Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/55

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

Шүүгдэгч Л.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Хэд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 03 сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л.Х /..../,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Х нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн ...тоот гэртээ дүү Л.Нтэй архи уулаа гэж хэллээ гэсэн зүйлээр шалтаглан маргалдаж,  түүнийг зодож биед нь дагзны шарх, хэвлийн цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Л.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би дүүгээ зодсондоо гэмшиж байна. Дүүгээсээ уучлалт гуйсан, дахиж ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

           хохирогч Л.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр... Х нь 1 том пиво аваад ч ахтай хамт ороод ирсэн. Тэгээд уух гэж байхаар нь дүү бид хоёр уурлаад “Юм хийж байхад ганц ч болтугай юман дээр туслахгүй байж байж гэрт архи уугаад байх юм” гэсэн чинь “Чиний гэрт ууж” Х ах миний өөдөөс хэлэхээр нь би “Зайл. Өөр уудаг газраа уу" гээд хэлсэн чинь намайг Х ах элдвээр хэлээд  миний хамар луу гараараа цохисон... намайг унагаагаад дээрээс толгойн зүүн хэсгээр цохисон. Баруун талын шанаа хэсгээр бас цохисон. Тэгээд Х ах гараад явах гээд хашаан дотор явж байхад нь би араас гараад “Өөрөөр чинь ингэж зодуулж чадахгүй. Цагдаа дуудаж өгнө” гэж хэлэхэд тоосго аваад “Ямар овоо муу пизда вэ гээд миний зүүн толгойн дагз хэсэг рүү  тоосгоор цохисон бас гараараа толгой руу цохисон бас гэдэс рүү хоёр удаа өшиглөсөн... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал),

 

           Дорноговь аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн ...дугаартай "... Л.Нийн биед дагзны шарх, хэвлийн цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

 

           гэрч Л.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрийн амьдардаг .... тоотод би болон эгч Н, ах Х, аав н, бид нар гэртээ их цэвэрлэгээ хийж эхлэхээр болсон юм... эгч н бид хоёр Х ахыг “Гэрт архи уухгүй. Хүн гэрт юм хийж байхад цуг хийлцэж өгөхгүй юм байж хажуугаас нь архи өгөх гээд байх юм гэхэд Х ах Н эгчийн өөдөөс “Архи уухаа чамаар заалгах юм уу” гэж маргалдаж байхад эгч Н нь өөдөөс нь “Бас юу гээд байгаа юм гээд хэлээд маргалдаан зодоон болсон. Х ах Н эгчийг цохиод бас унагаагаад өшиглөж байсан. Тэгээд би утсаа аваад цагдаад дуудлага өгчихөөд харахад Х ах Н эгч хоёр гэрээс гарчихсан байсан. Тэгээд би араас нь гарч харахад Х ах баруун гартаа тоосго барьчихсан харин н эгчтэй маргалдаад байсан. Тэгээд би гэр лүү ороод ирэхэд Н эгчийн толгойноос цус гарчихсан Х ахын барьж байсан тоосго эгчийн хажууд байсан тэгээд цагдаа нар ирсэн..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 113 дугаар тал),

 

           гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дүү Н нь Хийг элдвээр хэлээд “Ажилгүй хүн юм хийлгэхгүй” гэж хэлсэн тэгэхээр нь зөрүүлээд Х нь “Чи ер нь юу хийж энд зогсож байгаа юм. Өөрөө гэр орноо янзлаач. Хүн ирчихээд байхад хажуугаар нь туслахгүй” гэж хэлсэн тэгээд тэр хоёр хэрэлдэж байгаад Х дүү Н лүү гэр дотор гараараа далайсан чинь дүү н нь зууралдаад авсан. Тэгээд барьцалдаж байгаад тэр хоёр гарсан тэгээд бага дүү Н нь намайг “Та салгаарай” гэхэд нь би “Төрсөн ах дүү хоёрын хэрүүлд оролцоод яах вэ” гэж бодоод гэрт дотор нь замаскаа татаад байж байсан. Аав нь бас орондоо л байж байсан. Юм яриачгүй байсан. Тэгээд нэлээн байж байгаад Н нь Ныгаа “Цагдаа дууд” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дугаар тал),

 

           эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 19 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Х нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн ...тоотод байх гэртээ дүү Л.Нтэй “архи уулаа” гэж хэллээ гэж маргалдаж, түүний хамар, нүүр лүү нь цохих,гэдэс рүү нь өшиглөх, тоосго шидэж толгойг нь хагалах зэргээр  зодож биед нь дагзны шарх, хэвлийн цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Н, гэрч Л.Н, Б.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/097 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Хийн хохирогч Л.Нийн биед учруулсан гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Л.Х нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн болно.        

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Л.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ  “миний биеийн байдал хэвийн болсон, төрсөн ахдаа гомдол саналгүй” /хх-122/ гэж мэдүүлсэн, хохирлын талаарх баримт хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.Хэд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Л.Хийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр нь шүүгдэгч Л.Хэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Л.Хэд танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Л.Хийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Л.Х нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хэд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг  дурдсугай.

       

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.А