Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

          Улсын яллагч Э.Гэрэлмаа,

          Шүүгдэгч Д.Хоролсүрэн, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Д.Хоролсүрэнд холбогдох 2016 2501 2982 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1985 оны 12 дугаар сарын 01-ний төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Аялал жуулчлалын менежментийн бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 513б тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Олхон овогт Дархижавын Хоролсүрэн /Регистрийн дугаар: ПЮ85120160/,

 

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Д.Хоролсүрэн нь 2016 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жава” зочид буудлын 203 тоот өрөөнд бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар үйлчилсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хоролсүрэнгийн өгсөн: “Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Дэнсмаагийн өгсөн: “... 2016 оны 08 сарын 01-ний өдөр бариа засалч, бие угаагч, гоо сайханч гэсэн зарын дагуу Жава гэдэг зочид буудалд очиж анкет бөглөсөн. Анкетаа бөглөөд 2016 оны 08 сарын 03-ны өдрөөс ажиллахаар болсон. 2016 оны 08 сарын 03-наас 10-ны өдөр хүртэл бүтэн биеийн массаж угаалга хийдэг байсан. 2016 оны 08 сарын 10-наас гулгаа массаж хийж байгаад 2016 оны 08 сарын 17-ноос эхлээд тусгай үйлчилгээ хийдэг болсон. Би 2 удаа тусгай үйлчилгэнд орсон. Үйлчилгээнүүд нь дан угаалга 20,000 төгрөг, үрэлттэй угаалга 25,000 төгрөг, бүтэн биеийн бариа 40,000 төгрөг, хэсэгчилсэн бариа 20.000 төгрөг, угаалгатай бүтэн биеийн бариатай гулгаа массажны багц 50.000-80.000 төгрөгийн хооронд байдаг. Тусгай үйлчилгээ нь дангаараа 80.000 төгрөг, угаалгатай тусгай үйлчилгээ 100,000 төгрөг тус тус тарифтай байдаг. Гулгаа массаж нь бэлгийн харилцаанд орохгүй бенз турсиктэй дээгүүрээ нүцгэн биеээрээ нуруун дээр нь хөх болон тохойгоороо гулгаж бэлэг эрхтэнийг нь гараараа сааж үрийн шингэнийг нь гадагшлуулдаг. Тусгай үйлчилгээ нь шууд бэлгийн харилцаанд орохыг хэлж багйаа юм. Би тусгай үйлчилгэзнд 2 удаа орж орлогынхоо 160.000 төгрөгөөс тал хувь болох 80.000 төгрөгийг Хорлоо эгчид өгсөн. Гулгаанд 12 удаа орсон, нийт орлогынхоо 60 хувийг Хорлоон эгчид өгсөн байсан. Хорлоо эгч аль ч үйлчилгээ явуулсан эхэлж төлбөрийг аваад дараа нь бид нарын хувийг өгдөг. Жава зочид буудлын түрээслэгч эзэн нь энэ асуудлыг мэдэхгүй. Би анх зараар очихдоо ийм үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэдлгүй дээрх ажилд орсон. Тусгай болон гулгаа массажны үйлчилгээг Хорлоо эгч массажны өрөөнд хийж бай гэж хэлээд хийдэг байсан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч М.Мягмар-Эсийн өгсөн: “... 2016 оны 08 сарын 01-нээс шуурхай зар дээрээс массажист сургаж авна гэсэн зараар очиж уулзаад анкет бөглөсөн чинь би эхний ээлжинд угаалгаа сурчих тэгээд дараагаар нь массажаа хийж сураарай гэж хэлсэн. Би тус газарт 2016 оны 08 сарын 03-наас эхэлж ажилд ороод 2016 оны 08 сарын 07-ноос эхлээд тусгай үйлчилгээ байдаг гэдгийг мэддэг болсон. Гулгаа массажинд би бенз турсиктэй дээгүүрэ хөхөө гаргаад нүцгэн биеэрээ нуруун дээр нь хөх болон тохойгоороо гулгаж өгдөг. Тэр гулгаа массажийг гелен тосоор л хийдэг. Тэр тосыг үсний хятад гадуур хямдхан зарагддаг өнгө өнгийн гелийг буцалсан усанд хийж хольж хутгаад хэрэглэдэг юм. Гулгаа массажинд бэлэг эрхтэнийг гараараа сааж үрийн шингэнийг гадагшлуулдаг юм. Мөн ирээд үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч тусгай үйлчилгээ байна уу гэж асуух юм бол байгаа гэж хэлдэг. Утсаар бид нар тийм үйлчилгээ байхгүй гэж хэлдэг. Тусгай үйлчилгээ гэдэг нь бэлгийн харилцаанд орохыг хэлдэг юм. Би тусгай үйлчилгээнд 3-4 удаа орж 320.000 төгрөгийн орлого авч түүний тал хувь буюу 50 хувь болох 160.000 төгрөгийг Хоролсүрэн эгчид өгдөг байсан. Хийсэн үйлчилгээний тодорхой хувийг Хоролсүрэн эгчид өгөхгүй байна гэсэн ойлголт байдаггүй юм. Гулгаа болон тусгай үйлчилгээ нь манай ажлын массажны өрөөнд хийгддэг. Хорлоо эгч мэдэхгүй байна гэсэн ойлголт байдаггүй. Гулгаа массажыг 8-9 удаа хийсэн. Тэрнээс олсон мөнгөнийхөө 40 хувийг аваад 60 хувийг Хорлоо эгчид өгдөг байсан. Би Дэнсмаа гэдэг охинтой л хамт ажиллаж байсан. Дээрх үйлчилгээнүүдийг хийх болоход массажны өрөөнд хийж байгаарай гэж Хорлоо эгч хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

 

          Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3-6/,

          Гэрэл зургийн үзүүлэлт /хх.11-19/,

          Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх.25/

          Мөрдөн байцаалтанд яллагдагч Д.Хоролсүрэнгийн өгсөн: “... 2016 оны 04 сараас эхэлж одоог хүртэл түрээслэн ажиллуулж байна. Дунд нь 2016 оны 07 сарын 10-наас 2016 оны 08 сарын 01 хүртэл ажиллаагүй. Манайх гулгаа массажийг япон халуун тосон массаж, блок гаргах массаж гэж нэрлэлдэг юм. Гулгаа массажинд охид дээгүүрээ нүцгэн доогуураа бенз дотуур хувцастайгаар эрэгтэй үйлчлүүлэгчдийн дээр хэвтэж тостой гулгаж сүүлд нь бэлэг эрхтэнийг нь сааж тавиулаад үрийн шингэнийг гадагшлуулдаг. Бид тэд нараас тусгай үйлчилгээ авсан үед 50 хувийг нь авдаг нь үнэн. Тусгай үйлчилгээ болон гулгаа массаж нь манай массажны өрөөнд хийгддэг. Манай байгууллагын түрээслэгч эзэн огт мэдэхгүй. Дэнсмаа Мягмар-Эс нараас 2-3 удаа л тусгай үйлчилгээ болон гулгаа массажны тал хувийг нь авч байсан...” гэх мэдүүлэг /хх. 41-47/,

 

          -Шинжээч томилох тогтоол /хх.34, 36/,

          -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 7552 дугаар дүгнэлт /хх.35, 37,

          -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.50/,

          -Сүхбаатар дүүргийн Засаг даргын тодорхойлолт /хх.82/,

          -Сити дээд сургуулийн бакалаврын диплом /хх.83/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Д.Хоролсүрэн нь 2016 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жава” зочид буудлын 203 тоот өрөөнд бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар үйлчилсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх.11-19/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх.25/, мөрдөн байцаалтанд хохирогч Б.Дэнсмаа /хх.27-28/, М.Мягмар-Эс /хх.30-31/, яллагдагч Д.Хоролсүрэн /хх.41-47/ нарын өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Д.Хоролсүрэнг бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар үйлчилсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дах хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Д.Хоролсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хураагдаж ирүүлсэн “Худалдаа үйддвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний хуулбар 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээн, Мобикомын улаан өнгийн симний үүр 3 ширхэг, Юнителын симний үүр 1 ширхэг, “ТРАСТ” нэртэй бэлгэвч 7 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Хоролсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Олхон овогт Дархижавын Хоролсүрэнг бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар үйлчилсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Хоролсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дах хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Хоролсүрэнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Хоролсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дах заалтыг тус тус үндэслэн, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хураагдаж ирүүлсэн “Худалдаа үйддвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний хуулбар 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээн, Мобикомын улаан өнгийн симний үүр 3 ширхэг, Юнителийн симний үүр 1 ширхэг, “ТРАСТ” нэртэй бэлгэвч 7 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дах хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Хоролсүрэнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хоролсүрэнд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР