Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2019/00453

 

 

 

 

 

201******* оны 06 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ201*******/00453

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын,

Хариуцагч ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, ******* аймгийн ажилтай, ЖЮ8402113******* регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 5 сарын 28-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Нэхэмжлэгч А.*******

Хариуцагч П. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр П.тэй 2007 онд танилцан, улмаар хайр сэтгэлтэй болж гэр бүл болсон бөгөөд 2008 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Энэ хугацаанд 200******* оны 10 сарын 03-ны өдөр хүү Б. төрж, бид нэг хүүхдийн эцэг эх болсон. Бид 2008 оноос эхлэн 2016 он хүртэл хамт амьдарсан. Бидний амьдралын эхний жилүүд аз жаргалаар дүүрэн байсан боловч сүүлийн жилүүдэд бидний хоорондын харилцаа таарч тохирохгүй, байнга хэрүүл маргаантай амьдрах болсон. Бидний зан харилцаа таарч тохирохгүй болж бие биенийхээ үзэл бодлыг сонсохгүй, хэрүүлээр л дуусгадаг болсон. Хэдийгээр архи дарс, хүчирхийлэл гэсэн асуудал байхгүй байсан ч бид тусдаа гараагүй, байр түрээслэн амьдардаг, би ажилгүй, нөхөр ганцаараа ажил хийдэг, мөнгө төгрөг, санхүүгийн байдал, орон байрны асуудал гээд маргалдах зүйл маш их байсан. Үнэхээр таарч тохирохгүй байсан учраас нөхөр бид хоёр ярилцаад тус тусдаа амьдрахаар шийдэж 2016 оноос эхлэн одоо хүртэл тус тусдаа амьдарч байна. энэ хугацаанд хүүдээ тусалж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан. Энэ хугацаанд өөр гэр бүлтэй болсон. Нэгэнт бид цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүд минь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүгээ би өөрийн асрамжинд авах хүсэлтэй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч П. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2007 онд танилцаад гэр бүл болсон ба 2008 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хүү Б. 200******* онд төрсөн. Бид 2016 он хүртэл хамт амьдарсан. Эхэндээ бол сайхан л амьдарч байсан. Гэвч сүүлийн жилүүдэд мөнгө санхүүгийн асуудал, орон байрны асуудал гээд бэрхшээлүүд гарч ирсэн бөгөөд энэ болгон дээр бид хоёр бие биенийхээ үзэл бодлыг сонсолгүйгээр хэрүүл маргаан хийдэг болсон. Үүнээс болж бид бие биендээ тавих хайр халамж байхгүй болж аар саар зүйл дээр хэрүүл хийдэг болсон. Ингээд байнгын хэрүүл маргаантай амьдрах хэцүү байсан тул тус тусдаа амьдарч үзэхээр ярилцаад 3 жилийн хугацаанд тусдаа амьдарсан. Энэ хугацаанд миний бие өөр гэр бүлтэй болсон учраас бид эргээд хамт амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүгээ ээж дээр нь үлдээнэ. Хүүдээ тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч П.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2007 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2008 оны 11 сарын 24-ний өдөр гэрлэлтээ ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас хүү Б. 200******* оны 10 сарын 03-ны өдөр төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, байнгын хэрүүл маргаантай амьдардагаас бие биенээ гэсэн сэтгэл нь хөндийрсний улмаас тэдний харьцаа таарамжгүй болж, улмаар 2016 оноос одоог хүртэл тус тусдаа амьдарсан, энэ хугацаанд П. нь өөр гэр бүлтэй болсон, цаашид дахин хамт амьдрах хүсэлгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн хүү Б.ийг эх А.*******ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Б.ийг 18 насанд хүртэл нь эцэг П.гээр сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд 70 200 төгрөг буюу нийт 140 400 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээг нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээгээр тооцон 31 5******* төгрөг ба нийт *******1 ************** төгрөгийг урьдчилан төлсөн байх тул түүний төлсөн *******1 ************** төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.гээс улсын тэмдэгтийн хураамжид *******1 ************** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт гийн /ЖЮ8402113*******/, ******* овогт *******гийн ******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Б.ийг эх А.*******ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 0******* нас 08 сартай хүү Б.ийг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 насанд /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.гээр сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг, зохигч талууд эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******1 ************** төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч П.гээс улсын тэмдэгтийн хураамжид *******1 ************** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН