| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2023/0020/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/16 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2*******3 оны 03 дугаар сарын *******6-ны өдөр хүлээн авч 2*******3 оны 03 дугаар сарын 2*******-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* дүгээр баг, ******* № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ70*********************8/
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2*******3 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *******9-20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дүгээр баг, ******* № тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Б. баруун гарын шуу, мөр орчимд 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э. өгсөн …. ... 2*******3 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүргэн ах дуудаж машинаа янзлуулсан. Тэгээд машинаа янзалж дуусаад гэртээ ороход эхнэр нэг шил архи өгөхөөр нь уусан. Тэгтэл хүргэн ах дэлгүүр явж дахин нэг шил архи авчирч хувааж ууцгаасан. Хүргэн ах эгч хоёр маргалдахаар нь би толгой мөлжиж байсан хутгаараа хүргэн ахын баруун гарын шуу болон мөр орчимд нь хоёр удаа хатгасан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2*******3 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай хадам дүү ******* над руу залгаад машины урд копут онгойлгоод өгөөч гэж хэлсэн. Би эхнэр хамт гэрт *******2 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд хамт машиныг нь янзалж байтал эхнэр болон манай эхнэр нар дуудаад байхаар нь ортол ******* шил 0.5 литрийн Хараа архи тавьчихсан бид дөрөв хамт суугаад уусан. Тэгээд эхний шил архиа дуусгаад дахиад би ******* шил 0.5 литрийн Хараа архи авчирч нэмж уусан. Тухайн үед нилээн муудсан байсан. Манай эхнэр тухайн үед намайг загнаад байсан яг юу гэж хэлж байсныг нь санахгүй байна. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаад байгаа бололтой байсан. Тэгтэл хажуунаас ******* толгой мөлжиж байсан шар иштэй жижиг хутгаар намайг 2 удаа цохих шиг болсон. Тэгэхээр нь би шууд гарч гүйгээд гэр лүүгээ харьсан. Араас манай эхнэр ирсэн. Би гэртээ ирээд цамцаа тайлаад хартал зүүн мөр ангайчихсан юм шиг шарх харагдаж байсан. Тэгээд түргэн дуудсан..... Миний бие зүгээр тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Би ямар нэгэн асуудалд оруулмааргүй байна. Энэ хэргийг ингээд хааж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэх мэдүүлэг /Хх-н *******3 дугаар хуудас/
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тэгээд хэсэг сууж байгаад манай нөхөр дахиад ******* шил 0.5 литрийн Хараа архи аваад нэмж хувааж уусан. Тэгээд би нөхөр маргалдсан. Чи дандаа архидаж айл хэсэж алга болдог гэж хэлээд маргалдсан. Тэгтэл манай нөхөр надтай хэрэлдээд байсан. Тэгтэл манай дүү ******* манай эгчийг чи дандаа ингэж зовоодог гэж хэлээд толгой идэж байсан шар иштэй жижиг хутгаараа манай нөхрийн зүүн мөр хэсэгт нь 2 удаа хутгалсан. Тухайн үед манай нөхөр шууд гэрээс нь гараад гүйгээд явчихсан. Би араас нь гэр лүүгээ очтол манай нөхрийн зүүн мөрнөөс цус гараад тогтохгүй байсан. Тэгээд түргэн дуудсан гэх мэдүүлэг /Хх-н *******8 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2*******3 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 40 ...... Дүгнэлт:
*******.Б. биед баруун гарын шуу, зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 27-28 дугаар хуудас/
Шүүгдэгч Э. иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 44 дүгээр хуудас/
Шүүгдэгч Э. оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 45 дугаар хуудас/
Э.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 56 дугаар хуудас/
Хохирогч Б. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 54 дүгээр хуудас/
Шүүгдэгч Э. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 57 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2*******3 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *******9-20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дүгээр баг, ******* № тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Б. баруун гарын шуу, мөр орчимд 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Э. хохирогч Б. баруун гарын шуу болон зүүн мөрөнд тус бүр нэг удаа хутгалсан үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э. үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард *******00000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутга ******* ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.*******, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.******* дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан Э. 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутга ******* ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.