| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0025/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/34 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Одгэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч М.Одгэрэл,
шүүгдэгч П.Б-н өмгөөлөгч Г.Тамир, М.Халиунжаргал,
шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Т.Батцэцэг,
шүүгдэгч, хохирогч П.Б, А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.Б, Б овогт А.М нарт холбогдох 2234001780393 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч П.Б нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны орой Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгой тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.М нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны орой Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
шүүгдэгч П.Б нь:
...“2022 оны 02 дугаар сарын 25-ны орой гудамжинд бие засаад зогсож байтал н.М гэж хүн араас татаж унагаад хоёр удаа өшиглөж зодож эхэлсэн. Ноцолдож байтал манай дүү Х.М ирээд салгасан бөгөөд салсны дараа манай эхнэр болон найзууд ирсэн.”... гэв.
шүүгдэгч А.М нь:
... “2022 оны 02 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед ангийнхаа хүүхдээр хүргүүлээд гэр рүүгээ орох гэж байсан. Гадаа харанхуй байсан бөгөөд н.Б нь гудамжинд шээж байсан болохоор нь “энд шээж болохгүй” гэж хэлэхэд өөдөөс давшилж, хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд тухайн үед баруун гараараа миний зүүн нүд рүү цохих шиг санагдсан. Би өөрөө сумын цагдаад мэдэгдэж цагдаа дуудсан. Цагдаа ирэхээр нь хоёр тийш салсан.”... гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Хууль зүйн дүгнэлт:
шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Г.Тамир:
...“Нэгдүгээрт яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч П.Б-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогддоггүй. Прокурорын яллах дүгнэлтэд үйлдэгдсэн хоёр баримт нь шүүгдэгч А.М-г гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүгдэгч М-г эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан гэдэг нь харагдаж байна. Яллагдагч А.М-н хохирогчоор өгсөн мэдүүлэг гэх баримтаар миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа. Тус мэдүүлэгт нь “гудамжинд хашхираад байхаар нь тухайн залууг яасан талаар асуухад тэр залуу намайг зодлоо гэж заамдаж бид хоёр маргалдсан харин тухайн залуу толгойгоороо намайг мөргөж надад гэмтэл учруулсан” гэж мэдүүлсэн байдаг. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзээд байгаа. Гэтэл энэ баримт нь бусад нотлох баримтуудтай харьцуулаад үзэхэд бусад нотлох баримтууд нь тухайн баримтуудыг үгүйсгэж, няцааж байдаг. Гэрч, хохирогч нар, яллагдагч нарын мэдүүлэг нар бүгд зөрүүтэй байхад прокурор мөрдөгч тухайн мэдүүлгийн зөрүүг гаргаагүй. Ямар үндэслэлээр А.М-н хохирогчоор өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцоод байгаа нь ойлгомжгүй. Гэтэл шүүх хуралдааны явцад А.М нь хохирогчийн хууль сануулсны дараа мэдүүлэг өгөхдөө “баруун гараараа миний нүд рүү цохиж гэмтэл учруулсан” гэж мэдүүлсэн. Энэ нь баруун гараараа цохиж эсхүл толгойгоороо мөргөж гэмтэл учруулаад байгааг ойлгомжгүй болгож байна. Энэ нь П.Б А.М-н эрүүл мэндэд гэмтэл учруулаагүй гэдгийг хангалттай нотолж байна гэж үзэж байна. Хамгийн эхэлж хэн ирсэн нь хэрэгт хамгийн их ач холбогдолтой байгаа бөгөөд хавтаст хэргээс харахад хэн түрүүлж ирээд байгаа нь ойлгомжгүй байдаг. Тэгээд тодруулаад асуухаар Х.М хамгийн түрүүлж ирсэн болж таараад байдаг. н.М мэдүүлэхдээ “н.Б-г зодоод дээр нь гараад сууж байхаар нь би салгасан” гэж мэдүүлдэг. Н.Б-н хувьд хохирогч А.М-н эрүүл мэндэд ямар ч гэмтэл учруулах боломж бололцоо байхгүй. А.М хэргийн газар “Х.М намайг мөргөчхөөд явчихлаа би гомдолтой байна” гэж орилж байгааг гэрч нар сонссон байдаг. Мөн хохирогч н.М нь Х.М намайг мөргөсөн талаар мэдүүлдэг ч гэсэн 2 дахь мэдүүлгээсээ эхлээд мэдүүлгээсээ буцаад өөр байдлаар мэдүүлэг өгдөг. Иймд миний үйлчлүүлэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдохгүй байх учраас шүүгдэгч П.Б-н үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Хохиролтой холбоотой баримтууд дээр П.Б-н эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол гарсан байдаг бөгөөд хавтаст хэрэгт хохирлын баримтуудаа хавсаргасан байдаг бөгөөд хохирлын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү”... гэв.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г 2022 оны 2 дугаар сарын 25-ны орой Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгой тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоодохгүй байх тул өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь:
Хохирогч А.М-н өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор анх удаа өгсөн “ 2022 оны 02 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим хүн хашгираад гудамжинд байсан...би тэр хүнийг яасан бэ гээд очтол...намайг зоддог хэн бэ гээд .. тухайн хүн заамдаж аваад тухайн хүн бид 2 маргалдаж заамдалцаад гэтэл цаанаас 6 хүн ирээд намайг чи яагаад манай найзыг цохиж, зоддог юм гээд над руу дайраад ...Тэр залуу нь зүүн нүд рүү толгойгоороо мөргөөд М гэх залуу юугаар цохисон мэдэхгүй цохиж гэмтэл учруулсан” гэж,/хх-17 тал/,
Гэрч И.А-н өгсөн: “Д.Б надад яг тодорхой хэлээгүй хүнд зодуулчихлаа гэсэн” гэх мэдүүлэг /хх-22 тал/,
Гэрч Б.М-н “Б-с асуухад тэр М гэх хүнийг заагаад энэ хүн намайг гудамжинд шээгээд зогсож байхад шатаж унагаад зодчихлоо гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг/хх-24 тал/,
Гэрч Х.М-н өгсөн: “Д.Б бие заслаа гээд машинаас буугаад 20-30 минут болсон. Тэгээд орж ирэхгүй болохоор нь дэлгүүр орчихсон юм байх гэж бодоод машинаас буугаад тамхи татаад байж байтал гудамжны үзүүрээс 2 хүн орилоод байсан тэгэхээр нь яваад очтол хашаа налаад суучихсан, нөгөө хүн нь өвөр дээр нь суугаад захнаас нь заамдаад боочихсон байсан. Тэгэхээр салгаад харсан чинь Балдандоржийн нүүр ам цус болчихсон байсан. Тэр боож байсан залууг нь харсан чинь сумын Засаг дарга байсан. Д.Б юм харахгүй байна гэхээр нь харсан чинь баруун нүд нь хавдчихсан, зүүн зовхи нь язарчихсан байсан. Тэгтэл М зугатаах гээд байхаар нь би бариад зогсож байтал А эхнэр З, М нар ирсэн.” гэх мэдүүлэг/хх-31 тал/ зэрэг тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б нь эрүүл мэнддээ гэмтэл авсны дараа А.М-г эрүүл мэнддээ ямар нэгэн гэмтэл аваагүй байхад дээр нэр дурдсан гэрчүүд хэрэг учралын газарт ирсэн талаар хэрэгт тодорхой мэдүүлсэн байна.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 156 дугаартай дүгнэлт нь хохирогч А.М-н биеийн аль хэсэгт ямар гэмтэл учирсан эсэх, учирсан гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарагдах эсэх зэргийг тогтоож нотолж байгаа баримт болно. Түүнээс хэн гэмтэл учруулсныг нотлох баримт биш юм.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т “нотолбол зохих байдал” тухайлбал гэмт хэргийг хэн үйлдсэн нөхцөл зэргийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байна.
Иймд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгасан байх бөгөөд хэрэгт цугларсан хамааралтай бүхий л нотлох баримтуудыг харьцуулж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Д.Б-г 2022 оны 2 дугаар сарын 25-ны орой Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгой тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн талаар нотлогдохгүй байх ба гэм буруутай эсэхэд эргэлзээ бий болж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл буюу “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу П.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, П.Б-г цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч А.М нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны орой Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234001780393 дугаартай хэрэгт авагдсан:
Яллагдагч П.Б-н хохирогчоор өгсөн “2022 оны 02 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Төв аймгийн Баян сум Цавчир 3 дугаар баг сумын төвд дэлгүүрийн гадаа би машинаас буугаад бие засах гээд гудамжны хамгийн наад захад ирээд зогсож байтал А.М гэх Төв аймгийн Баян сумын засаг даргын орлогч гэх хүн харанхуйд араас гэнэт гарч ирээд намайг татаж унагаагаад нуурэн тус газар 2 удаа өшиглөсөн. Тэгээд би тэр хүнтэй босч ирээд хэсэг ноцолдоод салаад цаашаа төв засмал зам дагуу гарч замын машин зогсоож хуний утсаар өөрийн найз Ш.А гэх хүнийг найз нь хүнд зодуулчихлаа хурээд ир гэж дуудсан. ...Миний зодуулсан тэр гудамжны буланг захад тэр А. М гэх хүний утас, миний өмсөж явсан малгай зэрэг эд зуйлс тухайн уед олдсон юм.." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дугээр хуудас/,
Яллагдагч А.М-н хохирогчоор өгсөн " 2022 оны 02 сарын 25-ны оройн 20 цагийн орчим сумын төвд гэрийн гадаа ирэхэд нэг хүн хашгираад гудамжинд байж байсан би тэр хунийг яасан бэ гээд яваад очтол тухайн хун чи намайг цохиж, зоддог хэн бэ гээд би тухайн хунд чамайг би цохиж зодоогүй гэсэн чинь намайг тухайн хүн заамдаж аваад бид хоёр маргалдсан. ...Тэр гудамжинд хашгираад байж байсан хүний хажууд очоод яасан гэсэн чинь тэр залуу намайг чи намайг зодлоо гээд заамдаад би тухайн хүнийг заамдаад бид хоёр маргалдсан, харин тэр залуу толгойгоороо миний нүд руу мөргөж гэмтэл учруулсан" гэсэн мэдүүлэг /xx-ийн17-18 дугаар хуудас/
Гэрч Ц.Б-н "...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн "Хамар ус" гах газарт Адуучин тэмцээн зохион байгуулагдаад 16 цагийн үед тараад тэндээсээ би өөрийнхөө машинтай сум руу буцсан. Ингээд суманд оройны 20 цагийн орчим ирчихсэн байхад П.Б-н эхнэр Б.М манай эхнэр руу залгаад П. Б-г энд хүн зодчихжээ. Хүрээд ир энд хүнтэй ноцолдоод байна гэхээр нь сумын төвийн Дашгайн 5 дугаар гудамжны үзүүрт тэр А.М гэх хүний хашааны орчим очиход П.Б нь И.А гэх хүнтэй цуг ирээд намайг А.М нуд рүү өшиглөсөн гэж надад халсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч И.А-н "...2022 оны 02 дугаар сарын 25-ны орой би 21 цагийн орчим байхаа гэртээ байж байтал над руу нэг үл таних дугаараас хүн залгахаар нь автал манай найз П.Б намайг хун зодчихлоо, хурээд ирээч хөгшөөн гэж хэлсэн би хариуд нь хэн чамайг зодсон юм гэж лавлаж асуухад Мэдэхгүй ээ, намайг сая энд гудамжны булан эргэхэд хүн зодчихлоо "Бадрах" дэлгүүрийн гадаа зогсож байна гэх зэрэг юм ярьсан. Би тэр даруйд нь гэрээсээ машинаа асаагаад тэр "Бадрах" дэлгуурийн гадаа очтол П.Б хувцас хунар нь битүү цус, шороо болчихсон согтуу халамцуу байдалтай зогсож байсан. Тэндээсээ би Б-г машиндаа суулгаж аваад эргэтэл машины гэрэлд засмал замын цаад талд А.М гэрийнхээ хашааны ойролцоо бас халамцуу согтуу байдалтай битүү хувцас хунар нь шороо тоос болчихсон зогсож байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Б.М-н "...Сумын төвд орой харанхуй болсон хойно 20 цагийн орчим орж ирээд "Дэлгэрхангай" дэлгүүрийн гудамжинд зогсоод би бие засах гээд машинаас буугаад харанхуй гудамж руу бие засчихаад манай найз X.М-тай утсаар яриад сумын төвд ороод ирвэл уулзая гэж утсаар ярьж байгаад уулзаад тэдний машинд суугаад нөхрийнхөө машин дээр иртэл манай нөхөр П.Б хүнд зодуулчихсан зүүн нүд нь хөхөрч хавдчихсан, хувцас хунар нь нил шороо болчихсон байдалтай байсан. Манай нөхөртэй тухайн уед намайг бие засах гээд машинаас буухад найз Б.М гэх залуу л цуг улдсэн байсан. Тэгээд бид нар тухайн уед ямар үйл явдал болов гэж П. Б-с асуухад хажууд нь байсан бас халамцуу байдалтай би урд нь лав танихгуй тэр А.М гэх хүнийг заагаад энэ хун намайг гудамжинд шээгээд зогсож байхад татаж унагаад зодчихлоо гэж хэлж байсан. Тэр А.М гэх хүн нь тухайн үед илтэд архи уучихсан согтуу байдалтай бид нараас Та нар миний утсыг авчихлаа утас гаргаж өг гээд нэхээд байхаар нь бид нар утсыг нь аваагуй гэдгээ тайлбарлаж хэлээд тэр хавиар гэрэл тусгаад утсыг нь хайтал гудамжны буланд бид нарын зогсож байсан газраас холгүй манай нөхрийн өмсөж явсан хөх онгийн саравтай малгайтай цуг тэр А.М гэх хуний гар утас газарт уначихсан нил цус шороо болчихсон" гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч X. М-н "...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар баг "Цайдам" гэх газарт Адуучин тэмцээн болсон. Тэмцээн дээр 17 цагийн орчимд Б, түүний эхнэр М бид нар очсон. Тэмцээн дуусгачихаад манай найз шагналт байранд ороод бид нар 2 шил архи, 1 сав пиво уусан. Буцаад Төв аймгийн Баян сум руу явсан Би замдаа унтчихсан байсан. Намайг сорсон чинь дэлгүүрийн үүдэнд зогсчихсон. М найзтайгаа уулзана гээд явчихсан гэчихсэн Б утсаараа оролдоод сууж байсан. Намайг сэрэхэд 20-21 цаг болж байсан гадаа харанхуй болчихсон байсан Б бид хоёр найзыгаа дуудчихсан байсан. Б бие заслаа гээд автомашинаас буугаад 10-20 минут болсон. Тэгээд орж ирэхгуй болохоор дэлгүүр орчихсон юм байх гэж бодоод автомашинаас буугаад тамхи татаад зогсож байтал гудамжны үзүүрээс 2 хүн орилолдоод байсан. Тэгэхээр нь би яваад очтол хашаа налаад суучихсан, нөгөө хун нь өвөр дээр нь суугаад захнаас нь заамдаад боочихсон байж байсан. Тэгэхээр нь би салгаад харсан чинь Б-н нүүр ам цус болчихсон байж байсан. Би тэр боож байсан залууг нь чи яаж байгаа юм бэ? гэсэн чинь тэр залуу би сумын дарга байна, чи яахын гээд орилоод байсан. Б юм харахгүй байна гэхээр нь харсан чинь баруун нуд нь хавдчихсан, зүүн нүдний зовхи нь язарчихсан байсан. Тэгтэл М зугтаах гээд байхаар нь би бариад зогсож байтал. А, эхнэр З, М нар ирсэн. Тэгээд удалгүй Т гэдэг цагдаа ирсэн. Б адуучин тэмцээн дээр хүнтэй маргалдаж муудалцаагүй Б-н биед М-д зодуулахаас өмнө ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
2022 оны 08 дугаар сарын 16-ны өдер Сэжигтэн нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 105-106 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ундэсний хурээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны едрийн 153 дугаартай шинжээчийн "...П.Б-н биед зүүн нүдний дотор хананы хугарал, зүүн нудний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, нүдний салстанд цус харвалт, урууланд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр уусгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.М нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Б овогт А.М-н үйлдсэн дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Б овогт А-н М-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол нь учирсан нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч А.М нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны орой Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан " зүүн нүдний дотор хананы хугарал, зуун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, нүдний салстанд цус харвалт, урууланд зөөлөн эдийн няцралт " бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч М.Одгэрэлээс:” ...Шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна”...... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Т.Батцэцэг:
“...А.М-н хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлөхөө илэрхийлсэн. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна”... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч П.Б-н өмгөөлөгч Г.Тамир:
“...Тусгайлан гаргах саналгүй”.. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.М:
“...Торгох ялыг хамгийн бага нэгжээр оногдуулж өгнө үү” ... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ: гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч А.М нь хувиараа хөдөлмөр эрхэлж, Төв аймгийн Баян сумын Цавчир ... дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо ... настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор” хуульчлагдсан тул хохирогч П.Б-н нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зарцуулсан зардал болох нийт 4643150 /дөрвөн сая зургаан зуун дөчин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул 4643150 /дөрвөн сая зургаан зуун дөчин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч А.М-с гаргуулж, хохирогч П.Б-д олгож шийдвэрлэж.
Цаашид шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2234001780393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас Боржигон овогт П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр” хэрэгсэхгүй болгож, Б овогт П-н Б-г цагаатгасугай.
2.Шүүгдэгч Б овогт А-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А-н М-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт А-н М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б овогт А-н М нь шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-с 4643150 /дөрвөн сая зургаан зуун дөчин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Б-д олгосугай.
7.Эрүүгийн 2234001780393 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ