Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01509

2021           12            09                                          001/ХТ2021/01509

............ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/00427 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 684 дүгээр магадлалтай,

............ийн нэхэмжлэлтэй

............д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч ............гийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ 2014 онд Дорнод аймагт байгаа орон сууцаа зараад нэг сарын дараа өгье, 1,000,000 төгрөг зээлээч гэж надаас 1,000,000 зээлээд аваад явсан. Сарын дараа залгахад утсаа авахгүй зугтаад алга болсон. Хөөцөлдөж байж хоёр удаа ажил дээр нь очиж уулзсаны үр дүнд ............гаар зээл буцааж өгөх тухай гарын үсэгтэй бичиг хийлгэж авсан. ............г гурван удаа эрэн сурвалжлуулж байж олсон. Би хамт ажилладаг Ц.Болдбаатарыг гуйж түүний данснаас ............гийн данс руу шилжүүлсэн бөгөөд би Ц.Болдбаатарт уг мөнгийг төлсөн. Иймд ............гаас 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ............аас 2014 онд 1,000,000 төгрөгийг зээлж авсан удаа байхгүй. Мөн зугтаж алга болсон зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагаас манай хаягийг тодруулах ажиллагаа явагдсаныг би сүүлд мэдсэн. Би ............т 1,000,000 төгрөг өгөх агуулгатай бичиг бичиж өгсөн тохиолдол байхгүй. Харин хариуцагч 2014 онд Ц.Болдбаатараас 1,000,000 төгрөгийг өөрийн дансаар авсан нь үнэн. Уг мөнгийг төлөөгүй нь үнэн. Нэгэнт мөнгийг дансаар Ц.Болдбаатар шилжүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй эсэхэд эргэлзэж байна. Хэрэв Ц.Болдбаатар нэхэмжлэл гаргавал түүнд төлнө. 2015.09.09-нд мөнгийг төлөх баталгаа бичиж өгч байсан гэдэгт маргахгүй. ............ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/00427 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан ............гаас 1,000,000 төгрөгийг гаргуулж ............т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 684 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/000427 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ............ хяналтын гомдолдоо: шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ............ надаас зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралд гэрчээр дуудагдсан Ц.Болдбаатарын данснаас 1,000,000 төгрөгөө шилжүүлсэн тухай шүүх хуралдаанд тайлбарласан. Миний бие шүүх хуралд гаргаж өгсөн тайлбартаа ............аас 1,000,000 төгрөг зээлж аваагүй гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа болон мөнгө төгрөг өгөлцөж авалцсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн шаардаж буй 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч биш шүүх хуралд гэрчээр дуудагдсан Ц.Болдбаатар надад шилжүүлсэн. Энэ тухай гэрч ч мөн 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэдгээ мэдүүлсэн бөгөөд миний бие хэрэгт дансны хуулгыг нь мөн гаргаж өгсөн. Нэхэмжлэгч ............ нь гэрч Ц.Болдбаатарын надад шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг надаас нэхэмжлэх эрхтэй эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Ямар нэгэн итгэмжлэл байдаггүй. Хэргийн 34-р хуудаст авагдсан “Тайлбар” гэсэн баримтанд нэхэмжлэгч ............т биш гэрч Ц.Болдбаатарт 1,000,000 төгрөгөө эргүулж төлөх тухай бичсэн. Зээлийн гэрээний харилцаа Ц.Болдбаатартай үүссэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч ............ыг надтай зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэн 1,000,000 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэж, мөн нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Миний бие энэхүү анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч ............, хариуцагч ............д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ............аас зээл аваагүй, харин Ц.Болдбаатараас авсан гэж маргасан, энэ үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт, хууль хэрэглээг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болсон байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл 2014.06.30-ны өдөр, хариуцагч ............гийн эзэмшлийн ХААН банкны 5405380655 тоот дансанд Ц.Болдбаатарын 5003695243 тоот данснаас “түр зээл” гэсэн гүйлгээний утгатай 1,000,000 төгрөгийн орлого орсон, Ц.Болдбаатар нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “............... уг мөнгийг шилжүүлэхийг гуйсан бөгөөд мөнгөө надад өгсөн...надад ............гаас нэхэмжлэх зүйлгүй...” /хх 67/ гэсэн байх ба талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч үүргээ биелүүлэх ёстой гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн байна.

Гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтаар ............, ............ нарын хооронд гэрээ байгуулагдсан байхад Ц.Болдбаатар, ............ нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, Ц.Болдбаатар шаардах эрхээ ............т шилжүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлтийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь үндэслэлтэй болжээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч нь зээлж авсан 1,000,000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөрчихгүй. Шүүх уг нэхэмжлэлийг ............ гаргах эрхтэй, нэхэмжлэгч мөн болохыг эрх зүйн үндэслэлтэй дүгнэсэн, хариуцагчийн татгалзал хэрэгт байгаа баримтаар үгүйсгэгдсэн тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 684 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                          Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД