Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/367

 

 

 

2023              03           24                                       2023/ШЦТ/367

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Тийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000036 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 22, 24-ны өдрүүдэд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, О.Т, 2004 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух урьд 1 удаагийн ял шийтгэлтэй

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч О.Т нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо,  дүгээр гудамжны тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “явах гэлээ” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэж бие махбодод нь “тархи доргилт, хамар ясны хугарал, дух, хоёр зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “...хохирогч Х.Бгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирлын баримтууд (хавтаст хэргийн 27-29 дугаар хуудас), эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл (хавтаст хэргийн 31-32 дугаар тал), иргэний нэхэмжлэгч Б.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), АСАП сангийн мэдээлэл (хавтаст хэргийн 36-37 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр тал) зэргийг шинжлэн судална”,  

-  Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэцгээв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Тийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” шинжээр зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан болон нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална. хэмээн хууль ёсны зарчмыг хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг нэр томьёо, ухагдахууныг тайлбарлан хэрэглэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйн хэрэг юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан ба тэрхүү үйлчлэлд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тайлбарлан хуульчилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Бгийн өгсөн “...найз залуу О.Т согтуу ирээд пиво уусан. Намайг унтаж байхад сэрээгээд “би унтах гэж байна. Ор засаад өг” гэхээр нь би согтуу байгаад нь уурлаад “чадахгүй” гэсэн чинь “тэгвэл зайл” гээд миний нөмөрч байсан хөнжлийг аваад над руу шидээд хоолой боогоод байсан. Хажууд О.Тийн хуурай ах Г, эхнэрийн хамт байсан. Бид хоёрыг салгахаар нь би гэрээс гараад явсан чинь араас О.Т гарч ирээд хэрүүл хийгээд “чи хаашаа явах гэж байгаа юм, очих газартай юм шиг...” гээд байхаар нь “би чамаас холдож байвал хаана ч очсон яадаг юм” гэсэн чинь миний толгой руу олон удаа гараараа цохисон. Тэгээд үсдэж дарж хэвтүүлж байгаад нүүр лүү хоёр удаа өшиглөсөн...О.Т бид хоёр 2021 онд анх танилцаж байсан. Тэгээд хамт амьдраад нэг жил гарангын хугацаа өнгөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

- шүүгдэгч О.Тийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 12-р сарын 09-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн * тоотод танил ах Гийн гэрт түүний эхнэр *, манай найз охин Б нарын хамт байж байсан. Би шөнө ганцаараа гарч яваад 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 буудлын орчим танил ах *той 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво дөрвөн савыг уугаад өглөө 06 цагийн орчим Г ахын гэрт ирсэн. Гэрт орсон чинь найз охин намайг согтуу орж ирлээ гээд бид хоёр хэрэлдсэн. Би нөмөрч байсан хөнжлийг нь аваад шидсэн чинь Г ах босож ирээд салгасан. Б Г ахын гэрээс гараад явчихаар нь араас гараад нүүр хэсэгт нь гараараа хоёр удаа цохиод үсдэж дараад нүүр хэсэгт нь хоёр удаа өшиглөсөн чинь Г ах гарч ирээд салгасан. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан...манай найз охин бид хоёр хамт амьдраад нэг жил болж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал) хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч, хохирогч нар “...2021 онд танилцаж, хамтран амьдарсан...” гэх мэдүүлгийг өгснөөс бусдаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс гэдгийг нотолсон буюу хамтран амьдарсан, гэр бүлийн харилцаатай байсан талаар хөндлөнгийн гэрчийн этгээдээс мэдүүлэг аваагүй, урьд өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар холбогдох шийдвэр хэрэгт авагдаагүй, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, аюулын зэргийн үнэлгээ хийгдээгүй байна.  

Гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн маргаан, гэмтэл учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэхийг тогтоохын тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, сэдэлт, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон дараа нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоох учиртай.

Шүүгдэгч О.Тийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн таарамжгүй харьцааны улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо,  дүгээр гудамжны тоотод найз охин Х.Бгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           - Хохирогч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2022 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн орчимд найз залуу О.Т согтуу ирээд...намайг унтаж байхад сэрээгээд “би унтах гэж байна ор засаад өг” гэхээр нь согтуу байгаад нь уурлаад чадахгүй гэсэн чинь “тэгвэл зайл” гээд миний нөмөрч байсан хөнжлийг аваад над руу шидээд хоолой боогоод байсан. Хажууд О.Тийн хуурай ах Г, эхнэрийнхээ хамт байсан. Бид хоёрыг салгахаар нь би гэрээс гараад явсан. Араас О.Т гарч ирээд хэрүүл хийгээд “чи хаашаа явах гэж байгаа юм, Очих газартай юм шиг...” гээд байхаар нь “би чамаас холдож байвал хаана ч очсон яадаг юм” гэсэн чинь миний толгой руу гараараа цохиод үсдэж дарж хэвтүүлж байгаад нүүр лүү хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны 119 дугаартай “...Х.Бгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, дух, хоёр зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Унах үед үүсэхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тухайн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч О.Т нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж хохирогч Х.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

1.4 Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлсон. 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...,эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заажээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээ хийлгэсэн талаарх баримт(хавтаст хэргийн 27-29 дүгээр тал)-ыг гарган өгч, нийт 672.869 төгрөгийг нэхэмжилжээ.  

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул хэрэгт авагдсан дээрх баримтын хүрээнд хохирогчийн эмийн сангаас худалдан авсан эм, бэлдмэл /30.400 төгрөг/, чих хамар хоолойн эмчийн үзлэгт төлсөн төлбөрийн баримт /40.000 төгрөг/, “Эм би жи мэд” эмнэлэгт хамрын шинэ хугарал зассан талаарх төлбөрийн баримт /300.000 төгрөг/, Шүүх эмнэлгийн шинжилгээний хийсэн төлбөр /8000 төгрөг/, “Med trauma” эмнэлэгт толгойн дүрс оношилгоо хийлгэсэн баримт /140.000 төгрөг/-ыг тус тус хохиролд тооцож, нийт 518.400 төгрөгийг шүүгдэгч О.Төөс гаргуулж хохирогч Х.Бд олгож, үлдэх 154.469 төгрөг/шатахуун авсан/-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:”, 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж заажээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Х.Бгийн эмчилгээ, гэмтлийн яаралтай тусламжийн зардалд 161.000 төгрөг зарцуулсан(хавтаст хэргийн 31-32 дугаар тал) байх ба уг зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорт иргэний нэхэмжлэгч Б.Б гаргаж, тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...хохирогч Х.Б нь 2022 оны 12-р сарын 09-ний өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг О.Төөс гаруулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлгийг өгсөн байна.

Тиймээс шүүгдэгч О.Төөс 161.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Төөс “хохирол төлөх завсарлага авах” тухай хүсэлт гаргасныг Шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс ажлын хоёр хоногийн хугацаагаар завсарлуулсан.

Уг хугацаанд шүүгдэгчийн зүгээс хохирлыг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар О.Төөс 518.400 төгрөгийг гаргуулж Х.Бд, 161.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож шийдвэрлэв.

Прокуророос хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан санал гаргаагүй байсан болохыг тэмдэглэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй“ болно.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас(хавтаст хэргийн 39  дэх тал)-д О.Т нь урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж, дуусгавар болсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны  2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04-01/193 дугаартай албан бичиг(хавтаст хэргийн 52 дахь тал)-т “...120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн биелүүлсэн тул эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 05-р сарын 17-ны өдрийн 126 дугаартай тогтоолоор дуусгавар болсон” нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан, хохирлыг төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал(үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тодорхой орлого олдог, эд хөрөнгөтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд сануулж, шийтгэх тогтоол хүчин О.Т болтол урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хэсгийг хүлээн авсан бөгөөд тухайн ялын хэмжээг хүлээн авах боломжгүй буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэхэд ач холбогдолтой гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Бусад асуудлын талаар.

Эрүүгийн 2308000000036 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч О.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Төөс 518.400 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Бд, 161.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, хохирогч Х.Бгийн 154.469 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин О.Т болтол О.Тт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР