи цус хуралтууд, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, цээжний зүүн ар талд 9-р хавирга нугалам хажуугийн шугамаарх зөрүүтэй хугарал, цээжний зүүн ар талд 10-р хавирганы нугаламын хажуугийн шугамаар зөрүүгүй хугарал, цээжний баруун талд 11, 12-р хавирга суганы арын шугамаар зөрүүгүй хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн ар доод хэсэг дэх урагдсан шарх, цээжний зүүн тал дахь цус хуралт /330 мл/, хуйх болон чамархайн булчин дах цус хуралт хуйх, дээд, доод уруулын дотор талд язарсан шарх, нүүр, чих, 2 гарын бугалга шуу, цээжний урд тал цээжний ар талаар олон тооны зулгаралтууд, цус хуралтууд  бүхий гэмтлүүдийг учруулсан,

 

-шүүгдэгч нь 2020 оны 11 сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 41 дүгээр байрны 01 тоотод байрлах амь хохирогч З.Билэгсайханы гэрт шүүгдэгч, амь хохирогч З.Билэгсайхан, М.Түвшинжаргал,,, А.Шинэбаяр нарын хамт архи ууж, согтуурсан,  архи уусан хүмүүс явсаны дараа шүүгдэгч, амь хохирогч З.Билэгсайхан нарын хамт үлдсэн, нь гар утсаа алга болсон гэж маргаан үүсгэсэн,ийг хэсэг хугацаанд унтаад сэрэхэд нь шүүгдэгч амь хохирогч З.Билэгсайханы толгой хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө дэвсэж зодож  байхыг хараад “боль” гэж хэлээд салгасан бөгөөд тухайн үйл явдлаас хойш гэрч,, А.Шинэбаяр нарт “Билэгээ ахын бие эвгүй болсон, зодсон” талаар хэлсэн үйл баримт болжээ.

 

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч******* 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04/038 дугаартай дүгнэлтээр хохирогч З.Билэгсайханы биед учирсан гэмтэл, түүний үхлийн шалтгааныг “ .. учирсан гэмтлүүд гэмтлийн хүнд зэрэгт хамаарах, үхэлд шууд нөлөөлсөн,  ... хавсарсан хүнд гэмтэл, гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтлийн улмаас  зүрх судасны дутагдалд орж нас барсан байна, амь хохирогчийн цогцосонд 2020 оны 11 сарын 25-ны 19 цагаас магадлан шинжилгээ хийсэн ба энэ хугацаанаас 20-24 цагийн өмнө нас барсан байх боломжтой “ гэж тогтоосон / 1-р хх-ийн 249-250, 2-р хх-ийн 01-03/ байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оролцогчид танилцсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэг хүсэлт гаргаагүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримт буюу хэрэг явдал болох үед хамт байсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх шүүгдэгч нь  шүүхийн хэлэлцүүлэгт “ ...унтаж байгаад сэрэхэд  Билгээ ахын толгойд цохиод, дэвссэн, би болиулсан” гэж мэдүүлсэн,

 

 - хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрч нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд “амь хохирогчийн гэрт ороход орон дээр хэвтэж байсан, архины шил хагарсан, хивс цус болсон зэргээр гэрт байгаа зүйлс замбараагүй болсон, авдарны хажууд дээгүүрээ нүцгэн, доогуураа өмдтэй хүн доошоо хараад хэвтэж байсан, нуруу нь цус болсон, тэр хүн намайг 30 гаруй минут болоод гэрээс гарах хүртэл хугацаанд огт хөдлөөгүй, газар хэвтэж байсан хүн рүү заагаад миний утсыг хэн хулгай шаачихаваа, намайг тасарсан байхад шаачихлаа,” гэж хэлсэн,ын 2 гар, куртикны ханцуй, оймс зэрэгт цус болсон, би зодоон болсон юм байна гэж ойлгосон ”  зэргийг зөрүүгүй мэдүүлсэн,

 

эрч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд “ийг 23 цагийн үед гэрт очиж “Билгээ ахыг зодсон, толгой руу нь цохисон, дэвссэн гэж хэлсэн. Билгээ ах сонин болчихсон гэж хэлсэн... маргааш нь буюу 2020 оны 11 сарын 25-ны өглөө 09 цаг өнгөрч байхад, 2 ирсэн, би гараад очиход өчигдрийнхөө ярьсан юмыг яриад Билгээ ах маш эвгүй болчихсон, өнгөрчихсөн байж магадгүй гэж хэлсэн, энэ нөхцөл байдлыг эхнэртээ орж хэлэхэд эхнэр нь цагдаагийн алба хаагчид мэдэгдсэн” зэргийг зөрүүгүй мэдүүлсэн,

 

-гэрч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ 21 цаг өнгөрч байхад амь хохирогчийнд орсон, буйдангийн дэр арчаад байж байсан, хажууд нь цус мэт зүйлээр бохирлогдсон төмпөнтэй ус байсан, юу болсон талаар асуухад доошоо хараад юу гэж хэлж байгаа нь мэдэгдэхгүй байсан, Билгээ ах муудаад, Билгээ ахтай муудаад гэж хэлэх шиг болсон” гэж мэдүүлсэн,

 

-гэрч Х.Эрдэнэсувд мөрдөн шалгах ажиллагаанд “...Буяндэлгэр нь Одко Билэгээ ахыг зодоод толгой дээр нь дэвсээд нэг тийм юм болоод нэг л эвгүйтчихээд байна, Билэгээ ах Одкогын утсыг хулгайлсанаас болоод Одко Билэгээ ахыг зодчихсон, би боль гэж хэлсэн л дээ гэж хариулсан. ...2020 оны 11 сарын 25-ны өглөө 09 цаг дөнгөж өнгөрч байх үед ...Буяндэлгэр, урт хар куртиктай 1 өндөр залуутай ирсэн байсан бөгөөд... Ариунболд гэрт орж ирэнгүүтээ намайг асуух завдал өгөлгүй энэ 2 үнэн яриад байх шиг байнаа, Билэгээ ах эвгүйтчихсэн гэж байна, нүүр ам нь хавагначихсан гээд байна гэхээр нь Өлзийжаргал цагдаа руу ярьж юу болоод байгаа талаар дэлгэрэнгүй ярьж хэлсэн...” гэж мэдүүлсэн, /1-р хх-ийн 100-101/       

 

-гэрч А.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...өчигдөр наад чинь Билгээ ахыг зодоод архины шилээр цохиж унагаад тэрүүгээр нэг цус болчихсон. Би тэр цусыг нь цэвэрлэсэн юм, тэгээд миний гутал цус болчихгүй юу даа” гэж хариулсан. юм дуугарахгүй, доошоо хараад суугаад байсан. өглөө Билэгээ ахынд очиход Билэгээ ах хаалгаа нээхгүй байна гэсэн” гэж мэдүүлсэн /1-р хх-ийн 102-104/

 

-гэрч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд “Одбаатар, Чинхүү 2-той ногооны дэлгүүрийн хажууд тааралдсан. Тэгээд юм яриад зогсож байтал ирээд Билгээ ахын бие эвгүй байх шиг байна, хаалга нь хаагдаад гаднаасаа нээгддэггүй, чи цонхоор ороодхооч гэхээр нь яасын гэхэд дуугарахгүй байсан, тэгээд айлын цонхоор орохгүй, өөрсдөө учраа ол гэж хэлсэн...23:30 минутын орчимд тэрүүгээр явж байгаад харахад дээгүүр нь юм нөмрүүлсэн байсан.” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

-хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /1-рхх-ийн 3-20/,

 

-хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 44-45/,

 

-эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд  тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 49-51/,

 

-цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 7-15-р хуудас/,

 

- хохирогч З.Билэгсайханы биед учирсан гэмтэл, түүнийг үхэлд хүргэсэн шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээч*******гийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04/038 дугаартай дүгнэлт,

 

- шүүгдэгчын цамц, өмд, гутлын үдээс дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 3.Билэгсайханы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байгааг тогтоосон  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дугаар сарын 21-ний өдрийн 6353 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 130-131/,

 

- 2020 оны 11 сарын 24-ний өдөр,,,,,, нарыг 41 дүгээр байр руу орсон, гарсан цаг хугацааг харуулсан камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг, хүнийг гэмтэл бэртэлтэй, эрүүл мэндэд нь аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан”  гэмт хэргүүд үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд  гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйн улмаас  хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд амь хохирогч З.Билэгсайханы үхэлд хүргэсэн гэмтэл нь шүүгдэгчын үйлдэл буюуийг харахад толгой хэсэгт цохисон, толгой руу дэвссэн, архины шил хагарсан байсан зэрэг нь шалтгаант холбоотой, түүнчлэнийн эс үйдэхүй буюу хохирогчийгт тархи, толгойн хэсэг рүүгээ зодуулсаныг харсан, гэмтэл авсан байх гэх сэтгэгдлийг өөртөө төрүүлж, бусдад  энэ байдлаа “Билгээ ахын бие эвгүй болчихсон” гэх үгсээр илэрхийлж, эмнэлгийн тусламж шаардлагатай болсоныг мэдсээр байж орхиж явсан нь дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нөхцөл байдал, хэрэгт хуульд заасны дагуу авагдсан нэг, нэгнээ нотолсон нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгчын “хохирогч З.Билэгсайханыг хүнд зэргийн согтолттой байхад нь зодож, олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, хохирогчид учирсан гэмтлүүдийн аажимдаа үүссэн хүндрэлүүд хавсарч, үхэлд хүргэсэн” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан “онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах” гэмт хэргийн шинжийг,

 

-шүүгдэгчийн “амь хохирогчийгт зодуулж, нүүр ам, биеийн хэсэг цус болсон, биеийн байдал нь сайнгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлага бий болсоныг мэдсээр байж холбогдох байгууллагуудад мэдэгдээгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “хүнийг гэмтэл бэртэлтэй, эрүүл мэндэд нь аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д “ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд  хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заажээ.

 

Хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Б.Чинхүүгийн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч нь гар утсаа алга болсон байхыг мэдсэн, түүнийг хайсан, энэ талаараа гэрчд болон шүүгдэгч нарт хэлсэн, маргааш нь буюу 11 сарын 25-ны өглөө шүүгдэгч түүнийг хохирогчийг зодсон талаар гэрч А.Шинэбаяр, нарт хэлэхэд үгүйсгээгүй зэрэг нөхцөл байдал нь өөрөө ухамсарт үйлдэл хийсэн, хохирол, хор уршгийг учруулна гэдгийг мэдсэн гэж үзэх юм.

 

Түүнчлэн шүүгдэгч нь бусдын амь нас, эрүүл мэндэд аюул тулгарсаныг мэдсээр байж зохих байгууллагуудад мэдэгдээгүй нь гэрч,, А.Шинэбаяр нарын мэдүүлгээр хэрэгт тогтоогдсон байна... Иймд шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчын өмгөөлөгч Т.Баасанжаргал,*******, Э,Тулгаа нараас гаргасан “ шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөж, хэргийг хэт нэг талыг барьж шалгасан, Мандал нь “ Билгээтэй муудсан гэж хэлсэн боловч шалгаагүй, камерын бичлэгээр Сүхбаатар үс, хувцсаа янзлаад гарч байгаа нөхцөл байдал, Түвшинбаатар, Түвшинжаргал нарын мэдүүлэг камерын бичлэгтэй зөрүүтэй, амь хохирогчийн биед учирсан гэмтлийг хэн учруулсаныг тогтоогоогүй, сахиус хэнийх болохыг тогтоогоогүй, гэрч нар мэдүүлгийн эх сурвалжийг заагаагүй, аяга дээрээс Сүхбаатарын гарын хээ илэрсэн, талийгаачийн чихний ар хэсэгт байх саран хэлбэртэй гэмтлийг тухайн аягаар цохисон байх боломжтой” гэсэн үндэслэлээр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаах,

 

-өмгөөлөгч “  шинжээчийн дүгнэлтээр амь нас аврагдах боломжтой байсан” гэдгийг дүгнэсэн, энэ нь хүнийг алах гэмт хэрэгт хамаарахгүй, зүйлчлэлийн хувьд 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчлэх нь үндэслэлтэй, хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд   тухайн хохирогчийг зодсоны улмаас өвчин зовиур, шаналал үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хохирогч хүнд зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог, үүнээс өмнө хохирогчийг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдэх боломжгүй, түүнчлэнын сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “ эхлээд амь хохирогчыг цохисон” гэсэн байгаа, мөн шүүгдэгчийг “зүгээр үү” гэж асуухад “ зүгээр” гэж хариулсан зэргээс үзэхэд ухамсарт үйлдэл хийх боломжтой байсан гэж үзэхээр байна. Иймд хүндрүүлэх шинжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзнэ” гэж,

 

-өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэргийг шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн  аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийн хувьд хууль, дүрэмд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй болохоо мэдээгүй, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд цагдаагийн байгууллагад мэдэгдэх сэдэл, санаа зорилго агуулахаас өмнө нас барсан байх боломжтой цаг хугацааг тодорхойлсон байдаг. Иймд шүүгдэгчийн эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжийг хангахгүй” гэж тус, тус мэтгэлцсэнийг хүлээн авах хуульзүйн үндэслэлгүй байна. Учир нь:

 

1.Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох болсон үндэслэлээ тодорхойлсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэж үзсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоосон байна.

 

Тодруулбал:  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч нараас мэдүүлэг авахдаа үнэн зөв мэдүүлэх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авсан, гэрч нар мэдүүлгийн эх сурвалжийг заасан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар харсан, сонссоноо мэдүүлсэн байх бөгөөд тэдний мэдүүлгийг няцаах, үгүйсгэх, худлаа мэдүүлсэн байх боломжтой гэж таамаг дэвшүүлж нотлох баримтыг үнэлэхгүй байх нь хуульзүйн үндэслэлгүй юм.

 

Хэрэгт  бэхжүүлэгдсэн камерын бичлэгээр гэрч нарын 41 дүгээр байр руу орж, гарч байгаа цаг хугацааг тодорхойлох боломжтой байгаа хэдий ч тэд тухайн үед архи ууж согтуурсан байсны улмаас цаг хугацааг зөрүүтэй хэлсэн, бичлэг дээр гарах дүрслэлийг өөрийгөө мөн, биш гэж тодорхойлж чадахгүй эргэлзэж мэдүүлэг өгч байгаа нь хүнийг алах гэмт хэргийг нотлоогүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн хэрэгт хураагдсан сахиус гэх зүйлийг хэнийх болохыг тогтоогоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зэс өнгөтэй аяга дээрээс Сүхбаатарын гарын хээ илэрсэн, талийгаачийн чихний ар хэсэгт байх саран хэлбэртэй гэмтлийг тухайн аягаар цохисон байх боломжтой гэх боловч “сахиус гэх улаан утаслаг зүйл дээрээс цус, биологийн ул мөр илрээгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3012 тоот шинжээчийн дүгнэлтээр хэрэгт тогтоогдсон, гэрч Сүхбаатарыг амь хохирогчийнд байхад маргаан, зодоон болоогүй нь гэрч нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерийн бичлэгээр хэрэгт тогтоогддог.

 

2.Амь хохирогч З.Билэгсайханы биед тархины болон цээжний хөндийн хүнд гэмтэл, 9,11,12-р хавирганы хугарал, уушигны урагдал, дээд, доод уруулын язрал, нүүр, гар, шуу, цээжний ар хугарал, зулгаралтууд гэх мэт олон тооны гэмтэл учирсан нь шинжээч эмч*******гийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04/038 дугаартай дүгнэлт болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Энэ гэмтлүүд нь шүүгдэгчын үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу шүүгдэгчын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон шүүгдэгчийн “.. унтаж байгаад сэрэхэд архины шил хагарсан байсан, амь хохирогчийн толгой руу нь гараараа цохисон, хөлөөрөө дэвссэн” гэх зэргээр тогтоогдсон байгаа нь амь хохирогчийг зодож байх явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан гэж үзнэ. Учир нь талийгаач гэмтэл авсан даруйд нас бараагүй, эмнэлгийн тусламж аваагүйн улмаас  гэмтэл нь аажимдаа хүндэрч, их хэмжээний цус алдалт явагдаж, хүнд гэмтлүүд хавсарч үхэлд хүргэсэн нь шинжээчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэдгийг “ хохирогч  хүчтэй мансуурсан, согтуурсан шалтгаанаар өөрийгөө  хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгох юм. Амь хохирогч  нь хүнд зэргийн согтолттой байсан, ийм зэргийн согтолттой хүн өөрөө бие даан үйлдэл хийх боловч өөрийн үйлдэл, хөдөлгөөн, хэл яриагаа хянах чадваргүй” болдог нь хэрэгт авагдсан шинжээч эмч Гаваасүрэнгийн мэдүүлэг /3-хх-ийн 232-233/, түүний гаргасан 04/038 тоот дүгнэлтээр  тогтоогдож байна. Харин шүүгдэгч нь архи уусаны улмаас болсон үйл явдлыг мэдэхгүй, согтсон байсан гэх боловч түүний мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тэрээр тодорхой үйлдлүүдийг хийгээд явсан болох нь гэрч нарын мэдүүлэг, камерийн бичлэгээр тогтоогддог.

 

Иймд шүүгдэгчын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

 

3.Шүүгдэгч нь амь хохирогч Билэгсайханыгт зодуулахыг, нүүр ам, биеийн хэсэг цус болсон байхыг харсан, тэрээр түүний биеийг эвгүй болчих шиг боллоо гэх яриа өгүүлэмжийг бусдад хэлсэн зэрэг нь хэрэгт тогтоогддог ба энэ нөхцөл байдал нь амь хохирогчийн эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал учирсан, тусламж хэрэгтэй болохыг ухамсарлан ойлгож байсныг илэрхийлж байна.

           

Шүүгдэгч нь Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д заасан “Гэмт хэрэг зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээллэх үүрэгтэй”, мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээллэх үүрэгтэй” гэж заасныг тухайн үед мэдээгүй ч, харин бусдын амь  нас, эрүүл мэндэд аюул учирсан, гэмтэл авсныг мэдсээр байж өөрийн ухамсарт үйлдлээр эмнэлгийн байгууллагад хандах  боломжтой байсан.

 

            Иймд шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

 

Хоёр. Иргэдийн төлөөлөгч******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлд заасны дагуу оролцож “Энэ хоёр хүнийг гэм буруутай гэж үзэж байна, шүүх шударга шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх иргэдийн төлөөлөгчийг саналыг үндэслэлтэй гэж хүлээн авсан болно.

 

Гурав. Хохирлын талаар:

Шүүгдэгч, нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* оршуулгын зардалд нийт 9,025,950 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 82,500,000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн  гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр...” гэж зааснаар тодорхойлсон.

 

1.Шүүх хэрэгт  авагдсан хохирлын баримт, мөрдөгчийн гаргасан хохирлын тооцоо зэргийг харгалзан оршуулгын зардалд нийт 9,040,074 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 4,520,037 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор, 85,866 төгрөгийн баримт нь хэрэгт хамааралгүй буюу хувийн хэрэглээний эд зүйл худалдан авсан баримт байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хохирлын тооцоонд байгаа зарим Э баримтын мөнгөн дүн бүдгэрсэн байх боловч мөрдөгчийн тухайн үед үйлдсэн хохирлын тооцоотой харьцуулсан, 1,075,000 төгрөгийн зан үйлийн холбогдолтой болон бусад зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй ч энэ нь талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал байна гэж дүгнэлээ.

 

2. Өмгөөлөгчийн зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй бөгөөд харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэсэн хуулийн шаардлага байхгүй, тэрээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр  өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан гэж үзнэ. Иймд өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх, энэ талаар шинжилгээгээр тогтоосон байхыг шаардана, энэ нөхцөл байдал тогтоогдвол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирол шийдвэрлэх учиртай. Гэтэл амь хохирогчийн гэр бүлийн гишүүний хэн нэгний сэтгэцэд түр болон байнгын шинжтэй өөрчлөлт орсон нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасанд хамаарахгүй боловч бусдын хууль бус үйлдлийн улмаас зуурдаар нас барсан амь хохирогчийн ээж, гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаанд хохирол учирсан байдал нотлогдоогүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үзэх боломжгүй юм.

 

Амь хохирогч З.Билэгсайханы хувьд ээжийн хамт амьдардаг, хөдөлмөрийн насны хүн байсан нь гэрч Ц.Насанцэцэгийн мэдүүлгээр хэрэгт тогтоогддог бөгөөд шүүхээс сэтгэл санааны хохирлыг тооцохдоо 2020 оны 12 сараас 2023 оны 02 сарыг дуустал хугацаанд тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 2020 оны 11, 12 сар, 2021 оны 01 сараас эхлэн 12 сар, 2022 оны 01 сараас эхлэн 12 сарыг дуустал хугацааг тус бүр 420,000 төгрөгөөр, 2023 оны 01, 02 сарыг тус бүр 550,000 төгрөгөөр тооцож, нийт 12,020,000 төгрөгийг шүүгдэгчаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор, үлдэх 70,480,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

 

Шүүх  шүүгдэгчын  санаатай, идэвхитэй үйлдлийн улмаас З.Билэгсайханы амь нас хохирсон тул тэрээр сэтгэл санааны хохирлыг дангаар хариуцах нь үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нарын гаргасан “хохирол төлөх “ хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг 5 хүртэл хоногоор завсарлуулсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч 16,540,037 төгрөгийг, шүүгдэгч 4,520,037 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Дөрөв.Эрүүгийн хариуцлагын талаар:           

Мэтгэлцэгч талууд буюу улсын яллагчийн зүгээс шүүгдэгчт 17 жилийн хугацагаар хорих ял, шүүгдэгчт 4 жилийн хугацаагаар хорих ял тус, тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

-шүүгдэгчын өмгөөлөгч нар “ нь согтуу, болсон үйл явдлыг санадаггүй учир эхнээсээ энэ хэргийн үнэнийг тогтоож өгөөч гэсэн байр суурьтай байснаас өөрөөр амь хохирогчийг алаагүй гэж хэлдэггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон байдаг. Хохирол төлөгдсөн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан дээрх хуульд заасан зорилгын хүрээнд хорих ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

-шүүгдэгчийн өмгөөлөгч “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг шийтгүүлж байгаа, хохирол төлбөрийг сайн дураараа төлсөн. Иймд 2 жилийн хорих ял оногдуулах, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2-д заасанд хамруулах”

 

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүндрүүлэх шинжгүйгээр хүнийг алах гэмт хэрэг нь 8 жилээс 15 жилийн хорих ялтай байхад шүүгдэгчыг зүйлчилсэн зүйл, хэсэгт байгаа хамгийн доод хэмжээний ялыг оногдуулах боломжгүй, 15 жилээс доош ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэж тус тус мэтгэлцсэн болно.

 

Шүүх талуудын мэтгэлцээн, эрүүгийн хариуцлагын зорилго, анхаарвал зохих асуудлыг тал бүрээс нь харгалзаж дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хэмжээнд гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг болон сэтгэл санааны хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэсэн хууль ёсны зарчим, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн  гэмт хэрэг, гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчт 15 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгчт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлж барагдуулсан тул Өршөөл Үзүүлэх тухай хуулийн /2021 оны/ 6 дугаар зүйлийн 6.2-т “... /Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг... заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж зааснаар шүүгдэгчт оногдуулсан хорих ялаас 2 жилийн хасах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 125 хоног, шүүгдэгч нь 124 хоног цагдан хоригдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар тэдний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Тав.Бусад

Энэ хэрэгт хураагдсан болон эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэгт үзлэг хийхдээ бэхжүүлж авсан 7 ширхэг СД-ийг /1 дугаартай Сиди дискийн СН30_2020112302514, CH30_20201123030908 бичлэгүүд гарахгүй, 2 дугаартай Сиди диск CH30_20201123032305. CH30_20201123034959, CH30_20201123034959 /бичлэгүүд гацаж байсан/, 5 дугаартай Сиди диск CH30_20201124060648 01 секундээс цааш уншихгүй байв/ хэрэгт хавсарган үлдээж, 6-р хх-ийн 187-188 дугаар хуудсанд авагдсан эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт С-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэргийг,                                   

 

-шүүгдэгч овогтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хүнийг гэмтэл бэртэлтэй, эрүүл мэндэд нь аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгчО-г 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгчийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Өршөөлөх үзүүлэх тухай хуулийн /2021 оны/ 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгчт оногдуулсан 4 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хассугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчт оногдуулсан 15 жилийн хорих ялыг, шүүгдэгчт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус, тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчын цагдан хоригдсон 125 хоног, шүүгдэгчийн цагдан хоригдсон 124 хоногийг эдлэх ялд нь оруулан тус, тус тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгчаас сэтгэл санааны хохиролд 12,020,000 төгрөгийг шүүгдэгчаас, мөн шүүгдэгч, нараас оршуулгын зардалд 9,040,074 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 4,520,037 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******т олгосныг дурдаж, сэтгэл санааны хохирлоос 70,480,000 төгрөгийг, мөн оршуулгын зардалд 85,866 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгт үзлэг хийхдээ бэхжүүлж авсан 7 ширхэг СД-ийг /1 дугаартай Сиди дискийн СН30_2020112302514, CH30_20201123030908 бичлэгүүд гарахгүй, 2 дугаартай Сиди диск  CH30_20201123032305. CH30_20201123034959, CH30_20201123034959 /бичлэгүүд гацаж байсан/, 5 дугаартай Сиди диск CH30_20201124060648 01 секундээс цааш уншихгүй байв/ хэрэгт хавсарган үлдээж,

- 2, 3, 7,8, 16 гэж дугаарласан хөлийн улны мөр /2 хх-ийн 34-36 хуудас/,

-байрны гадна талаас бэхжүүлж авсан ерөөл архины шил 1 ширхэг,

-үүдний хэсэгт-байсан ерөөл архины шил 1 ширхэг,

-хүрэн өнгийн хэтэвч 1 ширхэг,

-шилэн сэнжтэй аяга 1 ширхэг,

-хар ногоон өнгийн лааз дотор нь байсан хагархай шилнүүд, Lexus гэсэн бичигтэй -хар өнгийн хэтэвч 1 ширхэг,

-архины шилний хүзүү хэсэг 1 ширхэг, хогийн саванд байсан олон тооны шилний хагархайнууд,

-Хараа архины шил 1 ширхэг,

-алтан түрүү архины шил 1 ширхэг,

-экс архины шил 1 ширхэг,

-пепси ундааны сав 1 ширхэг,

-сэрээ 1 ширхэг,

-зэс аяга 1 ширхэг,

-Urbanik гэсэн бичигтэй “Личо”-ны ногооны шилний гадаргуугаас авсан гарын мөр 1 ширхэг /1, 2 дугаараар /1хх-ийн 171 хуудас/,

-гал тогооны ширээн дээр байсан стаканы гадаргуугаас гарын мөр 2 ширхэг 3, 4 дугаараар /1xx-ийн 171 хуудас/,

-Urbanik гэсэн бичигтэй өргөст хэмхний шилний гадаргуунаас гарын мөр 3 ширхэг 75, 6, 7 дугаараар /1хх-ийн 171 хуудас/,

-кетчупний савны гадаргуугаас гарын мөр 3 ширхэг 8, 9, 10 дугаараар /хх-ийн 172 /хуудас/,

-цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн фудволик 1 ширхэг,

-Esse /10 ширхэг/, LD /2 ширхэг/ тамхины иш 12 ширхэг,

-саарал өнгийн кэйфгэн малгай 1 ширхэг,

-ногоон өнгийн жаазтай зураг 1 ширхэг болон авсан арчдас 1 ширхэг, арчдас дотроо байгаа/

-саарал өнгийн орны бүтээлэг 1 ширхэг,

- 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, /зурган дотор байгаа/

-улаан хүрэн өнгийн хивс 1 ширхэг,

-ногоон өнгийн дэвсгэр 1 ширхэг,

-ягаан өнгийн хөнжил 1 ширхэг,

-саарал өнгийн буйдангийн бүтээлэг 1 ширхэг,

-дэрний уут 3 ширхэг,

-цэнхэр өнгийн фудволик 1 ширхэг,

- хар өнгийн биеийн тамирын өмд зүүн талын халаасны доод хэсэгт зураасан лого бүхий дүрслэлтэй, зүүн талын өвдөг хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг,

-хар хөх өнгийн эрэгтэй загварын дотоож 1 ширхэг,

-малгайтай хар өнгийн өвлийн хүрэм,

-юүдэнтэй холбоотой халаастай хар өнгийн цамц 1 ширхэг,

-саарал өнгийн фудволик 1 ширхэг,

-хар болон саарал өнгийн биеийн тамирын өмд 2 ширхэг,

-цагаан цэнхэр өнгийн хос оймс 1 ширхэг,

-бор өнгийн хагас түрийтэй гутал 1 ширхэг,

-ягаан өнгийн саравчтай малгай 1 ширхэг,

-босоо захтай саарал өнгийн өвлийн куртик 1 ширхэг,

- улаан шаргал өнгийн Lostdoit гэсэн бичиглэлтэй цамц 1 ширхэг,

-хар өнгийн фудволка 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг,

- саарал өнгийн пүүзэн гутал 1 хос,

-цагаан өнгийн хос оймс,

-хар өнгийн дотоож 1 ширхэг,

-юүдэнтэй хар өнгийн куртик 1 ширхэг,

-юүдэнтэй урдаа холбоо халаастай улаан өнгийн цамц 1 ширхэг,

-ногоон эрээн дисант өмд 1 ширхэг,

- Calvеn clein гэсэн бичигтэй дотоож 1 ширхэг,

-урт түрийтэй буриад гутал 1 хос,

-өсгий хуруу хэсгийн хар өнгийн оруулгатай цагаан өнгийн оймс 1 хос

-саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг

- Улаан өнгийн сахиус 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг  шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.

 

8.  Шүүгдэгч, нарын иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч нарын битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчт, нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 А.ЦЭРЭНХАНД

 

                                           ШҮҮГЧИД                                       Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

                                                                                                   Э.БОЛОРМАА