Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/01772

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: З овогтой О.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогтой Ж Бд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн, хариуцагч Ж.Б сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М , хариуцагч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.А , гэрч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2002 онд Б танилцаж хамт амьдарсан. Энэ хугацаанд 2003 оны 6-р сарын 23-нд охин Хонгорзул төрсөн бөгөөд би 2005 онд Өвөрхангай аймгийн Богд суманд багшийн ажил хийхээр явсан. Энэ хугацаанд Б ажилгүй байсан. Ажилгүй байх хугацаандаа архи уудаг, намайг зоддог болсон. Би 2005 онд Өвөрхангай аймгийн шүүхэд салах өргөдөл өгч байсан ч эвлэрээд буцаасан. Дараа нь 2009 оны 3-р сарын 28-нд ихэр Х, Х охин, хүү төрсөн. Энэ хугацаанаас хойш мөн л архидаж, агсан согтуу тавьдаг байсан. Шүүхэд салах гээд нэхэмжлэл гаргахад Б алга болчихдог. Зодож нүдэх, танхайрах, архидах нь хэрээс хэтэрсэн болохоор би гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Том охин Б.Х маань аавтайгаа амьдрах хүсэлтэй байгаа тул охиныхоо хүсэлтийг хүндлээд аавтай нь үлдээж, 2 бага хүүхдээ өөрийн асрамжид авч эцэг Ж.Б тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2003 оноос хамт амьдарч эхэлсэн бөгөөд манайх Өвөрхангай аймгийн Богд суманд нүүж очоод Н багшийн ажил хийж, би Эрээн-Улаанбаатарын чиглэлд наймаа хийдэг байсан. Н багшлах эрхийн хугацаа нь дуусч, 2007 онд хотод нүүж ирсэн. Хотод ирснээр би микро автобус аваад 2009 он хүртэл Богдоос Улаанбаатар чиглэлд хүн тээвэрлэсэн. 2013-2016 оны хооронд би хамгаалалтын албанд ажиллаж байсан. Н 2 охиноо аваад Өвөрхангай явчихдаг, би том охинтойгоо үлддэг байсан. Би архи уух нь уудаг, гэхдээ На ааш нь олдохгүй хэрээс хэтэрч шоронгийн хадаас болгоно гэх мэтээр өөрийнхөө буруугаас болсон ч цагдаад дуудлага өгч, торгуулдаг. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, охин ХХ нарыг би асрамжиндаа авна. Хүүхдийн тэтгэлгийг хүүдээ төлнө гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний шаардаж байгаа зүйл гэвэл охин Х, Хнарыг өөрийнхөө асрамжид авна гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Том охиноо аав нь авахад татгалзах зүйл байхгүй, бага 2 ихэр хүүхдээ би өөрөө авна, салгахгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч О.Н нь Ж.Бдхолбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч 2 хүүхдээ асрамжиндаа авах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Ж.Б, О.Н нар нь 2006 онд гэрлэж, амьдрах хугацаандаа 2003 оны 6-р сарын 23-нд охин Б.Х, 2009 оны 3-р сарын 28-нд охин Б.Х хүү Б.Х нарыг төрүүлж өсгөжээ.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа нөхөр Ж.Б нь архи уудаг, улмаар хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зоддог нь Баянгол дүүргийн 21-р хорооны нийгмийн ажилтны үйлчлүүлэгчтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ зэрэг баримтаар тогтоогдсон, гэрчлэгч эдгээр нөхцөл байдлын улмаас 2018 оны 8-р сараас тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Дээрх нөхцөл байдлын улмаас гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахдаа 3 хүүхдийн асрамжийн талаар маргадаг боловч охин Б.Хэцэг Ж.Б асрамжинд үлдээхэд нэхэмжлэгч маргаагүй байна.

Харин хариуцагч 3 хүүхдээ өөрийн асрамжинд авах сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба үүнийг сөрөг нэхэмжлэлийн хэмжээнд бус, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл гэж дүгнэлээ.

Хүүхдийн асрамжийн талаар талууд маргаж, тэдний хүсэлтээр шинжээч томилж Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс шинжээчийн дүгнэлтээ гаргасан байна. Шинжээч нар дүгнэлт гаргахдаа Хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хэргийн оролцогч, тэдний гэр бүлийнхэнтэй ярилцах, ажиглах, нөхцөл байдалтай танилцах, хүүхдийн орчин нөхцөл, хүсэл зориг, сэтгэл зүйн сорилт хийх, эцэг, эхийн хайр халамж, тэдэнд дүгнэлт хийх замаар бодит байдалд тулгуурлан дүгнэлтээ гаргасан /хх 99-108/, үндэслэл бүхий байна.

 

Дүгнэлтээр охин Б.Хн асран хамгаалагчаар аав Ж.Б, охин Б.Х хүү Б.Х нарын асран хамгаалагчаар ээж О.Н тогтоох үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан, түүнчлэн зан заншлыг харгалзан ихэр хүүхдүүдийг эхэд нь үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ж Б, О Н нарын гэрлэлтийг цуцалж, 2003 оны 6-р сарын 23-нд төрсөн охин Б.Х эцэг Ж.Б асрамжинд, 2009 оны 3-р сарын 28-нд төрсөн охин Б.Х, хүү Б.Хр нарыг эх О.Нарангийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.Х, хүү Б.Х нарыг 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Ж.Бат-Эрдэнээр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүйг дурьдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА