Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч, А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Иргэдийн төлөөлөгч А.М*********,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тэрбиш, Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Д.Б************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваадоржийн Б************д холбогдох эрүүгийн ****************** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2-р багийн нутаг Дэлэнгийн хөндий гэх газарт 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрийн гэртээ Х.Н*********ай маргалдаж түүний зүүн хөлийн гуяны ар хэсэгт хоёр удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2-р багийн нутаг Дэлэнгийн хөндий гэх газарт 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрийн гэртээ Х.Н*********ай маргалдаж түүний зүүн хөлийн гуяны ар хэсэгт хоёр удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ****************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б************н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би арай унтаагүй сууж байтал гаднаас Н******р орж ирээд шууд миний зүүн хөмсөг рүү цохиод хөлөөрөө жийгээд унагаасан. Хальт харахад л орж ирсэн хүн Н******р байсан. Би нэлээн согтолттой байсан болохоор унаад буцаад өндийхдөө гарт таарсан хутгаа аваад суугаа байдлаас над руу довтолсон хүнийг чичиж байсан санагдаж байна. Би өөр нэг их юм сайн санахгүй байна. Ямар ч байсан би тухайн үед гартаа хутга барьсан байсан. Мөн тэр хутгаараа лав хоёр удаа чичиж байснаа санаж байна... Би харамсаж байна. Архи уугаагүй байсан бол би хүн алахгүй байх байсан. Хохирогч эрүүл үедээ зовлон жаргалаа яриад ах дүү шиг хүүхдээ дагуулаад ирдэг байсан. Эхнэр нь байхгүй болсон учраас уудаг болсон байсан...Гэм буруугийн тал дээр маргаангүй... Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Үр хүүхэд ах дүү нарт нь хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна гэж хэлье...” гэх мэдүүлэг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би өөрийн төрсөн дүү Х.Н******рыг алдаж маш их хохирол гарз тохиолоо. Би хүний амь насыг мөнгөн дүнгээр үнэлсэн зүйл одоогоор алга. Мөн амь хохирогч Х.Н******р нь 7, 11, 15 насны 3 хүүхэд аав дээрээ байдаг байсан. Мөн салаад явсан эхнэрийнх нь дагавар хүүхэд аав дээрээ байдаг байсан. Тэгэхээр ямар ч байсан бага насны 3 хүүхдийн 18 нас хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тооцож нэхэмжлэх саналтай байна... Маш их гомдолтой байна. Дүү маань бага насны 3 хүүхэдтэй байсан. Хоёр бага хүүхэд нь аав яасан юм бэ гээд асуугаад байхаар бүр хэцүү байна. Дунд хүү нь айлд морь унаж байгаад ирсэн. Дунд хүүд нь аавынх нь талаар ойлгуулж хэлсэн. Амь хохирогч эцэг, эхийнхээ гал голомтыг манаж хажуугаар нь бид нарын 5, 10 малыг малладаг байсан. Эхнэр нь 2017 онд салж өөр хүнтэй нийлээд явсан. Өөрийнх нь 1 дагавар хүү байдаг. Ингээд 4 хүүгээ хардаг байсан. Дагавар хүү нь коллежид явдаг. Нааш, цаашаа явах замын зардал, хувцасны мөнгө гэх мэт бүх зардлыг нь даадаг байсан. Улсын яллагчийн оруулж ирсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүндрүүлэн үзэх шалтгаантай байна. Гурван удаа хутгалсан гэдгээр олон тооны гэж үзнэ. Өвтгөн зовоосон. Цусаа юүлээд үхэж байхад нь анхны тусламж үзүүлээгүй. Наана нь 2, 3 хүн байгаа атлаа цусыг нь тогтоох арга хэмжээ авахгүйгээр гэрт дотроо цусаа цэвэрлээд байж байсан. Гутлын зураасыг зүсэгдсэн гэж үзэж байгаа болохоос биш Орос бакалын хатуулгыг цөм хутгалсан байсан...Оршуулгын зардал 15,000,000 төгрөг, баримтаар 8,000,000 төгрөг болсон. Хүүхдүүдийн сэтгэл санааны хохиролд 35,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг, 3 хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгө, шатахуун хоол хүнсний, ирж очсон зардал болох 1,500,000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 16-26-р хуудас),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 27-28-р хуудас),

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 29-30-р хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинд тооцох тухай прокурорын тогтоолууд (1-р хх-ийн 37-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 35, 37-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгч, прокурорын тогтоол, тэмдэглэл (1-р хх-ийн 38-42-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 82, 85-57-р хуудас),

Гэрч Х.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х.Н******р нь миний төрсөн дүү байгаа юм...Би хэрэг болох үед сумын төв дээр байсан. Эгч Цэрэндулам болсон асуудлын талаар мэдэгдэхээр нь хэргийн газарт шууд очсон...Хэргийн газарт очиход багийн дарга, цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 48-р хуудас),

Гэрч Б.М******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг ирэхэд гурван хүн байсан. Б************, Шинээ Болдоо гурав байсан. Намайг ирэхэд гурвуулаа нэлээн согтсон байдалтай байсан. Тэгтэл Б************ намайг Намнан уул хүргээд өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд машинаараа явсан. Тэгээд 0,75 литрийн архи, 2 том савтай пиво авсан...Тэгээд галын наадам руу очоод нэг пивыг уугаагүй, авсан архиа хүмүүстэй хувааж уусан. Харин би уугаагүй. Тэгээд би хүлээж байгаад тэр гурвыг аваад өглөө 5 цагийн үед иргэж ирсэн. Би шууд гэр лүүгээ явсан. Замдаа бол маргасан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 55-56-р хуудас),

Гэрч Ч.Г******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгэхэд бол үүр цайгаад гэгээ ч нэлээн орчихсон байсан. Барагцаагаар 5 цаг өнгөрч байсан болов уу. Тэр хавийн айлууд босоод үнээ малаа зэлэндээ дөхүүлээд яваа харагдсан. Би Н******рыг гадаа нь буулгаад оролгүй явах санаатай мотоциклоосоо буугаад шээгээд зогсож байтал орчхоод буцаж гарч ирэхдээ Н******р хутгалуулчихлаа гэж хэлсэн. Н******рын хөлийг нь дагаад аймар их цус гоожиж байсан. Би Б************н байшингийн хаалгыг татаад харахад Б************ гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь би сандраад айгаад ороогүй. Н******р тэр хооронд байшингаас зүүн тийш яваад тэр нас барсан газраа очоод хэвтсэн байсан. Н******р угаасаа галын наадам дээр хүмүүстэй, замдаа багийн даргатай таарч муудалцаад зодолдох гээд дээл хувцсаа тайлаад байсан. Б************н гадаа ирэхдээ бол цээж нүцгэн ирсэн. Мотоциклоос дээл хувцсаа бариад буусан юм. Би ч Б************г хутга барьчихсан зогсож байхаар нь сандраад эмч дуудах санаатай мотоциклоороо явж өмнө багийн эмч хийж байгаад тэтгэвэртээ гарсан Дорлиг эмчийнд очиход эхнэр нь Дорлиг ах нь согтуу унтаж байна гэхээр нь утас байна уу гэсэн чинь цэнэггүй байна гэсэн. Би тэднийхээс гараад явж байгаад багийн дарга Б******тай тааралдаад болсон асуудлын талаар хэлсэн. Багийн дарга намайг байшингийн хойд талд нь үлдээгээд чи эндээс Б************г хараад байж бай гэхдээ дөхөж хэрэггүй шүү гэж хэлээд өөрөө утсаар ярихаар явсан. Утсаар яриад удалгүй Нэргүй гээд манай нутгийн залуутай хамт ирсэн. Н******р бол тэр нас барсан газраа дээшээ хараад л хэвтчихсэн байсан. Би айгаад сандраад харж чадаагүй болохоор яг яаж байсныг нь нарийн сайн санахгүй байна, байшин руу орж Б************г нэг Дээлтэй залуутай хамт гаргаж ирсэн. Байшингаас өөр хүн гарч ирээгүй. Тэр хоёр л байшинд байсан юм байна лээ. Цагдаа очих хүртэл байшингаас ямар ч хүн гарч яваагүй. Н******рыг үзээд өнгөрсөн байна гэж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 59-61-р хуудас),

Гэрч П.Л******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б************ нь манайд 17 цагийн үед ирээд бид хоёр урагшаа Намнан уул дэлгүүрээс 2л сэнгүр 2 ширхгийг авч манайд уусан. Б************ тэгээд л харилаа гээд явсан. Өглөө нь хэрэг гарсан юм сонсогдоод байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 66-67-р хуудас),

Гэрч Б.Б******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Галын наадам дээр архи тойруулахаар нь би жаахан уусан. Тэгээд би галын наадам тарахаар буцаж ирээд танихгүй залуугийнд ороод унтаад өгсөн. Бид 2 танилцаж нэр усаа мэдэлцээгүй. Хэрэг болсон байшингийн эзэн нь юм байна лээ. Галын наадмаас 3 цагийн үед ирээд би унтаад өглөө сэрэхэд нэг эрэгтэй хүн чи хүн алчихлаа ш дээ гээд дуугарахаар нь сэрэхэд улаан цамцтай залуу ороод ирчихсэн гэрийн эзнийг орон дээр унтаж байхад нь дуудаад сэрээх гэж оролдож байсан. Нөгөө залуу ч сэрэхгүй мэдэж байгаа юмгүй байсан. Би юун хүн алах болов гээд босоод гарч харахад байшингийн зүүн талд 10 метр орчим зайтай нэг залуу цээж нүцгэн дээш харсан байдалтай хөдөлгөөнгүй байсан. Тэгээд байж байтал багийн дарга ирээд намайг тэр хүнийг ядаж дээлээр хуччихаач гэхээр нь би байшингаас бараан өнгийн дээл авч хучсан. Байшингийн гадаа ногоон өнгийн дээл подволк байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 69-70-р хуудас),

Гэрч А.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н******р нь бол галын наадам дээр нэлээн байсан, архи дарс уусан байсан. Галын наадам дээр хүмүүстэй зодоон хийчих гээд нэлээн агсраад яваад байсан. Ч.Г****** мотоцикл жолоодоод Н******р хойгуур нь суусан явж байсан. Тэр хоёртой тааралдсан чинь над руу агсраад чиний дарга хийдэг гэж ямар юм байдаг юм энэ тэр гэсэн. Би ах та зүгээр харьж сайхан амар гэсэн чинь дээл хувцсаа тайлж цээжээ нүцгэлээд надтай зодолдох юм болоод миний зүүн шанаа руу нэг удаа гараараа цохисон. Би Г******т нь за наад хүн чинь согтсон байна, чи яаж ийгээд аваад яв гэж хэлсэн. Н******р нь за больё ах гээд зугтаагаад машиндаа суугаад явсан...Г****** мотоциклтойгоо ирээд Б************ хүн хутгалчихлаа гээд нэлээн сандарсан нүүр царай нь барайчихсан айсан байдалтай ирсэн. Тэгэхэд барагцаагаар 05 цаг болж байсан. Би шууд Б************нх руу явсан. Г****** эмч дуудна надаас салаад явсан. Би Б************н гадаа очоод Нэргүй ахтай хамт очоод машинаас буугаад би шууд байшинд нь сандраад яваад орсон чинь Б************ ах тамхи татаад сууж байсан. Зүүн хөмсөг орчмоос нь цус гарсан байсан. Би орохдоо Н******рыг хаана байгааг анзаарч хараагүй юм. Намайг байшин руу орох гэж байхад байшингийн гадаа Дээлтэй залуу зогсож байсан. Байшинд ороход бол Б************ ах ганцаараа тамхи татаад орон дээрээ сууж байсан. Байшинд нь Н******р ах байгаагүй, ямар нэгэн их хэмжээний цус нөж байхгүй байх шиг болохоор нь би ноцтой юм болоогүй байна гээд баярласан. Тэгээд тэрхэн зуур Г******ийг согтуудаа буруу зөрүү ярьсан юм болов уу ч гэж бодсон. Би Б************ ахаас та одоо хүн амьтан хутгалчихсан юм уу яасан юм гэж асуухад Б************ ах яадаг юм, хүн хутгалаа л биз шоронд л орно биз гэж хэлж байсан бөгөөд тухайн үед Б************ ах өөрөө согтуу байгаа харагдсан. Тэгээд байшингаас гараад хартал голын эрэг дээр Н******р ах цээж нүцгэн хэвтэж байсан. Би явж очиход яасан ах гэтэл нүүр нь цайгаад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй, нүд нь ч цавчихгүй болчихсон байсан. Өмдний хоёр гуяны дотор талаар нэлэнхийдээ гутлын түрүү хүртэл цус урссан байсан. Цээжний хэсэгт бол шарх гэмтэл байгаагүй. Би тэгээд сандарч эхэлсэн бөгөөд шууд явж хажуу айлын Лхагважав гэдэг айлаас түргэн дуудсан. Би сумын эрүүл мэндийн төвд дуудлага өгөхдөө хүнд хутгалуулсан хүн дээшээ хараад хэвтчихсэн байдалтай нүд нь цавчихгүй нэлээн цус алдсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 74-75-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 136 дугаартай дүгнэлтэд:

 1. Х.Н******рын цогцост гэмтэл тогтоогдлоо.

 2. Амь хохирогч Х.Н******рын цогцост зүүн гуяны гадна артерийг гэмтээсэн шарх, зүүн өсгийнд зүсэгдсэн шарх, баруун зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 3. Дээрх гэмтэл нь амь ахуйд нь үүссэн бөгөөд зүүн гуяны шарх гэмтэл нь ажлын хэсгийн урт 7 см ба түүнээс богиногүй ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн хатгах, зүсэх үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн бол баруун мөрний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлээр үсгэгджээ.

 4. Х.Н******рын цогцост тогтоогдсон зүүн гуяны шарх гэмтэл нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлжээ. Баруун зүүн мөрний зулгаралт гэмтэл нь үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй болно.

 5. Амь хохирогч Х.Н******рын зүүн гуянд зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмогоор цус алдаж шоконд орж нас баржээ...гэх дүгнэлт (1-р хх-ийн 83-84-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Өнөбатын 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн гутал болон өмдөнд зүсэгдэлт тогтоогдов.

2. Уг өмдөнд үүссэн гэмтлүүд нь хурц, үзүүртэй нэг талдаа мохоо, нөгөө талдаа иртэй, ир доошоо чиглэсэн зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Тухайн гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдэх боломжтой гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 118-122-р хуудас),

 Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний дөрийн 59 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Б************ сэтгэцийн өвчингүй.

      2.  Д.Б************ сэтгэцийн өвчингүй эрүүл.

      3. Д.Б************ сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

      4. Д.Б************ ямар нэг сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй.

      5. Д.Б************ хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт (1-р хх-ийн 129-131-р хуудас),

      Шүүгдэгч Д.Б************гаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************д 3,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 184-р хуудас),

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, Малын А дансны хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 182-183, 185-189-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ****************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Э.Уламбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:“...Шүүгдэгч Д.Б************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2-р багийн нутаг Дэлэнгийн хөндий гэх газарт 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрийн гэртээ Х.Н*********ай маргалдаж түүний зүүн хөлийн гуяны ар хэсэгт хоёр удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогчийн Х.Н******рын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************гийн 2 удаагийн өгсөн мэдүүлэг, гэрч Б.М******, Ч.Г******, П.Л******, Б.Б******, А.Б****** нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 136 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 68 дугаартай дүгнэлт, хувцас болон гутал, эд зүйлд үзлэг хийсэн дүгнэлт, шүүх сэтгэц судлалын дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Дээрх гэмт  хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна. Амь хохирогчид учруулсан хохирол, арга, гэмт хэрэг учруулсан хэрэгсэл, үргэлжилсэн цаг хугацааны хувьд бусдыг амь насаа алдахад шууд хүргэсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь зүүн гуяндаа зүсэгдсэн шарх, гэмтлийн улмаас цочмогоор цус алдаж нас баржээ гэх нотлох баримтаар хүнийг алах гэмт  хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Мөн гэмт  хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу онц харгис хэрцгийгээр хүний алах буюу алахын өмнө олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн, өвтгөсөн, шаналгасан, тарчлаасан зовоосон. Мөн учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэх нөхцөл байдал бий болгож гэмт хэрэгт өөрийн сонгосон аргын харгис хэрцгийг ухамсарлаж, өөрийн харгис хэрцгий аргын үр дагаврыг урьдчилан харж, хүсэж, санаатай үйлдсэнийг ойлгохоор хуульчилсан байна. Гэвч Д.Б************ нь тухай хэрэг болсон үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийг нь цохилоо гэх шалтгааны улмаас хутга авч 2 удаа хутгалсан үйлдэл нь урдаас төлөвлөсөн буюу зовж зүдрэхэд зориуд хүргэсэн, онц харгис гэдгийг өөрөө ухамсарласан үйл баримт тогтоогдохгүй байна...Харин Д.Б************гийн үйлдсэн гэмт хэрэгт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************ болон миний зүгээс шүүгдэгч Д.Б************д сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, бусдын амь насыг хохироосон санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүн нас барсан байхыг ойлгодог. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, шинжлэн судалсан нотлох баримт буюу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гутлаар амь хохирогч Х.Н******рыг шүүгдэгч Д.Б************ нь онц харгис хэрцгийгээр буюу алахын өмнө буюу алах явцдаа бусдад олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөж, тамлан зовоосон гэж үзэх үндэслэлтэй байна...Шинжээч эмчийн амь  хохирогч Х.Н******рын биед чангалуур боолт, ямар нэгэн эмнэлгийн тусламж үзүүлсэн бол тухайн хүн амь аврагдах боломжтой гэх мэдүүлэг, шүүгдэгч алах санаа сэдлээ бүрэн гүйцээж түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, амийг нь аврах ямар нэгэн санаачилга гаргаагүй байна. Иймд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “ ...Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. Яллах дүгнэлтэд тухайн гэмт хэргийн зүйлчлэл, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг тодорхой заасан. Хохирогч нарын зүгээс шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл онц харгис хэрцгий, тарчлаан зовоох үйлдэл гарсан бол шинжээчийн дүгнэлтэд энэ асуудлыг тодорхой заах байсан. Гэтэл энэ талаар хохирогч нар санал гаргаагүй. Шинжээчийн дүгнэлтэд 2 удаагийн хатгалт байгаа боловч амь хохирогч Х.Н******рын үхэлд  хүрсэн шалтгаан нь зүүн гуяны зүсэгдсэн шарх, гэмтлийн улмаас цочмог цус алдалтаар нас барсан гэж тогтоосон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй...Өөрөөр хэлбэл зүйлчлэл өөрчлөх шалтгаан тогтоогдохгүй байгаа учраас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б************ нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тал 2 дугаар багийн Дэлэнгийн хөндий гэх газар өөрийн  гэртээ амь хохирогч Х.Н******рын  гуя руу 2 удаа  хутгалж алсан. Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч, шинжээчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн тал дээр маргаангүй. Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа. Хэргийн нөхцөл байдлаас харахад амь хохирогч зүй бус үйлдэл гаргасан, гэртээ унтаж байхад нь орж ирээд гэмтэл учруулсан үйлдэл гаргасан. Санаа сэтгэл нь цочирдон давчидсан байх магадлалтай. Үүн дээр бидний зүгээс маргаагүй. Шинжээч эмч эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь аврагдах боломжтой байсан гэж хэлсэн. Шүүгдэгч нэгэнт найзынхаа амь насыг хохироосон учраас өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Иргэдийн төлөөлөгч А.М********* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.Б************ нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Х.Н******рыг хутгалж амь насыг нь хохироосон гэм буруутай гэдгийг гэрч нар болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Улсын яллагчийн оруулж ирсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүндрүүлэн үзэх шалтгаантай байна. Гурван удаа хутгалсан гэдгээр олон тооны гэж үзнэ. Өвтгөн зовоосон. Цусаа юүлээд үхэж байхад нь анхны тусламж үзүүлээгүй. Наана нь 2, 3 хүн байгаа атлаа цусыг нь тогтоох арга хэмжээ авахгүйгээр гэрт дотроо цусаа цэвэрлээд байж байсан. Гутлын зураасыг зүсэгдсэн гэж үзэж байгаа болохоос биш Орос бакалын хатуулгыг цөм хутгалсан байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, болон түүний өмгөөлөгч нараас “хэргийн зүйлчлэл тохироогүй тул зүйлчлэлийг зөвтгөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх ёстой” гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч шүүгдэгч Д.Б************н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би арай унтаагүй сууж байтал гаднаас Н******р орж ирээд шууд миний зүүн хөмсөг рүү цохиод хөлөөрөө жийгээд унагаасан. Хальт харахад л орж ирсэн хүн Н******р байсан. Би нэлээн согтолттой байсан болохоор унаад буцаад өндийхдөө гарт таарсан хутгаа аваад суугаа байдлаас над руу довтолсон хүнийг чичиж байсан санагдаж байна. Би өөр нэг их юм сайн санахгүй байна. Ямар ч байсан би тухайн үед гартаа хутга барьсан байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.М******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг ирэхэд гурван хүн байсан. Б************, Шинээ Болдоо гурав байсан. Намайг ирэхэд гурвуулаа нэлээн согтсон байдалтай байсан. Тэгтэл Б************ намайг Намнан уул хүргээд өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд машинаараа явсан. Тэгээд 0,75 литрийн архи, 2 том савтай пиво авсан...Тэгээд галын наадам руу очоод нэг пивыг уугаагүй, авсан архиа хүмүүстэй хувааж уусан. Харин би уугаагүй. Тэгээд би хүлээж байгаад тэр гурвыг аваад өглөө 5 цагийн үед иргэж ирсэн. Би шууд гэр лүүгээ явсан. Замдаа бол маргасан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 55-56-р хуудас),

Гэрч Ч.Г******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Н******рыг гадаа нь буулгаад оролгүй явах санаатай мотоциклоосоо буугаад шээгээд зогсож байтал орчхоод буцаж гарч ирэхдээ Н******р хутгалуулчихлаа гэж хэлсэн. Н******рын хөлийг нь дагаад аймар их цус гоожиж байсан. Би Б************н байшингийн хаалгыг татаад харахад Б************ гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь би сандраад айгаад ороогүй. Н******р тэр хооронд байшингаас зүүн тийш яваад тэр нас барсан газраа очоод хэвтсэн байсан. Н******р угаасаа галын наадам дээр хүмүүстэй, замдаа багийн даргатай таарч муудалцаад зодолдох гээд дээл хувцсаа тайлаад байсан. Б************н гадаа ирэхдээ бол цээж нүцгэн ирсэн. Мотоциклоос дээл хувцсаа бариад буусан юм. Би ч Б************г хутга барьчихсан зогсож байхаар нь сандраад эмч дуудах санаатай мотоциклоороо явж өмнө багийн эмч хийж байгаад тэтгэвэртээ гарсан Дорлиг эмчийнд очиход эхнэр нь Дорлиг ах нь согтуу унтаж байна гэхээр нь утас байна уу гэсэн чинь цэнэггүй байна гэсэн. Би тэднийхээс гараад явж байгаад багийн дарга Б******тай тааралдаад болсон асуудлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 59-61-р хуудас),

Гэрч Б.Б******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Галын наадам дээр архи тойруулахаар нь би жаахан уусан. Тэгээд би галын наадам тарахаар буцаж ирээд танихгүй залуугийнд ороод унтаад өгсөн. Бид 2 танилцаж нэр усаа мэдэлцээгүй. Хэрэг болсон байшингийн эзэн нь юм байна лээ. Галын наадмаас 3 цагийн үед ирээд би унтаад өглөө сэрэхэд нэг эрэгтэй хүн чи хүн алчихлаа ш дээ гээд дуугарахаар нь сэрэхэд улаан цамцтай залуу ороод ирчихсэн гэрийн эзнийг орон дээр унтаж байхад нь дуудаад сэрээх гэж оролдож байсан. Нөгөө залуу ч сэрэхгүй мэдэж байгаа юмгүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 69-70-р хуудас),

Гэрч А.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н******р нь бол галын наадам дээр нэлээн байсан, архи дарс уусан байсан. Галын наадам дээр хүмүүстэй зодоон хийчих гээд нэлээн агсраад яваад байсан. Ч.Г****** мотоцикл жолоодоод Н******р хойгуур нь суусан явж байсан. Тэр хоёртой тааралдсан чинь над руу агсраад чиний дарга хийдэг гэж ямар юм байдаг юм энэ тэр гэсэн. Би ах та зүгээр харьж сайхан амар гэсэн чинь дээл хувцсаа тайлж цээжээ нүцгэлээд надтай зодолдох юм болоод миний зүүн шанаа руу нэг удаа гараараа цохисон. Би Г******т нь за наад хүн чинь согтсон байна, чи яаж ийгээд аваад яв гэж хэлсэн. Н******р нь за больё ах гээд зугтаагаад машиндаа суугаад явсан...Г****** мотоциклтойгоо ирээд Б************ хүн хутгалчихлаа гээд нэлээн сандарсан нүүр царай нь барайчихсан айсан байдалтай ирсэн. Тэгэхэд барагцаагаар 05 цаг болж байсан. Би шууд Б************нх руу явсан. Г****** эмч дуудна надаас салаад явсан. Би Б************н гадаа очоод Нэргүй ахтай хамт очоод машинаас буугаад би шууд байшинд нь сандраад яваад орсон чинь Б************ ах тамхи татаад сууж байсан. Зүүн хөмсөг орчмоос нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 74-75-р хуудас),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 27-28-р хуудас),

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 29-30-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 82, 85-57-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 136 дугаартай дүгнэлтэд:

1. Х.Н******рын цогцост гэмтэл тогтоогдлоо.

2. Амь хохирогч Х.Н******рын цогцост зүүн гуяны гадна артерийг гэмтээсэн шарх, зүүн өсгийнд зүсэгдсэн шарх, баруун зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь амь ахуйд нь үүссэн бөгөөд зүүн гуяны шарх гэмтэл нь ажлын хэсгийн урт 7 см ба түүнээс богиногүй ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн хатгах, зүсэх үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн бол баруун мөрний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлээр үсгэгджээ.

4. Х.Н******рын цогцост тогтоогдсон зүүн гуяны шарх гэмтэл нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлжээ. Баруун зүүн мөрний зулгаралт гэмтэл нь үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй болно.

5. Амь хохирогч Х.Н******рын зүүн гуянд зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмогоор цус алдаж шоконд орж нас баржээ...гэх дүгнэлт (1-р хх-ийн 83-84-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Өнөбатын 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн гутал болон өмдөнд зүсэгдэлт тогтоогдов.

2. Уг өмдөнд үүссэн гэмтлүүд нь хурц, үзүүртэй нэг талдаа мохоо, нөгөө талдаа иртэй, ир доошоо чиглэсэн зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Тухайн гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдэх боломжтой гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 118-122-р хуудас) зэргээр шүүгдэгч Д.Б************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх үндэслэлгүй байна.

Хүнийг алах, хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн зэргээр тус тус ялгагдана. Өөрөөр хэлбэл хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг шаарддаг.

Тухайлбал: ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алсан гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч Д.Б************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2-р багийн нутаг Дэлэнгийн хөндий гэх газарт 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрийн гэртээ Х.Н*********ай маргалдаж түүний зүүн хөлийн гуяны ар хэсэгт хоёр удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Б************н мөрдөн шалгах ажиллагааны  болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************гийн мөрдөн шалгах ажиллагааны  болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч Х.Отгонсүрэнгийн (1-р хх-ийн 48-р хуудас), гэрч Б.М******ын (1-р хх-ийн 55-56-р хуудас), гэрч Ч.Г******ийн (1-р хх-ийн 59-61-р хуудас), гэрч П.Л******гийн (1-р хх-ийн 66-67-р хуудас), гэрч Б.Б******ын (1-р хх-ийн 69-70-р хуудас), гэрч А.Батсуурийн (1-р хх-ийн 74-75-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 16-26-р хуудас),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 27-28-р хуудас),

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 29-30-р хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинд тооцох тухай прокурорын тогтоолууд (1-р хх-ийн 37-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 35, 37-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгч, прокурорын тогтоол, тэмдэглэл (1-р хх-ийн 38-42-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 82, 85-57-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 136 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 83-84-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Өнөбатын 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 118-122-р хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний дөрийн 59 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 129-131-р хуудас),

Шүүгдэгч Д.Б************гаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************д 3,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 184-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч А.М*********ийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүнийг алах гэмт хэргийг шүүгдэгч Д.Б************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироон хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Б************ нь Х.Н******рын амь насыг хохироосон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************ нь амь хохирогч Х.Н******рын 2007 оны 8 дугаар сарын 10-нд төрсөн хүү Б*********, 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Б*********, 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Т*********нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгө, оршуулгын зардалд 15,000,000 төгрөг, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн хооронд ирж буцсан замын зардал 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 35,000,000 төгрөг, нийт 51,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Оршуулгын зардалд: Хөх бүрд ХХК-ий 1,541,800, 2,500,000 төгрөгийн зарлагын баримт, НИК ХХК-ийн  тариалан ШТС-ийн 1,668,805, 468,000, 393,000 төгрөгийн зарлагын баримтуудаар (1-р хх-ийн 210-214-р хуудас) 6,571,605 төгрөгийн хохирол, замын зардалд: 44,800 төгрөгийн хохирол хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбараар нийт 6,616,405 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч Д.Б************гаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************д 3,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 184-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б************гаас хохирол 3,616,405 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************д олгох нь зүйтэй байна.

Харин үлдэх хохирлоос оршуулгын зардал 8,428,395 төгрөгийн хохирол, замын зардал 1,455,200 төгрөгийн хохирол, сэтгэл санааны хохирол 35,000,000 төгрөгийн хохирол, амь хохирогч Х.Н******рын 2007 оны 8 дугаар сарын 10-нд төрсөн хүү Х.Б*********, 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Х.Б*********, 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Х.Т*********нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************ нь дээрх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Б************гаас  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************гийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн НӨАТ-ийн 6 ширхэг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б************ нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 183-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Б************ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн ****************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн судалтай цамц 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн подволк 1 ширхэг, ногоон өнгийн бүс 1 ширхэг, ногоон өнгийн дээл 1 ширхэг, хөх өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, даавуун хөлийн жийрэг 1 хос /2 ширхэг/, хар өнгийн түрийтэй гутал 1 хос /2 ширхэг/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн ****************** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 150 толгой бог малаас худалдан борлуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************гийн нэхэмжилсэн 3,616,405 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан бог малыг шүүгдэгч Д.Б************д буцаан олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 263 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Жанжин түшээт гүн овогт Даваадоржийн Б************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даваадоржийн Б************г 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б************д оногдуулсан 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б************н цагдан хоригдсон 263 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Д.Б************наас 3,616,405 (гурван сая зургаан зуун арван зургаан мянга дөрвөн зуун тав) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************д олгосугай.

6. Эрүүгийн ****************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн судалтай цамц 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн подволк 1 ширхэг, ногоон өнгийн бүс 1 ширхэг, ногоон өнгийн дээл 1 ширхэг, хөх өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, даавуун хөлийн жийрэг 1 хос /2 ширхэг/, хар өнгийн түрийтэй гутал 1 хос /2 ширхэг/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн ****************** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 150 толгой бог малаас худалдан борлуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************гийн нэхэмжилсэн 3,616,405 (гурван сая зургаан зуун арван зургаан мянга дөрвөн зуун тав) төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан бог малыг шүүгдэгч Д.Б************д буцаан олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д************ нь оршуулгатай холбогдон гарсан зардал 8,428,395 төгрөгийн хохирол, Улаанбаатар хот Хөвсгөл аймгийн хооронд ирж буцсан замын зардал 1,455,200 төгрөг, сэтгэл санааны хохирол 35,000,000 төгрөг, 2007 оны 8 дугаар сарын 10-нд төрсөн хүү Х.Б*********, 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Х.Б*********, 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Х.Т*********нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгөний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Б************гаас тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б************д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР

 

                   ШҮҮГЧИД                   М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

                                                                                       А.ДӨЛГӨӨН