| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2019/00487/И |
| Дугаар | 138/ШШ2019/00469 |
| Огноо | 2019-06-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 138/ШШ2019/00469
| 201******* оны 06 сарын 20 өдөр | Дугаар 1*******8/ШШ201*******/0046******* | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ЖЮ*********************054******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ийн гийн
Хариуцагч ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, ЖЯ*******5111615 регистрийн дугаартай, овгийн гийн т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 5 сарын 27-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Э.Энх-Од
Нэхэмжлэгч Б.
Хариуцагч Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Б.тай 2012 онд танилцан, улмаар хайр сэтгэлтэй болж гэр бүл болсон бөгөөд 2014 оны ******* сарын 21-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хүү 2014 оны 02 сарын 21-ний өдөр төрж, бид нэг хүүхдийн эцэг эх болсон. Бид 2015 оны ******* сард тусдаа айл гэр болон гарч хэдэн сар л хамт амьдарсан. Бид бие биенийхээ үзэл бодолтой таардаггүйгээс болж хэрүүл маргаантай байдаг байсан. Гэтэл хамт амьдарснаас хойш нэг их удалгүй нөхөр маань миний найз эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж эхэлсэн. Энэ явдлыг нь мэдсэнээс хойш хэрүүл маргаан хийх нь ихэсч, улмаар миний биед гар хүрч хүнд хөнгөн гэмтэл учруулдаг болсон бөгөөд энэ нь олон удаа давтагдсан. Тэр болгонд нь би цагдаад ханддаггүй байсан. Ингээд бид хамт амьдрах боломжгүй болсон учраас нөхөр бид хоёр ярилцаад тус тусдаа амьдрахаар шийдэж 2015 оны 5 сараас эхлэн одоо хүртэл тус тусдаа амьдарч байна. Нэгэнт бид цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүд минь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүгээ би өөрийн асрамжинд авах хүсэлтэй. Би 201*******-2018 оны хооронд оюутан байсан тул хүү маань аавынхаа гэр бүлд амьдарч байсан бөгөөд би зуны амралтаараа ирэхдээ өөр дээрээ авдаг байсан. Одоо тогтсон ажил хөдөлмөр эрхэлж байгаа учраас хүүгээ өөрийн асрамжиндаа авч өсгөнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2012 онд танилцаад гэр бүл болсон ба 2014 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хүү 2014 онд төрсөн. Бид 2015 оны ******* сараас эхлэн тусдаа айл болон хамт амьдарч эхэлсэн боловч бидний амьдралд янз бүрийн саад бэрхшээлтэй тулгарч, үүнээсээ болж хоорондоо таарахгүй болсон. Байнга шахуу хэрүүл маргаантай байсан. Миний бие гэр бүлээс гадуурх харилцаа нэг удаа гаргасан нь үнэн. Эхнэртээ ганц хоёр удаа гар хүрсэн минь үнэн. Ингээд бид тус тусдаа салж амьдрахаар шийдэж одоог хүртэл 4 жил тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хүү маань надтай хамт амьдарч байсан. Бид эргээд хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Хүүдээ тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Б.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2012 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2014 оны ******* сарын 21-ний өдөр гэрлэлтээ ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас хүү Т. нь 2014 оны 02 сарын 21-ний өдөр төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, нөхөр Б. гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс бие биенээ гэсэн сэтгэл нь хөндийрсөн, гэр бүлийн дотор хэрүүл маргаантай байдаг зэргээс тэдний харьцаа таарамжгүй болж, улмаар 2015 оны 5 сараас эхлэн одоог хүртэл тус тусдаа амьдарсан, цаашид дахин хамт амьдрах хүсэлгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн хүү Т.ыг өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн хүү Т.ыг эх Б.гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Т.ыг 18 насанд хүртэл нь эцэг Б.аар сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд 70 200 төгрөг буюу нийт 140 400 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээг нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээгээр тооцон *******1 564 төгрөг ба нийт 171 *******64 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул түүний төлсөн 171 *******64 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 171 *******64 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1*******2 дугаар зүйлийн 1*******2.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овгийн гийн /ЖЯ*******5111615/, ******* овгийн *******ийн /ЖЮ*********************054*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Т.ыг эх Б.гийн асрамжинд үлдээсүгэй.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 05 нас 04 сартай хүү Т.ыг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 насанд /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.аар сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг, зохигч талууд эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171 *******64 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 171 *******64 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН