Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1743

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 40.376.793 төгрөг төлөх зээлийн гэрээний нийт үүрэгт тоёото тундр маркийн 0000 дугаарын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Э Э Э С ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Н.Б-д даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 235 дугаар зүйлийн 235.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч м н ф с ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 02 сарын 15-ны өдрийн №ЗГ-0000000 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Н.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200, 359840 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258.000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 359840 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох ба зохигчид, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс үөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                      

                             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНТУУЛ