Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/224

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр

шүүгдэгч-хохирогч П.*******

шүүгдэгч-хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т овогт *******ийн *******, ******* ******* *******ын ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000000020 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 12-нд, Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр*******ын зүтгүүрийн депод ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн 3 дугаар хороо, -32 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, *******т овогт *******ийн *******.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 18-нд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн аж ахуйч инженер мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр*******ын зүтгүүрийн депод ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн хороо, тоотод оршин суух хаягтай, урьд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 189 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэгдсэн, /РД:НК930814/, ******* ******* овогт *******ын *******.

                       Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.*******, П.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Инээмсэглэл” нэртэй пабад үл ялих зүйлээс хоорондоо маргалдан харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч П.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Би биеэ хамгаалахын тулд харилцан зодолдсон. Би П.*******ын чихийг хазсанаа хүлээн зөвшөөрч байна. *******ын нэхэмжлэлээс баримтын хэмжээнд 200.000 төгрөгийн хохирлыг төлөх гээд аваад ирсэн байгаа, одоо хүлээлгэж өгнө. *******ын цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт “2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэртээ амарч байхад “ шагнал авсан” хүрээд ирээч гэж *******, хоёр намайг дуудсан. Тэгэхээр нь би *******, хоёрын байгаа газарт нь очоод  бид гурав хамт ууцгаасан. Тооцоогоо хийх гэтэл ******* намайг хүн мөнгөгүй байна гэж юу байсан юм гэснээс болж маргаан гарах шалтгаан болсон. Би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Хүүхдүүдийн маань ээж Солонгос улсад байгаа. Би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг учир яг төлөвлөгөөний дагуу явдаг.  Амьдралын нөхцөл бодит байдлаа хэлэхэд ******* ойлгохыг хүсэхгүй байснаас бид хоёр маргалдсан. Үүнээс болоод би *******ыг цохисон нь үнэн.  Намайг ариун цэврийн өрөөнд бие засаад байж байтал ******* ирээд үгийн зөрүүгүй намайг өшиглөсөн. Би цамцнаас нь заамдсан. *******ын өөдөөс харахад над руу нулимсан. *******, хоёр миний эсрэг мэдүүлэг өгсөн. Камерын бичлэг шалгуулъя гэхэд ажилладаггүй гэж байсан. Харилцан тохиролцож чадаагүй. Гомдолтой байна. Би ч хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Эмчилгээний зардалтай холбоотой баримтаа хаясан болохоор баримтгүй байна. Миний хувьд *******т гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг.

Хохирогч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Нэг байгууллагад ажилладаг болохоор гомдол, санал гаргаад яахав гэж бодож байна. Харин хохирол төлбөрт чихний хагалгаанд орох  2.800.000 төгрөгийг,  ажилгүй байсан хугацааны цалинг  нэг өдрийн 216.000 төгрөгөөр тооцож 7 хоног буюу нийт 1.512.000 төгрөг, эмчилгээний зардалд 192.000 төгрөг нийт 4.504.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг.

Гурав: Эрүүгийн 2305000000020 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.*******ын хохирогчоор өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 14 цаг 50 минутад хамт ажилладаг утсаар залгаж хүрээд ир гэж дуудахаар нь Баянгол дүүргийн нутаг Модны хоёрт байх Инээмсэглэл пабад очиж уулзсан. , ******* бид гурав нэг шил архи хүний хоёр пиво хувааж уугаад тооцоо 126.000 төгрөг болж би 60.000 төгрөгийг уншуулаад үлдэгдэл мөнгийг ******* төлөхөөр болсон. Яагаад гэвэл шагнал авсан хүнээс мөнгө аваад хэрэггүй гэж хэлсэн. Тэнд нэмж уух талаар ярьж байгаад ******* бид хоёр маргалдсан. ******* намайг хүн байж мөнгөгүй байдаг юм уу гэж хэлсэн. Маргалдаж байхад ******* миний зүүн нүдэнд эхэлж цохиж бид хоёр харилцан цохилцсон. ээр салгуулж нойл ороод нүдээ толинд харчихаад гарч ирэх үед миний араас ******* өшиглөж нойлын үүдэн дээр коридорт ноцолдсон. Би ******* дээр гарах үед хойш татаж унагаахад ******* миний дээрээс дарж яваад чихнээс хазаж чихний дэлбэнг тасалсан миний чих орчмоос цус гарч миний чихний дэлбэнг шал руу нулимчхаад гараад явсан. Нойл ороод цусаа тогтоох гэж цаас авч гарч ирээд харахад миний чихний дэлбэн алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******ын хохирогчоор өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай найз байгууллагын шагнал авсан. Шагналыг нь тэмдэглэж хоолонд ороод Баянгол дүүргийн 1 хорооны нутагт байх Инээмсэглэл пабад орж архи пиво уусан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад ажлын газрын *******ыг хүрээд ирэх үү гэж дуудаж ******* ирсэн. , ******* бид гурав нэлээд сууж байхад пабнаас тамхи татахаар гарсан. ******* намайг жацага хэлгүй бацаан хэлд орчихсон байна гэж хэлээд өдөөд байсан би дуугүй тэй юм яриад суугаад байсан. ******* нь надаас түрүүлж ажилд орсон тэгээд ахархаж тэгж хэлээд байдаг тэрнээс болж маргалдаж ноцолдож байхад баарны бармен хүрч ирээд боль гэж хэлээд бид хоёр болиод сууж байхад гаднаас орж ирсэн. ******* ариун цэврийн өрөө орохоор явж би араас нь ороод *******аас уучлалт гуйж хэн хэндээ юм бодоод хэрэггүй байх гэж хэлтэл нойл дотор намайг барьж авч бид хоёр дээр доороо орж ноцолдож эхэлсэн. Миний зүүн чамархай хэсэгт гараараа цохиж түлхэх тоолонд би унаж ******* миний дээр гарч ирээд боогоод байхаар нь салгах гэж хоёр гурав үзээд болохгүй болохоор нь чихнээс нь хазсан. *******ыг салгаж би шууд босож пабнаас гарч явсан ийм зүйл болсон. Миний дээр суугаад цамцны захнаас хоолой боосон хоёр гар хөдлөх боломжгүй дарагдаад толгой манарсан энэ үед би тавиулах гэж чихнээс нь хазчихсан юм. Би гомдолтой байгаа П.******* өөрөө зодоон эхлүүлж одоо надаас эмчилгээний мөнгө төгрөг нэхэж байгаа. Би ч тухайн үед адилхан зодуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.ийн гэрчээр өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би байгууллагын шагнал аваад найз *******тай сууж баяр тэмдэглэж байхдаа *******ыг утсаар дуудаж Инээмсэглэл бааранд архи пиво уусан. Би тухайн үед нэлээд согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтчихсон байсан. Баарнаас гараад явж ороход *******, ******* хоёр зодоон хийсэн гэж хэлээд маргалдчихсан байсан. Бид нарыг уусан зүйл дууссан одоо гар гэж баарны зөөгч хэлээд гарах гэж байхад ******* баарны нойл орж ******* араас нь ороод гарч ирэхдээ ******* нь *******ыг түлхэж унагааж дээр нь гарч зодож байсан. Тэр үед би *******ыг боль гэж хэлээд араас нь татаж салгасан. ******* шалан дээрээ босоод баарнаас гарч явсан. ******* тэндээ сууж үлдсэн яасан юм бол гэж бодтол *******ын чихнээс цус гарчихсан байхаар нь цусыг тогтоох гэж алчуур авчирч өгөхөд надад уурлаж цагдаад дуудлага өгсөн ийм зүйл болсон...******* нь *******ын дээр гарчихсан гараараа барьчихсан байх шиг байсан цохисон үгүйг бол хараагүй. *******ын чихийг хазсан талаар хараагүй. *******ын хацар дагаад цус гарч гараараа арчаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16383 дугаартай “Б.*******ын биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16364 дугаартай “П.*******ын биед баруун чихний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Т.Сэлэнгийн өгсөн: “Зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл нь тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тухайн цаг хугацаанд учирсан гэмтлүүд байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Т.Амартүвшингийн өгсөн: “П.*******ын биед учирсан хэсэг газрын үзлэгээр баруун чихний дэлбэнгийн дээд хэсгээс дунд хэсэг хүртэл 3.5 см гол хэсгээрээ хонхойсон эдийн дутагдал бүхий оёдол тавьсан шарх гэмтэл учирсан байсан. 2.4.1-д заасан Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэхийг эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэж гаргасан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.8.38-1-д зааснаар чихний дэлбэнгийн 3/1 тасрах, 2-т нэг чихний дэлбэн бүтнээрээ буюу чихний дэлбэнгийн 3/1-ээс дээш хэсэг тасарсан тохиолдолд 15 хувийн тогтонги алдалт гэж заасан байдаг. Энэ тохиолдолд чихний дэлбэнгийн 3/1 тасарсан гэж үзэхгүй 5 хувь алдагдуулах нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 15 хувь алдагдуулах нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.*******ын яллагдагчаар өгсөн: “Баянгол дүүргийн 1 хороо Инээмсэглэл пабад , ******* хоёр намайг дуудсан. тухайн үед шагнал урамшуулал авсан гэж дуудаж уулзсан юм.  Бид гурав нэг шил архи хэдэн пиво хувааж уусан. Эхний тооцоог ******* бид хоёр хувааж төлсөн. Гарах гэж байхад ахин пиво уух уу гэж хэлэхээр нь тооцоогоо чи өөрөө хийчих гэхэд ******* шагнал авсан хүнээр тооцоо хийлгэх гэж байна гэж хэлээд хүн байж мөнгөгүй байж болдог юм уу гэж намайг хэлээд тэрнээс болж маргалдсан. Би аль болох өөрийн боломжоор мөнгө төгрөг зохицуулж ирсэн. Хүнийг доромжилсон байдлаар хэрүүлийг ******* эхлүүлсэн. ******* бид хоёр хоорондоо харилцан цохилцсон. Миний нүд рүү цохихоор нь би нойл ороод толинд нүдээ хараад бие засаад нойлоос гарах үед ******* шууд намайг өшиглөсөн. *******ыг барьж авч дээр нь гарч зууралдаж байхад миний араас татаж унагаж ******* миний чихийг хазаж тасархайг нулимж хаячхаад яваад өгсөн. Чихний тасархайг ширээн дээр тавиад нойл орж гарч ирэхэд тасархай байхгүй байсан. авч хаясан байх гэж би бодож байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******ын яллагдагчаар өгсөн: “Би урьд өмнө хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийн талаар тодорхой ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа П.*******аас уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал)

10. П.*******ын хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 87 дахь тал)

11. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65, 59 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70-71 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

2022 оны 12 дугаар сарын 01-нд Б.*******, П.******* нар нэг байгууллагад хамт ажилладаг О. шагнуулсныг хамтдаа тэмдэглэхээр Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Инээмсэглэл” пабад үйлчлүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тухайн төлбөр тооцооны асуудлаас хоорондоо маргалдан харилцан зодолдож  П.******* нь Б.*******ын толгойн тус газар гараараа цохиж хоолойг нь боосон, Б.******* нь П.*******ын баруун чихнээс хазсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Үүний улмаас П.******* нь Б.*******ын биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл,  Б.******* нь П.*******ын чихэнд шарх бүхий хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

П.*******ын хохирогчоор өгсөн: “...******* миний зүүн нүдэнд эхэлж цохиж бид хоёр харилцан цохилцсон...миний араас ******* өшиглөж нойлын үүдэн дээр коридорт ноцолдсон. Би ******* дээр гарах үед хойш татаж унагаахад ******* миний дээрээс дарж яваад чихнээс хазаж чихний дэлбэнг тасалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), Б.*******ын хохирогчоор өгсөн: “...Миний зүүн чамархай хэсэгт гараараа цохиж түлхэх тоолонд би унаж ******* миний дээр гарч ирээд боогоод байхаар нь салгах гэж хоёр гурав үзээд болохгүй болохоор нь чихнээс нь хазсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), О.ийн гэрчээр өгсөн: “...******* нь *******ыг түлхэж унагааж дээр нь гарч зодож байсан. Тэр үед би *******ыг боль гэж хэлээд араас татаж салгасан. ******* шалан дээрээ босоод баарнаас гарч явсан. ******* тэндээ сууж үлдсэн яасан юм бол гэж бодтол *******ын чихнээс цус гарчихсан байхаар нь цусыг тогтоох гэж алчуур авчирч өгөхөд надад уурлаж цагдаад дуудлага өгсөн ийм зүйл болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16383 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16364 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал), шинжээч Т.Сэлэнгийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), шинжээч Т.Амартүвшингийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), П.*******ын яллагдагчаар өгсөн: “...******* бид хоёр хоорондоо харилцан цохилцсон. Миний нүд рүү цохихоор би нойл ороод толинд нүдээ хараад бие засаад нойлоос гарах үед ******* шууд намайг өшиглөсөн. *******ыг барьж авч дээр гарч зууралдаж байхад миний араас татаж унагаж ******* миний чихийг хазаж тасархайг нулимж хаячхаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал), Б.*******ын яллагдагчаар өгсөн: “Би урьд өмнө хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийн талаар тодорхой ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа П.*******аас уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч П.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нар болон Б.*******ын өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч П.*******, Б.******* нарын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч П.******* нь Б.*******ын толгойн тус газар гараараа цохиж, хоолойг нь боосны улмаас түүний биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл, шүүгдэгч Б.******* нь П.*******ын баруун чихнээс хазсаны улмаас чихэнд шарх гэмтэл нь шүүгдэгч нарын тус тус гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч П.*******, Б.******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 01-нд Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Инээмсэглэл” нэртэй пабаар үйлчлүүлж байхдаа тооцооны асуудлаас болж П.******* нь Б.*******ын толгойн тус газар гараараа цохиж, хоолойг нь боосны улмаас түүний биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл,  Б.******* нь П.*******ын баруун чихнээс хазсаны улмаас чихэнд шарх гэмтэл бүхий харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос П.*******, Б.******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч П.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч П.*******, Б.******* нарын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хохирогч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Нэг байгууллагад ажилладаг болохоор гомдол, санал гаргаад яахав гэж бодож байна. Харин хохирол төлбөрт чихний хагалгаанд орох 2.800.000 төгрөгийг,  ажилгүй байсан хугацааны цалинг  нэг өдрийн 216.000 төгрөгөөр тооцож 7 хоног буюу нийт 1.512.000 төгрөг, эмчилгээний зардалд 192.000 төгрөг нийт 4.504.000 төгрөг нэхэмжилж байна.” гэж мэдүүллээ.

Хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтуудаас хохирогч П.*******ын гаргаж өгсөн баримтуудаас “Лазер Мед” эмнэлэгт дүрс оношилгоо хийлгэсэн 120.000 төгрөгийн баримт, эм худалдан авсан 72.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Б.*******аас 192.000 төгрөг гаргуулж хохирогч П.*******т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь 200.000 төгрөгийн хохирлыг хохирогч П.*******т шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хохирогч П.******* нь “Улаанбаатар Төмөр*******ын Улаанбаатар татах хэсэгт ашиглалтын цехэд илчит тэрэгний машинчаар ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал өвчтэй байсан тул ажиллаагүй нь үнэн. Нэг өдрийн дундаж буюу 8 цагийн цалин 216.900 төгрөг” гэсэн тодорхойлолт хавтаст хэргийн 98 дахь талд авагдсан байх боловч байгууллагаас гаргасан бусад цалингийн ноогдлын хүснэгтэд П.******* нь 2022 оны 12 дугаар сард ажилласан цаг нь өдөр өдрөөр өөр буюу ажилласан цагийн хугацаагаар өдөрт олгох цалин хөлсний хэмжээ хамаарч байх тул түүнийг нэг өдрийн 8 цагаар 216.900 төгрөгөөр ажилладаг гэсэн хүний нөөцийн тасгийн даргын тодорхойлолтоор ажилгүй байсан цалин хөлсийг шүүх энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй. Учир нь дээрх гэмтлийн улмаас П.*******т ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд эмнэлгийн листээр өөрт олгогдвол зохих цалингийн хэдэн хувь олгогдсон нь тодорхой бус байна.  Өөрөөр хэлбэл П.******* нь ажилгүй байсан хугацааны нийт олгогдвол зохих цалингаас листээр олгогдсон цалингаа хасаж, олгогдоогүй үлдсэн цалингийн зөрүүгээ гэм буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй.

Мөн хохирогч П.******* нь цаашид 2.800.000 төгрөгөөр чихний хагалгаанд орно гээ мэдүүлж байх  боловч ирээдүйд гарах зардлыг шүүх тооцоолон бодох боломжгүй учир энэ хуралдаанаар хэлэлцэхгүй орхив.

Нэгтгэн дүгнэвэл хохирогч П.*******ын ажилгүй байсан цалин хөлстэй холбоотой болон цаашид гарах чихний хагалгаатай холбогдох нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхиж,  эдгээртэй холбогдох болон энэ хэрэгт хамааралтай бусад зардлаа П.******* нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******аас Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь  нээлттэй болно.

Иймд шүүгдэгч-хохирогч Б.******* нь шүүгдэгч-хохирогч П.*******аас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлснийг, Б.*******аас П.*******т шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан баримтын хүрээнд 200.000 төгрөгийг нөхөн төлсөн зэргийг тус тус үндэслэн тэдгээрийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.*******д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгчөөс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлоос 200.000 төгрөг нөхөн төлсөн зэргийг харгалзаж шүүхээс торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.*******, Б.******* нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэн алиндаа учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдалд хамаарах ажил хөдөлмөрийн онцлог, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал,  мөн Б.******* нь урьд шүүхээр энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан атлаа хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй зэрэг байдлуудыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч П.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6. зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “торгох, нийтэд тустай, зорчих эрхийг хязгаарлах” гэсэн 3 төрлийн ялаас улсын яллагчийн гаргасан саналыг дагуу торгох ялыг сонгож, уг ялыг оногдуулахдаа дээрх хуульд заасан шаардлагын дагуу ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.*******т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*******д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

Дээрх торгох ялыг хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тэдгээрт мэдэгдэв.

Хэрэгт П.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

    ТОГТООХ нь:      

1. *******т овогт *******ийн *******, ******* ******* овогт *******ын ******* нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч П.*******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.  Хохирогч П.******* энэ хэрэгт хамааралтай бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Хэрэгт П.*******, Б.******* нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ