| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2019/00314/И |
| Дугаар | 138/ШШ2019/00447 |
| Огноо | 2019-06-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2019/00447
| 2019 оны 06 сарын өдөр | Дугаар 1*******8/ШШ2019/00447 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн,
Хариуцагч ******* аймгийн ******* сумын дугаар баг, ын тоотод байрлах, ХХК/РД:**************74874/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт *******00 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 сарын 0*******-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Энх-Од
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Сүрэн
Хариуцагчийн төлөөлөгч Д.Урансувд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016.12.05-ны өдөр ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэр бүлийн хэрэгцээнд байшин бариулахаар тохирсон юм. Гэрээнд байшинг 8 000 000 төгрөгийн өртгөөр үнэлж, барилгын материалыг байшин барих газар буулгаснаас хойш 14 хоногийн дотор барьж дуусган хүлээлгэж өгөхөөр тусгасан. Миний бие 8 000 000 төгрөгийн 4 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2016.12.05-ны өдөр, ******* 000 000 төгрөгийг 2017.06.-ны өдөр, 1 000 000 төгрөгийг байшинг бүрэн барьж дуусахад төлөхөөр үүрэг хүлээсэн. Би үүргийн дагуу 2016.12.05-ны өдөр ХХК-ийн 54220577*******5 тоот дансанд 4 000 000 төгрөгийг, 2017.06.12-ны өдөр Ч.Мандахын тоот дансанд 1 580 000 төгрөг, нийт 5 580 000 төгрөгийг шилжүүлсэн. Компани 2017..08-ны өдөр буюу 4 сар 08 хоногийн дараа барилгын материалыг хагас дутуу манай гадаа буулгасан. Ингээд л өнөөдрийг хүртэл барилгаа эхлээгүй, сураггүй алга болсон. Би өрх толгойлсон эмэгтэй хүн, тэтгэврийн зээл авч компанид мөнгө төлсөн. Түүнээс хойш сэтгэл санаагаар хямарч байнга эмчилгээ хийлгэж нүд юм үзэхгүй болж Улаанбаатар хотод очиж хоёр удаа хагалгаанд орж маш хүнд амьдарч байна.
Гэрээнд зааснаар тус компани надад 5 580 000 төгрөгийг 2017.06.12-ны өдрөөс эхлэн сарын хувийн хүүтэй буцааж өгөх үүрэгтэй. Үүнийг тооцвол 21 сар хугацаа хэтрүүлсэн тул хүү нь 11 718 000 төгрөг болж байна. Гэвч миний бие мөнгөө хурдан авч эмчилгээнд явах шаардлагатай байгаа тул компанид ашигтай талаас нь бодож хурдан өгөх байх гэж найдан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8 000 000 төгрөгийн тавин хувь болох 4 000 000 төгрөгийн алданги, компанид төлсөн 5 580 000 төгрөг буюу 9 580 000 төгрөгийг өмгөөлөгчийн хөлс, зардлын хамт нийт *******00 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Сүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие үйчлүүлэгч Ч.*******тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу түүний эрх ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Ч.******* нь хоёр удаа нүдний хагалгаанд орсон, юм үзэхгүй, бие нь тааруу байгаа тул ******* аймагт ирж шүүх хуралдаанд оролцох боломжгүй, мөн нүд нь юм харахаар муу байгаа тул хэргийн материалтай танилцах боломжгүй гэдгээ өмгөөлөгч надаар дамжуулсан. Иймд нэхэмжлэгчийг шүүх хуралдаанаас чөлөөлж шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэлбэл нэхэмжлэгч гэрээнд зааснаар өөрийн төлсөн мөнгөө сарын хувийн хүүтэйгээр буцаан авах эрхтэй, үүнийг тооцвол 21 сарын хугацааны хүү 11 718 000 төгрөг болж байгаа. Гэвч нэхэмжлэгч энэ хүүг нэхэмжлэхгүйгээр зөвхөн алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8 000 000 төгрөгийн 50 хувь болох 4 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн компанид төлсөн 5 580 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд 650 000 төгрөгийг төлсөн, Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг ******* аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлсөн. Эдгээр зардлыг хохиролд тооцон нэхэмжилж байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг 159 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Энд ******* аймгаас ******* аймгийн шүүхэд нэхэмжлэл шуудангаар хүргүүлэхэд төлсөн хөлс, мөн өмгөөлөгчийн ******* аймгаас шүүх хуралдаанд оролцохоор ирэх, буцах бензиний зардал, нотариатад төлсөн зардал багтаж байгаа.
Хэргийн талаар тодруулбал миний үйлчлүүлэгч Ч.******* нь хариуцагч ХХК-тай гэр бүлийн хэрэгцээнд 6х8 харьцаатай палкан байшинг бариулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр хариуцагч нь барилгын материалыг нэхэмжлэгчийн гадаа буулгаснаас хойш -14 хоногийн дотор байшинг барьж дуусган хүлээлгэж өгөхөөр, нэхэмжлэгч нь ажлын хөлс болох 8 000 000 төгрөгийг гэрээгээр тохирсны дагуу төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч өөрийн үүргээ гүйцэтгэж 2016.12.05-ны өдөр 4 000 000 төгрөг, 2017.06.12-ны өдөр 1 580 000 төгрөг, нийт 5 580 000 төгрөгийг компанид төлсөн. Гэтэл хариуцагч бүтэн 4 сар 8 хоногийн дараа буюу 2017..08-ны өдөр нэхэмжлэгчийн гэрийн гадаа барилгын материалыг хагас дутуу буулгаж хаячихаад яваад өгсөн. Түүнээс хойш огт барилгын ажлыг эхлээгүй өнөөдрийг хүрсэн. Бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрч байхад байшингаа ч бариагүй, өөрсдөө ч ирээгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Утсаар ярихаар очиж барьж өгнөө л гэдэг, Сүүлдээ нэхэмжлэгч бүтэн хоёр жил өнгөрлөө, одоо танайхаар байшин бариулахгүй гэдгээ хэлсэн, Мөнгөө нэхсэн, гэтэл Ч.Мандах захирал нь Юун сүртэй юм, очоод бариад өгчихөд болоо биздээ гэж хэлсэн боловч байшингаа ч бариагүй, мөнгийг нь ч өгөөгүй. Ингээд нэхэмжлэгч маань сэтгэл санаагаар хямарч бие нь өвдөж, эмнэлэгээр явж эхэлсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан гээд өгсөн мөнгөнийх нь хувийг суутгана гэж тайлбар өгснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь барилгын материал нэхэмжлэгчийн гадаа бууснаас хойш -14 хоногийн дотор байшинг барьж дуусгахаар гэрээнд тохирсны дагуу гэрээний хугацаа энд дууссан. Гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч гэрээнээс татгалзахгүй, гэрээг цуцлахгүй. Мөн нэхэмжлэгчийн бие 2018 оны сүүлээр өвдөж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хоёр удаа хагалгаанд орж одоо болтол эмчилгээ хийлгэж байгаа. Хариуцагчийн хэлээд байгаа шиг барилгын материал гэрийнх нь гадаа буусан цагаас хойш бие нь өвдөөгүй гэдгийг хариуцагч ойлгох хэрэгтэй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг шиг хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчөөгүй бол энэ маргаан үүсэхгүй, өмгөөлөгч авахгүй, мөн хариуцагчийг эрэн сурвалжлуулахгүй байх байсан. Энэ бүгд нэхэмжлэгчээс гарч байгаа зардал юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани ******* аймгийн ******* суманд оршин суух Ч.*******тай 2016.12.05-ны өдөр палкан байшингийн материал нийлүүлэх, барих, худалдан авах гэрээ байгуулсан. 6х8 хэмжээтэй мансартгүй байшин барихад шаардагдах байшингийн хана, шал, тааз, шувуун болон дан нуруу дээврийн төмөр, *******-ын банзан шал, *******-ын банзан дээвэр, лампиран тааз, пийшингийн тоосго, 2ш вакум цонх, 2ш модон хаалганы хамт нийлүүлж, дээврийг дулаалгын шилэн хөвөн тугалгатай шилэн цаасаар дулаалах, дотор талыг шилэн хөвөн тугалгатай цаасаар дулаалж, шохойтой цаас хадаж, обой нааж, шалыг паркетлан, дотор тасалгаа 2х4 хэмжээтэй тамбарын хамт хийж бүрэн ашиглалтанд өгөхөөр, Ч.******* нь хундам цутгах цемент, элс, хайрга, ажилчдын хоолны зардлыг хариуцаж, байшингийн үнэ 8 000 000 төгрөгөөс урьдчилгаа 4 000 000 төгрөгийг 2016 оны 12 сарын 05-ны өдөр, байшингийн материал Б талын гадаа буух үед буюу 2017 оны 6 сарын -ны өдөр үлдэгдэл төлбөрөөс ******* 000 000 төгрөгийг, байшинг бүрэн барьж дууссан нөхцөлд үлдэгдэл 1 000 000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлэх, манай компани барилгын ажлыг материал буусан өдрөөс хойш -14 хоногт хийж гүйцэтгэхээр тохирсон. Энэ талаар маргах зүйл байхгүй. Манай компани ******* гуайн гадаа буюу байшин барих газартаа 2017 оны намар байшингийн торхны материалыг аваачиж буулгасан. Үүнд палк 115ш, *******-ын банз 186ш, өргөн банз 80ш, ийн банз 1*******8ш аваачсан. Байшинг бариагүй шалтгаан нь ******* гуай эрүүл мэндийн шалтгаанаар хугацаа хойшлуулъя гэсэн, дараа нь ******* гуай өөрөө гэрээнээс татгалзсан. Манай компани дангаараа гэрээний заалтыг зөрчөөгүй, түүний хүсэлтээр хойшлуулж байгаад гэрээнээс татгалзсан саналаар бүр мөсөн байшин барих, материал нийлүүлэхээ больсон. ******* гуайн гадаа буулгасан материалаа аваагүй байгаа ба гэрээнээс татгалзсан учраас өгсөн мөнгөнийхөө оронд манай материалыг авах, эсхүл манайх материалаа татаад авсан мөнгийг нь эргүүлж өгье гэж хэлж байсан. ******* гуай манай компанид 5 580 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Энэ мөнгийг нь эргүүлж өгөөд буулгасан материалаа татан авахад татгалзах зүйлгүй. Харин ******* гуай өөрөө гэрээнээс татгалзсан тул төлөгдсөн төлбөрийн хувь болох 558 000 төгрөгийг суутган 5 022 000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Харин манайх алданги төлөх үндэслэлгүй, мөн өөрийн сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авч байгаа тул өмгөөлөгчид төлсөн хөлсийг төлөхгүй. Урьд нь бид ярилцаж тохироод манайх 8 000 000 төгрөг өгөөд модоо авъя гэж тохирсон байсан боловч шүүхэд хандсан байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгч 5 580 000 төгрөг төлсөн, хариуцагч модон материалыг нэхэмжлэгчийн гадаа буулгасан зэрэг үйл баримтуудын талаар маргахгүй. Хэргийн нөхцөл байдлаас дүгнэлт хийж үзвэл хариуцагч ХХК нь гэрээгээр тохирсны дагуу 6х8 хэмжээтэй палкан байшинг барилгын материал буусан өдрөөс хойш -14 хоногийн дотор барьж ашиглалтанд өгөх үүргээ биелүүлээгүй байдал харагдаж байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн төлсөн мөнгө болох 5 580 000 төгрөгийг бүтнээр нь нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэж байна. Харин нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс татгалзаж байгаагаа 2018 оны 11 сарын 6-нд мессэжээр хариуцагч талд мэдэгдсэн байдаг. Гэрээнээс татгалзаж байж өгсөн мөнгөө нэхэмжлэх эрх үүснэ. Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан учраас хариуцагчийн хувьд түүний төлсөн мөнгийг буцааж өгөхөд татгалзахгүй. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үзвэл ажил гүйцэтгэгч гэрээг зөрчсөн тохиолдолд алданги төлөх талаар тусгаагүй байна. Харин захиалагч хувийн хүүтэйгээр өгсөн мөнгөө буцааж авахаар тохирсон. Нэхэмжлэгч энэ хүүг нэхэмжлээгүй, алдангид гүйцэтгээгүй үүрэг 8 000 000 төгрөгийн тавин хувь 4 000 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл талууд алданги төлөх талаар бичгээр гэрээ хийгээгүй, гэрээнд тохиролцоогүй байна. Мөн өмгөөлөгчид 650 000 төгрөг төлсөн, улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн зардлаа хохиролд тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч өөрийн сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авч байгаа, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч урьдчилан тэмдэгтийн хураамжийг төлдөг учраас дээрх зардлуудыг хохирол гэж үзэх боломжгүй. Иймд алданги, өмгөөлөгчийн хөлс, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжилсэн мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч Ч.*******ийн гадаа буулгасан барилгын материалыг хариуцагчид буцаан олгож өгнө үү. Учир нь гэрээнээс татгалзсан бол талууд өгсөн авснаа харилцан буцаах үүрэгтэй. Хариуцагч нь 5 580 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт *******00 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг ******* аймгаас ирсэн бензины зардал 152 766 төгрөг, ******* аймгийн шүүхэд нэхэмжлэл шуудангаар хүргүүлэхэд төлсөн зардал 4 180 төгрөг, нотариатын зардал 2 500 төгрөг буюу нийт 159 446 төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Гэвч нэхэмжлэгч нь өөрийн өмгөөлөгчид түүнийг төлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхийг олгосон талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг *******00 000 төгрөг гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг ...хариуцагч нь гэрээний дагуу 6*8 хэмжээтэй модон байшинг одоо болтол барьж өгөлгүй гэрээг зөрчсөн тул хөлсөнд төлсөн 5 580 000 төгрөг, гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8 000 000 төгрөгөөс алданги тооцож, алдангид 4 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 650 000 төгрөг, хариуцагчийг шүүхээр эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг буюу нийт *******00 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж байна гэж тайлбарлажээ.
Хариуцагч ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас тус компанид төлсөн хөлс болох 5 580 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.
1. Нэхэмжлэгч Ч.******* болон хариуцагч мөнх ХХК ын хооронд 2016 оны 12 сарын 05-ны өдөр Палкан байшингийн материал нийлүүлэх, барих, худалдан авах гэсэн нэртэй гэрээ байгуулагджээ.
Гэрээнд зааснаар хариуцагч буюу А тал болох ХХК нь 6х8 хэмжээтэй мансартгүй, палкан /палканы хэмжээ 12х15/ байшингийн хана, шал, тааз, шувуун болон дан нуруу дээврийн төмөр, *******-ын банзан шал, *******-ын банзан дээвэр, лампиран тааз, пийшингийн тоосго, 2ш вакум цонх, 2ш модон хаалганы хамт нийлүүлж, дээврийг дулаалгын шилэн хөвөн тугалгатай шилэн цаасаар дулаалах, дотор талыг шилэн хөвөн тугалгатай цаасаар дулаалж, шохойтой цаас хадаж, обой нааж, шалыг паркетлан, дотор тасалгаа 2х4 хэмжээтэй тамбарын хамт хийж бүрэн ашиглалтанд оруулан Б талд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Ч.******* буюу Б тал нь хундам цутгах цемент, элс, хайрга, ажилчдын хоолны зардлыг хариуцаж, байшингийн үнэ 8 000 000 төгрөгөөс урьдчилгаа 4 000 000 төгрөгийг 2016 оны 12 сарын 05-ны өдөр, байшингийн материал Б талын гадаа буух үед буюу 2017 оны 6 сарын -ны өдөр үлдэгдэл төлбөрөөс ******* 000 000 төгрөгийг, байшинг бүрэн барьж дууссан нөхцөлд үлдэгдэл 1 000 000 төгрөгийг тус тус ХХК-ийн дансанд шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ.
Мөн гэрээнд ...материалын худалдах үнэ болон байшин барих ажлын хөлс 8 000 000 төгрөг байх, А тал барилгын ажлыг материал буусан өдрөөс хойш -14 хоногт хийж гүйцэтгэх, гэрээгээр тохирсон хугацаанд материалыг хүлээлгэн өгөөгүй, байшинг барихгүй байх, удаашрах, хойшлуулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Б тал урьдчилгаанд өгсөн төлбөрөө өгсөн өдрөөсөө эхлэн сарын хувийн хүүтэй тооцож буцааж авна, Б тал үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд хоног татамд үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг А талд төлнө, Б тал гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан тохиолдолд төлөгдсөн төлбөрийн хувийг А тал суутган авна гэж тус тус заасан байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ч.******* нь 6х8 м.кв хэмжээтэй, мансартгүй, палкан байшинг 2х******* м.кв хэмжээтэй тамбарын хамт ХХК-иар тухайн компанийн материалаар бариулах,хариуцагч ХХК нь байшинг барих бүх модон материал болон 2 цонх, хаалгыг нийлүүлж, байшинг дулаалгын хамт бүрэн барих, Ч.******* нь материалын үнэ болон ажил гүйцэтгэсний хөлсөнд 8 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг агуулж байна. Иймд талуудын хооронд Монгол Улсын Иргэний хуулийн *******4******* дугаар зүйлийн *******4*******.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч буюу захиалагч Ч.******* нь гэрээнд заасны дагуу байшингийн төлбөрөөс 4 000 000 төгрөгийг 2016 оны 12 сарын 05-ны өдөр, 1 580 000 төгрөгийг 2017 оны 6 сарын 12-ны өдөр тус тус ажил гүйцэтгэгч мөнх ХХК-д урьдчилан төлсөн, ХХК нь 2017 оны сарын 08-ны өдөр байшин барих модон палк, банз, хадаас зэрэг материалыг Ч.*******ийн гадаа буулгасан үйл баримтуудын талаар, мөн талуудын дунд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар тус тус маргаагүй болно.
Монгол Улсын Иргэний хуулийн *******4******* дугаар зүйлийн *******4*******.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн Иргэний хуулийн *******50 дугаар зүйлийн *******50.1.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.
Хэрэгт цугларсан бичгийн баримт болон зохигч талуудын тайлбараар захиалагч Ч.******* нь гэрээгээр тохирсны дагуу ажлын хөлснөөс 5 580 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэгчид урьдчилан төлөх үүргээ биелүүлсэн боловч ажил гүйцэтгэгч ХХК нь байшин барих материалын зарим хэсгийг захиалагчийн гадаа буулгасан хэдий ч гэрээгээр тохирсон хугацаанд 6х8 хэмжээтэй палкан байшинг бүрэн барьж хүлээлгэж өгөх үүргээ одоо болтол биелүүлэлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.1-т зааснаар гэрээний нэг тал болох ажил гүйцэтгэгч үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд нөгөө тал буюу захиалагч гэрээнээс татгалзах, цуцлах болон гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...нэхэмжлэгч гэрээнээс татгалзаагүй, гэрээнд материал буулгасан өдрөөс хойш -14 хоногийн дотор байшинг барьж дуусгахаар тохирсон тул гэрээний хугацаа энд дууссан. Хариуцагч байшинг барьж өгөлгүй 2 жил болсоны улмаас нэхэмжлэгч энэ компаниар байшин бариулах шаардлагагүй, ач холбогдлоо алдсан тул энэ компаниар байшин бариулахгүй гэдгээ мэдэгдэн, төлсөн төлбөрөө шаардсан. Гэвч өгөөгүй тул шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ нь ажил гүйцэтгэгч тогтоосон хугацаанд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, тохирсон хөлсийг төлөх хүртэл тодорхой хугацаанд хэрэгждэг урт хугацааны гэрээнд хамаарагддаг бөгөөд гэрээний нэг тал гэрээг ноцтой зөрчсөний улмаас нөгөө тал гэрээг дуусгавар болгосноор хоёр талын үндсэн үүрэг дуусгавар болж, улмаар үүргийн харилцаа нь өгсөн авснаа буцаах солилцооны харилцаагаар солигддог.
Түүнчлэн нэхэмжлэгч талын хариуцагчаар байшинг одоо бариулах шаардлагагүй болсон тул төлсөн мөнгөө буцааж авах талаар хариуцагч талд мэдэгдэн, гэрээнээс татгалзсан болохыг хариуцагч болон түүний төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үгүйсгээгүй, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хариуцагчид төлсөн мөнгөө буцаан шаардсан шаардлагыг нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, төлсөн хөлсөө эргүүлэн авах хүсэл зориг гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үндэслэлтэй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана, ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч Ч.******* нь нэгэнт хариуцагч компаниар байшинг бариулахгүй гэж татгалзаж байгаагаас нэхэмжлэгчийн гадаа буулгасан байшин барих барилгын материалын үүрэг ач холбогдол алдагдаж байх тул уг үүргийг мөн адил цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэг үүсч байна.
Талуудын хооронд 2016 оны 12 сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээнд Б тал буюу захиалагч Ч.******* өөрийн санаачилгаар гэрээг цуцласан тохиолдолд төлөгдсөн төлбөрийн хувийг А тал суутган авахаар заажээ. Гэвч ажил гүйцэтгэгчийн гэрээний үүргийг ноцтой зөрчсөний улмаас хариуцагч компаниар байшинг бариулах нь одоо ач холбогдлоо алдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна.
Хариуцагч талын шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлсөн 5 580 000 төгрөгийн хувь болох 558 000 төгрөгийг суутгана гэх тайлбар үндэслэлгүй байхаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч талын гэрээний үүргээ зөрчсөн үйлдэл байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн мөнгөний хувийг суутгахгүйгээр 5 580 000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулна гэж тайлбарлаж байна.
Иймд Монгол Улсын Иргэний хуулийн *******4******* дугаар зүйлийн *******4*******.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус заасныг үндэслэн хариуцагч ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 580 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгох үндэслэлтэй байна.
Түүнчлэн хариуцагч ХХК-ийн 2017 оны сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ч.*******ийн гадаа буулгасан байшин барих материал болох палк, банз, хадаас зэрэг материалын тоо хэмжээ нь нэхэмжлэгч, хариуцагч талын аль алины шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтуудаар таарч байх тул нэхэмжлэгч Ч.*******ийн эзэмшлээс түүний гадаа буулгасан модон материал /115 ширхэг палк, 186 ширхэг *******-ын банз, 1*******8 ширхэг ийн банз, 80 ширхэг өргөн банз/ болон хадаас /******* хайрцаг хадаас, ******* боодол палканы хадаас/ зэрэг материалыг гаргуулан хариуцагч ХХК-д буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу байшин бариулах ажлын хөлс 8 000 000 төгрөгийн тавин хувь болох 4 000 000 төгрөгийг алдангид нэхэмжилжээ.
Талуудын хооронд 2016 оны 12 сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээнд А тал буюу ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги төлөх талаар тусгагдаагүй байна.
Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.*******, 2*******2.7-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр, үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй талаар тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхгүй байна.
*******. Нэхэмжлэгч нь хариуцагчаас өмгөөлөгчид төлсөн хөлс 650 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус өөрт учирсан хохирол гэж үзэн нэхэмжилжээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй 227.*******-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал...ыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог ба улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардалд зориулж хуулиар тусгайлан заасан хэмжээгээр хэргийн зохигчдоос төлж байгаа мөнгөн төлбөр бөгөөд энэ мөнгөн төлбөрийг хохирол гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигч өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгч авах, түүнээс эрх туслалцаа авах эрхтэй бөгөөд хэргийн зохигчийн өмгөөлөгч авах эрхээ эдлэн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн хөлсийг гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүсэх хохиролд тооцох боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл хэргийн зохигч өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг гаргаснаар шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, тодорхой зардал гаргадаг бөгөөд хэргийн зохигчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх журмыг баримтлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах зэрэг хуульд заасан эрх үүргээ эдлэхдээ гаргасан зардлыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 4 000 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 650 000, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэгч Ч.*******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны тов болон хэргийн материалтай танилцах талаар тус тус мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Тэрээр шүүхэд өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, мөн нүдний хагалгаанд орсны улмаас хэргийн материалтай танилцахгүй, өмгөөлөгч хэргийн материалтай танилцан шүүх хуралдаанд оролцож байгаа тул шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлснийг түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд танилцуулсныг хүлээн авч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалан шүүх хуралдаанд оролцож байгаа, нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг түүний өмгөөлөгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд энэ шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.*******-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 2*******0 /5 580 000 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан ******* аймгийн ******* сумын төсвийн орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн *******4******* дугаар зүйлийн *******4*******.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ХХК-иас гэрээний үүрэгт төлсөн 5 580 000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т, нэхэмжлэгчийн эзэмшлээс түүний гадаа буулгасан модон палк, банз, хадаас зэрэг материалыг гаргуулан хариуцагч ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 720 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 2*******0 төгрөгийг гаргуулан ******* аймгийн ******* сумын төсвийн орлого болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.*******-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ч.******* нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх нэхэмжлэгч Ч.*******т шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор гардуулах, ийнхүү гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор түүний оршин суугаа газрын баталгаат шуудангаар хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6, 119.7-д зааснаар энэ хуулийн 119.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүргүүлснийг гардан авсанд тооцохыг, мөн хариуцагч, түүний төлөөлөгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН