| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/01962/и |
| Дугаар | 102/ШШ2019/01773 |
| Огноо | 2019-06-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2019/01773
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч.Ц нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Ахолбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Цогзолмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч Б.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 онд Б.Атанилцаж, улмаар 2009 оны 12-р сарын 11-ны өдөр гэрлэлтийн 3424 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд 2010 оны 12-р сарын 09-нд охин А., 2014 оны 08-р сарын 24-нд хүү А.Б нар төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд зан ааш гэр бүлийн дарамт, шахалт, тааламжгүй харилцаанаас болж 2015 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеээс хойш охин хүү хоёр маань миний асрамжинд амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болож, хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хоёр хүүхдийг маань эх Ч.Ц миний асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б. нь Бид 2008 онд Ч.Ц танилцаад 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас бид хоёр тусдаа амьдрах болсон. Ч.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, охин А.Н, хүү А.Б хоёрыг эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Хоёр хүүхэддээ тэтгэлэг төлнө гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ц нь Б.А холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ч.Ц, Б.А нар нь 2009 онд гэрлэж, амьдрах хугацаандаа 2010 оны 12-р сарын 15-нд охин А.Н 2014 оны 08-р сарын 24-нд хүү А.Б нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оноос тусдаа амьдарч байгаа, одоо хэн аль нь өөр хүнтэй гэр бүл болсон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Дээрх нөхцөл байдлын улмаас гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийг эхийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй байна.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2018 оны 11-р сарын 23-ны өдөр дуусгавар болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтланЧ Чн Ц , БА /регистр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 12-р сарын 15-нд охин А.Н, 2014 оны 08-р сарын 24-нд хүү А.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.А тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.А 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА