Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

         

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга О.Номин,

Улсын яллагч П.***,

Шүүгдэгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.*** холбогдох эрүүгийн *** тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *** хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ээрэгч мэргэжилтэй, “***” үйлдвэрт ээрэгч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт *** аймаг *** сум *** баг *** 9-2 тоотод оршин суух, *** овогт *** *** /РД:***/,           

Холбогдсо хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*** нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг *** аймгаас *** аймаг чиглэлийн төв асфальтан замын 57-58 дахь километрт *** Фит маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалаар зорчиж явсан Л.***ийн жолоодож явсан *** УАВ улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас *** маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан Т.Цээлхагвын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ө.Эрдэнэцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.***ийн өмчлөлийн ***В улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэлд 5,510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ өгсөн гэх шалтгаанаар мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.  

Мөрдөн шалгах ажиллагааны үед:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-11 дүгээр тал/,

 2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.*** гаргасан 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16273 дугаартай "Т.*** биед зүүн дунд чөмгийн гадна хэсгийн зөрүүтэй, ясны сэлтэрхий үүсгэсэн далд хугарал, баруун гуя, шилбэ, зүүн бугуйны цус хуралт, баруун сарвууны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна...." гэх шинжээчийн дүгнэлт/ хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.***ийн гаргасан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 890 дугаартай “***ийн биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

4.Шинжээч Ч.***ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай “2987 УАВ улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Алтанцоож нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна. *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл 7249 OPX улсын дугаартай "***" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.*** нь эсрэг урсгалд орсон байх нөхцөл байдал тогтоогдож байна. Учир нь гэрэл зургийн үзүүлэлтийн 3,4,5,6,7,8,9,10,11 дугаартай зурагт осол болсон буюу тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлдсөн "А" цэгээр асфальтан зам дээр үүссэн мөрийг баримтжуулсан байна. Үүссэн мөр нь үргэлжлэн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн чигт үүсэж төгссөн байна. Тиймээс *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/,

5.Хохирогч Т.*** "...Би Орхон аймгаас *** аймгийн *** сум руу идшээ идэхээр идэш хийх айлынхаа хүмүүсийн машинтай явсан юм. Тухайн өдөр 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байсан. *** аймгаас 16 цагийн орчимд гарсан юм. *** аймгаас гарахад цастай байсан бөгөөд *** аймгийн *** *** сум өнгөрөөд зам цасгүй сайхан болсон юм. Тухайн сууж явсан машиныг **** /***/ гэх хүүхэн барьж явсан. Би жолоочийн хажууд урд суусан. Хойно нөхөр нь жолоочийн ард дунд хүүхэд нь миний ард танихгүй эмэгтэй сууж явсан. Тухайн машин баруун талдаа жолооны хүрдтэй машин байсан юм. Би том хар шил зүүчихсэн байсан бөгөөд тухайн үед миний нүд хавдаж улайгаад өвдчихсөн байсан юм. Тэгээд би Орхон сумын орчимд явж байхад нэг хэсэг унтчихсан байсан. Тэгээд сэрээд үе үе зүүрмэглээд явж байтал Хөтөл рүү орж ирж байгааг мэдсэн. Гэрлүүд ассан байна гээд явж байтал түр тар гээд зам тээврийн осол гарсан. Би зүүрмэглэж явсан болохоор яг хаана гэдгээ мэдэхгүй байна. Тэгээд би хавчуулагдчихаад гарч чадахгүй байж байтал цагдаа ирээд дараа нь онцгой байдлын албанаас хүмүүс ирж намайг гаргасан юм. Хэдэн километр цагийн хурдтай явж байгааг хараагүй. Ядаж байхад миний баруун нүдэнд өвдөг гарсан хар шилтэй байсан юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-116 дугаар хуудас/,

6. Гэрч Ө.*** "...2022 оны 11 сарын 25-ны үдээс хойш 16 цаг өнгөрч байхад *** аймгийн *** сумаас *** аймгийн *** сум орохоор найз ***, Б.***, түүний хүү ***, эгч Ц.*** нарын хамт 7249OPX улсын дугаартай цагаан өнгийн *** маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тээврийн хэрэгслийг найз Б.*** жолоодож явсан. Тэгээд *** аймгийн *** сум /Хөтөл/ рүү орох гээд явж байсан. Би арын суудал дээр гар утсаа хараад явж байсан болохоор юу болсныг харж чадаагүй гэнэт тас няс гээд л явчихсан. Би тухайн үед юу ч болж байгааг мэдээгүй. Арай гэж машинаас буутал машин аймар болчихсон миний зүүн дух орчмоор хавдаад аймар болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

7.Гэрч Б.*** "...2022 оны 11 сарын 25-ны өдөр байсан би урьд өдөр нь архи уучихсан болохоор архи гараагүй байсан. Тэгтэл манай аав залгаад эмнэлэгт хэвтчихсэн байна ирэх боломж байна уу гэхээр нь би машин бариад явчих хүн асуухаар найз *** гээд найз руугаа залгасан чинь нэг найзынхаа найзыг асуулаа яваад өгье гэнээ чи очоод авчих гэхээр нь би такси бариад *** хорооллоос очиж аваад Тэгээд гэртээ буцаж ирээд машинаа аваад Алтанцоож ахаар машинаа бариулаад 13 цаг өнгөрч байхад **** хотоос гэрийнхээ гаднаас хөдөлсөн. Тэгээд замдаа шараа тайлаад 0,33 литрийн архи авчихсан байсан тэрийгээ машинд уусан. Тэгээд *** аймаг өнгөрөөд машины суудлаа хойш нь хэвтүүлээд бүсээ зүүгээд хэвтээд унтчихсан. Тэгтэл гэнэт машины дэр задраад чимээ гараад сэрсэн. Тэгээд босож ирээд машинаас буугаад харсан чинь машинтай мөргөлдсөн байсан. Миний машиныг жолоодож явсан ах ээ пизда машин ирээд мөргөчихлөө гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

8.Гэрч Б.*** "...2022 оны 11 сарын 25-ны үдээс хойш 16 цаг өнгөрч байхад *** аймгийн *** сумаас *** аймгийн *** сум орохоор эхнэр Б.***, хүү *** хадам эгч Ц.***, найз *** нарын хамт эхнэрийн *** *** улсын дугаартай цагаан өнгийн *** маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Эхнэр Б.*** тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Хөшөөтийн даваа уруудаад явж байхад би машины арын суудал дээр сууж яваад унтчихсан. Тэгсэн нэг мэдсэн түс тас гэсэн чимээ гараад сэрсэн. Тэгээд машинаас буугаад харсан чинь машинтай мөргөлдсөн байсан. Би гэрээс гарахдаа архи уучихсан байсан болохоор нам унтчихсан байсан..." гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

9.Гэрч Л.*** "...2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай найз *** над руу залгаад *** гээд манай найз байгаа өнөөдөр архи уучихсан байсан. *** аймаг руу ээж аав дээр очих гэсэн юм чи машиныг нь жолоодоод *** аймаг руу яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд үдээс хойш 13 цагийн орчимд Даваатай уулзаад *** хотоос *** аймаг орохоор түүний *** улсын дугаартай хар өнгийн *** маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тэгээд замдаа явсаар *** аймгийн **** сум /***/ дөнгөж өнгөрөөд явж байтал орой 19 цаг өнгөрч байсан байх урдаа ганц машин ирж байсан. Тэгээд өөдөөс гэрлээ дохихоор нь би гэрлээ шилжүүлсэн. Тэгээд яг хажуугаар нь зөрөөд өнгөрөх гэж байтал гэнэт мөргөлдчихсөн. Тэгээд миний жолоодож байсан машин эргэж хараад явж байсан чиглэлийнхээ эсрэг тал руу хараад зогссон. Би жолоо барьж явсан. Нөгөө Даваа гэх залуу жолоочийн хажуугийн урд талын суудал дээр сандлаа хэвтүүлчихсэн унтаад явж байсан. Би болон зорчигч хамгаалах бүсээ хэрэглэсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин *** угаасаа хотоос гарахдаа архи уучихсан байсан болохоор би *** хотоос хөдлөхдөө л машин жолоодож явсан. Би 60 орчим километр цагийн хурдтай л явж байсан. Надтай хамт яваа *** гэх залуугийн өөрийнх нь машин байгаа юм. Би 1994 онд тракторын жолооч болсон харин 2007 онд жолооны сургуульд сууж жолооч болсон. В, С, M ангилалтай. Тиймээс 2007 оноос хойш л тээврийн хэрэгсэл жолоодож байна. Би өнөөдөр *** хотоос гарахдаа л тээврийн хэрэгсэл жолоодсон. Урьд өдөр нь хэвийн амарсан. Ядарсан зүүрмэглэсэн асуудал байхгүй. Би өөрийн эгнээгээрээ явж байсан. Тэгтэл өөдөөс ирсэн цагаан жижиг тэрэгний жолооч цагаан зураас даваад ороод ирэх шиг болсон. Нэлээн хурдтай л явж байсан байх гэнэт л ороод ирсэн. Уул нь гайгүй зөрчих байх гэж бодсон. Үзэгдэх орчин чөлөөтэй ямар нэгэн аюул саад байгаагүй. Цаанаас ирж явахад гайгүй байсан. Тэгээд дөхөж ирэхдээ цагаан зураас их шахаад ороод ирэх шиг болсон. Би хажуугаар нь гайгүй зөрчих байх гэж бодтол тулж ирээд цагаан зураас даваад ороод ирсэн. Тэгээд зогсоох арга хэмжээ авах ч боломж байхгүй маш богино хугацаанд осол болсон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

10.Насанд хүрээгүй гэрч Г.*** “...2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 30 минут орчимд *** аймгийн *** сумаас *** аймгийн *** сум орохоор аав ***, ээж Б.***, нагац эгч Ц.***, ээжийн найз *** нарын хамт ээжийн *** улсын дугаартай цагаан өнгийн "***" маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Ээж маань тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Ээжийн хажууд Ц.*** эгч суучихсан. Би арын суудал дээр голлоод суучихсан аав миний баруун талд. *** эгч миний зүүн талд суучихсан байсан. Аав бага зэрэг архи уучихсан байсан болохоор унтчихсан байсан. Би сандлын голоор ээжтэй юм яриад явж байсан. Тэгээд *** аймгийн *** сум /***/ орохын наахан талд зогсоод бид нар бие засаад хөдөлсөн. Тэгээд цаашаа явж байтал нэг машин ирж явсан. Тэгээд энэ машин гэрлээ шилжүүлнэ дээ гэж хэлсэн чинь яг гэрлээ шилжүүлчихсэн. Тэгээд дөхөж ирээд тэр машин гэнэт урсгал сөрөөд манай машиныг мөргөчихсөн. Манай машины нэг бүтэн эргээд эсрэг тал руу хараад зогсчихсон. Бараг 4-5 орчим метрийн зайтай дөхөж ирээд шууд манай машины өөдөөс урсгал сөрөөд орж ирээд мөргөчихсөн. Би хэр хурдтай явж байсныг нь анзаарч хараагүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.*** нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг *** аймгаас *** аймаг чиглэлийн төв асфальтан замын 57-58 дахь километрт *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалаар зорчиж явсан Л.*** жолоодож явсан *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас *** маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Т.*** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ө.*** эрүүл мэндэд хөнгөн, Э.*** өмчлөлийн ****В улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэлд 5,510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.*** нь өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийнхээ зүйлчлэлийг, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан байна.

*** аймгийн *** сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Б.*** Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.*** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ө.*** эрүүл мэндэд хөнгөн, Э.Цэрмаагийн өмчлөлийн **** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэлд 5,510,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*** хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*** нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн  хариуцлагыг оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.*** эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Тиймээс шүүх шүүгдэгч Б.*** эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан 01/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*** зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох *** аймгийн *** сумаар тогтоож, 1 сарын хугацаанд *** аймгийн *** сумаас гадагш явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.*** нь бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн согтолтын зэрэг шалгах явцын бичлэг бүхий 1ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.*** нь нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.*** овогт *** *** авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*** Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**** зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох *** аймгийн *** сумаар тогтоож, 1 сарын хугацаанд *** аймгийн *** сумаас гадагш явахыг хориглосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид гардуулж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА