Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Г.Ариунзул,

иргэний нэхэмжлэгч О.М /онлайн/

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт М. Б холбогдох эрүүгийн 2234002420378 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-н өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Яллагдагч М.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баяндаваа” гэх газарт Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4в-д “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7 а-д тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 15.9 “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 15.12 “Дарааллын тэмдэггүй уулзварыг нэвтрэхийн өмнө жолооч уг уулзварт нийлсэн зорчих хэсгүүдийн гадаргуугийн ялгааг тодорхойлох боломжгүйгээс /харанхуй, манантай, цас орсон, бохирдсон зэргээс/ нэвтрэх дараалал тогтооход хүндрэлтэй байвал өөрийгөө туслах замаар яваад тооцно” 18.1 “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд мөн хонгил дотор жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/ “замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана” гэснийг тус тус зөрчиж ...... биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баяндаваа” гэх газарт Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4в-д “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7 а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 15.9 “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 15.12 “Дарааллын тэмдэггүй уулзварыг нэвтрэхийн өмнө жолооч уг уулзварт нийлсэн зорчих хэсгүүдийн гадаргуугийн ялгааг тодорхойлох боломжгүйгээс /харанхуй, манантай, цас орсон, бохирдсон зэргээс/ нэвтрэх дараалал тогтооход хүндрэлтэй байвал өөрийгөө туслах замаар яваад тооцно” 18.1 “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд мөн хонгил дотор жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/ “замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана” гэснийг тус тус зөрчиж Э.Э-ын биед хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234001040164 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Э.Э өгсөн: “Би болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Тухайн мотоциклийг Б жолоодож явсан. Б хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Баярсайхан бид хоёр согтуу явж байсан, хэр зэрэг согтолттой байсан талаар мэдэхгүй. Ослын улмаас би толгойндоо, бас хөлдөө гэмтэл авсан. Бас явж чадахгүй, хөл боолттой байгаа. Б бид хоёр Эрдэнэ суманд Баяндавааны дэлгүүр орж, пиво авсан. Гэрт очоод ууя гэж хэлэхэд Баярсайхан нь энд ууя гэж хэлээд Баяндаваан дээр хувааж уусан. Би гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б-ийн амьдралыг мэдэж байгаа, ядарсан амьдралтай хүн байдаг юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Иргэний нэхэмжлэгч О.М өгсөн: “Хюундай соната-6 маркийн 06-12 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй, миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилмээр байна. Би 60 километр цагийн хурдтай явж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

Гэрч О.М өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот орох гээд Соната 6 маркийн ... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өөрийн төрсөн дүү Тулгартөр, Эрдэнэ-Од, танил Даваа, Магнай нарыг аваад явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд Баяндаваа гэх газар явж байгаад замын хажуу талаас гэнэт мотоцикл орж ирээд би тоормос гишгээд зүүн гар тал руугаа машиныхаа хүрдийг эргүүлээд, тухайн мотоциклийг мөргөөд, мотоциклийн ард сууж явсан хүн нь шидэгдээд, машины шилэн дээр 1 удаа цохиулаад машин дээгүүр даваад арын шилэн дээр унасан. Мотоцикл жолоодож явсан хүн нь машиныг хамар дээр цохиулаад салхины шил нь дээр унасан. Тэгээд би машинаасаа буугаад машины арын шилэн дээр унасан хүн дээр очоод амьсгаа байгаа үгүйг нь шалгаж үзээд биеийг нь шалгахад тухайн хүнээс архи үнэртээд, ухаантай, амьсгаатай байсан ба зүүн хөл нь хугарсан байхаар нь хамт явж байсан хүмүүстэй тухайн хүнийг өргөж буулгаад замын хажууд гаргаж тавиад тэгээд машины салхины шил нь дээр байсан хүн дээр очоод хартал өөрөө машины хамар дээрээс буучихсан толгойноос нь цус гарчихсан байхаар нь бид нар өргөөд замаас гаргаад нөгөө хүнтэй нь хамт хэвтүүлээд цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Би болон хамт явж байсан зорчигч нар бүгд хамгаалах бүсээ бүсэлсэн байсан. Би “B” ангиллын ......... дугаартай жолооны үнэмлэхтэй. 2019 онд Багануур дүүрэгт “Гантиг зам” нэртэй авто жолооны курст сурсан. Би 50-60 километр цагийн хурдтай явж байсан. Жаахан өгсүүр газар байсан. Үзэгдэх орчин ерөнхийдөө хязгаарлагдмал болсон, харанхуй болсон байсан. Соната-6 маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр байдаг, өөрийн эзэмшлийн машин. 2021 оны 10 дугаар сард 6.000.000 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Одоогоор бие мэдэгдэх гэмтэл байхгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед хажуугаас орж ирсэн мотоцикл ямар ч гэрэл, дохио байхгүй, гэнэт хурдан орж ирсэн учраас мотоциклийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан гэж бодож байна. Тухайн тээврийн хэрэгслийг миний бие О.М жолоодож явсан. Жолоочийн хажуу талын суудал дээр Тулгартөр, жолоочийн ард Даваа, арын суудлын голын хэсэгт Эрдэнэ-Од, баруун захын хэсэгт Магнай суусан явж байсан. Соната-6 маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг одоо 10.000.000 сая төгрөгөөр үнэлж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/,

Гэрч С.Ц-н өгсөн: “...Би амралтын өдрөөр гэртээ амрах гээд найз Д-ийг аваад Багануур дүүрэгт ирж амраад өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр танил М Багануур дүүргээс Улаанбаатар хот орно гэхээр нь бид 2 суугаад 19 цаг болох гэж байсан байх Багануур дүүргээс 5-лаа Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад явж байгаад замдаа унтаж байсан чинь гэнэт машин юм мөргөөд сэрээд хартал машины арын шонх нь дээр 1 хүн хэвтэж байсан. Тэгээд тухайн хүнийг бид нар өргөөд замаас гаргаад удалгүй цагдаа, эмнэлгийн ажилчид ирсэн. Жолооч болон жолоочийн хажууд сууж явсан 2 хүн хамгаалах бүс бүсэлсэн байсан. Арын суудал дээр байсан бид 3 хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Би унтаж байсан болохоор тухайн тээврийн хэрэгсэл хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан гадаа яг осол болоход харуй бүрий болчихсон байсан. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тээврийн хэрэгслийг М жолоодож явсан. Би арын суудлын хамгийн баруун талд сууж явсан. Жолоочийн хажуу талын суудал дээр М-ийн дүү гээд эрэгтэй хүүхэд, жолоочийн ард манай найз Д, арын суудлын голын хэсэгт М-ийн дүү гээд 1 охин суусан явж байсан. Миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Гэрч Н.Д-ийн өгсөн: “...Би амралтын өдрөөр Багануур дүүрэгт найз Ц-ийнд ирж амраад, өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Багануур дүүргээс Улаанбаатар хот орох гээд 19 цагийн үед Багануур дүүргээс 5-лаа Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад явж байгаад замдаа унтаж байсан чинь гэнэт машин юм мөргөөд сэрээд хартал машины арын шонх дээр нэг хүн хэвтэж байсан. Тэгээд би машинаас буугаад байдлыг харахад ямар ч байсан 2 хүн босож чадахгүй хэвтсэн, замын хажууд цагаан өнгийн мотоцикл байсан. Тэгээд замын хажууд дэлгүүр байхаар нь тухайн дэлгүүр лүү очоод буцаад машин дээрээ ирэхэд цагдаа, эмнэлгийн ажилчид ирсэн. Жолооч болон жолоочийн хажууд сууж явсан 2 хүн хамгаалах бүс бүсэлсэн байсан. Би арын суудал дээр сууж байсан. Би хамт сууж байсан бид 3 хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Би унтаж байсан болохоор тухайн тээврийн хэрэгсэл хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тээврийн хэрэгслийг М жолоодож явсан. Би арын суудлын хамгийн зүүн талд жолоочийн ард харалдаа суудалд сууж явсан. Жолоочийн хажуу талын суудал дээр М-н дүү гээд эрэгтэй хүүхэд, арын суудлын баруун захад манай найз Ц суусан, арын суудлын голд М дүү гээд 1 охин суусан явж байсан. Миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,

Насанд хүрээгүй гэрч О.Т-ийн өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Багануур дүүргээс Улаанбаатар хот орох гээд 18 цагийн орчим байх төрсөн ах М-ийн Соната-6 маркийн машинтай М бариад би жолоочийн хажуу талд суусан, арын суудал дээр гол хэсэгт манай хамаатан Э, түүний 2 талд манай ахын таньдаг хүн гээд 2 залуу Багануур дүүргээс суусан. Тэгээд бид 5 замдаа явж байгаад Эрдэнэ сум өнгөрөөд Баяндаваа гэх газар луу өгсөж явахад баруун гар талаас шороон замаас гэрэлгүй мотоцикл гэнэт ороод ирсэн. Тэгээд би айгаад доошоо тонгойгоод нүдээ аниад суусан, хамт явж байсан ах нар машинаасаа буугаад би араас нь буугаад хартал 1 хүн машины дээр нь, нөгөө 1 хүн нь машины ард шидэгдсэн байдалтай байсан. Тэгээд бид нар яахаа мэдэхгүй, машинаа замаас чөлөөлөөд тэгээд цагдаа, эмч нар ирсэн.Тухайн осол болоход жолооч М ах болон би хамгаалах бүсээ хэрэглэсэн байсан. Ард сууж явсан хүмүүс хэрэглээгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэл хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Өгсүүр газар явж байсан болохоор аажуухан явж байсан байх. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.Э-ын өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Багануур дүүргээс Улаанбаатар хот орох гээд 18 цагийн орчим байх төрсөн ах М-ийн Соната-6 маркийн машинтай М бариад Т жолоочийн хажуу талд суусан, арын суудал дээр гол би суусан. Миний 2 талд манай ахын таньдаг хүн гээд 2 залуу Баганаар дүүргээс суусан. Тэгээд бид 5 замдаа явж байгаад Эрдэнэ сум өнгөрөөд даваа өгсөж явахад гэнэт баруун гар талаас шороон замаас гэрэлгүй мотоциклтой 2 хүн гэнэт ороод ирсэн. Тэгээд би айгаад нүдээ аниад хамт явж байсан ах нар машинаасаа буугаад тэгээд удалгүй цагдаа, эмч нар ирсэн. Жолооч М ах болон хажуу суудал дээр сууж явсан Т 2 хамгаалах бүсээ хэрэглэсэн байсан. Ард сууж явсан миний 2 талд суусан хүмүүс хамгаалах бүс хэрэглэсэн эсэхийг нь би мэдэхгүй. Би лав хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэл хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

Гэрч Л.О-ийн өгсөн: “...Би Замын цагдаагийн газрын Техникийн хяналт бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаад 2014 онд тэтгэвэртээ гарсан. Баян Хүрээ Хайрхан компани нь манай нөхөр Л.Д-ийн нэр дээр бүртгэлтэй байсан. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би нэр шилжүүлж, өөрийн нэр дээрээ авсан. Улсын бүртгэлд Л.О миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Жолооч бэлтгэх сургалт явуулдаг. Ковид-19 цар тахлын улмаас жолооны сургалт 2020 оноос хойш явагдаагүй зогссон байсан. Ковид-19 цар тахлын хөл хорио 2021 оны 03 дугаар сард тавигдаад цахимаар хичээлүүд явагдаж эхэлсэн. Тэр үед 2021 оны 03 дугаар сард эхний сургалтад М.Б нь хамрагдан сурч, 2021 оны 03 дугаар сарын 25-нд шалгалт өгөөд тэнцсэн байсан. М.Б нь шалгалтад тэнцээд жолооны B ангилалтай болсон. Тухайн үед цахимаар хичээлүүд явж байсан. М.Б нь хичээлд суусан байх ёстой. Танхимаар хичээл явагдаагүй. Бичиг үсэг мэддэг байсан үгүйг нь мэдэхгүй байна. Шалгалтад тэнцсэн байхыг бодоход бичиг үсэг мэддэг байх. Ирцийн бүртгэл байгаа. Дүрмээр 16 өдрийн 76 цагийн сургалтад хамрагдах ёстой. Улаанбаатар хотын Багануур дүүргийн замын цагдаа дээр өөрийн биеэр очиж өгч байсан. Тэгэхээр М.Б нь өөрийн биеэр очиж шалгалт өгсөн байх ёстой. Нэгдсэн шаардлага нь 18 насанд хүрсэн, эрүүл мэндийн хувьд тэнцэх, сэтгэцийн эмгэг өвчингүй хүнийг бүртгэж авч сургалт явуулдаг. Улсаас өгсөн зөвшөөрөл дээр бичиг үсэг мэдэхгүй хүн авч болохгүй гэсэн заалт байхгүй байгаа. Сургалтын дүрмийг манай байгууллага нь дэлгэцээр зурагт хуудсаар заагаад явдаг. Дээрээс нь манай байгууллага бичиг үсэг мэддэг үгүйг шалгах боломжгүй, тийм эрх байхгүй. Манай байгууллагын сургалт одоо 600.000/зургаан зуун мянган/ төгрөг байгаа. М.Б-г сурч байхад 350.000-380.000/гурван зуун тавин мянгаас гурван зуун наян мянган/ төгрөгийн хооронд байсан. М.Б нь төлбөр байхгүй байгаа. М.Б анх бүртгүүлэхдээ хаана, ямар газраас бүртгүүлсэн талаар мэдэхгүй. 2021 оны 03 дугаар сард цахимаар явж байсан сургалтын цахим хаягийн нэрийг жолооны багш нь мэдэж байгаа. Би мэдэхгүй. Жолооны багш нь Б гэж багш байгаа. Утасны дугаар нь ........... гэсэн дугаартай. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 тал/,

Гэрч О.Б-н өгсөн: “...Би 2019 оноос хойш Баян Хүрээ Хайрхан сургуульд замын хөдөлгөөний дүрмийн багшийн ажил хийж байна. Манай сургалтад суугаад төгсөж байсан хүмүүсийг сайн санахгүй байна. Ямар ч байсан манай сургалтын 2021 оны 03 дугаар сарын ирцийн бүртгэл дээр М.Б-н нэр байсан. Тэгэхээр суралцаж төгссөн гэж ойлгож болно. Би замын хөдөлгөөний онол, дүрэм, тест зааж байсан. Одоо ч энэ хичээлээ танхим болон цахимаар зааж байгаа. Ковид-19 өвчнөөс болоод цахимаар зааж байсан. “Баян Хүрээ Хайрхан” гэсэн цахим хаяг байсан. Админ нь би өөрөө байсан. Цахим хаягаар ороод MAPSS апликейшнээр хичээлээ зааж байсан. Ирцийн бүртгэл нь байгаа, тийм болохоор хамрагдаж байсан гэсэн үг. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 248 тал/,

Шүүгдэгч М.Б-ны яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Э ахын гэрт адуу тэжээхээр очиход Э ах бага зэргийн согтолттой байсан. Тэгээд тэднийд хоол идэж байхад Э ах Баяндаваа ороод ирье гэхээр нь миний улсын дугааргүй Даюун маркийн мотоциклтой Э ах миний ар талд суугаад би мотоциклоо бариад явсан. Э ахын хамтаар Баяндаваан дээр байх гуанзанд орж хоол идчихээд 2,5 литрийн багтаамжтай “Нийслэл” нэртэй пивийг хувааж, ахин Э2 ширхэг пиво аваад буцаж Э ахын гэр лүү явж байхад туслах шороон замаас засмал зам руу орох үед машин харагдаж байсан хэдий ч хол харагдахаар нь амжаад орчихно гэж бодоод ортол тэр машинтай мөргөлдөж осол гарсан. Осол болсноос хойш юу болсон талаар би санахгүй байна. Би B ангилалтай 2021 онд жолооч болсон. Мотоцикл жолоодох А ангилал байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Би уг осол болсонд харамсаж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 4 дүгээр сарын 03-ны орой 18 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Э ахын гэрт адуу тэжээхээр очсон юм. Тэгсэн орой Э ах хамт Баяндаваа ороод ирье гэхээр нь миний улсын дугааргүй Даюун маркийн мотоциклтой Энхбаатар ах миний ард суугаад би мотоциклоо бариад явсан. Э ах Баяндаваан дээр байх гуанзанд хоол идээд Э ах 1 литрийн “Нийслэл” нэртэй пивийг аваад бид хоёр хувааж уусан. Э ах ахин 2 том пиво аваад бид хоёр буцаад Эахын гэр лүү явж байгаад туслах замаас засмал замтай нийлэх уулзвар дээр очоод хартал машин явж байхаар амжаад орчихно гэж бодоод тэрний машины урдуур засмал зам руу ортол тэр машинтай мөргөлдөж осол гарсан. Тэгээд тэрнээс хойш би юм санахгүй байгаа. Тухайн мотоцикл миний өөрийн мотоцикл байгаа юм. Осол болох үед мотоциклийг М.Б би өөрөө жолоодож явсан. Би эрхээ хасуулсан. Би B ангилалтай байсан. Миний мотоциклд улсын дугаар, бичиг баримт байхгүй. Би 2018 онд шинэ мотоцикл Улаанбаатар хотоос зах дээрээс худалдаж авч байсан. Хамгаалах хувцас хэрэглээгүй байсан. Би зам дээр машин явж байгааг харсан. Машин хол харагдахаар нь амжаад орчихно гэж бодоод зам руу ортол мөргөлдсөн. Би пиво уусан байсан. Гайгүй, их согтоогүй байсан. Э их согтолттой байсан. Намайг очихоос өмнө архи пиво уусан бололтой байсан. Би ослын улмаас эвдэрсэн мотоциклоо хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Үнэлгээг нь гаргуулахгүй. Миний хөл дунд чөмгөөрөө хугарсан, толгойдоо оёдол тавиулсан. Ослын улмаас Э толгой хөлдөө гэмтэл авсан гэсэн. Би мэдэхгүй байна. Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Санал, хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 135 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №50 дугаартай шинжээч Э.Эрхэмбаярын: “...1. Э.Э-ын биед баруун дух, ухархай, суурийн хөндий, турк эмээл, баруун их бага далавч, жигүүр сэртэн дайрсан хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа. Баруун хацар, хамар ясны хугарал. Зүүн тахилзуур ясны ил хугарал. Баруун 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал. Шилбэнд шарх. Нүүрэнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т 3.1.3-т 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 59-61 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №51 дугаартай шинжээч Э.Эрхэмбаярын: “...1. М.Б-ны биед зүүн дунд чөмгийн далд хугарал, дух, зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 67-68 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №2149 дугаартай М.Арвижихын: “...1. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2. “М.Б” гэж хаягласан цуснаас 2, 3 промилли спирт илэрсэн. 3. Цусан дахь 2, 3 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 72-73 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2148 дугаартай М.Арвижихын: “...1. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2. “Х/а-1” гэж хаягласан цуснаас 1,6 промилли спирт илэрсэн. 3. Цусан дахь 1,6 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 80-81 тал/,

2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №08 дугаартай шинжээч Д.Энхтөгсийн: “5. Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар:

5.1. Соната-6 маркийн ............ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзэв.  Соната-6 маркийн ............. дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн:  Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах  11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.  Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд:  12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв.  5.2. Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийн жолооч М.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзэв. Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийн жолооч М.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн:  3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ:  в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх,  3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:  а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,  Арван тав. Уулзвар нэвтрэх II. Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.  15.12. Дарааллын тэмдэггүй уулзварыг нэвтрэхийн өмнө жолооч уг уулзварт нийлсэн зорчих хэсгүүдийн гадаргуугийн ялгааг тодорхойлох боломжгүйгээс (харанхуй, манантай, цас орсон, бохирдсон зэргээс) нэвтрэх дараалал тогтооход хүндрэлтэй байвал өөрийгөө туслах замаар яваад тооцно.  Арван найм. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх  18.1. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, мөн хонгил дотор жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна:  а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана; гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв. 5.3. Осол болох үед замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв.  5.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийн жолооч М.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэв.  5.5. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэх дүгнэлт /хх-ийн 103-105 тал/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 09-ий өдрийн 06/213 дугаартай “...Монгол улсын иргэн М.Б-ны өмчлөлийн Dayun маркийн мотоциклийн хохирлын үнэлгээ нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 874,000/найман зуун далан дөрвөн мянга/ төгрөг болно гэх дүгнэлт /хх-ийн 112-126 тал/,

 

Шүүгдэгч М.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

Шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь 

 

 

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баяндаваа” гэх газарт Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4в-д “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7 а-д тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 15.9 “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 15.12 “Дарааллын тэмдэггүй уулзварыг нэвтрэхийн өмнө жолооч уг уулзварт нийлсэн зорчих хэсгүүдийн гадаргуугийн ялгааг тодорхойлох боломжгүйгээс /харанхуй, манантай, цас орсон, бохирдсон зэргээс/ нэвтрэх дараалал тогтооход хүндрэлтэй байвал өөрийгөө туслах замаар яваад тооцно” 18.1 “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд мөн хонгил дотор жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/ “замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана” гэснийг тус тус зөрчиж Э.Э-ын биед хүнд хохирол учруулсан нь хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

           

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ...... хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ......-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, уг ялыг Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож өгөх, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч  нь сахарын өвчтэй, даралт ихэсдэг, эмчийн байнгын хяналтад байдаг, эрүүл мэндийн хувьд Дундговь аймгаас гарахгүй байж болохгүй нөхцөл байдал үүснэ. Улаанбаатар хот руу эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа. Шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, төлж байгаа, төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн түүний хувийн байдал/эрүүл мэндийн байдал муу байгаа/ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

 

 

Эрүүгийн 2234002420378  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт М.Б-г согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  2.3-т зааснаар шүүгдэгч Х овогт М.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч М.Б оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-с 5038447 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.М-д олгосугай.

 

8.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч М.Б-ын №........ дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

9.Эрүүгийн 2234002420378  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ