| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0144/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/194 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Нандинэрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 22*******00250003 дугаартай хэргийг *******23 оны 3 дугаар сарын 0*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, *******03 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар
хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй,
эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, найз охины хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо ******* ******* дүгээр гудамжны *******0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн дугаар хороо ******* дүгээр гудамжны -4 тоотод түр амьдарч байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.******* нь *******22 оны дүгээр сарын 0-наас 0-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн ” амралтын газарт хамт ажиллаж байсан А.ийн “Самсунг эс плас” маркийн гар утас, “Жордан” загварын ******* хос пүүз, жинсэн өмд ******* ширхэг, малгайтай цамц 2 ширхэг, 6 хос оймс, *******00гр үнэртэй ус, алтан шаргал өнгийн бугуйн цаг 2 ширхгийг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч А.т 62*******.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хоёр. Эрүүгийн 22*******00250003 дугаартай хэргээс:
Хохирогчийн гаргасан өргөдөл /хавтаст хэргийн дугаар хуудас/,
Хохирогч А.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******2 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн *******7-******* дугаар хуудас/,
Шүүгдэгчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-5-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн нд шүүгдэгч О.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч О.******* нь *******22 оны дүгээр сарын 0-0-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн ” амралтын газарт хамт ажиллаж байсан хохирогч А.ийн “Самсунг эс плас” маркийн гар утас, “Жордан” загварын ******* хос пүүз, жинсэн өмд ******* ширхэг, малгайтай цамц 2 ширхэг, 6 хос оймс, *******00 гр үнэртэй ус, алтан шаргал өнгийн бугуйн цаг 2 ширхгийг шунахайн сэдэлтэйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 62*******.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн гаргасан өргөдөл /хавтаст хэргийн дугаар хуудас/,
Хохирогч А.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг ...Би Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн ” амралтын газарт *******2******* оны 4 дүгээр сарын үед тогоочоор ажилд орж, амралтын газартаа байрлан ажилладаг байсан юм. *******22 оны дүгээр сарын 0-ны орой хамт ажилладаг О.*******тэй нэг гэрт унтаад өглөө сэрэхэд тэрээр миний хувцас болон бусад эд зүйлүүдийг аваад явчихсан байсан. Тухайн үед би О.*******гийн фейсбүүк хаяг руу “ахынхаа эд зүйлсийг яагаад аваад явчхаж байгаа юм бэ” гэсэн чат бичихэд “би таны юмнуудын ихэнхийг нь зарчихсан. Тэгж байгаад мөнгийг чинь өгчихнө” гэж хэлээд үүнээс хойш миний утас болон чатыг блоклосон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн *******2 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт ...“Самсунг эс плас” загварын гар утас, “Жордан 2” загварын пүүз ******* хос, жинсэн өмд ******* ширхэг, малгайтай цамц 2 ширхэг, 6 хос оймс, *******00 гр үнэртэй ус, алтан шаргал өнгийн бугуйн цаг 2 ширхэг зэргийг нийт 62*******.000 төгрөгөөр үнэлсэн. /хавтаст хэргийн *******7-******* дугаар хуудас/,
Шүүгдэгч О.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг ...*******22 оны 5 дугаар сарын 0-ны өдөр “Чингисийн ” амралтын газарт туслах тогоочоор ажилд орсон. Би гийн нэрэмжит ын коллежийг тогооч мэргэжлээр *******2******* оны 0******* дүгээр сард төгссөн. Тухайн үед надтай А. хамт ажиллаж байсан бөгөөд бид хоёр тухайн амралтын газрын гэрт хамт байрлаж ажилладаг байсан. *******22 оны дүгээр сарын эхээр санагдаж байна, би ажлаасаа гарах гээд Улаанбаатар хотын төв рүү орох гээд такси дуудсан юм. Тухайн үед надад таксины мөнгө байгаагүй учраас А.ийн зарж болохоор эд зүйлсийг авсан. Намайг явах үед шөнө 4 цаг болж байсан бөгөөд А. унтаж байхаар нь түүний эд зүйлс болох “Самсунг эс ” маркийн хар өнгийн гар утас ******* ширхэг, “Жордан-2” нэртэй пүүз ******* хос, цагаан өнгийн оймс, 2 ширхэг бугуйн цаг зэргийг авч явсан. Тэгээд таксиндаа суугаад ******* орохоор явсан боловч надад мөнгө байгаагүй тул А.ээс хулгайлсан “Жордан” хос пүүзийг таксины жолоочид өгч Саппоро дээр буугаад рүү алхаад найз гийнд очсон. Найзындаа очиж амарчхаад маргааш нь гадуур явж байгаад хос хоёр цагийг нь *******.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөр нь хоол, нэгж авсан. Тухайн утас нь эвдэрхий байсан учраас ашиглаж болохгүй юм байна гээд хогийн цэг дээр хаячихсан. Оймсыг нь өмссөөр байгаад хаясан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-5-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлд хуульчилжээ.
Шүүгдэгч О.******* нь хохирогч А.ийн “Самсунг эс плас” маркийн гар утас, “Жордан” загварын ******* хос пүүз, жинсэн өмд ******* ширхэг, малгайтай цамц 2 ширхэг, 6 хос оймс, *******00гр үнэртэй ус, алтан шаргал өнгийн бугуйн цаг 2 ширхэг нийт 62*******.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.******* түүний өмгөөлөгч Б.Баттулга нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хохирогч А.т 62*******.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч О.******* нь 300.000 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 32*******.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах дүгнэлт гаргасан.
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгаас “миний үйлчлүүлэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой ярилцсаны үндсэн дээр хохирлыг төлж барагдуулсан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр ажил хийж байгаа хувийн байдлыг харгалзан, мөн хохирогчид учирсан 62*******.000 төгрөгийн хохирлоос 300.000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 32*******.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн ба тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.*******д мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 62*******.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагджээ. /хх-ийн 27-2-р хуудас/
Шүүгдэгч О.******* нь хохирогч А.т 300.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчээс 32*******.000 төгрөг гаргуулж хохирогч А.т олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 36.6, 36.7, 36., 36.*******0, 36.*******3 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. ******* овогт *******ийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.*******д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч О.*******гээс 32*******.000 төгрөг гаргуулж хохирогч А.т олгосугай.
5. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР