Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар    2023/ШЦТ/406

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          3          23                                     2023/ШЦТ/406

 

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

хохирогч Х.А,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт *******-д яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 00000 0393 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр  хүүхдүүдийн хамт ................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт ******* /РД:................. /

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Лхагвасүрэнгийн Шинэдарам нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Руссия кафе нэртэй караокед хохирогч Х.Атэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа үүсгэж, биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:“Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хохирогч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2 долоо хоног ажилдаа явж чадаагүй эмчилгээ хийлгэсэн. 20 хоногийн дараа гэмтэл зүгээр болоод сорвитой болсон. Тэгээд энэ сорвийг лазердаад арилгаж болно гэсэн. Миний сорвины урт 10 см байгаа. 1 см 90.000-150.000 төгрөг болно гэсэн. Энэ лазерт орох зардлаа нэхэмжилнэ” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.А-ын өгсөн "... Би бие засчихаад 00-ийн өрөөнөөс гараад сууж байсан өрөөндөө ороод хувцсаа өмсөөд гарах гэж байсан чинь бид нарын сууж байсан өрөөний үүдэнд нэг туранхай эмэгтэй ирээд сая 00-ийн өрөөнд хэн орсон бэ гэж бид нараас чанга дуугарч асуусан. Тэгэхээр нь би” би орсон, яасан бэ” гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй “чи миний найзын нөхөртэй юу ярьсан, тэр хоёр чинь тэнд хэрүүл маргаан болоод бөөн юм болж байна” гэхээр нь би тэр залуугаар завааруулсан 00-ийн суултуурыг цэвэрлүүлсэн юм өөр зүйл болоогүй гэсэн чинь нөгөө эмэгтэй миний нүүр рүү хоёр гараараа дайраад нүдний шилийг авч шидээд нэг гараараа үснээс зулгаагаад нөгөө гараараа дух хэсгийг хумсаараа маажсан. Би тэр эмэгтэйг эргүүлээд үснээс зулгаагаад хөл хэсэгт нь хоёр удаа өшиглөөд өөрөөсөө холдуулсан. Тэр газрын хоёр зөөгч нь ирээд тэр эмэгтэйг надаас салгаад нөгөө эмэгтэйг өрөө рүү нь оруулсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12 дахь тал/,

     Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан "...Х.А-ийн биед духанд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх 1500 дугаартай дүгнэлт, /xx- ийн 11-12 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Руссия кафе нэртэй караокед хохирогч Х.Атэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа үүсгэж, биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Руссия кафе нэртэй караокед хохирогч Х.А-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа үүсгэж, биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/, хохирогч Х.Аийн өгсөн:  “... миний нүүр рүү хоёр гараараа дайраад нүдний шилийг авч шидээд нэг гараараа үснээс зулгаагаад нөгөө гараараа дух хэсгийг хумсаараа маажсан. Би тэр эмэгтэйг эргүүлээд үснээс зулгаагаад хөл хэсэгт нь хоёр удаа өшиглөөд өөрөөсөө холдуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дахь тал/, гэрч Д.Айжаны өгсөн: “Тэнд байсан хүмүүс Атэй маргалдаж байсан эмэгтэйг салгаад 2 тийш нь болгосон. Аыг харсан чинь дух хэсэг нь 3 хэсэгт маажигдаад цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дахь тал/,  гэрч П.Ганцэцэгийн өгсөн: “... Шинэдарам нөгөө 00-ын өрөөнд манай нөхөр Лхагвасүрэнтэй хамт байж байсан эмэгтэйтэй үсдэлцчихсэн тонгойгоод зогсож байсан. ... маргалдсан гэх эмэгтэйн дух хэсэг газарт шалбалчихсан байсан.” /хх-ин 23-24 дэх тал/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1500 дугаар  дүгнэлт /хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн баримтаар соривны тосны үнэ 55.300 төгрөгийг шүүх хуралдааны явцад төлсөн тул бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогч нь цаашид сорви арилгуулах эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: “Шүүгдэгч Д.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжээр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Харин  хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.

Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ”Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч 55.300 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байна.  

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА

 

 

с