Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/01763

 

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/01763

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  У ТӨХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Бн М холбогдох 11 778 533 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  гэрээний 026371 дугаартай, 3026371 кодтой хэрэглэгч Б.Мнь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2017 оны 2-р сарын 24-ний өдрөөс 2019 оны 3-р сарын 31-нийг хүртэл 11 778 533 төгрөгийг төлөлгүй Эрчим хүчний тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.2, ангах гэрээний 2.2.9, 2.2.11-т заасныг зөрчиж байгууллагыг хохироож байна.  төвөөс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт мессэжээр илгээж,  хүчний тухай хуулийн 32-р зүйлийн 32.2.1 дэх заалтыг үндэслэн хэрэглээг түдгэлзүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээг авсан боловч одоог хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа. Б.М нь 2017 оны 11-р сард гэрээ хийсэн, өөрөө 110 тоотод амьдардаг, доод талдаа хүнсний дэлгүүр, нийтийн байр ажиллуулдаг. 2017, 2018 онд шүүхэд 5 500 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ч тэр хугацаандаа төлбөрийг төлөөгүй. Тиймээс цахилгааны төлбөрт 11 778 533 төгрөгийг хариуцагч Б.М гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Би  тоотод амьдардаг, 3026371 кодтой хэрэглэгч. Урд нь намайг бас Цахилгаан эрчим хүч бас шүүхэд өгсөн. Тэгэхэд баримтаар тогтоогдсон 3 470 000 төгрөгийг төлсөн гээд хэрэгсэхгүй болгосон. Гэтэл надаас дахиад энэ мөнгийг нэхэж, дээрээс нь алданги гэж 4 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ХК-ний  төв нь Б.М холбогдох цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 11 778 532 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 10 652 626 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.М шүүх хуралдааны мэдэгдлийг хүргүүлснийг дүү Т.Зо хүлээн авсан, хүндэтгэн үзэх шалтгаантайгаа баримтаар нотлоогүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

хуулийн 30-р зүйлийн 30.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд хэрэглэгч Б.М 2017 оны 2-р сарын 24-нөөс 2019 оны 03-р сарын 31-нийг хүртэлх эрчим хүчний төлбөр 11 778 533 төгрөгийг төлөөгүй гэж маргажээ.

 

Хэрэглэгч Б.М нь ттэй 2017 оны 11-р сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан /хх 8-14/ байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03-р сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/00 тоот шийдвэрээр Б.М 2017 оны 12-р сарын 30-ныг хүртэлх хугацааны төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр /хх 41-42/ байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ хугацааны төлбөрийг давхардуулан тооцсон байх тул 2017 оны 12-р сарын 31-нээс 2019 оны 3-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд хэрэглэсэн эрчим хүчний төлбөр 10 652 626 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М 10 652 626 /арван сая зургаан зуун тавин хоёр мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 125 907 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 407 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.М 185 392 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА