Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60

 

      2023       03           31                                        2023/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,

   Шүүгдэгч: Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт Нгийн Сд холбогдох эрүүгийн 2335000000084 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны 05 дугаар сарын 15-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ....... мэргэжилтэй, Малчин сумын .......... ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Нгийн С /РД:.........../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.С согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 09-ний шөнө хохирогч Г.Ттэй үл ялих зүйлээр маргалдан түүний баруун шанаа, чих орчимд архины шилээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Н.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.С согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 09-ний шөнө хохирогч Г.Ттэй үл ялиг зүйлээс болж маргалдан, түүний баруун шанаа, чих орчимд архины шилээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал),  

Хохирогч Г.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:2023 оны 02 дугаар сарын 09-ний орой хамт ажилладаг хүмүүс болох Н.С, Б, С, О нарын хамт Сны төрсөн өдрийн тэмдэглэж тэднийд сууж байгаад манай гэрт ирж үргэлжпүүлэн архи ууцгаасан. Тухайн үед архи уугаад бүгд согтсон бөгөөд Н.С бид хоёр нэлээн согтсон байсан бөгөөд үл ялих маргаанаас болж хоорондоо маргалдаад Н.С намайг ширээн дээр байсан архины шилээр баруун шанаа, орчимд нэг удаа цохисон. Тухайн үед архины шил хагараад миний баруун шанаа, чих орчимд язарч цус гоожсон. Тэгээд цус тогтохгүй байсан тул сумын эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Улмаар тархинд гэмтэл учирсан байж магадгүй гэж үзэж аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж хэвтэж эмчлүүлсэн. Шинжилгээгээр дотор ямар нэгэн гэмтэл учраагүй, гадны арьс язарсан, урагдсан гэмтлүүд учирсан болох нь тогтоогдсон юмБи өөрт учирсан хохиролд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),  

Гэрч Ц.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Би 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 16:00 цагаас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08:00 цаг хүртэл Малчин сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар үүрэг гүйцэтгэж байсан юм. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өглөөний 04:20 минутын үед манай эрүүл мэндийн төвийн ажилтан болох Г.Т нь баруун талын хацар хэсгээр зүсэгдсэн, баруун духны хэсэг зүсэгдсэн байдалтай манай эмнэлэгт ирсэн юм. Шарх нь том байсан бөгөөд цус их алдсан байдалтай хувцас хунар нь цустай баруун талын чихнээс нь цус гойжуулсан байдалтай ирсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

Гэрч З.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга ажилтай. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 04:30 минутын үед миний утсанд дуудлага ирсэн юм. Тэгээд утсаа аваад ярихад манай эмнэлгийн ээлжийн сувилагч Сэргэлэн “цус алдсан байдалтай хүн ирсэн” яаралтай ирж үзнэ үү гэж хэлсэн. Тухайн хүнийг үзэхэд манай эмнэлэгт халдваргүйжүүлэгч бага эмч ажилтай Г.Т байсан юм. Тухайн хүнд үзлэг хийсэн. Үзлэгээр баруун шанаа нь урт нь 2 см урттай, 2 см гүнтэй шархтай байсан бөгөөд тухайн шархнаас цус алдаж байсан. Баруун чих доод хэсгээрээ хөндлөн зүсэгдсэн байдалтай чихний хонхорд хүрсэн байдалтай 4-5 см урттай зүсэгдсэн байдалтай цус алдаж байсан юм. Тэгээд тухайн хүнд өвчин намдаах тариа хийж шархын мэдээ алдуулж оёдол тавьсан юм. Би анхны тусламж үзүүлж байхад Г.Тгээс юунаас болсон вэ гэж асууханд намайг Н.С эмч архины шилээр цохисон гэж хариулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Гэрч Д.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Сумын соёлын төвийн үүдэнд би Г.Т, Б нартай таарсан юм. Тэгээд тэр хоёр миний машинд сууж манай гэрт хамт ирсэн. Г.Т манай гэрт очоод нэг шил архи ууя гэж хэлсэн. Тэгээд , Г.Т бид гурав Г.Тгийн гэр лүү явган явсан юм. Тэгээд явж байхад замд О гэх залуу таарсан юм. Тухайн үед О нь Б гэх залуугийн хамт явж байсан. Тэгээд Г.Т утсаар манай эмнэлгийн хүүхдийн эмч ажилтай Н.С руу залгаж хаана байна байгаа газарт чинь мотоцикль явуулна манайд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Б гэх хүн мотоциклоор Н.Сг Г.Тгийн гэрийн гадна аваад ирсэн юм. Тэгээд О, Б нар хажуу айл болох Улаанаа гэх айл руу орсон. Харин Г.Т, Б, Н.С бид 4 Г.Тгийн гэрт орсон. Гэрт ороход ямар ч хүнгүй байсан. Ороод Г.Т нэг шил 0.75 литрийн “Ерөөл" гэсэн бичиглэлтэй архи гаргаж ирээд задалсан юм. Тэгээд Б, Г.Т, Н.С бид 4 нэг шил архийг хувааж уусан. Тэгээд байж байтал Улаанаа гэх айлаас О, Б нар Г.Тгийн гэрт орж ирсэн. Тэгээд тэр хоёр задалсан 0.75 литрийн хагас нэг шил архи гаргаж ирээд О, Б нар өөрсдөө тухайн архинаас уугаагүй бөгөөд Г.Т, Б, Н.С бид 4 хувааж уусан. Тэгээд хагас шил архийг ууж дуусгаад миний бие эвгүй болсон болохоор маргааш аймаг явах ажилтай болохоор би унтаж амарсан дээр гэж хэлээд Г.Тгийн гэрт буйдан дээр унтсан юм. Тухайн үед гэрт Г.Т, Б, Н.С, О, Б нар байсан. Би унтсан байсан юм. Тэгээд унтаж байхад чанга чимээ гарсан бөгөөд О намайг ирж сэрээсэн. Тэгээд би босож харахад Г.Т нь баруун нүүрээ гараараа дарсан "яаая Н.С чи яаж байгаа юм бэ" гэж орилсон баруун чихнээс нь цус алдсан байдалтай, Б нь гэр шүүрдсэн гэрийн шал цус болсон, архины шил хагарсан байдалтай тэрийг Б шүүрдсэн байдалтай байсан. Тухайн үед О намайг ирж сэрээсэн бөгөөд "та нар архи уусанаас ийм юм болсон одоо энэ хүнийг яаралтай эмнэлэг руу авч яв" гэж хэлсэн. Тэгээд би сандараад Г.Тийг машин байхгүй унаа байхгүй болохоор шууд хөдлөөд явган эмнэлэг явсан юм. Тэгээд эмнэлэгт шөнийн 4 цагийн үед хүргэж ирсэн юм. Г.Тийг эмнэлэгийн сувилагчид хүлээлгэж өгсөн. Тэгээд би хариу Г.Тгийн гэрт ирж унтсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэгээд С, Н.С, Г.Т бид 4 Г.Тгийн гэрт орсон бөгөөд ороход ямар ч хүнгүй байсан бөгөөд ороод сууж байхад Г.Т 0.75 литрийн "Ерөөл” гэсэн бичэглэлтэй архи гаргаж ирсэн юм. Тэгээд 0.75 литрийн архийг С, Н.С, Г.Т бид 4 хувааж уусан. Тухайн үед цаг 21 цаг болж байсан юм. Тэгээд Г.Тгийн гаргаж ирсэн архийг бид 4 ууж дуусгаад байж байтал О, Б нар орж ирсэн. Тэгээд О нэг шил 0.75 литрийн "Ерөөл" гэсэн бичэглэлтэй архи гаргаж ирээд О өөрөө болон хажууд нь цуг байсан Б нар уугагуй юм. Оын гаргаж ирсэн архийг С, Н.С, Г.Т бид 4 хувааж уусан юм. Тэгээд би 2 шил 0.75 литрийн архи уусан болохоор согтсон бөгөөд нойр хүрээд гэрийн баруун хэсэгт хувцасны шкафны хажууд унтсан юм. Тэгээд унтаж байхад нэг орилсон чимээ гарахаар сэрсэн юм. Сэрээд босож харахад Г.Тгийн баруун талын чихнээс цус алдсан хажууд Н.С айсан сандарсан байдалтай юм дуграхгүй хажууд нь Б байсан бөгөөд О гаднаас орж ирж байсан. С болохоор буяданд унтаж байсан бөгөөд О Сыг очиж сэрээсэн юм. Тэр уед би босоод гэрийн шал цустай, тэгээд архины шил хагарсан болохоор үүдэнд сайсан шүүр аваад шалыг шүүрдэж байсан. Тэгээд С Г.Тийг аваад гэрээс гарсан. Тухайн үед С Г.Тийг эмнэлэг хүргэж өгөхөөр явсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

Гэрч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн үед Г.Т, Н.С хоёр хоорондоо маргалдсан бөгөөд Г.Т босож ирээд Н.С бас босож ирээд тэгээд Г.Т Н.Сг түлхсэн бөгөөд Н.С газарт унсан юм. Тэгээд Н.С уурлаад гэрийн зуухны хажууд байсан архины шилийг аваад зууханд цохиод архины шилийг цохиод тэгээд архины хагархай шилээр Н.С Г.Тийг цохисон юм. Тухайн үед О гадаа бие засах гэж гарсан. Тухайн үед би Н.Сг архины шил авсаныг анзаараагүй.  Г.Тгийн баруун чихнээс нь цус гараад тэгээд би тэр хоёрыг салгаж авсан юм. Тэгээд Н.С гартаа барьсан Г.Тийг цохисон архины хагархай хэсгийг гэрийн зуухны хажууд хаясан юм. Тухайн үед Н.С их сандарсан, айсан байдалтай юм дугарахгүй, сонин болсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

Шүүгдэгч Н.Сгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Г.Т галын доохон талд тонгойгоод доор нь ваннд чихнээс гарч буй цус аа гоожуулж байсан. Дэргэд нь Б, С нар байсан. Нэг мэдэхэд Г.Тг С аваад эмнэлэгт явчихсан байсан. Б бид хоёр Г.Тгийн гэрийг цэвэрлэхэд галын доод талд архины шилний хагархай байсан мөн гэрийн үүдний орчимд хагархай байсан. Тэднийг хамж гэрийг шүүрдэж цэвэрлээд тэндээсээ Бийн гэрт очиж хоносон. Өглөө шууд тэндээсээ ажилдаа явсан. Ажил дээр очиход Г.Т чамайг цохисон гэж хэлж ирсэн. Ерөнхий эмч Г.Тг аваад аймгийн төв явсан гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүсээс сонсоход би Г.Тг архины шилээр цохисон гэж хэлж байсан. Би тухайн үед согтсон байсан тул юу болсныг санахгүй байгаа. Г.Тгийн шархыг эмчлэх эдгээх сорви арилгах зорилгоор эм тариа, наалт тос зэргийг өгсөн. Цаашид учирсан хохирлыг барагдуулах болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийгөө зөв зохистой авч явах болногэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 107 дугаартай “Үзүүлэгч Г.Тгийн биед баруун шанаа, баруун хацар эрүүний хэсэгт, баруун чихний омог хэсгийг сэтэлсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2023/02/10-нд үүсчихсэн байсан талаар Г.Тгийн амбулаториор эмчлүүлэгчийн картад бичигдсэн байна. Шинэ гэмтэл байна. Баруун шанаа, баруун хацар эрүүний хэсэгт, баруун чихний омог хэсгийг сэтэлсэн шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал)-ээр хохирогч Г.Тгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.С нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Г.Тгийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.С  гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол хор уршиг

Хохирогч Г.Т мөрдөн байцаалтын шатанд “Увс аймаг Малчин сумын 2-р баг иргэн Г.Т би гэмт хэргийн улмаас баруун шанаанд гэмтэл авч хохирсон бөгөөд надад учирсан хохирлыг Н.С 1.500.000 төгрөг нөхөн төлж барагдуудсан учир надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 62 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Н.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.С нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Увс аймгийн Малчин сумын Цалгар багийн засаг даргын “Н.С Увс аймгийн Малчин сумын Цалгар багийн иргэн мөн ба тус хаягт байнга оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дэх тал) авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний 3 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Сд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Нгийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Сд 800 /найман зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний 3 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Н.Сд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ