| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0018/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/22 |
| Огноо | 2023-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч Н.Цэнгэлбаяр,
Шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Л-н С ид холбогдох эрүүгийн 2234007510565 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ....гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 08-наас 09-нийг шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Оргил 01 дүгээр багийн нутагт П.Л ийн гэрт очин П.Л , түүний хамтран амьдрагч Ө.Т нартай маргалдаж, улмаар зодож Ө.Т , П.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, мөн маргалдах үедээ П.Л ийн эзэмшлийн эд хөрөнгө болох зурагт, хөргөгч зэрэг эд зүйлийг устгаж, гэмтээн бусдад 1.711.400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 08-наас 09-нийг шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Оргил 01 дүгээр багийн нутагт П.Л ийн гэрт очин П.Л , түүний хамтран амьдрагч Ө.Т нартай маргалдаж, улмаар зодож Ө.Т , П.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, мөн маргалдах үедээ П.Л ийн эзэмшлийн эд хөрөнгө болох зурагт, хөргөгч зэрэг эд зүйлийг устгаж, гэмтээн бусдад 1.711.400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Энэ нь эрүүгийн 2234007510565 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч Ө.Т ийн “...2022 оны 10 дугаар сарын 08-наас 09-нийг шилжих шөнө 23 цагийн үед Төв аймгийн Цээл сумын Оргил 01 дүгээр багийн нутагт Лхагвацэндийн гэрт амарч байхад Сандаг орж ирээд гэрэл унтраалттай байхад Лхагвацэндийг орон дотор нь зодоод эхэлсэн. Лхагвацэнд намайг гэрлээ асаа гэхээр нь би гэрлийн унтраалгыг тэмтэрч байгаад гэрэл асаасан. Тэгтэл Сандаг зогсож байсан. Лхагвацэнд босоод гэрээс гараад явчихсан. Гэтэл Сандаг зуухны дээд талын тагны 3 ширхэг ширэмний дунд талын ширмийг нь аваад миний толгой хэсэг рүү цохисон. Цохисны дараа доошоо тонгойтол миний духны зүүн талын хэсэг рүү гутлынхаа үзүүр хэсгээр өшиглөсөн. Гаднаас Лхагвацэнд орж ирээд намайг гэрээс гар гэж хэлэхээр нь өмд, гутлаа өмсөөд хашааны хаалгаар гараад урд зүг рүү гүйгээд явж байтал араас Лхагвацэнд Төмөрөө гээд орилоод байхаар нь буцаж очоод Лхагвацэндтэй уулзтал өмдөө өмсөөгүй шалдан зогсож байсан. Чи миий өмдийг аваад гааад иэрхгйү яасан юм бэ гэж надаас асуухадхувцас авах манатай өөрийнхөө хувцасыг дутуу өмсөөд гарсан гэж хэлсэн. Тэгээд Лхагвацэнд чи наанаа байж ба, би ороод хувцасаа өмсөөд гараад ирье гэж хэлсэн. Лхагвацэнд гэр лүүгээ ороод Сандагтай хэрэлдээд байсан. Дуу чимээ нь арай гайгүй болонгуут нь гэр лүү яваад ортол зурагт, толь хагарчихсан, зуухыг нь дээш харуулчихсан, үнс нь асгарчихсан, үүднйи амбаарынх нь хаалга нь салаад уначихсан, гэрт Лхагвацэнд, Сандаг хоёр хоёулаа байгүй байсан. Тэгэхээр нь Лхагвацэндийн утас нь дээрээс нь ээжийнх нь дугаарыг аваад залгаад “Лхагвацэнд байна уу” гэж асуухад “Лхагва байна, эмнэлэг дээр ирчихсэн байна, эмнэлэг дээр хүрээд ир”гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Хохирогч П.Л ийн ” ... 2022 оны 10 дугаар сарын 08-наас 09-нийг шилжих шөнө 12 цагийн үед гэртээ хамтран амьдрагч Т йн хамт орондоо ороод унтаж байхад Сандаг муухай орилоод орж ирэхдээ амбаар дотор байсан төмпөн, шанагыг эвдэлсэн. Гэрт орж ирээд үмхйи янханыг алнаа гээд намайг үсдээд, зулгаагаад гэрийн унины модоор цохисон. Тэгээд намайг ална гэж дайраад байхаар нь тайвшир, ярилцъя гэж тайвшруулаад хэсэг хугацаанд тайвшраад байж байхад нь би гэрээсээ нүцгэн гараад явчихсан. 01 цаг гарангийн дараа гэртээ орж ирэхэд Т газар ухаан алдчихсан байдалтай хэвтэж байхаар нь очиж босгож ирээд гэрээс гар гээд гаргаад би Сандагтай цуг үлдсэн. Унины модоор миний нуу цохиод гараад явчихсан. Гарсан хойгуур нь би араас нь гараад гэрийн хойд талаар гараад миний талийгаач нөхрийн ээжийнд ганцаараа яваад очсон. Тэгээд эмнэлэг дээр ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч И.Ганболорын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 568 дугаартай “ ...1. П.Л ийн биед баруун өвдгөнд шарах, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар, дух, хүзүү, зүүн гуянд зулгаралт, зүүн хацар, зүүн чихний омог, нуруу, зүүн бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч И.Ганболорын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 572 дугаартай “ ...1. Ө.Т ийн биед духанд шарах, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Т22-194 дугаартай “ ...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 дугаар сарын 9-ний зах зээлийн үнэлгээгээр нийт 1.711.400 төгрөгөөр үнэлэгдэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Л.С нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 08-наас 09-нийг шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Оргил 01 дүгээр багийн нутагт П.Л ийн гэрт очин П.Л , түүний хамтран амьдрагч Ө.Т нартай маргалдаж, улмаар зодож Ө.Т , П.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, мөн маргалдах үедээ П.Л ийн эзэмшлийн эд хөрөнгө болох зурагт, хөргөгч зэрэг эд зүйлийг устгаж, гэмтээн бусдад 1.711.400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Л.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Төв аймгийн Цээл сумаас гарахгүй байхаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Төв аймгийн Цээл сумаас гарахгүй байхаар тус тус зорчих эрх хязгаарлах оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Л.С нь малчин, ам бүл ганцаараа, Төв аймаг, Цээл сум, 01 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 50 настай, эрэгтэй гэх баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Төв аймгийн Цээл сумаас гарахгүй байхаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Төв аймгийн Цээл сумаас гарахгүй байхаар тус тус зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.С ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.С нь хохирогч нарт 1.711.400 төгрөгийн хохирол учруулсан байна.
Хохирогч нарт учруулсан хохирол нь мөнгөн дүнгээр төлөгдсөн байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн 2234007510565 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Л-н С ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайучруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Салбарт овогт Лхамсүрэнгийн С ийг 3 /гурван/ сарын хугацаагаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С ид 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр,
Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С ид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.С ид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ