Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2019/00036/И |
Дугаар | 134/ШШ2019/00125 |
Огноо | 2019-08-30 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 134/ШШ2019/00125
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн, эмэгтэй, 39 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 2-221 тоотод оршин суух, Т овогт Г Э /РД:ДЮ80101129, утас: 80541011/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1985 онд төрсөн, эрэгтэй, 34 настай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 269 тоотод оршин суух, Ж овогт Х М /РД:ЧЛ85110110, утас:95190364/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Г.Э нь Х.М 2012 онд танилцаж хамт амьдарч байгаад 2014 онд охин Э.Х төрүүлсэн 2015 оноос хойш Х.М хамт амьдрахаа больсон. Х.М нь 2015 оноос хойш охин Э.Х огт анхаарал халамж тавиагүй учир хүүхдийн тэтгэмж тогтоолгомоор байна. Х.М 2018 оны 08 дугаар сард Говьсүмбэр аймгийн шүүхэд тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч тодорхой хаягт оршин суудаггүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэл буцсан. Ингээд Х.М эрэн сурвалжуулахаар Говьсүмбэр аймгийн шүүхэд 2018 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргасны дагуу 2019 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс Х.М нь Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Алтайн 269 тоотод оршин суугаа нь үнэн гэсэн мэдээлэлийг Сүхбаатар дүүргийн хэлтсийн цагдаа 91040402 дугаарын утсаар мэдэгдсэн.
Иймд Х.М охин Э.Х маань хүүхдийн тэтгэмж тогтоолгож өгнө үү гэв.
Хариуцагч Х.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Э бид хоёр 2012 онд танилцаж байсан хэдий ч нэхэмжлэлд дурдсан шиг хамтарч амьдарч байгаагүй. Ирж, очин хааяа ганц нэг уулздаг байсан. 2014 онд Г.Э бие давхар болж охин Э.Х төрүүлж байсан. Г.Э уулзаагүй гурван жил гаран болж байна. Миний эрхэлж байсан ажил төрөл болон гэрийн хаягт огт өөрчлөгдөөгүй байхад намайг эрэн сурвалжилж, би хүүхдийн мөнгө төлөхгүй гэж зугтсан гэсэн хандлагатай нэхэмжлэл бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан, миний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Х.М холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Х.М нар нь хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр охин Э.Х төрсөн болох нь түүний эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт, №4201000037 дугаар тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цагдаагийн дэд хурандаа С.Г 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 4118 дугаар шинжээчийн дүгнэлт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн өсөж бойжих орчин, ээнэгшин дассан байдал, эх, эцгийн анхаарал, халамж зэргийг харгалзан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Э.Х эх Г.Э асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр сар бүр хариуцагч Х.М гаргуулах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг Х.М энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх Г.Э саад учруулахгүй байх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээдэг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31 492 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М улсын тэмдэгтийн хураамж 31 492 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Э.Х эх Г.Э асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Э.Хүслэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Х.М сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг Х.М энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Г.Э тус тус мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31 492 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Мейрамаас улсын тэмдэгтийн хураамжид 31 492 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Эрдэнэсувдад олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА