Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/79

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Эрдэнэтулга,

Шүүгдэгч Б.М, Ч.Э, Г.Э, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Э, Г.Э, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2234000000307  дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э, Б.М, Г.Э, М нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Х.Ц-ийн эзэмшлийн хүнсний дэлгүүрээс "Эдэн" нэртэй 1.0 литрийн савлагаатай 2 ширхэг архи худалдан авалт хийхдээ бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд Хаан банкны захиалгат гүйлгээ" гэх зүйлийг ашиглан "гүйлгээ амжилттай хийгдлээ" гэсэн утга бүхий зураг үзүүлж, гүйлгээ хийсэн мэтээр төөрөгдүүлж залилаж бусдын өмчлөх эрхэд халдан 87.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Э, Г.Э, М нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б.Б-ийн эзэмшлийн "Зуунмод" гэх хүнсний дэлгүүрээс "Эдэн" нэртэй 1.0 литрийн савлагаатай 2 ширхэг архи худалдан авалт хийхдээ бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд "Хаан банкны захиалгат гүйлгээ" гэх зүйлийг ашиглан "гүйлгээ амжилттай хийгдлээ" гэсэн утга бүхий зураг үзүүлж, гүйлгээ хийсэн мэтээр төөрөгдүүлж залилаж бусдын өмчлөх эрхэд халдан 84.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ч.Э: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Шүүгдэгч Б.М: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Шүүгдэгч Г.Э: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Шүүгдэгч Б.М: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Ч.Э, Б.М, Г.Э, М нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Х.Ц-ийн эзэмшлийн хүнсний дэлгүүрээс "Эдэн" нэртэй 1.0 литрийн савлагаатай 2 ширхэг архи худалдан авалт хийхдээ бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд Хаан банкны захиалгат гүйлгээ" гэх зүйлийг ашиглан "гүйлгээ амжилттай хийгдлээ" гэсэн утга бүхий зураг үзүүлж, гүйлгээ хийсэн мэтээр төөрөгдүүлж залилаж бусдын өмчлөх эрхэд халдан 87.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Э, Г.Э, М нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б.Б-ийн эзэмшлийн "Зуунмод" гэх хүнсний дэлгүүрээс "Эдэн" нэртэй 1.0 литрийн савлагаатай 2 ширхэг архи худалдан авалт хийхдээ бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд "Хаан банкны захиалгат гүйлгээ" гэх зүйлийг ашиглан "гүйлгээ амжилттай хийгдлээ" гэсэн утга бүхий зураг үзүүлж, гүйлгээ хийсэн мэтээр төөрөгдүүлж залилаж бусдын өмчлөх эрхэд халдан 84.200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2234000000307  дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч Х.Ц-ийн өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэх үед манай дэлгүүрийн үүдэнд нэг машин зогсож байсан бөгөөд тухайн үед манай ээж манай дэлгүүрт сууж худалдагч хийж байсан тэгээд намайг орох үед манай ээж интернэт банкаар данс руу чин мөнгө орсон уу гэхээр нь би Дансаа шалгаж үзэхэд мөнгө ороогүй байсан. Тэгээд би ээжээсээ ямар хүмүүс байсан талаар асуухад нэг өндөр хүү байсан гэсэн манай ээжид тухайн залуу хэлэхдээ "эгчээ би жоохон уучихсан байгаа шүү жоохон хурдлаарай, дансаа хэлээрэй гээд нэг их удаагүй шилжүүлчихлээ энийг хараарай гээд утасныхаа Дэлгэцийг харуулчихад гараад явчихсан гэж хэлсэн" тэгээд би цагдаагийн газрын жижүүрийн утас руу залгаад өдөр аймгаар залилан хийгээд яваад байна гэж зар тавьсан байсан хүмүүс манай дэлгүүрээр орсон юм шиг байна, манайхаас хэдэн нэртэй 1 литрийн 2 шил аваад гараад явчихсан байна гэж хэлсэн. Би байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай ээж хэлэхдээ нэг өндөр туранхай хүү байсан гэсэн. Би гомдолтой байна. Эдэн нэртэй архи 43.500 төгрөгийн үнэтэй 2 шил архи гэхээр 87.000 төгрөг.” гэх мэдүүлэг /хх 13/,

Хохирогч Б.Б-ийн өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн ....... тоотод байрлалтай үйл ажиллагаа явуулдаг өөрийн эзэмшлийн Зуунмод" хүнс барааны дэлгүүрт ажиллаж байхад үл таних 2 эмэгтэй хүүхэд орж ирээд хүнс бараа аваад мөнгийг нь шилжүүлчихлээ гээд над руу утасныхаа дэлгэцийг харуулах үед гүйлгээ амжилттай гэсэн бичиг харагдах шиг болохоор нь надад мессеж ирнэ гээд мессежээ шалгах үед нөгөө хоёр охин гараад манай дэлгүүрээс авсан бараагаа аваад шууд гараад явчихсан. Тэгээд би мессеж ирээгүй учир араас нь дуудахад машиндаа суугаад явчихсан. Би манай дэлгүүрээс бараа аваад гарсан хоёр охинтой зөрж орж ирсэн хоёр хүүхдээр араас нь дуудуулахад шууд хараагүй, сонсоогүй юм шиг яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон.  Би араас нь явуулсан хоёр хүүхдээр машины дугаарыг харуулсан боловч тухайн хоёр хүүхэд ........ гэсэн дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байна. Харин серийн дугаарыг нь харж ядсан гэсэн. Тэгээд өөрийн дэлгүүрийн баруун урд булан дээр байрлалтай зүүн урд зүг рүү харсан гадаах хяналтын камераа шүүж үзэхэд тухайн хоёр охины сууж явсан тээврийн хэрэгсэл нь саарал өнгийн Приус20 маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Нийт барааны үнэ 84,200 төгрөг болсон. Энэхүү мөнгөө өгөлгүй худлаа хэлж залилсан. Би өмнө нь тухайн хоёр охиныг харж байгаагүй. Харин одоо харвал танина.” гэх мэдүүлэг /хх 93/,

Шүүгдэгч Ч.Э-ын өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 01 цагийн өөрийн аав Ч-ын эзэмшлийн саарал өнгийн Приус 20 маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон өөрийн найз Мишээлтэй уулзахаар СБД-ийн 6 буудлын тэнд очсон. Тэгээд бид хоёр найз Э-тай уулзах зорилгоор гэрт нь очоод уулзаж сууж байгаад Э, М бид гурав Төв аймаг орж салхинд гарах зорилгоор 03 цагийн үед Улаанбаатар хотоос хөдөлсөн. Тэгээд замдаа төөрөөд 08 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын төв рүү орж ирсэн. Нэрийг нь мэдэхгүй улаан тоосгоор барьсан хоёр давхар дэлгүүр рүү Э, М нар ороод дандаа хүнсний зүйл буюу талх, хиам, ундаа нойтон сальфетка худалдан авч гарч ирсэн. Тэгээд бид нар Зуунмод сумаас зүүн тал руугаа гараад нэг уулын орой дээр гараад л дотроо унтацгаасан. Тэгээд сэрээд 12 цагийн үед байхаа Төв аймгийн төвд М, Э нар нэг хүнсний дэлгүүр рүү ороод 1 литрийн архи Эдэн нэртэй 2 шил архи нэг ширхэг хос оймс, 1 ширхэг түмний кола аваад мөнгийг нь өгөлгүй гүйлгээ амжилттай гэсэн зураг харуулаад гарч ирсэн. Тухайн үед би яаж худалдаж авсан талаар мэдэж байсан Тэгээд бид нар Улаанбаатар хот руу 16 цагийн үед яваад Зурагтын хуучин эцэст М-тай уулзаад бид нар М-ыг суулгаад Төв аймаг руу буцаад салхинд гарангаа, дэлгүүр орох зорилгоор явсан. Тэгээд 20 цагийн үед Төв аймгийн төв орохоос зүүн талд нь байдаг суурин газар руу засмал замаар салаад зам дагуу улаан тоосгоор барьсан нэг давхар хүнсний дэлгүүр рүү М ороод Эдэн нэртэй 1 литрийн 2 шил архи аваад Төв аймгийн төв рүү ороод явж байх үед цагдаа зогсоож шалгаад цагдаагийн газарт дуудагдан ирэх болсон, тухайн үед мөнгийг нь өгөөгүй авсан архинуудаа зарж мөнгө олох зорилгоор авсан залилан мэхэлснээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх 28-29, 62/,

Шүүгдэгч Г.Э-ын өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 04 цагийн үед өөрийн оршин суух ЧД-ийн 5-р хороо ...... тоот хаягт байх гэртээ байж байх хугацаанд манай найз Э, М нар Э-ын аав Ч-ын эзэмшлийн сааралд өнгийн приус маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон манай гэрт ирсэн. Тэгээд Э, М бид нар салхинд гарах зорилгоор Төв аймаг руу 05 цаг дөхүүлээд хөдөлсөн. Тэгээд замдаа зөндөө төөрөөд 08 цагийн үед Төв аймгийн төв рүү орж ирээд зам дагуу нэг хүнсний дэлгүүр рүү М бид хоёр ороод 1 ширхэг хиам, 2 жижиг хар талх нэг ширхэг Пусти нэртэй том ундаа гэх мэт хүнс худалдаж аваад гарсан. Тэгээд бид гурав аймгийн төвөөс зүүн тал руу гараад нэг уулын орой дээр гараад машин дотроо унтацгаасан. Тэгээд 12 цагийн үед сэрээд М бид хоёр төв аймгийн төвд бас нэг дэлгүүр рүү ороод 2 шил Эдэн нэртэй 0,7 литрийн архи, нэг ширхэг оймс, 1 ширхэг түмний кола аваад мөнгийг нь өгөлгүй гүйлгээ амжилттай гэсэн зураг харуулаад гарсан. Тэгээд Улаанбаатар руу ороод манай нөхөр М-тай Зурагтын хуучин эцсийн тэнд найзынх нь гадаа очиж уулзаад Төв аймаг руу салхилангаа дэлгүүр орох зорилгоор явсан. Тэгээд орой 20 цагийн үед Төв аймгийн төв орохоос өмнө зүүн талд нь байдаг суурин газар руу засмал замаар салаад зам дагуу улаан тоосгоор барьсан нэг давхар дэлгүүр рүү М ороод Эдэн нэртэй 0,7 литрийн 2 шил архи аваад Төв аймгийн төв рүү ороод явж байх үед цагдаа зогсоож шалгаад цагдаагийн газарт ирсэн. энэ санааг намайг гэртээ байж байхад намайг ирж авсан М болон Э нар гаргасан" гэх мэдүүлэг /хх 20-21, 38/,

Шүүгдэгч Б.М-н өгсөн: “Э бид хоёр зурагт гэх газар луу найз Э-тай уулзахаар явсан, тэнд очиход Э гэх найз маань гэрээсээ гараад ирсэн тэгээд бид гурав Төв аймаг руу явсан тэгээд явж байх замдаа төөрөөд нисэхийн зам руу ороод нисэх дээр төөрч яваад Төв аймгийг олж ирсэн. Тэгээд бид нар Төв аймагт ирээд уулан дээр машин дотроо унтаад 12 цагийн үед сэрээд тэгээд бид нар өлсөөд Э бид хоёр дахин нэг дэлгүүр рүү ороод Эдэн нэртэй архи, ундаа зэрэг эд зүйл аваад гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн зургийг үзүүлээд гарсан тэгээд явж байгаад Э өөр нэг дэлгүүр рүү ороод тамхи авч гарч ирсэн, тэр үед Э бол мөнгөөрөө авсан, тэгээд хот руу яваад Зурагт гэх газарт очиж Э Б гэх найзынхаа гэр лүү орох гэж байтал М гудамжнаас гараад ирсэн, тэгээд бид нар М-ыг аваад хөдөлсөн, тэгээд бид нар замдаа явж байгаад салхинд гаръя гээд налайхын бөмбөрцөг дээр төөрөөд Чойр руу явж байхдаа замын хүнээс зам асуугаад Төв аймаг руу яваад аймаг руу орохын наад талд Зүүндэлгэр гэж газар байсан тэндээс М нэг дэлгүүр рүү ороод 2 шил Эдэн нэртэй архи авч гарч ирсэн, тэгээд Налайх руу ороод байж байтал цагдаа зогсоогоод Э-ыг машинаас буулгаад цагдаа дээр ирсэн, би тухайн зургийг фейсбүүк цахим орчноос татаж авсан, тухайн зургийг үзүүлж дэлгүүрээс архи авъя гэдэг санааг Э, Э бид гурав ярилцаж байгаад гаргасан, бид нар нийт 2 дэлгүүрээр орж 1 литрийн хэмжээтэй 4 ширхэг Эдэн нэртэй архи авсан, ... би дэлгүүрийн худалдагч нарыг залилан мэхэлснээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх 23-25, 54/,

Шүүгдэгч Б.М-ын өгсөн: “Би 2022 оны 06-р сарын 02-ны өдөр би гэрээсээ гараад Г, Р гээд 2 найзтайгаа хамт бааранд ороод 06-ны өдөр хүртэл хамт гадуур пиво ууж явсан, тэгээд найз Б-ийн гэр лүү такси бариад явж байхад Б-ийн гэрийн гадаа манай эхнэр Э, найз Э, М нар Э-ын машинтай зогсож байсан, тэгээд би тэд нартай очиж уулзаад манай найз охин над руу уурлаад байсан тэгээд, хэсэг хугацааны дараа бид нар ярилцаад салхинд гарая гээд Э-ын машинд суугаад явсан тэгээд бид нар явж байгаад манай гэрийн гадаа зогсоод би гэр лүүгээ орж хувцсаа солиод гарч ирсэн тэгээд бид нар замдаа явж байгаад Налайхын бөмбөрцөг дээр төөрөөд Чойрын зам руу ороод явж байсан. Тэгээд би Төв аймаг руу яваад аймаг руу орохын наад талд Зүүн дэлгэр гэж газар байсан тэндээс нэг дэлгүүр лүү ороод Эдэн нэртэй архи аваад худалдагчид гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн зураг үзүүлээд гарсан, тэгээд эргээд явж байж байтал цагдаа зогсоогоод Э-ыг машинаас буулгаад цагдаа жолоо бариад цагдаа дээр ирсэн, Хаан банкны захиалгат гүйлгээ гэж зүйл байдаг тэрнийг дэлгүүрийн худалдагч нарт харуулсан, тэгээд тухайн зүйлийг би өөрөө сурсан, ...би дэлгүүрийн худалдагч нарыг залилан мэхэлснээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг  /хх 15-17, 46/,

2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн "...тухайн үзлэг хийх обьект нь саарал өнгийн ......... улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд цааш үргэлжлүүлэн багаж буюу хойд хаалгыг онгойлгож харахад цагаан өнгийн ягаан цэцэгтэй хөнжил мэт зүйл мен 1 ширхэг аккумлятор, улаан өнгийн төмөр багажийн хайрцаг, цааш хөнжлийг аваад харахад улаан өнгийн нимгэн хөнжил мэт зүйл, хар өнгийн машины холбогч 1 ширхэг, 4 ширхэг "Эдэн" нэртэй 1.0 литрийн архи байна. Өөр ямар нэгэн зүйл байхгүй байна..." гэсэн тэмдэглэл /хх-ийн 84-85 хуудас/,

2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр "Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Даваацэрэн би "Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн ....... тоот хаягт оршин суух Х овогтой Ц-ийн эзэмшлийн дэлгүүрээс үл таних хүмүүс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүнс худалдаж аваад мөнгийг нь шилжүүлсэн гэж худлаа хэлж гүйлгээ амжилттай гэсэн зураг харуулж залилсан" гэх гомдол мэдээлэлд тухайн залилж авсан гэх Эдэн нэртэй 1.0 литрийн 2 шил архийг Ч.Э, Г.Э, Б.М нараас хураан авч тэмдэглэл үйлдэв..." гэсэн тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/,

2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр "Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Даваацэрэн би "Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн 7-19 тоот хаягт оршин суух Б.Б-ийн эзэмшлийн дэлгүүрээс үл таних хүмүүс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүнс худалдаж аваад мөнгийг нь шилжүүлсэн гэж худлаа хэлээд гүйлгээ амжилттай гэсэн зураг харуулж залилсан" гэх гомдол мэдээлэлд тухайн залилж авсан гэх Эдэн нэртэй 1.0 литрийн 2 шил архийг Ч.Э, Г.Э, Б.М нараас хураан авч тэмдэглэл үйлдэв..." гэсэн тэмдэглэл /хх-ийн 86 хуудас/,

2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр "Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Даваацэрэн нь хохирогч Б.Б, Х.Ц нарт 4 ширхэг 1.0 литрийн савалгаатай "Эдэн" нэртэй архийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 8, 87 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.М, Ч.Э, Г.Э, Б.М нар нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Б.М, Ч.Э, Г.Э, Б.М нарыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.Э, Г.Э, Ц.М, Б.М нарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2023 оны 02 сарын 02-ны өдөр 21 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-237-242 тал/ 2023 оны 02 сарын 01-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, 2023 оны 02 сарын 0-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.М нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.М, Ч.Э, Г.Э, Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг,

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн ялын саналыг дэмжиж санал гаргав.

 

  Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.М, Ч.Э, Г.Э, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Хохирогч Х.Ц, Б.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх баримт хэрэгт авагдсан/хх-211, 212 тал/ шүүхэд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн 2234000000307 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ч-ын Э, Х овогт Г-ын Э, Ц овогт М нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э овгийн Б-ийн М-г бусадтай бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э, Г.Э, Б.М нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э овгийн Б-ийн М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус  шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Э, Б.М, Г.Э, Б.М нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Э, Б.М, Г.Э, Б.М нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5.Эрүүгийн 2234000000307 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ч.Э, Б.М, Г.Э, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э, Б.М, Г.Э, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ