Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар  2023/ЦШТ/220

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.*******э даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Д.Хонгорзул,       

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 17 дугаар хороо, ******* ******* дугаар гудамж 166 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар

  

М.******* нь 2021 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ******* дүүргийн 11 дүгээр хороо, Д тоотод байрлах нийтийн байрны 05 тоотод Д., Ч. нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Д.ын эрүүл мэндэд зүүн мөрөнд шарх, хүзүүнд цус хуралт болон зулгаралтууд, зүүн эгэм, баруун мөр, цээжинд зулгаралтууд гэмтэл бүхий хөнгөн хохирол, Ч.ийн эрүүл мэндэд баруун шуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирлыг тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ:  “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 5,446,000 төгрөг төлсөн. Гэм буруу дээрээ маргахгүй... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ийн өгсөн: “...миний төрсөн дүү Ч. нь 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нас барсан бөгөөд нас барсан шалтгааныг тогтоохоор шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан юм. Шүүх эмнэлгээс талийгаачийн цогцсыг оршуулсан газраас гаргаж шинжилгээ хийнэ гэсэн учраас миний болоод ах дүү төрөл төрөгсдийн зүгээс оршуулсан газраас нь гаргаж шинжилгээ хийлгэх хүсэлтгүй байгаа тул анх гарсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний бие талийгаач Ч.ийн оршуулгын зардалд гарсан нийт 6,342,400 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Үүнээс ******* нь 3 сая төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 3,342,400 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хохирлыг төлж өгвөл надад цаашид гомдол санал байхгүй.

Гомдолтой байна, ******* гэх эмэгтэйг буруутай гэж үзэж байна. *******ыг ямар зүйл ангиар яллагдагчаар татсаныг мэдлээ, зүйл анги дээр маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-47 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.ын өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ******* дүүргийн 11 дүгээр хороо, Д тоотод байрлах нийтийн байранд М.*******ын өрөөнд байхад М.******* нь согтуугаар гартаа заазуур барьж миний биед зүсэж гэмтэл учруулсан. М.******* нь заазуураар зүссэний улмаас миний хүзүү, цээж, зүүн мөр, эгэм, баруун мөрөнд зүсэгдэж гэмтэл учирсан. Миний биед учирсан энэ гэмтлийн М.******* учруулсан. Намайг *******ын гэрээс гараад явсны дараа талийгаач Ч.ийн биед учирсан зүсэгдсэн гэмтлийг М.******* учруулсан гэж үзэж байна. Учир нь талийгаачийн биед тийм зүсэгдсэн гэмтлүүд байгаагүй. Шинжилгээний дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй.

Миний бие хөдөө Төв аймгийн Заамар сумын Туулын гүүр гэх газарт уурхайд жолоочоор ажиллаж байгаа юм. Иймээс дахин дахин дуудахгүй байхыг хүсэж байна. Шүүх хуралд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.ын өгсөн: “...Би ******* дүүргийн 11 дүгээр хороо Д тоотод амьдраад 3 жил болж байна. М.******* нь тус байранд өрөө түрээслэн суудаг байсан. Мөн , гэх хүмүүс байдаг байсан бөгөөд архи уугаад хоорондоо зодолдоод байдаг байсан учраас энэ талаар байрны эзэнд хэлж байрнаас хөөсөн боловч явахгүй байсан учраас байрны эзэн өөрөө ирж байгаад байрнаас хөөж гаргасан.

2021 оны 7 дугаар сарын 26-ны шөнө гэртээ унтаж байтал хаалга балбаад байхаар нь нээсэн чинь ******* байсан бөгөөд энэ үед шөнийн 02 цаг өнгөрчихсөн байсан. Юу болсон талаар нь асуусан чинь эгчийн нөхөр намайг оролдоод байна, унтуулахгүй байна та манай гэр лүү ороод тэр хоёрыг явуулаад өгөөч гэж хэлэхээр нь хүүхдээ унтуулаад гарах гэхэд манай нөхөр гаднаас ороод иртэл ******* гэрээс гарахаар нь би гаралгүй гэртээ үлдсэн. Үүнээс хойш 10 орчим минутын дараа дахин хаалга хүчтэй балбаад нээсэн чинь ******* нь уйлчихсан байсан бөгөөд яасан талаар нь асуухад түргэн тусламж руу дуудлага дуудаад өгчих эгч сэрэхгүй байна гэхээр нь босож халаадаа өмсөөд *******ын хамт гэр лүү нь буусан чинь нь гараар тавьсан матрас, зурагтны тавиур 2-ын гол хэсэгт бие нь дээшээ харчихсан ямар ч хөдөлгөөнгүй хэвтчихсэн байхаар нь гарнаас нь барьж судасны цохилтыг үзсэн чинь надад ямар нэгэн цохилт мэдрэгдэхгүй байхаар нь түргэн тусламж дуудсан.

*******аас юу болсон талаар асуухад эгч нөхрөө өмөөрөөд над руу дайрсан, бид 2 барилцаж авсан, тэгэхээр нь би түлхсэн чинь унаад босож ирээгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тэмүүлэнгийн өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн үед “боомилсон, хөхөрсөн, архидалт болсон гэх утгатай дуудлага ирж ******* дүүргийн 11 дүгээр хороо ХД 2-58 тоот нийтийн байранд 04 цагийн үед очсон. Дуудлагаар очих үед хоёр хөлөө нугалсан дээшээ харсан байдалтай эмэгтэй хүн хэвтэж байсан. Эмэгтэйг үзэхэд царай цайсан, хүүхэн хараа өргөссөн, зүрхний цохилтгүй, амьсгалын үйл ажиллагаа бүрэн зогссон, хүүрийн толбо үүсээгүй, хүзүү өнгөц зүсэгдсэн, том судас болон захын судаснууд лугшилтгүй, цээж хөхөрсөн, нуруу жижиг хөхрөлтүүдтэй баруун гарын шуу өнгөц зүсэгдсэн, хэвлий зүсэгдсэн шархнуудтай, нас барсан байдалтай байсан. Хамт байсан согтуу эмэгтэйгээс юу болсон талаар асуухад хамт архи уугаад муудалцаад маргалдаж хохирогчийн хүзүүг боосон, заазуураар зүсэж биед нь гэмтэл учруулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн тоот Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт: 1.Ч.ийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, нуруу, цээж, хэвлий, баруун шуу, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт, зулгаралт, шарх гэмтлүүд үүссэн нь тогтоогдсон ба эдгээр гэмтлүүд нь нас барахад нөлөөлөөгүй болно. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн болон хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Ч. нь элэгний архаг үрэвсэл, өөхлөлт, умайн булчин, өндгөвчний үрэвсэлтэй байсан байх ба эдгээр өвчин нь нас барахад нөлөөлөөгүй болно. 4.Ч. нь уналт таталтын улмаас тархины хатуу хальсны доор цус харвасан, тархи хавагнасны улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 5.Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 6.Талийгаач нь АВО системээр Вα (III) бүлгийн цустай байжээ. 7.Ч. нь жирэмсэн биш байна. 8.Үтрээний арчдас наалдцад эр бэлгийн эс илэрсэн болно..” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч М.ын өгсөн: “...Ч.ийн нас барсан шалтгаан дүгнэлтийг гаргасан. Уналт таталт нь тархи маш их хавагнаснаас үүсдэг юм. Ер нь уналт таталтыг бие даасан өвчин гэж үздэг. Өвчний шалтгаан нь нарийн судлагдаагүй боловч тархинд урьд өмнө нь гэмтэл авч байсан нь энэ өвчний үүсэх гол нөхцөл байдаг гэж үздэг. Гэхдээ уналт таталттай өвчтэй хүнд тархинд бүтцийн ямар нэг өөрчлөлт тогтоогддоггүй, амь үеийн тархины цахилгаан бичлэгээр оношлогддог боловч бүх тохиолдолд өөрчлөлт нь гардаггүй юм. Уналт таталтаар нас барсныг илтгэдэг гол шинж нь тархины хаван, өрцөнд цус харваснаар уналт таталтаар нас барсныг тогтоодог. Мөн өрцөнд цус харвалт үүссэн байгаа нь уналт таталтын шинж юм. Уналт таталт нь өвчин учраас гэмтлийн шинжтэй шалтгаант холбоо байхгүй. Уналт таталтыг хүн өөрөө мэдэж сэргийлэх боломжгүй байдаг учраас өөрөө өөртөө гэмтэл учруулж болзошгүй байдаг. Түлхэн унагаасны улмаас уналт таталт өгөхгүй, түлхэх явцад уналт таталт нь зэрэгцсэн байхыг үгүйсгэхгүй учир нь уурлах бухимдах үед унаж татдаг хүн уналт үүсдэг юм.

Тархи харвасан байгаа шинж бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд тархи хавагнана. Таталтын үед тархи маш их эрс хавагнадаг юм.

Баруун шуунд үүссэн шинэ шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой юм.

Амь хохирогч Ч.ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтэд зүүн нүдний дээд зовхи, зүүх хацар, эрүү, хүзүү, нуруу, цээж, хэвлий, баруун шуу, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт, зулгаралт, шарх зэрэг гэмтлүүд нь амьд үед үүссэн гэмтлүүд. Үүссэн цаг хугацааны хувьд дээрх гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Нас барахаас 72 цагийн дотор үүссэн гэмтлийг шинэ гэмтэл гэж үзнэ. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг хэлж чадахгүй байна. Унах, оочих үед эдгээр гэмтлүүд нь үүсэх боломжтой. Талийгаач Ч. нь унаж таталт өгсөн гэж дүгнэсэн. Унаж таталт нь урьд өмнө тархины гэмтэл авч байсан, эсхүл унаж таталтын өвчтэй байсан зэргээс болж үүсдэг. Шинжилгээгээр унаж таталтын улмаас нас барсан гэдгийг тархины хаван, уушигны хаван, өрцний цус харвалт зэргээр дүгнэсэн. Тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн зулай хэсэгт хатуу хальсны доор нимгэн ялтсархаг цусан хураа үүссэн байсан. Энэ цусан хураа бол шууд үхлийн шалтгаан болсон гэж үзсэн. Энэ цусан хураа гэмтлийн улмаас үүссэн гэж би үзэхгүй байна. Уналт таталт нь бие даасан өвчин ч байж болно. Тухайн үед илэрсэн өвчний шинж тэмдэг ч байж болно. Шалтгаан нь олон янз байдаг. Миний хувьд тухайн үед унаж гэмтсэн байна, тархи хавагнасан байна, үүнээс болж амьдралын амин чухал эрхтний дутагдалд орсон байна, гэмтлийн улмаас унаж гэмтээгүй гэж үзсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-87, 89-90 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.ын  2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн дугаартай “...1.Ч.ийн зүүн нүдний дээд зовхи, цээж, зүүн бугалган дахь цус хуралт, зүүн хацар, эрүү, хүзүү, нуруу, цээж, хэвлий, баруун шуун дахь зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун гарын шуу, зүүн гарын эрхий хуруун дахь зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.Ч.ийн баруун гарын шуу, зүүн гарын эрхий хуруун дахь зүсэгдсэн шарх гэмтэл нь хэрэг учралын газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн 16, 17 дугаар зурагт харуулсан заазуураар үүссэн байж болно. 3. Ч.ийн зүүн нүдний дээд зовхин дахь цус хуралт, зүүн хацар дахь зулгаралт, зүүн гарын эрхий хурууны зүсэгдсэн шарх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг учрал болсон гэх 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.5.6. Ч.ийн баруун гарын шуу, зүүн гарын эрхий хуруун дахь зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зүүн нүдний дээд зовхи, цээж, зүүн бугалган дахь цус хуралт, зүүн хацар, эрүү, хүзүү, нуруу, цээж, хэвлий, баруун шуун дахь зулгаралт гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоохгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Хэргийн материалиар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.Талийгаачийн цогцост зүүн зулайн хатуу хальс доорх ялтаслаг цус хуралт, зүүн дээд зовхины цус хуралт, зүүн хацрын доод хэсэг, эрүүний доод хэсэг, хүзүүний зүүн дээд хэсэг зулгаралттай, цээжний зүүн дээд хэсэг, зүүн бугалганы дотор дээр хэсэгт цус хуралттай, нуруу, хэвлийн зүүн дээд хэсгийн зулгаралттай, зүүн эрхий хуруунд зүсэгдсэн шархтай, баруун шууны дотор дунд хэсгийн зулгаралт, шарх тогтоогдлоо. 2.Эдгээр гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. 3.Ч.ийн зүүн дээд зовхин дахь цус хуралт, зүүн хацар дахь зулгаралт, зүүн гарын эрхий хурууны зүсэгдсэн шарх гэмтлүүд нь гадна үзлэгийн үед авагдсан фото зургуудыг шинжлэхэд бүдэг хөх шар өнгөтэй, зах нь тод бус, эрхий хурууны шарх хуурай, цус гарсан шинжгүй, цайвар бор өнгөтэй байгаа нь нас барах үед нь буюу 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үүсээгүй, эрүү, хүзүү, нуруу, цээж, хэвлий, баруун шуу, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт, зулгаралт, шарх гэмтлүүдийн өнгө тод улаан, арьсны өнгөц давхаргын сөрдийсөн зэрэг нь нас барсан өдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үүссэн байна. Зүүн дээд зовхины цус хуралт нь 2021 оны 7 дугаар сарын 11-15-нд үүссэн байж болно. Зүүн эрхий хурууны шарх нь нас барахаас 2-3 хоногийн өмнө үүссэн. Шарх зулгаралтууд нь ир, үзүүртэй зүйлээр, цус хуралт нь мохоо зүйлийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 4.Талийгаачийн баруун шуу, зүүн гарын эрхий хурууны зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба зүүн нүдний дээд зовхи, цээж, зүүн бугалган дахь цус хуралт, зүүн хацар, эрүү, хүзүү, нуруу, цээж, хэвлий, баруун шуун дахь зулгаралт гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 116-122 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ц.ын өгсөн: “...Талийгаач Ч.ийн биед үүссэн гэмтлүүдээс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үүссэн гэх эрүү, хүзүү, нуруу, цээж, хэвлий, баруун шуу, зүүн гарын эрхий хурууны цус хуралт, зулгаралт шарх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Д.-н биед зүүн мөрөнд шарх, хүзүүнд цус хуралт болон зулгаралтууд, зүүн эгэм, баруун мөр, цээжинд зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь иртэй болон мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх шинэ гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тоот ШШҮХ-ийн Тусгай Шинжилгээний Газрын ДНХ-ийн шинжилгээ хийсэн: “..1.Шинжилгээнд ирүүлсэн М.******* /РД:/-ийн гарын хумс нь шинжилгээнд тэнцэнэ. 2.М.******* /РД:/-ийн гарын хумсан дээрээс цус илэрсэн. 3.Уг илэрсэн цус нь бүлгийн харьяалал үзэхэд хүрэлцэхгүй. 4.М.******* /РД:/-ийн гарын хумсан дээрээс илэрсэн холимог ДНХ-ийн тогтоц нь ДНХ-ийн шинжилгээний 3389 дугаартай Ч. гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 5.М.*******ын гэх гарын арван хурууны хумсан дээрээс илэрсэн холимог ДНХ-ийн тогтоц нь биологийн шинжилгээний 4529 дугаартай М.******* гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн *******6-*******7 дугаар хуудас/,

 

Яллагдагч М.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.******* нь 2021 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ******* дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчидын Д тоотод байрлах нийтийн байрны 05 тоотод Д., Ч. нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Д.ын эрүүл мэндэд зүүн мөрөнд шарх, хүзүүнд цус хуралт болон зулгаралтууд, зүүн эгэм, баруун мөр, цээжинд зулгаралтууд гэмтэл бүхий хөнгөн хохирол, Ч.ийн эрүүл мэндэд баруун шуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирлыг тус тус санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

 

            шүүгдэгч М.******* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч М.******* нь 2021 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ******* дүүргийн 11 дүгээр хороо, Д тоотод байрлах нийтийн байрны 05 тоотод Д., Ч. нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Д.ын эрүүл мэндэд зүүн мөрөнд шарх, хүзүүнд цус хуралт болон зулгаралтууд, зүүн эгэм, баруун мөр, цээжинд зулгаралтууд гэмтэл бүхий хөнгөн хохирол, Ч.ийн эрүүл мэндэд баруун шуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирлыг тус тус санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч М.******* нь 2021 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ******* дүүргийн 11 дүгээр хороо, Д тоотод байрлах нийтийн байрны 05 тоотод Д., Ч. нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Д.ын эрүүл мэндэд зүүн мөрөнд шарх, хүзүүнд цус хуралт болон зулгаралтууд, зүүн эгэм, баруун мөр, цээжинд зулгаралтууд гэмтэл бүхий хөнгөн хохирол, Ч.ийн эрүүл мэндэд баруун шуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирлыг тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-47 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч Д.ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч А.ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.Тэмүүлэнгийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/, Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн тоот Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад шинжээч М.ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-87, 89-90 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.ын  2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Хэргийн материалиар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 116-122 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад шинжээч Ц.ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар  сарын 13-ны өдрийн тоот ШШҮХ-ийн Тусгай Шинжилгээний Газрын ДНХ-ийн шинжилгээ хийсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн *******6-*******7 дугаар хуудас/, яллагдагч М.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай саналд: шүүгдэгч М.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан,                  

Шүүгдэгч М.******* нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.******* нь гэм хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирлын талаар:      

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ийн ******* дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан “...Ч. миний бие М.*******ад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр хуудас, хохирогч Д.ын “...Шүүх хуралд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

шүүгдэгч М.******* нь шүүх хуралдаанд: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна...” гэсэн санал хүсэлт,

 

Шүүгдэгч М.*******ад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас М.*******ад торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.*******ад оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.*******ад оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ