Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/01764

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Т.Х н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н холбогдох ажиллагааг хүчингүй болгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Хр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд ТХХК нь Р ХХК-ийн байранд түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаад 12 730 567 төгрөгийн өртэй болсон. Энэ түрээсийн төлбөрийг төлөх тал дээр маргаж, шүүхэд хандаад бид эвлэрсэн. Т ХХК нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд баригдсан 60 айлын орон сууцыг ХААН банкнаас зээл авч барьсан. Орон сууцыг барьж дуусган ашиглалтад оруулсан боловч зах зээлийн хямрал болж орон сууц борлогдохгүй болсон. ХААН банкинд 18 ширхэг байрыг шилжүүлсэн, үүнээс банкны төлбөрийг төлөөд зөрүүгээс нь Р ХХК-ний өрийг төлөхөөр болсон. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа 17 сая төгрөгийн өрийг ХААН банкинд хүлээлгэн өгсөн 18 ширхэг байраар хангуулах хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэрийг Т М ХХК-ийн данснаас авах ёстой байхад иргэн Х миний данснаас авч, дансыг нь хаасан. Ингэснээрээ би ямар нэгэн гүйлгээ хийх боломжгүй болсон. Тиймээс иргэн Х дансыг хаасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11-р сарын 01-ний өдрийн  дугаартай захирамжаар Т ХХК-аас 12 730 567 төгрөгийг гаргуулан Р ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг өдөр үүсгэж, Т ХХК-ийн захирал Х удаа дараа мэдэгдэл өгсөн. Энэ компани нь өгсөн хаяг болох тоотод байрлах хаягтаа байдаггүй, оршин суудаггүй. Мэдэгдлийг шуудангаар, утсаар Х захиралд мэдэгдэж байсан. Утсаар 2 удаа холбогдож байсан ч биечлэн уулзаж байгаагүй.  хуулийн этгээдийн лавлагаа авсан бөгөөд лавлагаагаар гүйцэтгэх захирал нь Х гэж гарсан. Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад Хэнтий аймагт 60 айлын орон сууцтай гэсэн мэдээлэл гарч ирсэн. Т ХХК-ийн дансыг хаасан ч төгрөгийн үлдэгдэлгүй гэж гарсан. Нөгөө компаниас удаа дараа хүсэлт ирсний улмаас манайхаас төлбөр төлөхийг дахин сануулсан ч төлбөр төлдөггүй тул албадлагын арга хэмжээ авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Х нь Н холбогдох  тухай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  дугаартай шийдвэрээр Т ХХК-иас 12 622 115 төгрөг гаргуулж Р ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 11-р сарын 27-ны өдөр /хх 18-20/ үүсгэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

 

Шүүгчийн захирамж,  дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 6-р сарын 23-ны өдрийн  дугаартай тогтоолоор дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн /хх 20-22/ байна.

нь т Т ХХК-ний захирал Т.Х 2019 оны 2-р сарын 19-ний өдөр ....компаний татварын, санхүүгийн арилжааны банкууд дахь дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн баримт зэргийг ирүүлэхийг мэдэгдсэн /хх 23/, 2019 оны -ны өдрийн 4 тоот албан бичгээр ...төлбөрийг 2019 оны 2-р сарын 28-ны дотор шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэхийг /хх 11, 24/ тус тус мэдэгджээ.

Улмаар шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 2-р сарын 2 өдрийн  банк дахь хадагаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргаж, таХХК-ний захирал Т.Х хадгаламжийн болон харилцах дансны мэдээллийг Компаний тухай хуулийн 9-р зүйлийн 9.4-т заасны дагуу ирүүлэх, данс эзэмшдэг тохиолдолд Ч.Ө дансны зарлагын гүйлгээг 12 820 537 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээг битүүмжлэхийг /хх 25/ даалгасан байна.

 

Тогтоолд төлбөр төлөгч захирал Т.Х хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилсэн боловч Ч.Ө дансны зарлагын гүйлгээг битүүмжлэхээр тогтоосон нь ойлгомжгүй, нөгөө талаас, төлбөр төлөгч нь аж ахуйн нэгж байхад захирал Т.Х буюу иргэний дансыг битүүмжлэх арга хэмжээ авсан нь  93-р зүйлийн 93.4-т  нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ, Компаний тухай хуулийн 9-р зүйлийн 9.1-т Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ, 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан хуулийн заалттай нийцээгүй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь  Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч Т ХХК-иар төлбөр төлүүлэх арга хэмжээг аваагүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 17251356/146 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Х олгосугай.

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

,