| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2023/0104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/172 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/172
2023 03 07 2023/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Б.Батцэцэг,
шүүгдэгч Б.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,
шүүгдэгч Л.Т /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дуулга овгийн Б.Б , Боржигон овгийн Л.Т нарт холбогдох эрүүгийн 2211 00417 1334 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар гэм буруутайд тооцож. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан, регистрийн дугаар .......,
Боржигон овгийн Л.Т , 1992 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, элчит тэрэгний засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дархан-Уул аймгийн .......тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Т , Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний шөнийн 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Орон зай” худалдааны төвийн караокед үйлчлүүлж байхдаа Б.М тай үл ялих шалтгааны улмаас маргалдан түүний эрх, эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь тархи дО т, баруун нүдний доод зовхи, духанд зулгаралт, цээж, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Харамсаж байна...” гэв.
Шүүгдэгч Л.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Б , Л.Т нар нь бүлэглэж Б.М г зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
Хохирогч Б.М н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр буюу Мартын 8-ны өдөр болж би найз охин Н г мөн манай найз О найз охин З г баярлуулахаар бид дөрөв 3, 4 дүгээр хороололд уулзаж хоол идэж дундаа 1 шил виски уусан. Тэгээд уг газраасаа 02 цагийн орчимд гарч О , З нарын танил ажиллуулдаг гэх Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Орон зай худалдааны төвийн 4 давхарт байрлах караокед дөрвүүлээ ирсэн. Бид дөрвийг ороход тухайн караокед үйлчлүүлж байсан хүн байхгүй байсан харин ажиллуулдаг гээд 3 залуу мөн текэн дээр нь нэг эмэгтэй байсан. Тухайн хүмүүсийг бүгдийг нь О таньж байсан. Харин би 2 залуугийн зүсийг хальт мэддэг байсан. Учир нь О миний машиныг авч яваад 2, 3 хоног алга болчихсон тэр үед хамт явсан 2 залуу байсан. Би машинаа авахдаа О д халтар залуучуудтай нийлээд байхгүй одоо болиоч гэж хэлж байсан залуучууд байсан. Тэгээд бид 4 нэг өрөө рүү орж 3, 4 дүгээр хорооллоос гарахдаа авсан вискигээ тухайн өрөөнд задалж ус, ундаа нэмээд авсан. Ингээд 20-30 орчим минут дуулж сууж байхад О ын найз охин З нь өрөөнөөс орж гараад байсан. Тэгэхэд О найз охиноо хардаад тэр 2 дуугаа хураагаад байсан. Ингээд манай найз охин З 2 тамхи татахаар тамхины өрөө рүү гарсан ба манай найз охин өрөөнөөс гарангуутаа над руу залгаад одоо харьяа О , З 2 хоорондоо маргалдах гээд байна гэж хэлсэн. Учир нь О охидын араас гараад З тай текэн дээр маргалдсан юм шиг байсан. Тэгэхээр нь би харихаар өрөөнөөс гарсан чинь О , З 2 текэн дээр хэрэлдээд зогсож байсан. Тэгээд би З г тооцоог нь би хийчих үү гэсэн чинь найз нь хийе гээд З тооцоогоо хийсэн. Тэгээд О ыг аваад З бид хоёр 4 давхрын караокены хаалганаас гараад шатаар уруудаж байтал О , У гээд залуу руу “ахаа та яагаад байгаа юм бэ” гээд орилоод шатаар эргээд дээшээ гараад явчихсан. Тухайн үед У нь масктай залуутай зогсож байсан. Тэгэхээр нь би О ын араас нь дахин дээшээ 4 давхар луу гартал О ыг У гэх залуу багалзуурдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би найзыгаа аваад явчихъя гэж хэлээд салгасан чинь цаанаас нь шардуу царайтай залуу ирээд шууд миний зүүн нүдний доод хэсэгт цохчихсон. Тэгэхээр нь би түүнд яагаад чи намайг цохиж байгаа юм бэ гэж хэлсэн чинь чи миний ахад гар хүрч миний ахад томорлоо гэж орилоод байсан чинь цаанаас дахин Б.Б гэх залуу гарч ирээд одоо наадах бандийг чинь дуусгана гэж хэлээд шууд над руу дайрсан. Тэр үед манай найз охин болон З нар дундуур ороод салгаж байсан. Гэтэл Б.Б ээ гэх залуу бүгдийг нь ярж дундуур орж ирээд миний цээж рүү хөлөөрөө жийсэн тэр үед нь би шатны уруу унасан. Тэгээд дээрээс ирээд У , Б.Б , шардуу царайтай залуу 3 ирээд миний толгой болон бусад хэсэг рүү одоо алчихъя гээд өшиглөж байгаад гайгүй болонгуут шатаар уруудаж зугтаад гадаа гарч дуудлага өгсөн ...Ингээд удалгүй цагдаа нар ирэхээр нь хамт дээшээ караоке руу орох гээд цагдаа нарт тайлбарлаад байж байтал Б.Б ээ гэх залуу миний толгой руу дахин нэг удаа гараараа цохиж намайг унагаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
Гэрч Б.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр манай найз Б.М бид 2 найз охидуудаа баярлуулахаар 3, 4 дүгээр хороололд байрлах ремторанд орсон уг газартаа хоол идэж, 1 шил текилла авч уусан ба тухайн газраас хэд гэж гарсан гэдгээ сайн санахгүй байна ямар ч байсан уг газраас гарахдаа дахин нэг шил Текилла авч түүнийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Орон зай худалдааны төвийн 4 давхарт байрлах манай найз охин Х бид хоёрын таньдаг хүн ажиллуулдаг караокед уухаар авч ирсэн. Тэгээд уг караокед орж нэг өрөөнд сууж дээрх Текиллагаа задлаад уусан ба би нэг их удалгүй согтчихсон. Тэгээд хэсэг хугацааны дараа сэргэтэл 3, 4 давхрын голын шатан дээр Б.М г Л.Т , Б.Б нар цохиж байсан. Тэгээд салгах гэтэл салахгүй байсан ба У гэх уг караокег ажиллуулдаг ах чиний хардалтаас боллоо гээд надад уурлаад байсан. Гэтэл удалгүй цагдаа нар хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Гэрч Э.Х ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр миний найз залуу болох О ын найз Б.М түүний найз охин Н бид дөрөв 3, 4 дүгээр хороололд байрлах нэг ресторанд хооронд орсон. Түүнээсээ гарч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Орон зай худалдааны төвийн 4 дүгээр давхарт байрлах миний танил У баярын ажиллуулдаг караокед ирсэн. Уг караокены өрөөнд дөрвүүлээ орж дуу дуулж, сууцгаасан ба би нэг их согтууруулах ундаа нэмж хэрэглэмээргүй байсан учраас текэн дээр зогсож байсан. Тэгж байтал О өрөөнөөс гарч ирээд одоо болоо юм биш үү явъя гэж хэлчхээд өрөөндөө орчихсон. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа миний эд зүйлсийг авч гарч ирээд бид нар харихаар болсон. Тэр үед Б.М бас найз охинтойгоо бага зэрэг маргалдсан байсан ба найз охин нь тамхи татахаар гарсан байсан. Ингээд удахгүй Н гаднаас орж ирээд дөрвүүлээ гарахаар болж шатаар бууж байхдаа би О хандаж хэрүүл дандаа чамаас болох юм чи намайг хардах арай болоогүй шүү гэж хэлсэн чинь О уурлаад эргээд 4 давхрын караокены хаалгаар орчихсон. Тухайн хаалга нь гаднаасаа онгойдоггүй болохоор би У баяр луу залгаж хаалгаа нээ гэж хэлсэн. Тэгсэн чинь У баяр О ыг гаргаж ирээд түүнийг олигтойхон идэж ууж чадахгүй гээд загнаж байсан. Тэр үед Н , Б.М 2 хоорондоо юм ярьсан чинь У баяр уг яриаг нь өөрт нь хандаж хэлсэн гэж бодоод Б.М руу уурласан чинь Б.М түүнд би тантай юу ч яриагүй шүү дээ гээд их эвтэйхнээр тайлбарласан ба би Б.М г аваад эргээд бууж байтал Л.Т гарч ирээд Б.М руу орилж байгаад түүний нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон юм. Тэгээд Б.М , Л.Т 2 барьцалдаад байж байтал Б.Б арын өрөөнөөс гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь Л.Т түүнд У баяр ахыг цохичихлоо гэж хэлтэл орилоод Б.М г буланд шахаж байгаад Л.Т тай хамт хөл, гараараа буланд шахаж байгаад зодоод байсан. Тэгээд арай гэж салгаад Б.М г тэр хоёроос салгаж аваад бууж байтал Б.Б араас пивоны бакал аваад шидсэн. Тэр нь азаар хүн цохиогүй шатан дээр унасан. Тэгээд бид нар гадаа гараад явах гэсэн чинь О , Б.М 2 цагдаа дуудна гээд явахгүй байсан. Тэгж байтал удалгүй цагдаа нар ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 16- ний өдрийн 4031 дугаар “...Б.М гийн биед тархи дО т, баруун нүдний доод зовхи, духанд зулгаралт, цээж, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б , Л.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д 1.200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр, шүүгдэгч Л.Т т 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас суллав.
Шүүгдэгч Б.Б , Л.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр Б.Б 7 хоног, шүүгдэгч Л.Т 6 хоног тус тус цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас хасаж, нийт төлбөл зохих торгуулийн хэмжээг шүүгдэгч Б.Б д 1.095.000 төгрөгөөр, шүүгдэгч Л.Т т 710.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарлав.
Шүүгдэгч Б.Б д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг прокурорын саналаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ХМШЗ/70 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 556 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 69 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон бөгөөд уг ялыг биечлэн эдэлж дууссан болохыг дурдав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Б.М нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь 7 хоног, шүүгдэгч Л.Т нь 6 хоног цагдан хоригдсоныг торгох ялаас хасаж тооцсон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дуулга овгийн Б.Б , Боржигон овгийн Л.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
шүүгдэгч Л.Т т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ий цагдан хоригдсон 7 хоног, шүүгдэгч Л.Т ын цагдан хоригдсон 6 хоногийн тус бүр нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шүүгдэгч Б.Б ий торгох ялыг 1.095.000 төгрөгөөр, шүүгдэгч Л.Т ын торгох ялыг 710.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Л.Т нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Б , Л.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б , Л.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээ авч шүүх хуралдааны танхимаас сулласугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Л.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН