Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/190

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Гармаа, 

шүүгдэгч Д.******* өөрийгөө өмгөөлж оролцсон, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т  холбогдох эрүүгийн 22100201475 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ******* аймаг *******-******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа цементийн зах-44 дээр ачигч хийдэг, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг, ******* аймгийн *******-******* сумын 2 дугаар /*******зүрх/ багт бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод амьдардаг, тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******гийн ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ийн *******- тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.ийг “салсан нөхөртэйгөө утсаар ярилаа” гэх шалтгаанаар толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохиж, утасны цэнэглэгчээр ороолгож, өшиглөж, нүд хэсэгт нь цохих зэргээр зодсоны улмаас хохирогчийн биед “тархи доргилт, зулай дагзны хуйх, баруун зовхи, зүүн чихний ард цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би П.тэй хамтран амьдраад 1 жил орчим болж байна. П. 8 настай хүүхэдтэй ба хүүхэд нь одоо хөдөө байгаа. П.ийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хуучин нөхөртэйгөө утсаар ярихаар нь би хардсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 22100201475  дугаартай хавтаст хэргээс:  

 

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №11532 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн  байдалтай холбоотой баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33, 34 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ийн *******- тоотод гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хамтран амьдрагч хохирогч П.ийг шалтгаангүйгээр гараараа цохих, өшиглөх, гар утасны цэнэглэгчээр ороолгох зэргээр зодсоны улмаас хохирогчийн биед “тархи доргилт, зулай, дагзны хуйх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ухархайн хананы хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхи, зүүн чихний ард цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Дуудлагын лавлагааны хуудсанд: ...Нөхөр намайг зодоод байна...гэх /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Хохирогч П.ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2022 оны 8 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед гэртээ байж байтал хамтран амьдрагч Д.******* нь танихгүй нэг хүнтэй хамт орж ирээд архи уусан. Би Д.*******т “гэртээ архи уулаа” гэх зэргээр уурлахад тэрээр найз нөхдөө өмөөрч байснаа гэнэт уурлаад миний толгой руу гараараа 2-3 удаа цохиж, утасны цэнэглэгчээр 2-3 удаа ороолгосон. Намайг газар унахад дээрээс өшиглөж, нүдэн дээр дэвсэлж миний нүдийг гэмтээсэн. ...Д.******* бид хоёр хамтран амьдраад сар болж байна. ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №11532 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. П.ийн биед тархи доргилт, зулай, дагзны хуйх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ухархайн хананы хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхи, зүүн чихний ард цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий шинэ, зүүн мөр, хоёр бугалга, шуу, баруун суга, нуруунд цус хуралт бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр шинэ гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд, хуучин гэмтэл нь 2022.08.20-ний өдрөөс 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Зүүн мөр, хоёр бугалга, шуу, баруун суга, нурууны цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна.         

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Шүүгдэгч Д.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн ...2022 оны 8 дугаар сарын 19-ний өглөө найз Батжаргал, Бямбаа, эхнэр бид дөрөв “Хараа” нэртэй 0.75 литрийн 1 шил архи, “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн пиво хувааж уугаад өдөр 12 цагийн үед эхнэр П.ийг гэрт үлдээгээд гарсан. Тэгээд Туул голын эрэг дээр таньдаг хүмүүстэйгээ хамт “Хараа” нэртэй 0.75 литрийн шил архи хувааж уугаад гэртээ ирэхэд эхнэр П. согтуу байсан. Тэгээд надаас мөнгө нэхээд байхаар нь би толгойн тус газар нь 2-3 удаа цохиж зодсон. ...П. бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаагүй, хамт амьдраад 7 сар болж байна. ...Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр П.тэй муудалцаж гар хүрсэн нь миний буруу...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.*******, хохирогч П. нар нь албан ёсны гэрлэлтийн баталгаагүй хэдий ч хамт амьдраад 0 сар болж байгаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна. 

 

          Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ хамтран амьдрагч хохирогч П.ийг тодорхой шалтгаангүйгээр, хохирогчийн толгойн тус газарт гараараа цохиж, утасны цэнэглэгчээр ороолгож, өшиглөх, цохих зэргээр зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд “тархи доргилт, зулай, дагзны хуйх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ухархайн хананы хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхи, зүүн чихний ард цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий” хөнгөн хохирлыг санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

         Иймд шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч Д.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 32 дахь тал/

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргав.

Шүүгдэгч  Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувиараа ачигч хийж орлого олдог хувийн байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******т мэдэгдэх нь зүйтэй.     

 

         3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.ийн биедтархи доргилт, зулай, дагзны хуйх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ухархайн хананы хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхи, зүүн чихний ард цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

 

        Хохирогч П. нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хавтаст хэргийн 24 дэх тал/ гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3.10, 3.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

           1.  Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******т мэдэгдсүгэй.     

 

            4. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР