Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 513

 

                                                                

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Г.М-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ц.О-д холбогдох 

1.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энххүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд Ц.О-с 1.200.000 төгрөгийг гаргуулж М-д олгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/  төгрөгийг нь Г.М-д өгөхгүй гэж маргадаггүй. Ц.О нь 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/  төгрөгийг өгнө гэсэн боловч өгнө гэсэн хугацаандаа мөнгөө өгдөггүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Иймд Ц.О-с 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д  олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Ц.О-т холбогдуулан 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Ц.О-т нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан журмын дагуу гардуулж хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан тайлбарлаж өгчээ. Хариуцагч Ц.О нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл тайлбар түүнийг нотлох баримтаа ирүүлээгүй болно. Шүүх хуралдааныг товлон зарлаж хариуцагч Ц.О-т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтлан мэдэгджээ. Гэвч хариуцагч Ц.О шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй эсэх талаар эргэж мэдэгдээгүй, шүүхэд тайлбар гаргаагүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагч Ц.О-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ. 

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан хариуцагч Ц.О-с 1.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгох нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Г.М-н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-с улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан хариуцагч Ц.О-с 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан  нэхэмжлэгч Г.М-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-с улсын тэмдэгтийн хураамж 33.350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ч.ЖАРГАЛАН