Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 9

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0017/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах, Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, Хохирогч Х.Минжигмаа, Шүүгдэгч Э.Банзрагч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Илжигэн овогт Энхтайваны Банзрагчид холбогдох 201609000246 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Залуучуудын 4-44 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд: 1998 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн №88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар 10,000 төгрөгөөр торгох ялаар, 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн №410 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жилийн хорих ял, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн Илжигэн овогт Энхтайваны Банзрагч /Регистрын дугаар: ТЕ71112919/, Шүүгдэгч Э.Банзрагч нь 2016 оны 04 дүгээр сарын 04-05-ны өдрийн хооронд Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг Залуучуудын 4-44 тоотод оршин суух иргэн Х.Минжигмаагийн гэрээс хөргөгч, халуун тогоо зэрэг эд зүйл хулгайлж 235,000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг Залуучуудын 4-44 тоот хашаанд тавьсан байсан иргэн Л.Ариунжаргалын эзэмшлийн 96-26 ДАХ улсын дугаартай Соната-4 маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийг хулгайлж 205,000 төгрөгний бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан, Эрүүгийн 201609000246 дугаартай хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Э.Банзрагчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрээсээ хөргөгч, халуун тогоо, шарах шүүгээ, ус буцалгагч зарсан. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хашаандаа байсан дүүгийн машины дугай, радиатор зэргийг авсан. Дараа нь хот руу ажлаар явсан гэв. “...Би хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ээжийн гэрт очоод хөргөгч авах гэтэл даахгүй байхаар нь би буцаад Лхамсүрэн, Амараа нар дээр очоод манай гэрээс хөргөгч өргөлцөөд өгөөч би ганцаараа даахгүй байна гэж хэлсэн. Манай ээжийн гэрээс 20 цаг өнгөрч байхад би Амраатай хөргөгчийг өргөлцөж Монхоо гэх залуугийн дунд гарын жийп машины ард ачсан. Монхоогоос би тухайн үед 50,000 төгрөг аваад Амраа, Лхамсүрэн нарт хуурай идэх юм авч өгөхөд тэр 2 явлаа гээд яваад өгсөн. Тэгээд маргааш мөн ээжийн гэрээс 1 ширхэг халуун тогоо, 1 ширхэг печ, 1 ширхэг ус буцалгагч зэрэг эд зүйлийг хулгайлж бирж дээр очиж танихгүй хүнд нийт 30,000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө мөн архи уусан. Ээжийн хашаанд байсан төрсөн дүүгийн эхнэр Ариунжаргалын соната-4 маркийн машины 3 ширхэг дугуйг обудтай нь тайлсан, тэр машины янданд залгасан байсан бүдүүн янданг тайлсан, мөн хажууд байсан сул радиаторыг аваад үл таних залууд нийт 40,000 төгрөгөөр зарсан. Тэгээд зарсан мөнгөөрөө мөн захаас архи авч уусан. Надад захиран зарцуулах эрх байхгүй. Зарж үрэх асуудлыг манай ээж мэднэ. Эд зүйл хулгайлж олсон мөнгөөрөө архи уусан нь миний буруу. Тухайн үед би хөдөө явахдаа шалгаж байсан байцаагчдаа явах тухай хэлээгүй. Мөн цаашид үргэжлүүлэн ажиллах болсноо мэдэгдээгүй, хаана байгаагаа ч хэлээгүй. Ер нь тэгээд тэндээ байж байя гэж бодсон юм. Тэгээд тэнд байхад тэр айлын хүүхэд амарчихлаа гээд намайг Дархан ороод усанд ороод ирвэл ирэхгүй юу гэхээр нь би Дархан орж ирээд архи ууж байгаад цагдаад баригдаад эрүүжүүлэхэд орсон. Дарханд ингээд байгаад байвал хоригдох байх гэж байгаа хөдөө рүү зугтаачихсан юм. Би цагдаагийн байгууллагаас зугтаасан үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92/, Хохирогч Х.Минжигмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр даралт ихдээд хувийн эмнэлэгт 400.000 төлбөртэйгөөр хэвтсэн. Ингээд эмнэлгээс гарахад надад хэлэлгүйгээр гэрийн эд зүйл зарчихсан байсан. Ингэхээр нь би Э.Банзрагчийг хашраах гээд хэсгийн байцаагчид хэлэхэд та зүгээр өргөдлөө бичээд өгчих. Би нэг сар нивал хийлгээд хашраагаад өгнө гэхээр нь би хэсгийн байцаагчид өргөдөл бичиж өгсөн. Үүний дараа 45 хоног ямар нэгэн хариу хэлээгүй. Түүнээс хойш 2-3 удаа согтуу ирэхээр нь ахиж хэсгийн байцаагч дээр очиход ахиад согтуу ирэх юм бол эрүүлжүүлэх дуудаад өгчих гэсэн. Зарим үед согтуу ирэхдээ хамт уусан хүмүүсийнхээ нэрийг дуудаад унтадгүй юм. Дараа нь Э.Банзрагчийн гэрт унтаж байхад нь 3 цагдаа орж ирээд унтаж байгаа юм байна орхиод явлаа гээд орхиод явсан. Уг нь архи уухгүй бол гэр орны ажилд тусалдаг юм. Улаанбаатарт очоод над руу би ажил хийж байгаа гэж хэлсэн. Түүнийх нь цалин саяхан л орж ирж байна лээ. Гэтэл Улаанбаатар явлаа гээд дүүгийнхээ машины эд зүйлийг зарчихаад явчихсан байсан. Ингэхээр нь уур хүрээд байцаагчид хэлээд хашраах гэсэн боловч ийм зүйл болчихлоо. Одоо би усаа ч авч чадахгүй, нүүрс түлээгээ ч ойртуулж чадахгүй байна. Би айлгах гэж өргөдөл бичиж өгсөн. Ийм зүйл болно гэж бодсонгүй гэв. “...Миний бие өвдөөд эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан чинь гэрийн хамаг цахилгаан барааг зарсан байсан болохоор нь би хашраах санаатай цагдаад өргөдөл гаргасан юм. миний төрсөн хүүхэд юм чинь надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст 73-74/, Хохирогч Л.Ариунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр миний эзэмшлийн 9626 ДАХ улсын дугаартай Соната-4 маркийн тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуй, кушитль, радиатор зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Тухай үед хэн авсныг нь мэдэхгүй цагдаагийн байгууллагад хандахад манай нөхрийн ах болох Банзрагч авсан байсныг дараа нь мэдсэн боловч Банзрагч ах биднийг цагдаад хандсаныг мэдээд алга болчихсон... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, “...Л.Ариунжаргал миний бие хадам ах болох Банзрагч ахад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт, Гэрч Д.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байхад Э.Банзрагч манай гэрт 17 цагийн орчим орж ирээд манай ээж эмнэлэгт хэвтчихсэн мөнгөний хэрэг гараад байна. Надад нэг хөргөгч зараад өгөөч гэхээр би чи яах гээд байгаа юм бэ гэрийнхээ юмыг хамаагүй зарж болдог юм уу? дараа нь ээж чинь уурлах юм биш үү гэснэ чинь надад өөрийнхөө юмыг би мэднэ надад амаагүй. Ээжийнхээ эмчилгээнд мөнгө хэрэг болоод байна гэсэн. Банзрагч гэртээ бид нарыг бүгдийн дагуулж ороод хөргөгчид байсан бүх эд зүйлийг гаргаж тавьж байхад Монхоо хажуунаас нь наадах чинь сүүлдээ янз бүрийн асуудал гарха юм биш биз гэхэд Банзрагч энэ чинь миний эд зүйл би өөрөө мэдэж байна гээд манай нөхөр Амарсанаагийн хамт гэрээсээ өргөж гараад Монхоогийн машины ард ачсан. Тухайн үед өөрөөс нь асууж тодруулахад энэ миний юм. Ямар ч асуудал байхгүй гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75/, Гэрч Л.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний таних Банзрагч гэх залуу манай гэрт орж ирээд надад хөргөгч байна. Би зарах хэрэгтэй байна гэхээр нь би эхнэрт хэлээд би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр нэг хүнтэй ярьж өгөөд Монхоо гэх залуугийн гэрт очсон. Банзрагчийн гэр рүү бид нар ороод би Банзрагчийн хамт тэнд байсан цагаан өнгийн ягаан судалтай хөргөгчийг авч гарч ирээд Монхоогийн машин дээр ачиж хуучин Дархан арбатын гудамжны хажуу талын байр Монхоогийнд очиж тэнд нь хөргөгчийг буулгаж өгсөн. Харин Монхоо, Банзрагчид 50,000 төгрөг өгсөн талаагүй мэдээгүй. Өөрийнхөө гэрээс аваад гарахаар хулгайн эд зүйл гэдгийг огт мэдээгүй. Банзрагч надад хэлээгүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76/, Гэрч Д.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр намайг 5 дугаар баг, бракад засвар хийж байхад миний таних Амарсанаа, Лхамсүрэн нар над дээр 19 цагийн үед ирээд надаад хөргөгч авах уу? гэж асуухаар нь ямар учиртай юун хөргөгч юм гэж асуухад Амарсанаа, Лхамсүрэн нартай хамт явж байсан Банзрагч гэх залууманай гэрийн хөргөгч байгаа юм. Би говь руу ажил хийхээр явах гэж байгаа болохоор зардал хэрэгтэй байна нэг хөргөгч 50,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь хаана байгаа юм очиж үзье гээд хамт яваад залуучуудын 4-4 тоотод очиж тэнд Банзрагч гэх залуу байшинг нь түлхүүрээр онгойлгож дотор нь байсан нэг ширхэг цэцэгтэй цагаан өнгийн хөргөгчний дотор байсан эд зүйлээ суллаж байгаад гаргаж миний машинд байсан ачиу тавьсан. Тэгээд би худалдаж авсан хөргөгчний 50,000 төгрөгийг бэлнээр Банзрагч гэх залууд өгсөн. Одоо байхгүй. Эвдэрхээр нь би төмрийн хогонд тушаасан. Би тухай үед хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77/, -Цагдаагийн албан хаагч нарын сэжигтэн Э.Банзрагчийг эрэн сурвалжилсан талаарх илтгэх хуудсууд /хавтаст хэргийн 5-12/, -Хэрэг бүртгэлтийг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 24/, -Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 26/, -Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хавтаст хэргийн 27/, -Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хавтаст хэргийн 34/, -Цагдаагийн албан хаагч нарын сэжигтэн Э.Банзрагчийг эрэн сурвалжилсан талаарх илтгэх хуудсууд /хавтаст хэргийн 39-46/, -Хэрэг бүртгэлтийг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 61/, -Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хавтаст хэргийн 62/, -Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 66/, - Капитал зууч ХХК-ны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 18/, - Капитал зууч ХХК-ны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 52/, - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Энхтайван овогтой Банзрагчийн гарын дардас нь илрээгүй, хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 79/, - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судаллаа. Шүүгдэгч Э.Банзрагч нь давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 04-наас 05-ны өдрүүдэд Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг Залуучуудын 4-44 тоотод оршин суух иргэн Х.Минжигмаагийн гэрээс хөргөгч, халуун тогоо, ус буцалгагч, шарх шүүгээ зэрэг эд хөрөнгийг хулгайлж 235 000 төгрөгийн, Дархан сумын 5 дугаар баг Залуучуудын 4-44 тоот хашаанд тавьсан байсан иргэн Л.Ариунжаргалын эзэмшлийн 96-26 ДАХ улсын дугаартай Соната-4 маркийн тээврийн хэрэгслийн дугуй 3ш, радиотор, кушитель зэрэг эд ангийг хулгайлж 205 000 төгрөгийн буюу нийт 440 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг, Мөн бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 10 сарын 07-ноос 2016 оны 11 сарын 09-ны өдөр хүртэл хугацаанд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд оргон зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Х.Минжигмаагийн “...Миний бие өвдөөд эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан чинь гэрийн хамаг цахилгаан барааг зарсан байсан болохоор нь би хашраах санаатай цагдаад өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст 73-74/, хохирогч Л.Ариунжаргалын “...2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр миний эзэмшлийн 9626 ДАХ улсын дугаартай Соната-4 маркийн тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуй, кушитль, радиатор зэрэг эд зүйлүүд алга болсон байсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, гэрч Д.Лхамсүрэнгийн “...Банзрагч гэртээ бид нарыг бүгдийн дагуулж ороод хөргөгчид байсан бүх эд зүйлийг гаргаж тавьж байхад Монхоо хажуунаас нь наадах чинь сүүлдээ янз бүрийн асуудал гарах юм биш биз гэхэд Банзрагч энэ чинь миний эд зүйл би өөрөө мэдэж байна гээд манай нөхөр Амарсанаагийн хамт гэрээсээ өргөж гараад Монхоогийн машины ард ачсан. Тухайн үед өөрөөс нь асууж тодруулахад энэ миний юм. Ямар ч асуудал байхгүй гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75/, гэрч Л.Амарсанаагийн “...Банзрагчийн гэр рүү бид нар ороод цагаан өнгийн ягаан судалтай хөргөгчийг авч Монхоогийн машин дээр ачиж хуучин Дархан арбатын гудамжны хажуу талын байранд хөргөгчийг буулгаж өгсөн. Өөрийнхөө гэрээс аваад гарахаар хулгайн эд зүйл гэдгийг огт мэдээгүй. Банзрагч надад хэлээгүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76/, гэрч Д.Ганбатын “...Банзрагч гэх залуу манай гэрийн хөргөгч байгаа юм. Би говь руу ажил хийхээр явах гэж байгаа болохоор зардал хэрэгтэй байна нэг хөргөгч 50,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь хаана байгаа юм очиж үзье гээд хамт яваад залуучуудын 4-4 тоотод очиж тэнд Банзрагч гэх залуу байшинг нь түлхүүрээр онгойлгож дотор нь байсан нэг ширхэг цэцэгтэй цагаан өнгийн хөргөгчний дотор байсан эд зүйлээ суллаж байгаад гаргаж миний машинд байсан ачиж тавьсан. Тэгээд би худалдаж авсан хөргөгчний 50,000 төгрөгийг бэлнээр Банзрагч гэх залууд өгсөн. Одоо байхгүй. Эвдэрхээр нь би төмрийн хогонд тушаасан. Би тухай үед хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77/, цагдаагийн албан хаагч нарын сэжигтэн Э.Банзрагчийг эрэн сурвалжилсан талаарх илтгэх хуудсууд /хавтаст хэргийн 5-12/, хэрэг бүртгэлтийг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 24/, түдгэлзүүлсэн хэргийг сэргээж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 26/, гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хавтаст хэргийн 27/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хавтаст хэргийн 34/, капитал зууч ХХК-ны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 18/, капитал зууч ХХК-ны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 52/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Э.Банзрагчийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг, сэжигтнээр тооцогдон шалгагдаж байх хугацаандаа авагдсан гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Банзрагч нь урьд 1998 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн №88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар 10,000 төгрөгөөр торгох ялаар, 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн №410 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жилийн хорих ял, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдалд тооцох хугацаа өнгөрсөн байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Э.Банзрагч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарт нөхөн төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй гэх зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгааг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Банзрагч нь нөхөн төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, урьдчилан цагдан хоригдсон 58 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна