| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/18 |
| Огноо | 2023-03-10 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Хохирогчийн өмгөөлөгч *******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Хохирогч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Түмэн овогт Батмөнхийн Даваажаргалд холбогдох 2224000930102 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, Түмэн овогт Батмөнхийн Даваажаргал,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг Арбулаг гэх газарт согтуугаар “Honda Fit” маркийн 20-12 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийн б-д “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ” гэж, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийн а-д “Жолоочид ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох хориглоно” гэж, мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэж, мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.11-т “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр ...хөвөөгөөр ...явахыг хориглоно” гэж, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийг хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас түүний жолоодож явсан “Honda Fit” маркийн 20-12 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч амь насыг хохироосон, зорчигч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед “Honda Fit” маркийн 20-12 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг Арбулаг гэх газарт зам тээврийн осол гаргаж зорчигч амь насыг хохироосон, зорчигч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн орчимд манай ойролцоо байдаг хамаатны 2 залуу манайд ирээд осолд орсон таныг яаралтай сумын төв рүү орж ир гэж хэлүүллээ гэсэн тухайн үед манай утас унтарчихсан байсан. Тэгээд би эхнэр хүүхдүүдийнхээ хамт шөнө 02 цаг өнгөрч байхад сумын төв рүү орж ирсэн. Намайг ирэхэд манай ээжийн ухаан санаа нь орж гарсан тухайн ослын улмаас манай дүү Баасанжаргал нас барсан болохыг мэдсэн. Талийгаач, нөхөр *******, жолооч ******* нарын хамт 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө хүүхдүүдээ цэцэрлэгт өгчхөөд Идэр сум руу явсан байсан. Талийгаачийн нөхөр ******* өөрийн найз Намсрайжав гэх залуу руу 17 цаг өнгөрч байхад Идэр сумаас Тосонцэнгэл сум руу гарч байна, манай хүүхдүүдийг цэцэрлэгээс нь аваад хадам ээжийнд хүргээд өгөөрэй гэж ярьсан байсан. Талийгаач ямар нэгэн архаг суурь өвчингүй байсан бөгөөд 3 сартай жирэмсэн байсан. Талийгаачийн оршуулгын зардал болон буян номын ажилд баримттайгаар 12,661,770 төгрөгийг зарцуулсан учраас одоо Даваажаргалаас нэхэмжилнэ. Харин баримтгүйгээр 10,000,000 төгрөг зарцуулсан. Талийгаач Баасанжаргал 2-5 насны гурван хүүхэдтэй байсан бөгөөд нас барах үедээ жирэмсэн байсан. Тиймээс эдгээр хүүхдүүдийнх нь тэжээгчээ алдсаны тэтгэмж болон хүүхдүүдийн сэтгэл санааны хохирол нийт 30,000,000 төгрөг баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх 55-57, 62/,
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 10 цаг өнгөрч байхад эхнэр Баасанжаргал, найз Даваажаргал нарын хамт пит маркийн автомашинтай Тосонцэнгэл сумаас Идэр сумын чиглэлд явсан. Идэр сумаас буцаж гарахдаа дэлгүүрээс 2.4 литрийн хэмжээтэй пиво, хиам, ундаа зэрэг хүнсний бараа авсан. Идэр сумын төвөөс хойшоо засмал замын хооронд зогсож байгаад нөгөө пивоо Даваажаргал бид хоёр хувааж уугаад хөдөлсөн. Би Тэлмэн сумын төв өнгөрөөд явж байгаад унтчихсан байсан. Нэг мэдэхэд л би эмнэлэгт хүргэгдээд ирчихсэн байсан. Тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан. Би арын суудал дээр сууж явсан, харин талийгаач Баасанжаргал жолоочийн хажуу талын суудалд сууж байсан. ...талийгаач эхнэр маань жирэмсэн байсан болохоор пиво уугаагүй. Идэр сумаас Тэлмэн сум орж ирэх хүртэл 80-90 километр цагийн хурдтай явж байсан. Тэлмэн сум өнгөрөөд би унтчихсан байсан болохоор тухайн осолд орсон газар хүртэл хэдэн километр цагийн хурдтай явж байсан болохыг мэдэхгүй байна. Даваажаргал, бид хоёр хамгаалах бүс бүслээгүй. Анх Идэр сумаас хөдлөхдөө би эхнэрт хамгаалах бүсийг нь хойноос авч зүүлгэсэн, харин замд зогсох үед хамгаалах бүсээ тайлсан эсэхийг нь бол мэдэхгүй байна. Бид нарыг Идэр сумаас Тэлмэн сум ортол хугацаанд замд ямар нэгэн цас бороо орох ч юм уу шуурах гээд элдэв асуудал үүсээгүй цаг агаар хэвийн байсан. ...Эмчилгээний болон бусад зардал нийт 8,500,000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна. Одоо шүүхэд гаргаж өгөх нотлох баримт байхгүй... ” гэх мэдүүлэг /хх 66, 69/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг Мэргэн давааны ойролцоо байдаг аавындаа оччихоод буцаад мотоциклтой засмал зам руу орох гээд явж байхад миний хажуугаар Пит маркийн цагаан өнгөтэй автомашин засмал замаар явж өнгөрсөн. Засмал зам руу ороод явж байтал миний мотоциклийн бензин тасалдаад зогсоод мотоциклдоо савтай бензинээсээ нэмж хийчхээд мотоциклоо асаагаад Тосонцэнгэл сумын төв рүү хөдлөөд явж байтал миний хажуугаар өнгөрсөн Пит маркийн автомашин засмал эсрэг урсгалд ороод дээшээ хараад онхолдчихсон байсан. Би автомашин онхолдсон талаар цагдаагийн хэлтсийн жижүүрт мэдэгдэхээр засмал замаас бууж уул руу сүлжээ хайж байгаад сүлжээ ормогц цагдаагийн хэлтсийн жижүүр болон нэгдсэн эмнэлгийн 103 дугаарт дуудлага өгсөн. Ягаан цамцтай эмэгтэй машинаасаа шидэгдсэн бололтой засмал замын хойд талын шороон дээр дээшээ харсан ухаангүй хэвтэж байсан. Харин хоёр залуу машинаасаа гарч ирсэн бололтой машиныхаа хажууд духны хэсгээрээ толгойгоо нийлүүлчихсэн сууж байсан. 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд байх цаг хараагүй, тухайн осол Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг Ар булаг гэх газар болсон. Зам чөлөөтэй, ямар нэгэн халтиргаа гулгаа үүсээгүй, гадаа гэгээтэй байсан. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан бөгөөд эмнэлэг ирж үзээд эмэгтэйг нас барсан байна гэж байсан. Их л хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх 78/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хонда пит маркийн 20-12 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг Р.Пүрэвжав гэгчээс худалдаж аваад тээврийн хэрэгслээ нэр дээрээ шилжүүлж авах талаар хэлэхэд би өмнө авсан хүнээсээ шилжүүлж авч амжаагүй байгаа. Удахгүй шилжүүлж өгнө гэж байсан. Би тухайн хүнээс тээврийн хэрэгсэл худалдаж авсан мөнгөө бүрэн төлж барагдуулсан. 2022 оны 9 дүгээр сарын 20-нд Идэр сум руу манай найз банкнаас зээл хөөцөлдөнө, намайг яваад өгөөч гээд гуйгаад байна та машинаа өгчих гэж 9 дүгээр сарын 19-ний өдөр утсаар яриад маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад ирээд манайхаас аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 80-81/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 000000073 дугаартай: “...Амь хохирогч биед гэмтэл учирсан байна. Зам тээврийн осолд орох үед үүссэн байх боломжтой гавал тархины битүү гэмтэл, тархины цус харвалт, эдийн няцрал, дотуур цус алдалт 100 мл, элэгний язрал, олон хавирганы хугарал, сээр бүсэлхийн нугалмын хугарал, нугас дарагдал, зүүн бугалганд хугарал, зүүн чамархайн хэгзлэгдсэн шарх, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн шилбэ, шагайны дээд хэсэг, зүүн тавхай, баруун шилбэ, баруун өвдөг, зүүн сарвуу, баруун шуу, баруун ташааны гадна хэсэг, бөөрний түвшинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Үхэлд хүргэхээс бусад гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэн гэмтлүүд учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гавал тархины битүү гэмтэл, тархины цус харвалт, эдийн няцрал, дотуур цус алдалт 100 мл, элэгний язрал, олон хавирганы хугарал, сээр бүсэлхийн нугалмын хугарал, нугас дарагдал гэмтлүүд нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн байна. Цаг хугацааны хувьд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэн байх боломжтой гэмтлүүд байна. задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтэл, тархины цус харвалт, эдийн няцрал, дотуур цус алдалт 100 мл, элэгний язрал, олон хавирганы хугарал, сээр бүсэлхийн нугалмын хугарал, нугас дарагдал гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогч нь 9-12 долоо хоногтой хэвийн өсөлт бойжилттой жирэмсэн байжээ...” гэсэн дүгнэлт /хх 114-115/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000000543 дугаартай: “...*******ын биед гэмтэл учирсан байна. Зам тээврийн осолд орох үед үүсгэгдсэн байх боломжтой дагзны ясны төв хэсгийн шугаман цууралт, хамрын таславчийн муруйлт, зүүн талын чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, 2 өвдөг, баруун шилбэ, баруун бөөрний доод хэсэг, баруун мөрний гадна хэсэг, зүүн бугалга, баруун сарвууны ар хэсгийн төвгөр хэсгүүдэд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. *******ын биед учирсан дагзны ясны төв хэсгийн шугаман цууралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд ба нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 127-128/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйл болон хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 10-23/ тус тус тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь зам тээврийн осол гаргах үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4637 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. ******* ******* гэж хаягласан цусанд 0.7 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0.7 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, хохирогч *******ын “...Идэр сумаас буцаж гарахдаа дэлгүүрээс 2.4 литрийн хэмжээтэй пиво, хиам, ундаа зэрэг хүнсний бараа авсан. Идэр сумын төвөөс хойшоо засмал замын хооронд зогсож байгаад нөгөө пивоо Даваажаргал бид хоёр хувааж уугаад хөдөлсөн...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө манай найз , түүний эхнэр Баасанжаргал гурав Тосонцэнгэл сумаас Идэр сум руу явсан. Идэр суманд очоод үдээс хойш ажлаа амжуулчхаад буцаад Тосонцэнгэл сум руу ирж явах замдаа осолдчихсон. Идэр сумаас гараад явж байхдаа ******* бид хоёр 2.4 литрийн хэмжээтэй нэг ширхэг пиво хувааж уусан. Урд талын суудалд бид хоёр суугаад би машиныг жолоодож явсан, харин хойд талд ******* сууж явсан...Би өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа, осол гаргаж хүний амь насыг хохироосондоо үнэхээр их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан үйл баримтыг давхар нотолж байна гэж шүүх үзлээ.
Жолооч ******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийн б-д “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ” гэж, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийн а-д “Жолоочид ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох хориглоно” гэж, мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэж, мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.11-т “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр ...хөвөөгөөр ...явахыг хориглоно” гэж, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийг хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж тус тус заасан заалтыг зөрчсөн болох нь Цагаан шонхрын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22/185 дугаартай дүгнэлтээр /хх-135-136/ тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Улсын яллагч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байх ба энэ үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.
Харин уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.
Шүүгдэгч *******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийн б-д “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ” гэж, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийн а-д “Жолоочид ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох хориглоно” гэж, мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэж, мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.11-т “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр ...хөвөөгөөр ...явахыг хориглоно” гэж, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийг хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж тус тус заасан заалтыг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, харин энэ үйлдлийн улмаас Honda Fit маркийн 20-12 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч амь насыг хохироосон, зорчигч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч *******ын үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлж хуульчилсан.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч зорчигч амь нас хохирсон, зорчигч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Амь хохирогч Д.Баасанжавын хууль ёсны төлөөлөгч *******ын шүүх хуралдаанд “...Зарим баримтууд нь оршуулгын зардалтай хамааралгүй байж болно. Тиймээс хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтын хэмжээгээр оршуулгын зардлыг гаргуулмаар байна...” гэсэн тайлбарлажээ.
Амь хохирогч Д.Баасанжавын хууль ёсны төлөөлөгч *******ын хавтаст хэрэгт гаргаж өгсөн оршуулгын зардлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан, оршуулгын зардалтай холбоотой дараах баримтуудыг нотлох баримтаар үнэлсэн болно. Үүнд:
Хавтас хэргийн 28 дугаар хуудас: 80,000+19100+50,000+135,847+16,500+ 50,000+50,000+38,200+5,600+39,200+20,700+47,400+50,000+16,338+208,000+30,000+70,000+100,000+80,000+40,000+4,500+100,000+38,200+70,000+23,000+1,300+80,000=1,463,885,
Хавтас хэргийн 29 дугаар хуудас: 22,300+5,000+66,380+183,045+152,160+ 53,900+208,348+70,000+100,000+100,000+134,200+101,250+95,190+278,853+6,450+106,200+100,000+16,000+30,000+7,000+13,800+9,000+100,000+67,300+8,670+26,000+4,300+200,000+16,100+80,000+84,800+8,500+8,000+50,000+2,300+12,500+5,000+38,200=2,570,746,
Хавтас хэргийн 30 дугаар хуудас: 4,100+10,900+7,150+27,400+58,790 +30,000+7,000+3,000+948,000+30,000+100,000+108,790+6,000+210,023+31,000=1,582,153,
Хавтас хэргийн 31 дүгээр хуудас: 12,650+9500+100,000+100,000+11,400+ 117,600+5,000+10,000+48,950+17,700+30,375+100,000+119,533+109,270+129,100+ 12,000 + 5,200 + 17,600 + 17,750 + 53,000 =1,026,628,
Хавтаст хэргийн 32 дугаар хуудас: 21,000+60,000+100,000+1,500+1,200+ 60,000+30,000+31,000+16,000+30,000+21,700+100,000+1700+21,000+371,750+2,600=869,450,
Хавтаст хэргийн 33 дугаар хуудас: 50,000+50,000+50,000+1,700+52,000 =203,700,
Хавтаст хэргийн 34 дугаар хуудас: 9,390+2,800+50,000+115,350+31,000+ 12,500+9,240+3,000+19,600+15,000+13,200+4,950+40,000+19,200+69,000+55,000+
12,530+83,000+15,000+76,400+5,860+23,600+40,000+16,000+100,300+109,506+137,885+16,000+40,000+50,000=1,195,311.
Нийт 8,911,873 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгч *******аас гаргуулж шийдвэрлэв.
Амь хохирогч Д.Баасанжавын хууль ёсны төлөөлөгч *******ын хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн оршуулгын зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоогүй, гэмт хэрэг гарахаас өмнө хугацааны, авсан эд зүйл, огноо харагдаж гаргагдахгүй байх тул дараах баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Үүнд:
Хавтаст хэргийн 28 дугаар хуудас: 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2,700 төгрөг, 2022 оны 08 дугар сарын 29-ний өдрийн 39,870 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 43,300 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5,500 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22,000 төгрөг, 2022 ооны 08 дугаар сарын 29-ний өдрийн 54,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 77,300 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4,800 төгрөг, 6,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 29,500 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11,100 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 68,000 төгрөг=368,070 төгрөг,
Хавтаст хэргийн 29 дугаар хуудас: 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 7,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3,750 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12,500 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 63,800 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 177,200 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 51,200 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 35,900 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11,400 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21,200 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 24-ний 120,000 төгрөг, 29,800 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 04-ний 2,015 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 124,050 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5,500 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний 500 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 07-ны 69,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14,500 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 13,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17,200 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 6,800 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1,200 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5,200 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17,100 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 55,874 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 40,845 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 28,600 төгрөг, 8,200 төгрөг=970,334,
Хавтаст хэргийн 30 дугаар хуудас: 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 120,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 9,200 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 45,900 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 33,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13,200 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 6,200 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 29-ний 20,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10,800 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 18,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 07-ны 40,200 төгрөг, 8,326 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 41,700 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 3,700 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 144,609 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 8,600 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3,700 төгрөг, 2022 оны 07 дүгээр сарын 10-ны өдрийн 22,600 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23,900 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12,500 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 67,800 төгрөг=664,927,
Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас: 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14,208 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2,500 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 30,246 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12,300 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 113,074 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 7,800 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18,400 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6,300 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 19,300 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 68,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 40,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 73,500 төгрөг=435,628,
Хавтас хэргийн 32 дугаар хуудас: 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 4,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 4,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1,200 төгрөг, 20,200 төгрөг, 78,500, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 7,800 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 50,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 34,200 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 29,500 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 59,139 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 34,710 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 10,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 10,200 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 17,100 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 20,809 төгрөг=381,358,
Хавтаст хэргийн 33 дугаар хуудас: 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6,700 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 20,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 30,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 100,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 7,218 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 30,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 124,050 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5,600 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20,800 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 50,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4,900 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3,700 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10,300 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5,300 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1,500 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6,400 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 800 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22,000 төгрөг=531,268,
Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас: 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4,800 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 16,400 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 7,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 6,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 129,400 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11,400 төгрөг, 2022 ооны 08 дугаар сарын 03-ны өдрийн 6,500 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 8,154 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 21,900 төгрөг, 2022 оны 09 дүгээр 24-ний өдрийн 7,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 15,435 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 8,280 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 30,450 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 53,100 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8,100 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 81,150 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6,500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17,250 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 26,334 төгрөг, 70,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 6,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 6,300 төгрөг=588,453 төгрөг. Нийт 3,940,038 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар оршуулгын зардал 12,851,911 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3,940,038 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 8,911,973 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэв.
Амь хохирогч хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн 3 хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгох, хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгөөгүй бусад зардал 10,000,000 төгрөг гаргуулах, цаашид гарах зардал, сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******д холбогдуулан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Харин амь хохирогч хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан мөн хэнд учирсан сэтгэцийн хохирол гаргуулах нь тодорхойгүй байна.
Хохирогч *******ын эмчилгээний зардал болон бусад зардал 8,500,000 төгрөг гаргуулах, цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******д холбогдуулан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Учир нь хохирогч ******* нь хохирол төлбөртэй холбоотой нэг ч баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, баримтаа гаргаж өгөөгүй үндэслэлээ “...эмчилгээний зардлын баримтуудыг гаргаж өгдөг талаар мэдээгүй. Би одоо ч байнга эм ууж эмчилгээ хийлгэж байгаа. Тийм учраас эмчилгээний зардлаа авна...” гэж тайлбарласан болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч нь “...шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзаж үзээд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч амь насыг хохироосон, хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 8,911,873 төгрөг төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч өмгөөлөгч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон 8,911,873 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон 8,911,873 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, ...үеэс хугацааг тоолно” гэж заасан байх шүүгдэгч *******д оногдуулсан 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг энэ өдрөөс тоолох, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Түмэн овогт Батмөнхийн Даваажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 дугаартай шүүгдэгч *******ын хувьд ногдох хөрөнгөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Чандманийн 17-1714 тоот хашаанд байрлах 130 мерт куб талбайтай хувийн сууц, гаржийн зориулалтай улсын бүртгэлийн Y-0905001626 гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын нэхэмжилсэн 12,851,911 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3,940,038 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 8,911,873 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч ******* төлсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын эмчилгээний зардал болон бусад зардал 8,500,000 төгрөг гаргуулах, цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын 3 хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгох, хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгөөгүй бусад зардал 10,000,000 төгрөг гаргуулах, цаашид гарах зардал, сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******д холбогдуулан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг Арбулаг гэх газарт согтуугаар “Honda Fit” маркийн 20-12 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийн б-д “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ” гэж, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийн а-д “Жолоочид ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох хориглоно” гэж, мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэж, мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.11-т “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр ...хөвөөгөөр ...явахыг хориглоно” гэж, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийг хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас түүний жолоодож явсан “Honda Fit” маркийн 20-12 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч амь насыг хохироосон, зорчигч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Хавтас хэргийн 28 дугаар хуудас: 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5,860 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 80,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны 19,100 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 25-ны өдрийн 135,847 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16,500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 50,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 50,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 38,200 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны 5600 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 39,200 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20700 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний 47,400 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 50,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16,338 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 208000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 30,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 70,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 100,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний 80,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 40,000 төгрөг, 2022 ны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 100,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 38200 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 70,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1300 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 80,000 төгрөг
Хавтас хэргийн 29 дугаар хуудаснаас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22,300 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 66,380 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183045 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 152,160 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 53,900 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 208348 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 70,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 100,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 134200 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101,250 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 95,190 төгрөг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 278,853 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6450 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 106,200 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 100,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 16,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 30,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 13,800 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 100,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 67,300 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8,370 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 26,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4,300 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16,100 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 80,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 84,800 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 8500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 8000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 50,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2300 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12,500 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 5000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 40,845 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 38,200 төгрөг,
Хавтас хэргийн 30 дугаар хуудаснаас 2022 оны 10 дугаар сарын 11-ний-ны өдрийн 4100 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10900 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 7150 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 27,400 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 58,790 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 30,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 948,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 30,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 100,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 108,790 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3700 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22,600 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 210,023 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 31,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 67,800 төгрөг,
Хавтас хэргийн 31 дүгээр хуудаснаас 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12,650 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 9500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 100,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 100,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 100,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11,400 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 117,600 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 48,950 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17,700 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 30,375 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 100,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 119,533 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 109,270 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 129,100 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5200 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17,600 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17,750 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 53,000 төгрөг,
Хавтаст хэргийн 32 дугаар хуудаснаас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 21,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 60,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 100,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1500 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1200 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 60,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 30,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 31,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 30,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21,700 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 100,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1700 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 37,175 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 34,710 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10,200 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17,100 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 26,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20,809 төгрөг,
Хавтаст хэргийн 34 дугаар хуудаснаас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 9390 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2800 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 50,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 52,000 төгрөг
Хавтаст хэргийн 34 дугаар хуудаснаас 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 30,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 50,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1700 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны ны өдрийн 115,350 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 31,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12,500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 9,240 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 19,600 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13,200 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4950 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 40,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19,200 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129,400, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 69,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 55,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12,530 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 83,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76,400 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5860 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23,600 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 40,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 100,300 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 109,506 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137,885 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 40,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 50,000 төгрөг,
Хавтаст хэрэгт авагдсан дараах баримтууд нь амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоогүй, гэмт хэрэг гарахаас өмнө хугацааны, харагдаж гаргагдахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно Үүнд: Хавтаст хэргийн 28 дугаар хуудаснаас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2700 төгрөг, 2022 оны 08 дугар сарын 29-ний өдрийн 39,870 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний 43,300 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны 5500 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22,000 төгрөг, 2022 ооны 08 дугаар сарын 29-ний өдрийн 54,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 77,300 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4800 төгрөг, 6000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 29,500 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11,100 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 68,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 23,000 төгрөг,
Хавтаст хэргийн 29 дугаар хуудаснаас 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 7000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3750 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12500 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 63,800 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 177,200 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 51,200 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 35,900 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11,400 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21,200 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 24-ний 120,000 төгрөг, 29800 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 04-ний 2,015 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 124,050 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5500 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний 500 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 07-ны 69,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14,500 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 13,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17,200 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 6800 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1200 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5200 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17,100 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 55,874 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 28,600 төгрөг, 8200 төгрөг,
Хавтаст хэргийн 30 дугаар хуудаснаас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 120,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 9200 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 45,900 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 33,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13,700 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 6,200 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 29-ний 20,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10,800 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 18,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 07-ны 40200 төгрөг, 8326 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 41,700 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 3700 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 144,609 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 8600 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23,900 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12,500 төгрөг,
Хавтаст хэргийн 31 дүгээр хуудаснаас 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14,208 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2500 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 30,246 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12,300 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 113,074 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 7800 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18,400 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6300 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 19,300 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 68,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 40,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 73,500 төгрөг,
Хавтас хэргийн 32 дугаар хуудаснаас 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 4000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1200 төгрөг, 78,500 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 7800 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 50,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 34,200 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 29,500 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 59,139 төгрөг,
Хавтаст хэргийн 33 дугаар хуудаснаас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6700 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 20,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 30,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 100,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 7218 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 124,050 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5600 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20,800 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 50,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4900 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3700 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10,300 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5300 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1500 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6400 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 800 төгрөг,
Хавтаст хэргийн 34 дугаар хуудаснаас 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4800 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 16,400 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 7000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 6000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11,400 төгрөг, 2022 ооны 08 дугаар сарын 03-ны өдрийн 6500 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 8154 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 21,900 төгрөг, 2022 оны 09 дүгээр 24-ний өдрийн 7000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 15,435 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 8280 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 30,450 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 30,450 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 53,100 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8100 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 81,150 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17,250 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 26,334 төгрөг, 70,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 6000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 6,300 төгрөг
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4637 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. ******* ******* гэж хаягласан цусанд 0.7 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0.7 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 87-88/
Цагаан шонхрын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22/185 дугаартай: “...Honda Fit маркийн 20-12 ЗАН улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.2. “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...”, 11.11. “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр...хөвөөгөөр...явахыг хориглоно” мөн дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Honda Fit маркийн 20-12 ЗАН улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 11.2, 11.11, 12.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол хэрэг гарсан гэж үзэж байна. Дээрх зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх 135-136/