Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Гармаа,

хохирогч О.,

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 22*******0026390087 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, *******980 оны *******2 дугаар сарын *******3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Монгол Улсын их сургуулийн докторантурт суралцаж байгаа, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүрэг, *******ийн ******* дүгээр гудамж ******* тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* РД: *******

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны *******0 дугаар сарын *******0-ны өдрийн *******6 цагт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* ******* энд ” зочид буудалд хохирогч О.г “хөгжлийн бэрхшээлтэй Д.*******г дээрэлхлээ” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүний зүүн талын хацар хэсэг рүү баруун гараараа алгадаж, үснээс нь зулгааж, баруун талын өвдөг хэсгийг хазах зэргээр биед нь халдсаны улмаас хохирогчийн биед “баруун өвдгөнд цус хуралт, зулгаралт, баруун шуунд зулгаралт зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2022 оны *******0 дугаар сарын *******0-ны өдөр тог тасраад бүгд ажилгүй байсан. Манай ажлын угаагч Д.******* нь надад дээр 3 дахь удаагаа гийн талаар гомдол гаргасан. Эхний удаа ирэхдээ “намайг нусаа наасан гээд олон хүмүүсийн дунд загнаад байна” гэж хэлсэн. нь Д.*******г “чи нусаа наасан чинь үнэн биз дээ, мэдрэл муутай юм” гэж автобусан дотор хэлсэн гэсэн. Тэгээд би урьд өдөр нь д “Д.******* нусаа наасан л биз, өнгөрсөн асуудал, битгий наадахаа дарамтлаад бай” гэж хэлээд өнгөрсөн. Маргааш нь текны дэргэд , хоёр зогсож байхдаа Д.*******д “нусаа наасан чинь үнэн биз дээ, битгий хов яриад бай” гэж хэлсэн гэсэн. Тэгээд 3 дахь өдөр нь дахиад Д.******* ирээд “намайг нусаа наасан гэж шоолоод байна, хоол идсэн чинь загнаад байна” гэж хэлсэн. Тэгээд би г дуудаад “чи хөгжлийн бэрхшээлтэй хүн шоолохоо болио, наадахаа аргадаж байгаад ажлыг нь хийлгэ” гэхэд намайг түрүүлээд алгадаад “чи наад мэдрэл муутай хүүхдээ яагаад өмөөрч байдаг юм” гэхээр нь би г зөрүүлээд алгадсан. Тэгтэл намайг эргэж харах үед хогийн саваар цохиод намайг үсдээд чирч байхыг , , нар харсан. Тухайн үед байгаагүй гэв.

Хохирогч О. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны *******0 дугаар сарын *******0-ны өдрийн *******6 цаг 40 минутын үед тог тасрахаар нь эгч, бид 3 цай уугаад завсарлаж байсан. Тэр үед над руу залгаад “менежер Л.******* дуудаж байна” гэж хэлэхээр нь би доошоо буугаад очиж байхад Л.******* менежер ресторанаас ирж байснаа “дагаад биллиардын өрөөнд ороод ир” гэсэн. Би хаалга хааж байхад Л.******* менежер цаашаа явж байхдаа намайг элдэв үгээр харааж “янхан минь” дуугүй байж чадахгүй байна уу” гээд эргэж харснаа намайг шууд алгадсан. Л.******* намайг хүчтэй алгадсан болохоор би шокт орсон. Тэгснээ намайг үсдэж хоёр тийшээ савсан. Би зугтаад хаалга онгойлгоод гарах гэтэл намайг дахин үсэдсэн. Би Л.*******г түлхэхдээ нүдний доор нь маажсан байх. Би Л.*******г өөрөөсөө салгачхаад дахиад гарах гэтэл миний араас хувцаснаас зуурахаар нь би хаалганы хажууд байсан хогийн савыг авч урдаа бариад мөр рүү нь цохисон. Би хажуу тийш нь авч шидчихээд цаашаа эргэхэд дахиад үсдэхээр нь хамаг чадлаараа дээрээс нь дартал миний хөлөөс зуураад хазахаар нь би бөгсөөрөө ухраад гартал хамгаалагч , , Үнэнхүү гурав ирээд бид хоёрыг салгасан. Би уйлаад 2 давхрын угаалгын өрөө рүү ороход тэнд , , нар байсан. Тэд намайг хараад “юу болов” гэхээр нь болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгтэл араас Л.******* менежер улаан галзуу юм ирээд тэр гурвыг хөөж гаргаад миний ам руу салаавч гаргаж хийсэн. ...Тэр үед жолооч болон байгаагүй. ...Д.******* нь хөлдөөгчийн резинд нусаа наагаад байхаар нь би “ингэж болохгүй” гэж ганцхан удаа л хэлсэн. Үүнийг манай ажилчид бүгдээрээ харсан. Дахиж би Д.*******тай харьцаагүй, уулзаагүй. ...Би энэ асуудлаас болж ажлаасаа 2 сард халагдсан, одоо ажилгүй байгаа. ...Би толгойн томографик зураг авхуулсан *******40.000 төгрөг нэхэмжилсэн ба энэ мөнгөө 3 дугаар сард авсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 22*******0026390087 дугаартай хэргээс:  

Цагдаагийн *******02 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 9 дэх тал/,

Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн ************** дэх тал/,

Хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******4 дэх тал/,

Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******8 дахь тал/,

Гэрч Д.ын мөрдөн байцаалтад мэдүүлэг /хавтаст хэргийн 20-2******* дэх тал/,

Гэрч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Гэрч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

Гэрч Т.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны *******0 дугаар сарын *******3-ны өдрийн №*******397******* дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн 2022 оны *******0 дугаар сарын *******7-ны өдрийн №*******4020 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

Шүүгдэгч Л.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 5******* дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 65 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Л.******* нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* ******* энд ” зочид буудлын менежерээр ажиллаж байхдаа 2022 оны *******0 дугаар сарын *******0-ны өдрийн *******6 цагт хохирогч О.г “хөгжлийн бэрхшээлтэй Д.*******г дээрэлхлээ” гэх шалтгааны улмаас зүүн талын хацар руу нь алгадаж, үснээс нь зулгааж, баруун өвдгийг нь хазах зэргээр биед нь халдаж “баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, баруун шуунд зулгаралт зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Цагдаагийн *******02 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудсанд: ...Манай ажилтан надтай маргалдаад нүүр маажсан...гэх мэдээлэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

Хохирогч О.гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...2022 оны *******0 дугаар сарын *******0-ны өдөр шиг санагдаж байна, би ажил дээрээ ажлаа хийж байхад *******6 цагийн үед манай менежер Л.******* намайг үүдний угтагч ажилтай гэх эмэгтэйгээр ******* давхарт дуудуулсан байхаар яваад очсон. Тэгтэл намайг дуудсан өрөө нь харанхуй, биллиардын өрөөнд ороход Л.******* нь намайг “хаалгаа хаа” гэсэн. Тэгснээ Л.*******г намайг “гичий минь, янхан минь амаа татаж болохгүй байна уу” гээд хэл амаар доромжлоод байхаар нь юу болсон талаар асуухад “яагаад намайг элдвээр хэлээд байгаа юм бэ” гээд миний зүүн талын хацар руу баруун гараараа ******* удаа алгадаж, үснээс зулгаагаад ийш тийш нь сэгсрээд байсан. Би Л.*******гаас салах гэж оролдоод түүний нүүр хэсэг рүү нь гараараа түлхсэн. Намайг өрөөнөөс гарах гэхэд гарахгүй байхаар нь өөрийнхөө биеийг хамгаалахаар хаалганы хажууд байсан хогийн савыг аваад мөрийг нь нэг удаа цохисон. Тэгтэл Л.******* дахин миний үснээс үсдээд зодох гээд байхаар нь би гарыг нь тавиулах гэж олон удаа оролдсон боловч чадаагүй бөгөөд гарыг нь арай хийж тавиулаад салах гэтэл миний баруун талын өвдөг хэсгийг хазаад тавихгүй байсан. Удалгүй хамгаалагч болон үүдний ажилтан хоёр ирээд Л.*******гаас намайг салгасан. Би 2 давхар руу гүйгээд угаалгын өрөөнд ороход , , нар нь ажлаа хийгээд байж байсан. Тэгтэл Л.******* миний араас гүйж гарч ирээд ажил хийж байсан хүмүүсийг өрөөнөөс хөөж гаргаад над руу дөхөж ирээд миний ам руу салаавч гаргаад “чиний аманд энийг хийнэ” гэж доромжлоод байсан. ...Намайг харанхуй өрөөнд оруулаад хүнгүй газар, хяналтын камергүй газар оруулж байгаад зодсон. ...Тэр үед жолооч болон байгаагүй. ...Д.******* хөлдөөгчийн резинд нусаа наагаад байхаар нь би “ингэж болохгүй” гэж ганцхан удаа л хэлсэн. Үүнийг манай ажилчид бүгдээрээ харсан. Дахиж би Д.*******тай харьцаагүй, уулзаагүй. ...Би толгойн томографикийн зураг авхуулсан *******40.000 төгрөг нэхэмжилсэн ба энэ мөнгөө сая 3 дугаар сард авсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн *******4 дэх тал/,

Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би тухайн үед ажил дээрээ байсан боловч ийм асуудал гарсан талаар мэдээгүй. Намайг биллиардын өрөөнд орж ирэхэд менежер Л.*******, О. хоёр хэрэлдээд зогсож байсан ба Л.******* менежерийн баруун талын нүднийх нь хажууд бага зэрэг шалбарсан байсан. Би Л.******* менежертэй асуудал үүсгээгүй. ...О. эгч намайг хамраа ухсан талаар хүмүүст тараагаад байхаар нь би О. эгчтэй маргалдсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн *******8 дахь тал/,

Гэрч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн ...Тухайн өдөр би ажил дээрээ *******5 цагийн үед , нарын хамт ажлынхаа гадна цай уугаад сууж байтал гийн утас нь дуугараад “менежер дуудаж байна” гээд , нар дотогшоо орж менежертэй уулзахаар явсан. Би тэр хоёрын араас очтол хоорондоо хэрэлдэж байгаа хүмүүсийн чимээ гараад байсан. Би дээд давхраар явж байгаад угаалгын өрөө рүү очтол гийн үс нь сэгсийж, гар нь улайсан, хормогч нь урагдсан байдалтай тэрээр “өвдгөө Л.*******д хазуулчихлаа” гээд уйлаад зогсож байсан. Тэгтэл Л.******* дээд давхраас гүйж ирээд , , бид гурвыг хөөгөөд угаалгын өрөөний хаалгыг хаасан. Тухайн үед Л.******* нь аймар ууртай царай нь цайж, нүд нь улаан цагаанаараа эргэлдээд гарч ирсэн ба түүний баруун нүднийх нь доод тал бага зэрэг улайж урагдсан байдалтай байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-2******* дэх тал/,

Гэрч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би тухайн өдөр ажил дээрээ ээлжтэй ажиллаж байсан. Гэтэл манай ресепшин намайг дуудахаар нь яваад очтол биллиардын өрөөнөөс О. нь Л.*******г үсдээд чирээд гарч ирсэн. Намайг салгах үед О. нь “намайг хазчихлаа шүү дээ” гээд хашхираад байсан. Тэгээд би салгаад О. 2 давхар руу дээш гарч, Л.******* нь нэг давхартаа үлдсэн. Би тэр биллиардын өрөөнд юу болсон талаар мэдэхгүй, хажууд нь байгаагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Гэрч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би тухайн өдөр ээлжийн ажилтай байсан. Би рестораны өрөөнд байж байгаад гараад иртэл О. Л.******* нар маргалдаад зодолдсон гэсэн яриа сонссон. Би тухайн үед тэр хоёрыг бие биедээ халдаж зодож байгааг хараагүй. Мөн хаана, яаж гэмтсэн болохыг ч хараагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

Гэрч Т.гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би тухайн өдөр ажил дээрээ байж байтал О. эгч миний байсан өрөөнд орж ирсэн. Би юу болсон талаар эгчээс асуутал “О. Л.******* хоёр зодолдсон” гэж хэлсэн. Тэр үед О. эгч хөлөө хазуулж, гар нь улайсан  байдалтай уйлаад байсан. Тэгээд угаалгын өрөөнд ороод байж байтал Л.******* менежер ууртай орж ирээд бид нарыг “гарч бай” гэж хэлэхээр нь бид тус тусын ажилдаа орцгоосон. ...О., Л.******* хоёрыг зодолдож байхыг би хараагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны *******0 дугаар сарын *******7-ны өдрийн №*******4020 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: *******. О.гийн баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, баруун шуунд зулгаралт зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

Шүүгдэгч Л.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Манай ажлын Д.******* гэх угаагчийг О. нусаа наасан гэж 3 өдөр доромжлоод байхаар нь би О.д 2 удаа “битгий ингээд бай” гэсэн шаардлага тавьсан. Гэтэл О. Д.*******г машинд орж байгаад “энэ муу нусаа нялсан, энийг ажилгүй болгоно, чи битгий машинд суугаад бай” гэж хэлсэн. Тэгээд би гаар О.г дуудуулж уулзахад тэрээр намайг алгадахаар нь би урдаас нь адилхан цохисон. Миний нүүрийг алгадах гэж байгаад би хойшоо унатал миний нүүрийг маажаад самардчихсан. Тэгээд өрөөнөөс гарах үед намайг хогийн саваар толгой руу цохисон. О. намайг үсдэж чирч байхыг , , , Д.******* нар хараад салгах гээд дийлээгүй. Тэгэхээр нь би О.гийн хөлөөс нь хазсан. Би О.г чирч гулдраагүй, үснээс нь зулгаагаагүй. О. бүх мэдүүлгийг худлаа өгсөн байна. ...Тухайн үед байгаагүй гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5******* дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож  байна.

 

Шүүгдэгч Л.******* нь хохирогч О. нь намайг маажиж, хогийн саваар цохисон гэж мэдүүлсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны *******0 дугаар сарын *******3-ны өдрийн №*******397******* дугаартай шинжээчийн дүгнэлтээр Л.*******гийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар: 2022 оны *******0 дугаар сарын *******0-ны өдөр шүүгдэгч Л.*******, хохирогч О. нарын хооронд маргаан үүссэн, хоорондоо барьцалдсан байсныг гэрч Д. салгасан байх ба хохирогч  О.гийн баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, баруун шуунд зулгаралт зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан хэргийн үйл баримт тогтоогдсон тул шүүгдэгч Л.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 59 дэх тал/

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д *******000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчээс улсын яллагчаас гаргасан торгох ялыг хэмжээг багасгаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж үү гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Л.*******д ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон ажлын байранд өөрийн удирдлагад ажиллаж байсан ажилтны эрүүл мэндэд хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******д мэдэгдэх нь зүйтэй.     

 

           3. Хохирол төлбөрийн талаар:  

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.******* дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.гийн биед баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, баруун шуунд зулгаралт зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд *******40.000 төгрөг нэхэмжилжээ.

Шүүгдэгч Л.******* нь хохирогч О.д *******40.000 төгрөг төлсөн байх ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

          Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

           *******. ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******г *******000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******60 дугаар зүйлийн *******60.*******-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******д мэдэгдсүгэй.     

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 505 дугаар зүйлийн 505.*******-д зааснаар шүүгдэгч Л.******* нь хохирогч О.гийн эмчилгээний зардалд *******40.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОДБАЯР