| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0158/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/192 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяа,
хохирогч Ц.*******,
гэрч Э.*******,
шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж оролцсон, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн *******10029490072 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, “******* *******” - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ы ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******* нь 20******* оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо “******* *******” хотхоны дугаар байрны тоотод нөхөр Ц.*******тэй маргалдаж, улмаар биед нь халдан хамар хэсэгт нь цохиж эрүүл мэндэд хамарт шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би нөхөртэйгөө 26 жил амьдарч байна. Зовлон жаргал бүх зүйлд хамт байсан. Бид хоёр 5 хүүхэдтэй байсан боловч нэг хүүхэд маань нас барсан. Мөн нэг охин хөгжлийн бэрхшээлтэй тул би хүүхдээ өөрөө асардаг. Хүүхэд маань 0 грамм дутуу төрсөн. Маш их асаргаатай хүүхэд байсан. Надад ажил төрөл хийх боломж байгаагүй. Гэртээ байдаг учраас сэтгэл санаа тогтворгүй байдаг гэж бодсон. Тэр өдөр би нөхрийнхөө асуудлыг өөр дээрээ хүндээр тусгаж авсан. Түүнээс болж маргаан үүссэн. Бид хоёр урьд хэрүүл хийж байгаагүй. Манай хүүхэд тархины саажилттай учраас чанга дуу чимээ хэрүүл маргаан хүлээж авдаггүй. Бид хоёр ч тийм зүйл гаргадаггүй. Би нөхрийгөө санаатай гэмтээсэн зүйл байхгүй. Тэр үед би гомдож гарч явах гэхэд манай нөхөр намайг хориглосон. Бид хоёр бие биедээ гар хүрэх санаа байхгүй. Олон жил би гэртээ суухдаа өөрийгөө хөгжүүлж ирсэн. Би охиноо тамирчин болгож өөрөө дасгалжуулагчийг нь хийдэг. Манай охин параолимпын тамирчин. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай. Мөн би гэртээ хувиараа гар урлал хийдэг. Би өөрийн гэсэн фейсбүүк пэйжтэй. Би хэрэг гарсан өдрөөс 7 хоногийн өмнө нөхрөө эмэгтэй хүнтэй харьцаж байгааг мэдсэн. Дотроо гомдсон сэтгэлээ тэр өдөр гаргасан гэж бодож байгаа. Хүн тийм үед тайван ярьдаггүй юм байна лээ. Түүнээс өөр зүйл болоогүй. Бид хоёр одоо учраа олсон. 10 сараас хойш хэвийн амьдарч байгаа. 10 сараас хойш цагдаа, шүүх дээр дуудагдаад хэцүү байна. Надад нөхрийгөө гэмтээх санаа байгаагүй. Би нөхөр хүүхдээ асарч бүх зүйлээ зориулж явдаг. Манай том охин гадаадад сургуульд сурч ирсэн. Хүүхдийнхээ хажууд байхын тулд би дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж дасгалжуулагч болсон. Би хүүхдээ гадаад руу авч явсан. Бид хоёрт хоорондоо зодолдсон зүйл байхгүй. Тэр өдөр л тийм зүйл болсон. Одоо сэтгэл сэвтэй хэцүү байна. Миний байдлыг харгалзан үзэж зөв шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хохирогч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би эмэгтэй хүнтэй мессеж бичээгүй. Би 10 жилийн ангийнхантайгаа мессеж бичсэн. Тэр өөрт нь эмзэг туссан. Би тэр өдөр ажлын журмаар уулзсан хүмүүстэйгээ уулзаж хоол идээд, архи уусан. Тэр үед эхнэр пиво уусан байж таарсан. Манай эхнэр гэрээс гардаггүй хүн тул шөнө гэрээс гарна гэхэд нь гаргахгүй гэж татсан. Ширүүн ноцолдсон зүйл байхгүй. Унтлагын өрөөний үүдэнд эхнэр эргэх үед нь гар, юм уу тохой нь миний хамарт хүрсэн. Би 4-5 настайгаасаа хамрын хагалгаанд орж байгаа. Миний хамар байнга битүүрч, цус гардаг, таславч нь мурийлттай. Түүнийг 2 удаа тайруулж авч байсан. 2018 оны хагалгааны дараа Ковид-19 царх тахлын үед масктай явж байхад эмч хамрын үзүүр чинь унаж байна гэж сануулж байсан. Хамгийн сүүлийн хагалгааны нөхцөл нь хамгийн хүнд хагалгаа. Энэ хүндрэл өөрт байдаг үрэвслээс гадна гадны ямар нэгэн зүйлээс эмзэглэдэг. Хүүхдээ эрхлүүлж байгаад бага зэрэг хөндөхөд цус гардаг. Би хамартаа гэмтэл авч байгаагүй. Би эрэгтэй хүн гэж зодоон цохионд өртөж байгаагүй. Ханиад хүрсний дараа гэмтэл аваагүй байхад хамраас цус, идээтэй зүйл гардаг. Тийм эмгэгтэй. Манай эхнэрийн шүүгдэж байгаа үйлдэл миний энэ хэсэгт таарсан. Миний энэ зүйлийг бүх насаараа мэдэж байгаа хүн мэдсээр байж хамар цохино гэж байхгүй. Санаатай гэж байгаа үйлдэлд асуухад прокурор хуульд ингэж заасан гэж хэлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн анхны дүгнэлтэд хамрын дотоод цус хуралт, шарх хөнгөн гэмтэл гэж гараад дараагийн дүгнэлтэд хөнгөн гэмтэл гэж гараагүй. Шинэ гэмтэл гэж яллах дүгнэлтэд бичигдсэн. 11 сард хэргийг хариуцаж байсан зөрчлийн байцаагч гэмтлийн зэрэг байхгүй болсон гэж хэлж шинжээчийн дүгнэлт танилцуулж гарын үсэг зуруулсан. 01 дүгээр сард эрүүгийн мөрдөгчид хэрэг очсон гэж дуудахад мөрдөгчид яаж ч тайлбарлаад хүлээж аваагүй. Би ийм эмгэгтэй хүн, хамарт хүрээд цус гардаг, гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэгт миний гэмтэл хамаагүй гэж хэлж эхний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дахин дүгнэлт гаргуулсан. Надад одоо хамгийн сүүлийн мэс заслыг хийнэ. Энэ мэс заслыг хийх хэлбэр нь хамгийн хүнд нөхцөлтэй. Хавирганы доод үеэс арьс авна, бүтэн унтуулгатай мэс засалд орно. Гэр бүлийн хүнээс зөвшөөрөл авч хийдэг хагалгаа. Ковид-19 туссан хүнд ямар хүндрэл гарч байна вэ гэвэл удаан унтуулгатай хагалгаанд Ковид-19 туссан хүн сэрэхгүй байх магадлалтай гэж хэлсэн. Цусаа зориуд өтгөрүүлэх явцыг түргэсгэж цусны эргэлт зогсдог. Тэр нь надад тохиолдож магадгүй. Одоо хагалгаанд ороход 5-6 цагийн унтуулгатай. Эрүүл мэндийн байдал миний нөхцөлтэй давхацсан. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт гэр бүлийнхээ хүмүүсийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хоёр. Эрүүгийн *******10029490072 дугаартай хавтаст хэргээс:
Дуудлагын лавлагааны хуудсанд “...аав ээжийг зодоод байна” гэх /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Хохирогч Ц.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Манай эхнэр Б.******* хардалтын улмаас болоод надтай маш олон хоног маргалдсан. Тэгээд эхнэр бид хоёр ярилцах гээд нэг шил архи, 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво хувааж уусан. Эхнэр шөнө 00 цагийн үед “гарч явна” гээд уурлаад байхаар нь би явуулахгүй, гаргахгүй гээд унтлагын өрөөнд оруулахад тэрээр миний өөдөөс дайраад байхаар түүнийг ор руу түлхэж унгаасан. Бид хоёр хэр удаан ноцолдсоноо мэдэхгүй байна. Ноцолдож байх зуур эхнэр ******* миний хамар руу гараараа цохисон. Миний хамар хуучин гэмтэлтэй 5 удаа хамрын хагалгаанд орж байсан. ...Би гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Надад гомдол санал байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 23 дахь тал/,
Гэрч Э.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би 20******* оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гадуур явчхаад шөнийн 03 цагт гэртээ орж ирэхэд ээж *******, аав ******* нар хоорондоо маргалдаад байх шиг сонсогдсон. Би тухайн үед нээх тоогоогүй гадуур хувцсаа тайлаад зогсож байтал юм цохих шиг чимээ гарахаар нь өрөөнд нь ороход аавын хамраас их хэмжээний цус гоожиж байсан. Би гайхаад юу болсон талаар асуухад ээж ******* “Аав чинь өөр эмэгтэй хүнтэй мессежээр харилцсан байна” гэж хариулсан. Би ээж аавыг цохиж байхыг хараагүй. ...Өмнө нь аав, ээж хоёр хэрүүл маргаан, зодоон хийж байгаагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Цолмонгийн гаргасан Хүний биед үзлэг хийсэн 20******* оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №13300 дугаартай дүгнэлтэнд: Б.*******ийн биед дээд уруулын салстад язралт, хүзүү, баруун бугалга, баруун бугуйнд шинэ цус хуралт, зүүн бугалга, тохой, баруун, зүүн ташаа, гуя, шилбэ, баруун тахайнд хуучин цус хуралт, баруун гуянд шинэ зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх дээд уруулын салстад язралт, хүзүү, баруун бугалга, баруун бугуйнд цус хуралт, баруун гуянд зулгаралт нь 20*******.09.27-ны өдөр үүссэн байх боломжтой. Бусад хэсгийн цус хуралт нь 20*******.09.27-ны өдөр үүсээгүй хуучин гэмтэл байна. Дээрх шинэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх шинэ гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь насанд аюулгүй гэмтлүүд байна. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн гаргасан Хүний биед үзлэг хийсэн 20******* оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №13381 дугаартай дүгнэлтэнд: Ц.*******гийн биед хамарт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Амартүвшин, Г.Ханхүү, Б.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 20******* оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн №982 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 20*******.09.30-ны өдрийн 13381 тоот дүгнэлтэд дурдагдсан “хамрын шарх, цус хуралт” гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 20*******.09.28-ны өдрийн “Люкс Мед” эмнэлгийн КТГ-н шинжилгээний хариунд дурдагдсан хамрын яс хэлбэр алдагдсан цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь урьд үүссэн хуучин гэмтэл ба 20*******.09.27-ны өдрийн гэмтэлтэй хамааралгүй байна. /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
Олон зүсэлт компьютер томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн сэжигтнээр өгсөн: ...20******* оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн үед нөхөр ******* нь эмэгтэй хүнтэй утсаар харилцаж байгааг хараад гэр бүлийн маргаан үүсэж эхэлсэн. Би нөхрийгөө эмэгтэйтэй хүнтэй харилцсанд их гомдсон ба тэр өдрөөс хойш хэрүүл маргаан хийгээгүй дотроо бухимдаад явсан. Энэ явдлаас хойш 7 хоногийн дараа буюу 20******* оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нөхөр ******* нь “хоёулаа ярилцъя” гээд нөхөр архи ууж, би 3 лааз пиво уугаад энэ талаар ярилцсан. Ярилцаж учраа олъё гэсэн боловч хэрүүл маргаан болж эхлэхээр нь би уурлаад “явлаа” гэхэд намайг гаргахгүй, явуулахгүй гээд чангааж эхэлсэн. Намайг татаж чангааж байхад охин ******* гаднаас ирсэн. Охин ******* нөхөр бид хоёрын өрөөнд орж ирээд юу болсон талаар асуухаар нь би “Аав чинь эмэгтэй хүнтэй утсаар харилцсан” гэж хэлсэн. Ингээд охиндоо болсон зүйлийн талаар хэлж байхдаа нөхрийнхөө нүүрэн тус газарт гараараа алгадахад түүний хамраас нь цус гарсан. Ингээд нөхөр “чи намайг зодлоо” гээд архиндаа халуураад агсрах гээд байхаар нь охин ******* Цагдаагийн байгууллага дуудлага өгсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 79 дэх тал/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 84 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/, хүүхдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 90-91 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, *******10029490072 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад: Дуудлагын лавлагааны хуудсанд “...аав ээжийг зодоод байна” гэх /хавтаст хэргийн 14 дэх тал/, хохирогч Ц.*******гийн ...Ноцолдож байх зуур эхнэр ******* миний хамар руу гараараа цохисон. Миний хамар хуучин гэмтэлтэй 5 удаа хамрын хагалгаанд орж байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 23 дахь тал/, гэрч Э.*******ийн ...Би ээж аавыг цохиж байхыг хараагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн гаргасан Хүний биед үзлэг хийсэн 20******* оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №13381 дугаартай дүгнэлтэд: Ц.*******гийн биед хамарт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Амартүвшин, Г.Ханхүү, Б.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 20******* оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн №982 дугаартай дүгнэлтэд: Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 20*******.09.30-ны өдрийн 13381 тоот дүгнэлтэд дурдагдсан “хамрын шарх, цус хуралт” гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 20*******.09.28-ны өдрийн “Люкс Мед” эмнэлгийн КТГ-н шинжилгээний хариунд дурдагдсан хамрын яс хэлбэр алдагдсан цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь урьд үүссэн хуучин гэмтэл ба 20*******.09.27-ны өдрийн гэмтэлтэй хамааралгүй байна. /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, гэрч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, гэр бүлийн хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж мэдүүлэг өгөх талаар асуухад “гэр бүлийн эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэсэн тул гэрч Э.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй.
Учир нь гэрч Э.******* нь шүүгдэгч Б.*******, хохирогч Ц.******* нарын төрсөн охин ба гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай байх тул гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.
Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй эрхтэй субьект хэдий ч тухайн хэргийн талаар Б.******* нь нөхөр Ц.*******г бусадтай хардсаны улмаас тэдний хооронд маргаан үүссэн байх ба Ц.******* нь Б.*******ийг гэрээс гаргахгүй гэж харилцан бие биеэ түлхэлцэж байхдаа Б.******* нь нөхөр Ц.*******ий хамарт хүрсэн талаар удаа дараа тогтвортой мэдүүлжээ.
Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар: Б.*******, Ц.******* нар нь хамт амьдраад 26 жил болж байгаа, дундаас төрсөн 4 хүүхэдтэй, гэр бүл байх бөгөөд тэдний хооронд урьд өмнө таарамжгүй харилцаатай байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.******* нь нөхөр Ц.*******г бусадтай хардсаны улмаас 20******* оны 9 дүгээр сарын 27-ны орой тэдний хооронд маргаан үүссэн байх ба, Б.******* нь гэрээсээ гарч явна гэхэд Ц.******* нь “эхнэрээ гаргахгүй” гэж харилцан бие биеэ түлхэлцэж байх явцад Ц.*******гийн хамарт шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу хохирогч Ц.*******гийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг зориуд хүсэж, учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц.*******гийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүй учруулсан үйлдлийг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцож хуульчлаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.*******ийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.*******ийг цагаатгасугай.
2. Цагаатгагдсан этгээд Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, хохирогч, дээд шатны прокурор, цагаатгагдсан этгээд нар цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР