| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2023/0300/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/333 |
| Огноо | 2023-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/333
2023 3 10 2023/ШЦТ/333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Г.Чанцалдулам,
хохирогчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт *******-д яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 00477 0313 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ............................... цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 1, ...................................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт ******* /РД: .............. /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газарт гараараа цохиж баруун чихний хэнгэргэн хальсны цууралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Ууртай байгаад болчимгүй алдаа гаргасандаа харамсаж байна. Хүүхдийнхээ талаар эхнэртэйгээ шүүх хурлаас гарч ирж байсан. Ажил дээрээ очих гэж байхад манай хүүхдийг авах гээд манай байгууллагын хүмүүст хэлээд байж байсан. Би тэр үед хүүхдээ цэцэрлэгээс нь өгч явуулахгүй. Гэрт нь очоод хувцас хунартай нь өгч явуулна гэсэн. Бид хоёр муудалцаад би уураа барьж дийлэлгүй болчимгүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мын өгсөн: “ ... Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 16 цаг 30 минутын үед Улаанхуарангийн тэнд байдаг цэцэрлэгээс зээ охин Гэгээн цэлмэгийг авах гээд охин Цэвэлмаагийн хамт таксигаар очсон. Тэгсэн манай хүргэн байсан Б ирээд манай зээ охиныг цэцэрлэгээс аваад гараад ирэхээр нь би зээ охиноо авья гэсэн чинь Б гэрээс очиж ав, гээд таксинд суучихаар нь тэгнээ гээд би араас нь суусан чинь намайг өөр машинд суу гээд байсан. Тэгэхээр нь би машингүй явж байгаа гэж хэлсэн. Тэгээд Б-ийн таксинд Цэвэлмаа бид хоёр хойд талын суудал дээр зээ охины хамт суусан. Харин Б өөрөө урд талын суудал дээр суугаад Б-ийнгэр лүү явсан. Тэгээд явах замдаа Б бид хоёр хоорондоо маргалдсан. ...маргалдаж байгаад Б намайг 2 өмгөөлөгч авлаа гээд уурлаад урд суудлаас хойшоо биеэрээ орж ирээд гараа атгаж байгаад миний цээж хэсэг рүү 2 удаа цохисон тэгснээ намайг нэг гараараа багалзуурдаж аваад нөгөө гараараа миний баруун хацраас базсан. Тэгээд бас миний нүүрний баруун хэсэг рүү гараараа 2 удаа цохисон чинь миний баруун чих хангинаад явсан. Тэгсэн таксины жолооч Билгүүн-Эрдэнийг татаж авах шиг болсон. Тэгээд Б бид хоёр хоорондоо маргалдсаар байгаад Б-ийнгэрийн гадаа очсон Цэвэлмаа Б хоёр Б-ийнгэр рүү ороод зээ охины хувцсыг аваад гарч ирсэн. Би тэр хооронд өөр такси бариад тэр таксиндаа хүлээгээд сууж байсан. Тэгээд Б намайг таксинд сууж байхад хувцаснаас татаж буулгаад намайг нааш ир ийшээ явъя гээд авч яваад зодох гээд байсан тэгсэн таксины жолооч ирж салгаад би машинд очоод суусан ..." гэх мэдүүлэг /xx 5-7,18-19 дүгээр тал/ .
Гэрч Р.Гансүхийн өгсөн: : "... Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр таксинд явж байхад 15 цаг өнгөрч байхад 10 дугаар хорооллоос Билгүүн гэх нэг залууг авсан. Тэгээд Улаанхуаранд нэг цэцэрлэгийн гадаа хүргүүлсэн тэгээд Билгүүн хүүхдээ цэцэрлэгээс нь авъя гэж буцаад гэр лүүгээ хүргүүлнэ гэхээр нь би хүлээгээд сууж байж байсан чинь удалгүй Билгүүн хүүхдээ аваад гарч ирээд миний машины урд талын суудал дээр суусан чинь Билгүүний эхнэр болон хадам аав гэх хоёр хүн миний машины ард суусан. Тэгээд би Билгүүний гэр рүү нь явж байх замд Билгүүн хадам аавтайгаа маргалдаад л байсан. Тэгснээ Билгүүн хойшоогоо хараад хадам аавынхаа хувцаснаас зуураад байсан. Тэгээд би Нарантуул захын хойно байдаг Цагаанхуарангийн тэнд гэрийнх нь гадаа Билгүүн болон бусад хүмүүсийг буулгаад таксиныхаа мөнгийг аваад явсан. Би Билгүүн болон Билгүүний аав, эхнэрийг танихгүй тухай мэдүүлэг /хх 21 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 1129 дугаартай “...Ц.Мын биед баруун чихний хэнгэргэн хальсны цууралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх 28-29 дэх тал/,
Шинжээч эмч Б.Долгормаагийн өгсөн: "...чихэнд хийтэй цохих үед боломжтой. Ц.Мын биед учирсан баруун чихний хэнгэргэн хальсны цууралт нь шинэ гэмтэл байх боломжтой. Хэнгэргэн хальсны цууралт үүсэх үед чих дүнгэнэх шуугих, чихээр өвдөх болон зовуурь илэрч болно..." гэх мэдүүлэг /хх 90 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газарт гараараа цохиж баруун чихний хэнгэргэн хальсны цууралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газарт гараараа цохиж баруун чихний хэнгэргэн хальсны цууралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/, хохирогч Ц.М-ын мэдүүлэг /5-7, 18 дахь тал/, гэрч Р.Гансүхийн мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр 09-ний өдрийн 1129 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дэх тал/ шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлэг /хх-ийн 90 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгчид анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлт, цалин орлого, гэм буруу дээрээ маргахгүй байгаа болон хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжээр торгох ял оногдуулах. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ”Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Билгүүн-Эрдэнийг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт *******-ийг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА