| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2023/0055/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/103 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/103
2023 01 31 2023/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
Улсын яллагч Ц.Хулан,
Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дид холбогдох эрүүгийн 2211 00000 2043 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Д, 1997 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, Овооны 2-28 тоотод оршин суудаг гэх /Иргэний үнэмлэхний хаяг: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 6 дугаар баг, Ягаантолгой..........., 465 тоот/, урьд:
-2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 3 жилийн хугацаагаар тэнсэж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, төлөв томоотой байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн, /РД:................../,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь: Үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Б.Д нь Д.Н, Ү.Г нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, .....тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.Бийн эзэмшлийн “Болор” хүнсний дэлгүүрт учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн цонхны хаалт төмрийг эвдэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2.639.900 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Н, Ү.Г нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А.Хгийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны хаалтыг тасдагчаар эвдэн нэвтэрч школад, печень зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 245.950 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Н, Ү.Г, Л.М нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Бийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан контейнерийн цоожийг эвдэн орж 5.800.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Ү.Г, Л.М нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах иргэн Ц.Уы түрээслэн ажиллуулдаг тамхины бөөний худалдаа явуулдаг чингэлэгийн хаалганы цоожыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтрэн орж бэлэн 100.000 төгрөг, 5 авдар буюу 250 блок эссэ ченж тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 7.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ү.Г, Т.Т, Л.М нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах иргэн Ц.Уы түрээслэн ажиллуулдаг тамхины бөөний худалдаа явуулдаг чингэлэгийн хаалганы цоожыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтрэн орж 8 нэр төрлийн тамхийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 12.057.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 28.342.850 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын ....тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.Бийн эзэмшлийн “Болор” хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн төхөөрөмжийг хууль бусаар устгаж бусдад 339.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.Доос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. 6.665.199 төгрөгийн хохирлооё 1.000.000 төгрөг төлсөн. Бусад хохирлыг төлөөгүй. ..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Доос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би найз болох Н, Г нарын хамт дэлгүүр ухах гээд хараад яюж байгаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Петровис бензин түгээгүүрийн замын эсрэг талд байрлах Болор нэртэй хүнсний дэлгүүрийн ухъя гэж хоорондоо ярилцаж байгаад тохиролцоод буцаад Гантулгийн гэрт нь очоод орой болохыг хүлээсэн. Тэгээд орой болоод гадаа харанхуй болонгуут Болор нэртэй хүнсний дэлгүүр рүү такси бариад дэлгүүрийн ойролцоо буугаад жалгаар бид 3 явж дэлгүүрт ойртож очоод Н хүн харж зогссон. Г цонхны хаалт төмрийг тасдсан харин би цонхоор нь орсон. Тэгээд бид гурав дэлгүүр дотроос тамхи, архи, зэрэг эд зүйлсийг аваад цонхоор гурван шуудайтай барааг Нд дамжуулж өгсөн. ..Юмыг яаж мэдэхэв гээд архины хэсгээс 2-3 шил Болор нэртэй архи авч хийсэн. Тэгээд дэлгүүрээс гарахдаа тухайн дэлгүүр камертай байсан болохоор хард дискийг нь авах гээд бүх залгуурыг нь хүчээр татаж салгаад хард дискийг нь аваад орж ирсэн цонхоороо эргэж гарсан. Тэр үед харанхуй байсан болохоор тааралдсан залгуур болгоноо хүчээр татчихсан. Тэгээд бид 3 шуудайтай бараагаа аваад жалгаар буцаж гудамж руу ороод зам руу гараад тэндээсээ такси аваад Баянбүрд ороод тэр орчмоороо байж байгаад өглөө болохоор нь тэр орчмоороо бараагаа дэлгүүрээр явж зарсан. Тэгээд бид нар бүх бараагаа зараад 810.000 төгрөгтэй болсон. Ингээд бид нар салаад явцгаасан. Харин би дэлгүүрээс хувцас худалдан авсан. Тухайн үедээ цонхоор нь орох бодолтой байсан болохоор юмыг яаж мэдэхэв гэж бодоод тасдагч авсан юм. Тэгээд тэр тасдагчаар дэлгүүрийн төмөр хаалтны нэг босоо төмрийгнь дээр доороос нь тасдаад өөрийгөө орохоор том зай гаргасан.. 2017 оны 10 дугаар сарын дундуур байх найз Н, Г нартай мөнгөний хэрэг байна, хулгай хийе гэж ярилцаад уулзсан. Уулзахдаа Атимос байрны грашид 0,75 литрийн 1 шил соёрхол архи уучихаад шөнө 03-04 цагийн үед хулгай хийхээр ярилцаж тохироод ТҮЦ хайсан. WE баарыг тойроод эргэсэн чинь Д нуурын замын зүүн талд гадуураа төмөр хайстай вакум цонхтой хүрэн өнгийн модон ТҮЦ байсан. Ийшээ оръё гэж ярилцаад би ТҮЦ-ний хамгаалалтын төмрийг тасдагчаар тасдсан. Н дотогш орсон, Г замын эсрэг талд хүн хараад зогссон. Н гялгар тортой юм аваад гараад ирсэн, бид нар гудамж руу ороод үзсэн дотор нь тамхи, школад, чихэр, шампунь зэрэг байсан. Би тухайн үед өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн.. Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байх гэртээ байж байсан чинь манай найз Ү.Г утсаар ярьж хаана байгаа юм бэ? Хүрээд ирээч Н бид хоёр Нарантуул-2 зах дээр Контейнар ухах гэж байна мөнгөний хэрэг байна гэж хэлсэн юм. Тэгэхэд би Нарантуул-2 зах дээр очиж Г, Н хоёртой уулзсан юм. Тухайн үед Г надад М энэ Контейнерийг зааж өгсөн гэж хэлсэн юм. Би ямар учиртай Контейнер болох талаар мэдээгүй бөгөөд Г тасдагч ашиглан Контейнерын хаалганы цоожийг эвдэж ороод Г, Н бид гурав нэг нэг хайрцаг тамхи авсан тэр тамхи Парламент, майлд севен гэсэн тамхи байсан. Уг тамхийг бид гурав авч гарч Нарантуул-2 захын үүднээс таксинд сууж тамхиа таксинд ачиж доош бага зэрэг уруудаж Г, Н хоёр бууж би таксигаар жоохон уруудаж байгаад нэг дэлгүүрийн үүдэнд буусан юм. Удаагүй Г, Н хоёр араас өөр такси барьж ирээд бид гурав таксинд тамхи ачиж 39 дүгээр сургуулийн автобусны буудал орсон юм.. Дараа нь буюу 2018 оны 04 дүгээр сарын дундуур бас л Г мөнгө хэрэгтэй юу нөгөө Нарантуул захын лангуунаас дахиж тамхи авах уу гэхээр нь надад ч бас мөнгө хэрэгтэй байсан болохоор би зөвшөөрсөн. Тухайн үед мөн л М, Т хоёр байсан ба шөнө 04.00-05.00 цагийн үед байсан санагдаж байна. Ер нь тэр захын гүрүүшигүүд бүгд хашаагаа давж ордог юм шиг харагдсан. Тэр үед Т нэг машинтай явж байсан бөгөөд би машины марк сайн мэдэхгүй болохоор ямар машинтай байсан талаар мэдэхгүй байна. Машинаа ямар ч байсан захаас зайтай тавиад бид дөрөв дахиад л урд талын хаалгыг давж ороод анх тамхи хулгайлсан лангууны цоожийг эвдэж 6-7 ширхэг хайрцаг тамхи аваад мөн л урд талын хаалгыг давж гарсан. Тэгээд Т машинаа захын урд талд авчираад тамхиа хийсэн ба бид нар сууж багтахгүй болохоор нь Тыг машинтай нь явуулаад бид гурав араас нь такси бариад явсан. Тэгээд маргааш нь надад 500.000-600.000 төгрөг өгсөн санагдаж байна.. ” гэсэн мэдүүлэг /5хх-43-44, 79-81, 6хх-93-95, 113-114, 7хх-225-226, 9хх-79-81,
Хохирогч Ц.Угаас шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “..Надад 3.914.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 1,000,000 төгрөгийг авсан. Одоо 2.914.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна. Би хагалгааны зардал, эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санаагаар хохирч байна. Хохирлыг барагдуулаад өгвөл шаардлагатай хагалгаанд орох шаардлагатай байна. 5 жил хөлөө чилтэл явлаа. Маш их хохирч байна. Үнийн ханш үнэхээр унасан байна. 2018 оны хуралдааны дараа ах нь яриад хурал дээр олон юм ярьсан байна лээ, хохирлыг чинь барагдуулахгүй гэж ярьсан..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.Угаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын 63 дугаар павилон буюу лангуунд гадна хаалганы цоожыг эвдэн хулгай орж хойд том тасалгаа бүхий агуулахад байсан 5 хайрцаг ченж эссэ тамхи хулгайд алдагдсан. Орлогын мөнгөнөөс бутархай 100.000 орчим төгрөг алдагдсан байна2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өглөө 06 цаг 20 минут болж байхад над руу агуулахын байцаагч С 99106411 дугаарын утаснаас залгаад танай контейнерийн хаалга онгорхой байна хүрээд ир гэхээр нь ирээд харсан чинь хаалгыг нь онгойлгоод .... эд зүйлс хулгайлсан байсан. .” гэсэн мэдүүлэг /8хх-212-213, 96-97/,
Хохирогч Г.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 10 дугаар сарын 23-ны орой 00 цагийн үед дэлгүүрийн хаалгаа барьж дэлгүүрээ 01 цагийн үед хаагаад унтаж амарсан. Тэгээд 07 цаг 10 минутанд манай үйлчлэгч охин орж цэвэрлэгээ хийж хогоо шүүрдээд байж байхад би орж ирсэн юм. Тэгээд урд зүгээс харсан цонхны тавцан дээр байсан эд зүйл хөдөлсөн байхаар нь үйлчлэгч охиноос цонх нээсэн юм уу гэж асуусан чинь өглөө намайг орж ирэхэд нээлттэй байсан та орой нээгээгүй юм уу гэж асуусан. Тэгээд би очиж үзсэн чинь цонхны гадна талын төмөр тор эвдэж цонх түлхэж хулгайч орсон байсан. Манай дэлгүүрийн хамгаалалт, хяналтын камерт хэрэг гардаг өдөр эвдрэл учруулсан учир би шинээр төхөөрөмж худалдан авч суурилуулсан. Архи зарагдсан талаар тэр үед манай дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан У мэдэж байгаа. Үнэлгээнээс Тайга Чингис нэртэй архинуудыг хасч тооцоход татгалзах зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /5хх-33-39/,
Гэрч Уээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би хэрэг болсон өдөр Болор дэлгүүр рүү Б эгчийн гэрээс дамжин дэлгүүрийн арын хаалгаар ороод цэвэрлэгээ хийж байтал араас Б эгч орж ирээд “манай дэлгүүрт хулгай орчихсон байна ш дээ, юм битгий хөдөлгөөрэй гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаад дуудлага өгч цагдаа нар ирсэн. Сүүн чингис, платиниум чингис архинууд нь урьд өдөр нь худалдагдсан байсан..” гэсэн мэдүүлэг /5хх-55-56/,
Яллагдагч Д.Нгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би Д Г нарын хамт хулгай хийхээр 7-н буудал чиглээд явсан. Тэгээд улаан тоосгон хүнсний дэлгүүр рүү хулгай хийхээр орж тамхи, архи зэрэг эд зүйлс хулгайлсан. Г цонхоор төмөр хаалтыг тасдагчаар тасдаад дараа нь Д дэлгүүр рүү цонхоор нь орсон. Би дэлгүүрийн гадна нь хүн хараад зогсож байсан. Тэгээд дэлгүүрийн цонхоор Д надад 2 ширхэг нүүрсний жижиг шар шуудайнд хийсэн тамхи өгсөн. Харин Д архи болон жижиг шуудайтай тамхи авч явсан. Тэгээд бид Баянбүрд дээр дээр очоод Болор нэртэй архи уусан. Тэгээд бараг өглөө болсон. Ингээд Д тамхинуудаа зарж борлуулах гээд явсан харин Г бид хоёр үлдсэн. Ямар ч байсан хяналтын камерийн хар хайрцаг шуудайнд байсан бөгөөд бид нар хаячихсан. Миний хувьд тэр компьютер болон техник хэрэгслийг гэмтээсэн зүйл байхгүй. Тэр үед Д санааг нь гаргаад Г бид хоёр дэмжсэн юм. Д нэг зүйлээр хаалтыг нь эвдээд байсан..” гэсэн мэдүүлэг /5хх-40-41, 82-84/,
Яллагдагч Ү.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би Д, Н хоёрын хамт тус дэлгүүрээс хулгай хийхээр гарч дэлгүүрээс архи, болон тамхи хулгайлсан. Д гарч ирээд дэлгүүр дотор архи тамхинаас өөр зүйл байгаагүй бэлэн мөнгө төгрөг байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид гурвын хулгайлсан эд зүйлсийг Д явж зарсан. Ямар ч байсан Болор нэртэй 2-3 шил архи байсан. Тайга, сүүн Чингис гэсэн 2 архи байхгүй байсан. Цонхны хаалтыг төмөр тасдагчаар тасдаж эвдэлсэн. Тасдагчаа 100 айлын барилгын материалын дэлгүүрээс худалдан авсан. Ямар ч байсан хяналтын камерийн хар хайрцаг шуудайнд байсан бөгөөд бид нар хаячихсан. Тэр тасдагчийг бид гурав хамт явж байгаад 100 айлын гадна байдаг барилгын эд зүйлс зардаг хүнээс 10.000 төгрөгөөр авсан..” гэсэн мэдүүлэг /5хх-45-46, 85-87/,
Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..тэр өдөр манай дэлгүүрт хулгай ороод хяналтын камерийн хар хайрцаг алдагдсан гэж хэлсэн. Энэхүү хар хайрцагтай холбогдсон олон утаснууд байдаг бөгөөд хулгайч тэрхүү утаснуудыг хүчээр татаж оролтуудыг нь эвдээд зарим утсыг нь таслаад аваад явсан байсан. Хяналтын камерийн DVR-8 төхөөрөмжийг хулгайч авч явсан ба дотор нь 500gb хрд диск байдаг юм. 73 анлог гэдэг нь хяналтын камер ордог кабель утас бөгөөд нэг тасарсан бол ашиглах боломжгүй байдаг, 2 ширхэг адаптерийг залгаатай байсан залгуураас татаж шүдийг нь хугалсан байсан. AHD 200w гэдэг нь хяналтын камер бөгөөд би суурилуулах гээд цонхны тавцан дээр тавьсан байсан. Тэрийг утаснууд татах гэж байгаад унагаад линзийг хагалж дахиж ашиглах боломжгүй болгосон байсан. BHC холбогч гэдэг нь камераас гарсан үзүүрийг DVR-тай холбох зориулалттай холболт. Мөн монеторын ард талд байдаг дүрс өгөх зориулалттай цэнхэр залгуурын боолтыг эргүүлж авалгүй шууд татаж авсанаас болж оролт нь эвдэрч дахиж ашиглах боломжгүй болсон..” гэсэн мэдүүлэг /5хх-61-62/,
Хохирогч А.Хгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..миний бие Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу яг хорооны замын эсрэг талд жижиг ТҮЦ ажиллуулдаг юм. Өчигдөр оройны 20 цаг 30 минутын үед түцээ хаагаад түгжээд явсан бөгөөд өнөөдөр өглөө 08 цагт ирэхэд вакум цонхны гадна решотк төмрийг хөшиж эвдлээд цонхыг нь түлхээд хулгай орчихсон байсан. Коровка, юубиленой печенүүд, школад, чихэр..зэрэг эд зүйлс алдагсан байсан..” гэсэн мэдүүлэг /6хх-85-86/,
Хохирогч С.Бөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 зах дээр эхнэр Гансайхан, дүү Намнансүрэн нарын хамт бөөний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд би өөрөө хөдөө гадаа их явдаг болохоор манай дүү Намнансүрэн манай эхнэртэй хамт лангууг маань ажиллуулдаг юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим манай дүү Намнансүрэн эд зүйл хадгалдаг контейнер /Чингэлэг/-т очиж эд зүйл авч лангуун дээр ээ авчирч үлдээгээд буцаж очсон чинь манай контейнер /Чингэлэг/-т хулгай орсон байсан юм. Тэгээд энэ талаар надад хэлж тухайн үед би очиж үзсэн чинь манай контейнер /Чингэлэг/-н 2 цоожыг эвдэж хулгай орж дотор талаас нь 2 авдар дотороо 50 блок 4.000.000 орчим төгрөгийн парламент тамхи, мөн 1 авдар дотороо 50 блок 2.050.000 төгрөгийн үнэ бүхий майлд сэвэн зэрэг тамхи алдагдсан байсан юм. Тэгээд би Нарантуул-2 захын дотор талын камерын шүүж үзсэн чинь манай дүү Намнансүрэнг контейнер /Чингэлэг/-ээс эд зүйл аваад гарсаны дараахан 3 залуу ирж контейнер /Чингэлэг/-н цоожыг эвдэж дотор талаас нь нэг нэг авдар нийт 3 хайрцаг тамхи авч гарч байгаа бичлэг байсан юм. Тухайн үед уг бичлэг дээр байсэн 3 залуугийн 1 нь манай контейнер /Чингэлэг/-т грүшиг / туслах ажилтан/ хийж байсан Л.М гэх залуу байсан юм. Уг манай дүү Намнансүрэн болон бид нар камерын бичлэг үзэж байгаад таньсан юм. Тэгээд энэ талаар цагдаагийн газарт хандаж цагдаа нар ирж үзлэг хийгээд явсан юм.. гэсэн мэдүүлэг/ 7хх-181-182/,
Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 50 минутын үед би контейнераас бараа тэргэн дээр ачаад дотогшоо оруулсан. Тухайн үед би контейнерээ дунд зэргийн саарал өнгөтэй түгжээгээр хаалгыг нь түгжсэн. Дотогшоо орсоноос хойш 30-35 минутын дараа буцаад контейнерээс бараа оруулахаар очтол контейнер түгжээгүй, хаалгыг нь зүгээр хаасан байдалтай байхаар нь хаалгыг нь онгойлгож дотогш орж үзэхэд тамхи өрсөн хэсэгт байсан майлд севен 1 хайрцаг, парламент 2 хайрцаг зэрэг алдагдсан байхаар нь эгч Л.Гансайханг дуудаж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед би Наран туул-2 захын камерийг шүүж үзэхэд хяналтын камерийн бичлэг дээр 3 залуу манай контейнерийн цоожыг эвдэж нэг нэг хайрцаг тамхи авч гарч байгаа бичлэг байсан..” гэсэн мэдүүлэг /7хх- 191-192/,
Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 02 дугаар сарын 27-ний өдөр 14 цаг 50 минутын орчим манай дүү О.Намнансүрэн контейнераас бараа оруулж ирэхээр гараад бараа оруулж ирсэн. Ойролцоогоор 30-40 минутын дараа эргэж контейнераас бараа оруулахаар гарсан. Удалгүй надруу залгаад контейнер онгорхой байна дотроос нь бараа алдагдсан юм шиг байна гэхээр нь лангуугаа хаагаад контейнар дээр очиж үзэхэд контейнерийг цоожилсон байсан саарал цоож байхгү, контейнер дотор байсан бараануудаа бүртгэж үзэхэд баруун урд буланд байсан майлд сэвэн тамхи 1 хайрцаг, парламент тамхи 2 хайрцаг алдагдсан байхаар нь дуудлага өгсөн..” гэсэн мэдүүлэг /7хх-195-196/,
Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 02 дугаар сарын 27-ны өглөө ажлаасаа буугаад таксинд явсан. Тэгээд өдөр 15 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Лаврай гэх дэлгүүрийн доод талаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 20-25 орчим насны 3 залууг суулган хаачих талаар асуутал Нарантуул-2 худалдааны төвөөс юм аваад буцаж ирнэ гэж надад хэлсэн Тэгээд нарантуул-2 худалдааны төв рүү ороход 15 цаг 30 минут болж байсан. Тухайн үед би хүүхэд сургуулиас авах байсан учраас цаг сайн харсан. Тэгээд тэр 3 залуу 15 цаг 34 минутын үед гурван хайрцагтай юм тэвэрч гарч ирээд багаажаа онгойлгочих гэж хэлээд багажинд хийгээд суусан газартаа хүргүүлье гэж хэлсэн. Тэгээд Нарантуул-2 худалдааны төвөөс гараад баруун эргээд автобусны бууал дээр 2 хар куртиктэй залуучууд залуучууд нь буугаад явсан. Цааш явж байгаад Лаврай хайрхан дэлгүүрийн үүдэн дээр шар нэхийтэй залуу гурван хайрцагтай юмтайгаа бууж үлдээд надад таксины 2000 төгрөг өгсөн. Харцагтай зүйл дээрх бичиг нь маралборо махины хайрцаг байсан. Их хөнгөн зүйл байсан..” гэсэн мэдүүлэг /7хх-197-198/,
Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би тухайн өдөр таксинд яваад зам гүүрий базаас доошоо төв рүү уруудаж явахад Нарантуул-2 захын баруун хаалганы харалдаа 1 залуу гар өргөөд ах явах уу гэхээр нь явна гэсэн. Тэгсэн чинь тэр залуу хороолол явна гэж хэлээд замын цаад талаас 2 том цаасан хайрцагтай юм өөр нэг залуугийн хамтаар өргөж авч ирээд миний машины багаажинд хийгээд явсан. Тухайн үед тэр 2 залуугийн яриаг нь сонсоход тамхи гэдгийг нь би мэдсэн..” гэсэн мэдүүлэг /7хх-199/,
Яллагдагч Ү.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үед байх Д.Н бид хоёр найз Л.Мтэй Сүхбаатар дүүргийн Д нуур орчимд уулзсан юм. Тухайн үед Мд Н бид хоёрын өмнө нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” гэх нэртэй дэлгүүрээс хулгай хийсэн хохирол мөнгөө төлөх юм бол бид хоёрт хөнгөн ял өгөх гэж байгаа талаар ярьсан юм. Тэгтэл М надад бас мөнгөний хэрэг байна хөдөө байдаг найз охин дээрээ очихгүй бол салах гээд байна гэсэн. Тэгээд манай ахын контейнер байгаа тэндээс нь тамхи хулгай хийж зараад мөнгөтэй болъё гэж хэлсэн. Тэгээд хаана байдаг контейнер юм бэ гэсэн чинь Нарантуул-2 зах дээр байдаг контейнер гэж хэлсэн. Тэгээд хулгай хийх боломжтой эсэхийг 3-лаа очиж харъя гээд тэр шөнөө очиж харсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Мтэй Н бид хоёр 39 дүгээр сургуулиас дээш өгсөөд тэр хавьд уулзсан. Уулзаад М бид хоёрт түлхүүрийг нь сэмхэн аваад өгье та хоёр юмаа авчихаад буцаагаад өгчих, би сэмхэн буцаагаад байранд нь тавьчихъя гээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа түлхүүр авч чадсангүй гээд ирсэн. Тэгээд бид гурав ярилцаж байгаад цоожыг нь эвдэх зорилгоор 100 айлаас тасдагч худалдаж авахаар тохироод очиж аваад эргэж ирсэн. Ирээд М манай энэ ах эгч нар тамхи зарах зөвшөөрөлгүй учраас бага багаар контейнерээс тамхиа зөөж авдаг, авчихвал нэг хэсэгтээ буцаж очдоггүй юм. Яг тамхиа зөөж авангуут нь би та хоёр луу залгая гэж хэлээд зах руу орсон. Тэр хооронд бид хоёр Дтой утсаар яриад хүрээд ир гэсэн. Тэгээд тамхи хулгай хийх гэж байгаа талаараа яриахад Д хамт хулгай хийе гэсэн. Ингээд бид гуравыг байж байтал ойролцоогоор 14 цагийн үед М залгасан ба бид 3 захын үүднээс такси бариад зах руу орсон. Ороод таксигаа захын үүдэнд хүлээлгээд 3-лаа явган захаасаа 2-т байрлах 2 номерийн контейнер луу очсон. Очоод би цоожыг нь тасдагчаар тасдаж эвдээд Д.Н, Б.Д бид гурав ороод 3 хайрцаг тамхийг нэг нэгээр нь тэврээд гараад явсан. Тэр гурван хайрцагтай тамхинууд дандаа парламент майлд севен гэсэн тамхинууд байсан. Бид гурав тамхиа аваад шууд таксиндаа суугаад явсан ба М зах дотроо үлдсэн. Бид гурав цааш нэг их явалгүй эхлээд Н бид 2 таксинаас бууж үлдээд, Д цааш багахан газар яваад нэг дэлгүүрийн үүдэнд тамхинуудаа аваад буусан. Тэгэнгүүт бид хоёр араас нь өөр такси барьж очоод Дийг тамхитай нь аваад цааш явж цагаан байрны автобусны буудал дээр буусан. Тэнд буугаад найз Тын 7700 УБҮ улсын дугаартай Волво Икс Си-90 загварын автомашинд ачаад аваад явсан. Тэгээд тамхиа зарж борлуулаад нийт 3-4 сая орчим төгрөг болоод Д.Н, Л.М, Б.Д бид тэнцүү хувааж авсан..” гэсэн мэдүүлэг /7хх-222-224/,
Яллагдагч Д.Нгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр М Г бид хоёрыг 39 дүгээр сургуулийн орчим хүрээд ир нөгөө ярьж байсан контейнер луу явъя гэж хэлсэн. Тэгээд Г бид хоёр М дээр очиж уулзсан бөгөөд удалгүй Д ирсэн. ...Тэгээд Д Г бид 3 контейнер дээр очоод Г тасдагчаар цоожийг нь эвдээд бид нар дотогш ороод яг хэдэн хэдэн хайрцаг тамхи гэдгийг нь санахгүй байна, би л лав нэг хайрцаг тамхи аваад түрүүлж гарсан..” гэсэн мэдүүлэг /7хх-219-221/,
Хохирогч С.Бөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Мөн түүний дараа 2018 оны 03 дугаар сарын 20-ны орчим байх намайг хөдөө ажлаар явж байхад манай контейнер /Чингэлэг/-т дахин хулгай орж 4 хайрцаг 1.209.600 төгрөгийн үнэ бүхий ментос бохь, 1.260.000 төгрөгийн үнэ бүхий 3 хайрцаг орбит бохь зэрэг алдагдсан байсан юм. Тэгээд би удаагүй хөдөөнөөс ирж Нарантуул-2 захын камерын шүүж үзсэн чинь мөн манай контейнер /Чингэлэг/-т ажиллаж байсан Л.М 2 залуугийн хамт манай Контейнер /Чингэлэг/-с хулгай хийж байгаа бичлэг байсан юм. Уг бичлэгийн дагуу манай дүү Намнансүрэн Л.Мөнх-Эрдэнийн гэрт очиж Л.Мөнх-Эрдэнийг олж уулзсан чинь М хоёр найзын хамт контейнер /Чингэлэг/-с хулгай хийсэн эхний удаа 3 авдар тамхи, дараагийн удаа 7 хайрцаг бохь зэрэг авсан талаар хэлсэн юм. Мөн хамт хулгай хийсэн гэх хоёр найзаа зааж өгнө гэж хэлээд тэр хоёрын хүнийг нь хайгаад олоогүй юм. Тэгээд би энэ талаар өмнө хулгай орсон хэргийг шалгаж байсан байцаагч дээр ирж мэдүүлэг өгсөн юм. Тухайн үед бол ийм зүйл болсон юм..” гэсэн мэдүүлэг /7хх-181-182/,
Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..түүний дараа 2018 оны 04 дүгээр сарын 25-30-ны өдрийн хооронд дахин манай ахын чингэлэгт хулгай орж 4 хайрцаг ментос бохь, орбит бохь 3 хайрцаг зэрэг алдагдсан байсан юм. Тухайн үед би дахин хяналтын камер шүүж үзэхэд манайд грүшиг хийж байсан Л.М 2 залуугийн хамт орж хулгай хийж байгаа бичлэг байсан юм..” гэсэн мэдүүлэг /7хх-193-194/,
Яллагдагч Ү.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Ингээд дараа нь буюу Дийн төрсөн өдрийн өмнөх өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Д.Н бид хоёр Мтэй уулзаад нөгөө контейнерээс дахин хулгай хийх талаар ярилцаад, зах дээр очоод уг контейнерын цоожыг эвдэж ороход тамхинууд байгаагүй, тэгэхээр нь 4-5 хайрцаг бохь хулгайлж авч гарсан. Тэндээс гараад захын үүднээс таксинд сууж Д.Нгийн гэрийн гудамжинд очсон. Тэгээд тэндээсээ М ажил руугаа явлаа гээд салсан, харин бид хоёр бохинуудаа дэлгүүрүүдээр явж зарсан. Нийт 1 сая орчим төгрөг болсон ба тэр шөнө Нгийн гэрт М контейнерийн эзэд болон, цагдаа дагуулж ирсэн гэсэн тэгэхээр нь бид хоёр маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймаг руу Дийн төрсөн өдөрт очихоор явсан юм..” гэсэн мэдүүлэг /7хх-222-224/,
Яллагдагч Д.Нгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..ингээд дараа нь цаг хугацааг нь сайн санахгүй байна. М андтай утсаар ярьсан. Ярихдаа аав эмнэлэгт хэвтсэн, харавсан гэж хэлсэн би тэр аавынх нь хэвтэж байгаа эмнэлэгт нь эргэж очсон. Очиход М дүүгийнхээ хамт мөнгөний хэрэг байна гэсэн. буюу Дийн төрсөн өдрийн өмнөх өдөр буюу аавыгаа сахиж байсан. Тэгээд надад мөнгө төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би надад мөнгөний бололцоо алга байна гэж хэлсэн. Тэгэхэд Гантулгын утас байна уу гэж асуусан. Би мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэр өдрөөс 2 хоногийн дараа байх Г бид хоёр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс гараад явж байсан чинь М над руу залгаад хаана байна уулзъя гэсэн. Тэгээд Г бид хоёр Мтэй Хүнсний 4 дэлгүүрийн орчим очиж уулзсан. М бид хоёроос мөнгө асуугаад байсан ба надад мөнгөний хэрэг их байна та хоёр найздаа туслаач, би өмнө нь та хоёрт туслаж байсан юм чинь гээд байсан. Тэгээд нөгөө контейнерээс дахин хулгай хийхээр ярилцсан. Тэгээд нэг хоёр хоногийн дараа Г, М бид гурав Нарантуул-2 захын тэр хавьд өдөр 1-2 цагийн үед уулзаад нөгөө контейнер луу очоод цоожийг нь эвдэж ороод 4-5 хайрцаг бохь хулгайлж аваад гарсан. Орсон чинь тамхи байгаагүй ба хоосон гарч байхаар гээд аваад гарцгаасан. Хайрцагтай бохьнуудаа аваад захын цаад талын хашааны хаалгаар гараад таксинд суугаад явсан. Тэр үед 2 дүүг цэцэрлэгээс авах болон хоол ундаа хийх ажил гараад тэр хоёроос Баянбүрдийн буудал дээрээс салсан. Тэгээд тэр өдрийн орой Г, М хоёртой уулзаад М Г бид хоёрт тус бүр 300.000 төгрөг өгөөд маргааш уулзъя гээд явсан. Тэгээд байж байтал орой нь М манай гэрт баахан цагдаа болон хүмүүстэй ирсэн талаар Намдаг гэж найз маань утсаар хэлсэн. Тэгэнгүүт нь Г бид хоёр маргааш нь Өвөрхангай аймаг руу Д руу явсан. Өвөрхангай аймагт очиход Дийн төрсөн өдөр болж байсан. Бохио зарсан мөнгөөр унааны мөнгө болон хоолны мөнгө болгоод дууссан..” гэсэн мэдүүлэг /7хх-220-221/,
Гэрч Т.Лмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би зах дээр наймаачдийн хадгалуулсан тээшийг гаргаж өгөхөөр өглөө бүр 05 цаг гээд Нарантуул зах дээр очидог юм. Өнөөдөр 03 дугаар сарын 19-ний өглөө унтчихаад оройтоод өөрийн эзэмшлийн 9036 унб улсын дугаартай субару порестр маркийн машинтайгаа очсон. Машинтай захын гадна сараалжин хашааны хаалгаар орж байхдаа талбайн түгшүүрийн дохионы цагийг харахад 05 цаг 54 минут болж байсан. Би машинаа захын урд талын зогсоол дээр тавьж орхиод захын урд төв хаалга руу очиход хашааны хаалга цоожтой хаалганы наад талд нь 2 залуу ямар ч сандарсан зүйлгүй наана нь асгарсан блоктой тамхинуудыг цаасан хайрцагт хийж байсан. Тэгээд би хаалганы цаана байсан залуу нааш давж гарч ирэхээр нь зөрөөд хаалга давж ороод ажлаа хийсэн..” гэсэн мэдүүлэг /8хх-214-215/,
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “..2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 06.10 цагийн үед постноосоо гараад тойроод явж байхад 63 дугаар павилоны 3 ширхэг цоожийг газар тавьсан хаалга нь хаалттай байхаар нь хараад тээшний хүмүүс ирсэн юм байна гэж бодоод анзааралгүй яваад өгсөн. Гэтэл тэр павилонд хулгай орсон байсан юм байна лээ..” гэсэн мэдүүлэг /8хх-219-221/,
Яллагдагч Л.Мэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 03 дугаар сарын сүүлээр Д, Г нартай хамт Нарантуул-1 захын хашаан дотор байх тамхины бөөний төв гэсэн агуулахыг эвдэн орж 4-5 ширхэг тамхинууд хулгайлсан. Тэгээд төв замаас такси бариад ардын эрхийн ойролцоо очсон чинь Т бид нарыг хүлээж байсан ба бид нарыг хулгай хийсэн талаар мэдэж байсан юм шиг байсан. Тэгээд тамхинуудыг Г, Т хоёр авч яваад зарсан ба надад 800.000 төгрөг өгсөн санагдаж байна..” гэсэн мэдүүлэг /9хх-82-84/,
Яллагдагч Ү.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2018 оны 03 дугаар сарын сүүлээр Д, М нарын хамт Нарантуул-1 зах дээр очиж тамхины бөөний төв гэсэн павилонд орж тамхи хулгайлах талаар ярилцаад тэр өдрийнхөө үүрээр 04-05 цагийн үед захын төв хаалганы дэргэд очсон. Тухайн үед Нарантуул-1 захын грүшигүүд урд талын төв хаалгаар нь давж ороод бараагаа гаргаж дэлгэж байгаа харагдсан. Тэгэхээр нь бид гурав төв хаалгыг нь давж ороод тамхины бөөний үнээр зардаг хэсэг рүү явсан. Тэгээд явж байхад дээрээ тамхины бөөний худалдаа гэсэн бичигтэй павилон байхаар нь би авч явж байсан төмөр тасдагчаараа цоожийг нь эвдэж ороод 5 хайрцаг ченж эссэ аваад гарсан. Мөн 100.000 орчим төгрөг задгай төгрөгөөр байсан ба тэрийг нь би өөрөө авсан. Тэгээд тэндээсээ гараад бид 3 орж ирсэн урд хаалгаараа эргэж даваад гарсан ба тэр үед нэг тамхитай хайрцаг нь унаад түүж байсан чинь хажуугаар нэг грүүшиг тоосон шинжгүй өнгөрөөд хаалга давсан. Тэгээд бид гурав төв зам руу хайрцагтай эд зүйлсээ барьж явсаар такси бариад ардын эрхийн ойролцоо Т дээр очсон. Би хулгай хийхээсээ өмнө Ттай яриад тамхи хулгайлах гэж байгаа талаараа хэлсэн байсан юм. Тэгээд Т бид хоёр гадуур махи авдаг бөөний цэгүүдээр явж зарсаар нийт 4 сая төгрөгтэй болсон ба М, Д нарт 800.000 гаруй төгрөг өгсөн санагдаж байна. Үлдсэн мөнгийг нь Т бид хоёр авсан..” гэсэн мэдүүлэг /9хх-88-90/,
Яллагдагч Т.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шөнийн 05.00 цагийн үөд санагдаж байна манай найз Үнэнбаатар овогтой Г надруу яриад Нарантуул 1-ээс авсан тамхинууд байна, яаж зарах вэ гэхээр нь би юу ч гэсэн хүрээд ирээ гээд гэрийнхээ ойролцоо дуудаад уулзсан. Тэр үед М, Д, Г нар байсан ба Нарантуул-1 захаас авчирсан гээд 4-5 хайрцаг эссэ тамхи байсан. Тэгээд тэрийг нь би дэлгүүрүүдээр болон бусад тамхи авдаг газруудаар 4.000.000 төгрөгөөр зараад бид нар хувааж авсан. Би хэдэн төгрөг авсан талаараа одоо санахгүй байна..” гэсэн мэдүүлэг /9хх-85-87/,
Яллагдагч Ү.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 04 дүгээр сарын сүүлээр Т, Д, М бид дөрөв дахиж Нарантуул-1 зах руу нууцаар шөнөөр нэвтэрч анх орсон тамхины бөөний төвийн агуулахаас тамхи хулгайлсан. Учир нь тэндээс урьд нь тамхи хулгайлахад маш олон хайрцагтай тамхи байсныг мэдсэн болохоор баттай гэж бодоод дахиж орсон. Тэр үед Т нэг танидаг хүнийхээ машиныг гуйж авсан байсан ба машинаа захаас зайтай тавиад бид дөрөв урд талын хаалгаар нь давж орсон. Тэгээд шууд нөгөө агуулах руу очоод би тасдагчаар цоожийг нь эвдээд бид дөрөв 8-10 хайрцаг тамхи авсан. Яг хэдэн ширхэг байсан талаар одоо санахгүй байна. Ямар ч байсан би хоёр хайрцаг тамхи авсан ба бид дөрөв эргэж урд талын хаалгаар гараад урд зам дээр очиход Т машинаа замын нэгдүгээр эгнээн дээр авчираад бүх тамхиа машинд нь хийсэн чинь бид гурав сууж багтахгүй байхаар нь Тыг явуулаад араас нь М, Д бид гурав такси бариад явсан. Тэгээд Т бид хоёр дахиж тамхи зардаг газруудаар явсаар тамхинуудаа 8 сая орчим төгрөгөөр зараад Т хүнд өртэй гээд 3 сая төгрөг авсан. Би 2 сая төгрөг авсан ба М, Д нарт тус бүр сая төгрөг өгөөд үлдсэн мөнгөөр баар, цэнгээний газар ороод дуусгасан..” гэсэн мэдүүлэг /9хх-88-90/,
Яллагдагч Л.Мэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 04 дүгээр сарын дундуур Г надтай утсаар яриад нөгөө Нарантуул-1 захаас тамхи хулгайлсан газраасаа дахиж тамхи авах уу гэхээр нь би зөвшөөрөөд бид нар Нарантуул-1 захын ойролцоо уулзахаар болсон ба тэр үед Т нэг машинтай явж байсан. Би ямар машинтай байсан талаар одоо санахгүй, суудлын жижиг машин байсан. Тэгээд Т машинаа захаас зайтай тавиад бид дөрөв дахиад л захын урд талын хаалгыг давж ороод анх тамхи хулгайлсан агуулахын цоожийг эвдэж 7-8 ширхэг хайрцаг тамхи аваад эргэж орж ирсэн захын урд талын хаалгыг давж гарсан. Тэгээд Т машинаа захын урд талын замд дээр авчираад тамхиа хийсэн ба бид нар сууж багтахгүй болохоор нь Тыг машинтай нь явуулаад бид гурав араас нь такси бариад явсан. Тэгээд маргааш нь надад 600.000 төгрөг өгсөн санагдаж байна..” гэсэн мэдүүлэг /9хх-100-101/,
Яллагдагч Т.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нь орой 22.00 цагийн үед надруу Г залгаад хаана байгаа юм бэ уулзъя гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо уулзсан. Тэгээд дараа нь Д, М ирсэн. Тэгээд бид дөрөв Нарантуул-1 зах руу шөнөөр урд хаалгаар нь нэвтэрч тэд нарын өмнө нь хулгайлсан бөөний төвийн агуулахаас тамхи хулгайлсан. Тэр үед би нэг танидаг хүнийхээ марк 2 маркийн машиныг гуйж авсан байсан ба одоо улсын дугаарыг нь санахгүй байна. Тэгээд тэр гурвыг буулгаад би машинаа захын урд талын зам дээр тавиад бид дөрөв урд талын хаалгаар нь давж орсон. Тэгээд тэд нар нэг агуулах руу очоод Г тасдагчаар цоожийг нь эвдээд бид дөрөв 8-10 хайрцаг тамхи авсан. Яг хэдэн ширхэг байсан талаар одоо санахгүй байна. Ямар ч байсан би хоёр хайрцаг тамхи авсан ба бид дөрөв эргэж урд талын хаалгаар гараад урд зам дээр очоод би машинаа замын нэгдүгээр эгнээн дээр авч ирээд бүх тамхиа машинд хийсэн чинь нөгөө гурав сууж багтахгуй байхаар нь араас нь такси бариад хүрээд ир гээд би явсан. Тэгээд Г бид хоёр дахиж тамхи зардаг газруудаар явсаар тамхинуудаа 8 сая орчим төгрөгөөр зараад би 3 сая төгрөг авсан. Бусад нь хэдэн төгрөг авсан талаар санахгүй байна..” гэсэн мэдүүлэг /9хх-105/,
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн орчим Т намайг Баянбүрд дээр ажил хөөцөлдөөд явж байхад дүү нь өнөөдөр охинтой уулзана машинаа өгч байгаач гэхээр нь би орой хүмүүстэй хөдөө явах учир машинаа өгч ашиглаж дуусчихаад манай эхнэрт түлхүүрээ өгчихөөрэй гээд үлдээгээд явсан. Би нэг хоног хөдөө яваад ирээд машинаа авах гээт залгатал утас нь болохгүй хэд хоног холбогдохгүй байхаар нь гайхаад эхнэрээс нь асуухад таньтай яваагүй юм уу гэж байсан. Тэгсэн миний машиныг унаж байхад нь танихгүй хүн шилийг нь хагалж хажуунаас нь өшиглөж халдаж гэмтээсэнийг надаас айгаад хэлэхгүй янзлуулах гэж байсан юм гэж надад үнэнээ хэлж уулзсан..” гэсэн мэдүүлэг /8хх-232-233/,
Эд зүйлийн үнэлгээний баримтууд /5хх-119, 66-67/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-16-22/, Хэргийн газар дээр биечилсэн сурвалжлага хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /5хх-23/, Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /5хх-25/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх-78-81/, Эд зүйлийн үнэлгээний баримт /6хх-102-103/, Яллагдагч Ү.Гантулгын мэдүүлэг /6хх-90-92, 115-116/, Яллагдагч Д.Нгийн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 88-89, 117-118 дугаар хуудсууд/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-167-174/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /7хх-176-178/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх-200-203/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх-202-203/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8хх-199-204/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /8хх-117-118/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9хх-73-77/, Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /8хх-87-93/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /8хх-236-237/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9хх-71-75/, шүүгдэгч Б.Дийн иргэний үнэмлэхний, эрүүгийн хариуцлага хүлээж байсэн эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Т.Т нарт холбогдох эрүүгийн 1811035010003 дугаартай хэргийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн дугаартай 2021/ШЦТ/ 702 дугаартай шийтгэх тогтоол, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Дийн дээрхи үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд,
Мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Т, Б.Д, Д.Н, Л.М, М.Э, Г.Н, Э.М нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2021 оны 4 сарын 09-ний өдөр тус шүүхэд ирүүлсэнээс хойш хэргийг хянан шийдвэрлэхээр 7 удаа шүүх хуралдааны товыг зарлаж гэсэн боловч оролцогч нарын хүндэтгэн үзэх шалтгаан, Ковид-19 цар тахалын улмаас үүссэн хөл хорио, өвчлөлөөс шалтгаалан шүүх хуралдааныг 6 удаа хойшлуулсан байна.
Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг сүүлд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 25, 2021 оны 11 сарын 17-ны өдрүүдэд тус тус хийхээр товлосон боловч шүүгдэгч Б.Д, Э.М нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхээс оргон зайлсан.
Шүүгдэгч Б.Д нь оршин суух хаягтаа байхгүй болох нь цагдаагийн илтгэх хуудас, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт зэргээр, шүүгдэгч Э.М нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2021 оны 10 сарын 25-ны өдрөөс F-60 гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байгаа болох нь эмнэлэгээс өвчтөн илгээх хуудас, шинжээч томилох тухай хүсэлт зэргээр тус тус тогтоогдсон.
Шүүгдэгч Т.Т, Д.Н, Л.М, М.Э, Г.Н нарт холбогдох хэргээс Шүүгдэгч Б.Д, Э.М нарт холбогдох хэргийг тусгаарлаж хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж шүүгдэгч Т.Т, Б.Д, Д.Н, Л.М, М.Э, Г.Н, нарт холбогдох эрүүгийн 1811035010003 дугаартай хэргээс шүүгдэгч Б.Д, Э.М нарт холбогдох хэргийг тусгаарлаж хянан хэлэлцэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн гэж үзсэн тул шүүгдэгч Т.Т, Б.Д, Д.Н, Л.М, М.Э, Г.Н, нарт холбогдох 1811035010003 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Б.Д, Э.М нарт холбогдох хэргийг тусгаарлаж шүүгдэгч Б.Дийг үргэлжлүүлэн эрэн сурвалжлах, шүүгдэгч Э.Мын сэтгэцийн эрүүл мэнд ямар байгаа, ямар эмчилгээ хийгдэж байгаа, тэрээр хэрэг хариуцах чадвартай эсэх асуултын дагуу дүгнэлт гаргуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.
Мөн шүүгдэгч Т.Т нарт холбогдох эрүүгийн 1811035010003 дугаартай хэргээс Ү.Г, Х.Тэмүүжинд холбогдох хэргийг прокурор тус тус тусгаарлаж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байна гэж шүүх үзсэн.
Харин Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №274 дүгээр дүгнэлтээр: “..Э.М нь сэтгэцийн хувьд F60.3 бие хүний сэтгэлийн хөД тогтворгүй болох эмгэгтэй байна, Э.М нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нийт 2 удаа хэвтэн эмчлүүлж, байсан түүхтэй боловч одоогоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа гэх баримт үгүй байна. Э.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна..” гэх дүгнэлт гарсан тул шүүгдэгч Э.Мд холбогдох хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/884 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн болно.
Ингэж шийдвэрлэхдээ тухайн үед шүүгдэгч Б.Д нь шүүхийн шатнаас оргон зайлсан бөгөөд түүнийг Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас эрэн хайх ажиллагаа хийгдэж түүний оршин суугаа хаяг, байршил тогтоогдохгүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжлэн явагдаж байсан тул Э.М, Б.Д нарт холбогдох эрүүгийн 1811035010003Т дугаартай 19 хавтаст хэргээс, шүүгдэгч Б.Дид холбогдох /5-9/ дүгээр хавтаст хэргийг тусгаарлаж Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Дийн тусгаарласан хэрэгт шинээр эрүүгийн 2211000002043 тоот дугаар авсан болно.
Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас эрэн хайх ажиллагаа хийгдэж шүүгдэгч Б.Дийг 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олж тогтоон Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Дид холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буйгаа мэдүүлсэн, хохирол төлж барагдуулаагүй гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн туршид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, шүүгдэгч нь удаан хугацаанд цагдан хоригдсон, шүүгдэгч шүүхээс оргон зайлж шүүн таслах ажиллагаанд саад учруулсан зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Боржигон овогт Батбэхийн Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчийн үйлдсэн дээрхи гэмт хэргүүд нь Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байх тул тус хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Дийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэв.
Мөн түүнчлэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №318 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т , 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, төлөв томоотой байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж шийдвэрлэснийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар тус тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Дид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэх солих санал гаргасаныг шүүх хүлээн авах боломжгүй байна үзсэн. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх зорилготой бөгөөд Монгол улсын Засгийн газраас хөл хориог цуцалсан, Коронавируст халдвар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг хэрэглэх хэрэгцээ шаардлага байхгүй болжээ.
Хууль хэрэглээний энэхүү шийдлийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан “..түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.”, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13-д заасан “..яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна.” гэх зарчмуудыг баримталсан болно.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Д нь хохирогч нарт нийт 6.665.199 төгрөгийн хохирол төлөхөөс хохирогч Ц.Уд 1.000.000 төгрөгийг хохирлыг төлж үлдсэн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс нийт 5.665.199 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бт 1.236.966 төгрөг, хохирогч А.Хд 81.983 төгрөг, хохирогч С.Бөд 1.450.000 төгрөг, хохирогч Ц.Уд 2.914.250 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д нь шүүх хуралдааны өмнө 738 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон дээрх хоногийг эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерыг бичлэг бүхий цагаан өнгөтэй, бор зураастай 3 ширхэг СД-ийг хэрэг хавсарган үлдээх, хяналтын камерын тасарсан хар өнгийн утас, хар өнгийн бариултай, их бие нь шар өнгөтэй таслагч 1 ширхэг, RED SUN Made in china гэх бичиглэл бүхий цагаан өнгөтэй төмөр цоож 2 ширхэг, нийт 32 см урттай, ажлын хэсэг нь 19.5 см урт, 12.5 см урт шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цусаар бохирлогдсон наалддаг тууз зэргийг Т.Т нарт холбогдох 1811035010003 дугаартай үндсэн хэрэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасан болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн”,
Мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Дийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгах ял оногдуулж, оногдуулсан уг ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т , 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнссэн, хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дийн цагдан хоригдсон 738 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Доос нийт 5.665.199 төгрөгийг гаргуулж,
хохирогч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилт 3-385А тоотод оршин суух Их гэрийнхэн овогт 879.966 төгрөг, дээр нэмж эд хөрөнгө устгасны 339.000 нийт 1.236.966 төгрөгийг,
хохирогч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, ТКБ-ийн 38 тоотод оршин суух Боржигон овогт утас:95841141 81.983 төгрөгийг,
хохирогч Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 73-110 тоотод оршин суух, Боржигон овогт / 1.450.000 төгрөгийг,
хохирогч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 33А-17 тоотод оршин суух, Бадрангуй овогт 2.914.250 төгрөгийг тус тус олгуулсугай.
8. Шүүгдэгч Б.Дийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, хяналтын камерын тасарсан хар өнгийн утас, хар өнгийн бариултай, их бие нь шар өнгөтэй таслагч 1 ширхэг, RED SUN Made in china гэх бичиглэл бүхий цагаан өнгөтэй төмөр цоож 2 ширхэг, нийт 32 см урттай, ажлын хэсэг нь 19.5 см урт, 12.5 см урт шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цусаар бохирлогдсон наалддаг тууз зэргийг Т.Т нарт холбогдох 1811035010003 дугаартай үндсэн хэрэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасан болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР