Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/208

 

 

 

  2023          03          16                                     2023/ШЦТ/208

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Ж.Энх***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000096 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,  

Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй газарт хамт архи ууж сууж байсан ***ийг “хэл амаар доромжилж агсам тавьлаа” гэх шалтгаанаар ширээн дээр байсан сэнжтэй аягаар зүүн хөмсгөн тус газар нь нэг удаа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Тухайн хохирогчийг би өмнө нь мэддэг байсан. Тухайн хоолны газар ажиллуулдаг байсан газрын хүмүүс миний хуурай дүү гэж явдаг. Тэгээд би хааяа хүргэлт хийж өгдөг байсан. *** согтуу орж ирээд хуурай дүү гэдэг хүмүүсийн хажууд дүүгийнхээ шавхрууг долоож амьдардаг гэж хэлэхээр нь эмзэглээд цохисон нь үнэн” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2022 оны 12 дугаар сарын 26-ны орой 21 цаг 55 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, “***” төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй хоолны газарт ороход ***ын найз гээд дөрвөн эрэгтэй сууж байсан бөгөөд тэр дөрөв ширээн дээр 0.5 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байсан бөгөөд би 5 хуушуур авч явахаар захиалаад тэр дөрвийн хажууд очиж мэнд мэдэцгээгээд *** бид хоёр гараад хажууд байх дэлгүүр орж би 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад тэр дөрөвт өгсөн. Тэгээд бид 4 тэр архийг тойруулаад ууж “*** томорч байгаан байна даа, ийм газар ажиллуулаад *** ахаар хүргэлт хийлгүүлээд” гэж хэлээд аягатай цайгаа уугаад сууж байтал *** архи тойруулж байсан шинжтэй цагаан өнгийн стакан аягаар миний зүүн нүдний дээд хэсэгт нэг удаа цохиод аяга хагараад, миний хөмсөг сэтэрч цус гоожоод эхлэхээр нь цусаа дараад ***ийг “чи яаж байгаан бэ” гэхэд *** тэгээд цагдаагаа дуудахгүй юу гэж хэлчихээд ***, ***ын найз, Ууганбаатар дөрөв уг газраас гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хэрэг болсон гэх өдөр 22 цаг өнгөрч байхад нэг залуу ганцаараа орж ирээд 5 хуушуур авч явахаар захиалаад сууж байтал хүмүүс гаднаас орж ирсэн. Ингээд би хуушуур хийж байтал гаднаас ирсэн залуу хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Тэгээд манай нөхрийн ам руу салаавч хийгээд уурлаад, манай нөхөр тэр залуу хоёр гараад явсан. Тэгээд тэр хоёр буцаж ирээд нэг шил архитай орж ирсэн. Тэгэхээр нь би тухайн залууд хандаж энд архи уулгахгүй гэж уурласан. Гэтэл тухайн залуугийн хуушуур бэлэн болж тухайн залуу би эхнэрийг чинь бодоод төлбөрийг чинь өгье гэж хэлээд тэгээд төлбөрөө миний данс руу хийсэн, тэгээд хуушуураа авч булангийн ширээнд сууж байтал гаднаас нэг залуу орж ирээд сууж байтал зодуулсан гэх залуу манай нөхрийг хэл амаар доромжлоод байсан. Гэтэл тухайн үед *** ахыг зодуулсан гэх залуу хэл амаар доромжлоод байсан. Гэтэл *** ах тухайн залуу руу аяга аваад шидсэн. Тэгээд тухайн залуугийн хөмсөгнөөс цус гарч эхлээд тухайн залуу өөрөө цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

Шинжээчийн 788 тоот дүгнэлтэд: “...***ийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, хамар, зүүн хацар, завьж, эрүү, уруулд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-н 15-16/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-44, 46-69/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй газарт хамт архи ууж сууж байсан ***ийг “хэл амаар доромжилж агсам тавьлаа” гэх шалтгаанаар ширээн дээр байсан сэнжтэй аягаар зүүн хөмсгөн тус газар нь нэг удаа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***ийг хэл амаар доромжллоо гэх шалтгаанаар шинжтэй аягаар цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийг цохисон үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогч ***д хохиролд 1.150.000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн, хохирогч *** гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Харин хохирогч *** нь тухайн учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэх болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 1.200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.150.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч *** нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР