Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Э.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох эрүүгийн 05033950074 дугаартай хэргийг 03 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* 94 оны 04 дүгээр сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн, 8 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, дээд ******* 8 дугаар гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.******* нь 0 оны 10 дугаар сарын 04-ний өдөр таксинд явж байхдаа иргэн Б.*******тай танилцаж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х-ХОТЕЛ” гэх зочид буудалд орж согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Б.*******ыг унтсан хойгуур нь түүний авч явсан Самсунг А71 маркийн гар утас, мөн Хаан банкны дугаарын данстай картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч яваад 1,500,000 төгрөгийг АТМ-ээс зарлагын гүйлгээ хийж өөртөө захиран зарцуулж, Самсунг А71 маркийн гар утас, Хаан банкны дугаарын данстай картын эзэмшигч болох хохирогч Н.эд ,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: “...Би тухайн үед хаяа нэг таксинд явдаг байсан. Хохирогчийн картны кодыг цуг дэлгүүр орохдоо мэдэж авсан. ******* замаас суугаад хүүхэн зохицуулаад өгөөч гэсэн. Би фейсбүүкээр зар харж байгаад нэг хүүхэн олж өгсөн. Тэр хүүхэнтэйгээ буудал орсон. Намайг архинд яваад ирээч гэсэн. Архиа уугаад талдаа орж байтал тэр хоёр орондоо ороод хэвтсэн. Тэр хооронд би гар утсыг нь карттай нь хамт аваад гарсан.  Намайг гарахыг мэдээгүй, тухайн утас нь Самсунг А71 загварын гар утас байсан. Би тэр утсыг зарсан. Тухайн үед их өртэй, байрны түрээс нэхэгдээд байрнаасаа хөөгдөх шахуу байдалтай байсан, мөн архи уусан байсан болохоор зориг ороод тийм үйлдэл хийсэн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирогчийн хохирлыг барагдуулах гээд ажиллаж байгаа. Надад хорихоос өөр арга хэмжээ авч өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол /хх-5 дугаар хуудас/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 0 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаартай: “Самсунг А71 маркийн гар утас /хуучин хэрэглэж байсан/-ны үнэлгээ 650,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-6-7 дугаар хуудас/,

Хохирогч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...0 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эхнэрийн дүү болох *******ы хамтаар гадуур машин авах гэж үзэж байгаад сэтгэлд нийцсэн машин олдоогүй тул *******тай Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бат хаан зочид буудалд орж ганц шил архи хувааж уучихаад би гэр лүүгээ харих гэж байтал ******* та гар утас, картаа надад өгчих, хаячихаж магадгүй гээд байхаар нь өгөөд явуулсан. Тэгээд маргааш өглөө нь би хүний утас гуйгаад ******* руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд өдөр нь надтай ирж уулзаад чи юу болов, утас, карт, мөнгө хаана байгаа талаар асуухад танаас салаад нэг таксины жолоочтой танилцаад хамт буудал орсон. Тэгээд маргааш өглөө нь сэрсэн чинь утас, карт байхгүй байсан гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гэж асуусан чинь дүү нь цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд би Хаан банк орж дансанд байгаа мөнгөө шалгахад миний данснаас 1,500,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...0 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар эмийн сангийн автобусны буудал дээрээс таксинд суугаад хорооллын эцсийн “Сайн” ломбардны ойролцоо байрлах нэг буудалд тухайн таксины жолооч болон түүний найз охинтой хамт орж нэг шил архи нөгөө залуутай уух гэж байгаад тасраад унтсан. Өглөө босоход гар утас, дансанд байсан мөнгө алга болсон байсан. Самсунг А71 маркийн гар утас алдсан, картаа хайгаад олохгүй байсан болохоор банк орж мөнгө авах гэхэд данснаас 1,500,000 төгрөг гарсан байсан. Би тухайн хүнтэй хамт дэлгүүр орсон тэгэхэд миний картын кодыг мэдсэн байх” гэсэн мэдүүлэг /хх-*******-1 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Одоо нэмж яриад байх зүйл байхгүй. Би хохирогч эд хохирлыг нь 03 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тохирсон байгаа. *******тай хамт АТМ орохдоо картын нууц кодыг нь мэдэж авсан. Тухайн мөнгөөр өөрийн өрийг төлсөн, үлдсэнийг нь өөрөө хэрэглэж дуусгасан. Гар утсыг нь зараад мөнгийг нь өөртөө хэрэглэсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо барагдуулна, хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх-37-38 дугаар хуудас/,

Хохирогч Н.ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-43 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-44 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-45 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Улсын яллагч “шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Э.******* нь 0 оны 10 дугаар сарын 04-ний өдөр таксинд явж байхдаа иргэн Б.*******тай танилцаж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х-ХОТЕЛ” зочид буудалд орж согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Б.*******ыг согтоод унтсан хойгуур нь түүний авч явсан хохирогч Н.ийн эзэмшлийн 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А71 загварын гар утас, Хаан банкны дугаарын данстай картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картыг нь ашиглан бэлэн мөнгөний машинаас 1,500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийн, өөртөө захиран зарцуулж, хохирогч Н.эд нийт ,150,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт гэмт хэргийн талаарх гомдол, хохирогч Н., гэрч Б.******* нарын мэдүүлэг, хохирогч Н.ийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Э.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэлгүй далд авсныг ойлгох ба сэтгэцийн болон бусад хүнд өвчтэй, согтуурсан, мансуурсан буюу унтаж байсан, хөгжлийн бэрхшээлтэй /сохор, дүлий/ зэрэг байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг авсан үйлдлийг нууцаар авсантай адилтган үздэг.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.******* нь Б.*******тай хамт зочид буудалд орж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, түүнийг согтоод унтсан байхад нь хохирогч Н.ийн эзэмшлийн гар утас, Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг картыг ашиглан зарлагын гүйлгээ хийж, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу нийт ,150,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Э.*******ийн үйлдэл хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Э.******* өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Иймд бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгосон Э.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.эд ,150,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Э.******* хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос ,150,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.эд олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Э.******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Э.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар хорих ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Э.******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36. дугаар зүйлийн 1, , 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, , 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос ,150,000 /хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч /Регистрийн дугаар: /-д олгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА