Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/155

 

 

 

 

 

 

     2023           03            01                                          2023/ШЦТ/155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Т.Баянмөнх

Шүүгдэгч: ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***ын ***, *** овогт ***ийн *** нарт холбогдох 2305001170181 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ***т жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, *** дүүргийн *** хорооны *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

*** овогт ***ын *** /РД:***/.

 

Монгол Улсын иргэн, *** оны 5 дугаар сарын 09-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, *** дүүргийн *** хорооны *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

*** овогт ***ийн *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган зам” зочид буудлын хашаан дотор архивын материал зөөж байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас ***тай маргалдаж, түүний толгойн тус газарт гараараа удаа дараа цохиж биед “баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний ар, дотор гадаргуугийн эмтрэл” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн яллагдагч *** нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган зам” зочид буудлын хашаан дотор архивын материал зөөж байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас ***тай маргалдаж түүний толгойн тус газарт гараараа удаа дараа цохиж, биед “дух ясны хөндийн өмнөд ялтас, баруун ухархайн дээд ирмэг дайрсан цөмөрсөн хугарал, духны хөндийн баруун хэсэгт бага зэргийн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд цусархаг няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган зам” зочид буудлын хашаан дотор архивын материал зөөж байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас ***тай маргалдаж, түүний толгойн тус газарт гараараа удаа дараа цохиж биед “баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний ар, дотор гадаргуугийн эмтрэл” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн яллагдагч *** нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган зам” зочид буудлын хашаан дотор архивын материал зөөж байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас ***тай маргалдаж түүний толгойн тус газарт гараараа удаа дараа цохиж, биед “дух ясны хөндийн өмнөд ялтас, баруун ухархайн дээд ирмэг дайрсан цөмөрсөн хугарал, духны хөндийн баруун хэсэгт бага зэргийн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд цусархаг няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “...маргахгүй..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305001170181 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13-14 цагийн үед Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган зам” зочид буудлын гадаа машинаас архивын бичиг баримт буудлын нэг давхрын архивын өрөө рүү зөөж байсан. Жолооч *** нь миний хажуугаар гарахдаа “Хурдан зөөгөөд машин сулла пизда минь” гэж хэлсэн. Би өөдөөс нь “Чи юу гээд байгаа юм бэ” гэтэл *** цааш яваад өгсөн. Эргэж ирэхээр нь “Хоолондоо ч ороогүй, бид нар зөөж байгаа биз дээ” гээд хэлтэл *** “Чамд хамаагүй шүү пизда минь” гээд миний нүүр рүү цохиод авахаар нь эргүүлээд би ***ын нүүр хэсэг рүү цохиод харилцан зодолдож байтал нөгөө хамт байсан хүмүүс салгасан. Юмаа зөөж дуусгаад *** машинаа аваад явсан. “Ган зам” зочид буудлын гадаа ***тай зодолдож байхад миний шүднүүд гэмтсэн. Надад цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би ***тай сайн дураараа эвлэрсэн. Цаашид тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн "... 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган зам” зочид буудлын гадаа 4684 УБЛ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлд архивын материал ачаад очсон. Тэгээд архивын материалуудыг ачигчид болон жолооч, манаач, мужаан гээд ойролцоогоор 7-8 хүн зөөсөн. Манаач *** ах байсан бөгөөд машины хажууд зогсож байхаар нь “Юм зөөхгүй бол холдооч” гэж хэлээд архивын материал өргөөд хажуугаар нь гарсан. Эргээд машин дээр иртэл “Чи яасан том болцон юм бэ” гэхээр нь *** ахын нүүр хэсэг рүү нэг удаа цохиод авсан бөгөөд эргүүлээд миний нүүр хэсэг рүү *** хэд хэдэн удаа цохисон. Би ч бас эргүүлээд хэд хэдэн удаа цохисон. Дээрх гэмтлүүдийг хамт ажилладаг байсан манаач *** нь гараараа олон удаа цохиж учруулсан. Намайг ***аас өөр хүн огт цохиж зодоогүй. Би ***тай 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр маргалдаж нүүр хэсгийн шүд орчим цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Надад цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Бид харилцан зодоон хийж хэн хэнийхээ биед гэмтэл учруулсан болохоор тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 19-20 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...Архивын материалуудаа буулгаж байхад гэнэт ***, манаач *** нар нь хоорондоо барьцалдаж аваад бие биеийнхээ толгой, тархи руу цохиж аваад байсан. Тухайн үед хамт архивын материал буулгаж байсан хүмүүс салгасан. Тухайн үед зодоон хийж байхад тэр хоёр ээлжлээд цохилцоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн “...***ын биед баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний ар, дотор гадаргуугийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтэл үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн “...***ын биед дух ясны хөндийн өмнөд ялтас, баруун ухархайн дээд ирмэг дайрсан цөмөрсөн хугарал, духны хөндийн баруун хэсэгт бага зэргийн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд цусархаг няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 73-75 тал/, ***ийн тодорхойлолт /хх-ийн 76 тал/, *** болон *** нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 77-80 тал/, ***ийн даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б-1-154 дугаартай тушаал /хх-ийн 81 тал/,

Шүүгдэгч ***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 97 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 98 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч *** нь “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган зам” зочид буудлын хашаан дотор архивын материал зөөж байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас ***тай маргалдаж, түүний толгойн тус газарт гараараа удаа дараа цохиж биед “баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний ар, дотор гадаргуугийн эмтрэл” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн яллагдагч *** нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган зам” зочид буудлын хашаан дотор архивын материал зөөж байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас ***тай маргалдаж түүний толгойн тус газарт гараараа удаа дараа цохиж, биед “дух ясны хөндийн өмнөд ялтас, баруун ухархайн дээд ирмэг дайрсан цөмөрсөн хугарал, духны хөндийн баруун хэсэгт бага зэргийн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд цусархаг няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” болох нь шүүгдэгч хохирогч ***ын мэдүүлэг, хохирогч ***ын мэдүүлэг, гэрч ***ийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

          Шүүгдэгч ***, *** нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***ын “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган зам” зочид буудлын хашаан дотор архивын материал зөөж байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас ***тай маргалдаж, түүний толгойн тус газарт гараараа удаа дараа цохиж биед “баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний ар, дотор гадаргуугийн эмтрэл” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн яллагдагч ***ын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган зам” зочид буудлын хашаан дотор архивын материал зөөж байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас ***тай маргалдаж түүний толгойн тус газарт гараараа удаа дараа цохиж, биед “дух ясны хөндийн өмнөд ялтас, баруун ухархайн дээд ирмэг дайрсан цөмөрсөн хугарал, духны хөндийн баруун хэсэгт бага зэргийн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд цусархаг няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч ***, *** нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ“...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг тус тус гаргасан болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ***, *** нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***, *** нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч ***, *** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 108-109 тал/,

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ***, *** нарт танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд ***, *** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг даалгаж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ