Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Уртнасан |
Хэргийн индекс | 138/2019/00364/И |
Дугаар | 138/ШШ2019/00477 |
Огноо | 2019-06-25 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2019/00477
2019 оны 0******* сарын 25 өдөр | Дугаар 138/ШШ2019/00477 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, өөрийн байранд байрлах ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, өөрийн байранд байрлах ******* аймгийн ******* ******* *******т холбогдох
Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол буюу орох байсан орлого 100 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Энх-Од, иргэдийн төлөөлөгч Х.Сэмээхүү, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******, *******, хариуцагчийн төлөөлөгч , , , , , , , хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 сард ******* ******* газраас Монголын алт Мак ХХК-ны гомдлоор төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ******* ХХК-д хийсэн. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тоот үйл ажиллагааг зогсоох тухай актыг гаргаж ******* ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг зогсоосон. ******* ХХК-ний зүгээс Захиргааны хэргийн шүүхэд уг актыг хууль бус гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 0*******-ны өдөр №10 тоот шийдвэр гарсан. Уг шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болсон. ******* ХХК нь 10 сараас борлуулалт хийж эхэлсэн. 10 сард 54 000 000 төгрөг, 11 сард 118 000 000 төгрөгийн борлуулалтын орлого олсон. 12 дугаар сарын эхний ******* хоногт 22 000 000 төгрөгийн борлуулалтын орлого олсон байдаг. Бидний үйл ажиллагааг өвөл хүйтний улиралд буюу ашиг орлого олдог, эрэлт ихтэй үед зогсоосны улмаас борлуулалтын орлого 100 000 000 төгрөг олох байсан. Үүнийг алдсан. Тэгээд ******* ******* газраас 100 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд хохирол барагдуулах талаар заасан байдаг. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасны дагуу ******* ХХК нь дээрх дурдсан мөнгөн төлбөрийг нэхэмжилсэн байгаа. Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус актын улмаас хохирол учирсан, үүссэн хохирол нь захиргааны байгууллагын ажилтны хууль бус шийдвэр үйл ажиллагаа эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байх нөхцөлд хохирлыг нэхэмжлэх эрх үүсдэг. Хохиролтой холбоотой маргааныг Захиргааны ерөнхий хуулинд зохицуулсан байх ба уг хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно, 102.2-т Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэсний дагуу ******* ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахдаа хохирлыг хамтад нэхэмжлээгүй. Иргэний журмаар нэхэмжилж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлд хохирол барагдуулах тухай зохицуулсан байдаг ба 2002 онд батлагдсан Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-т зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан байна. Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байна. Иргэний хуульд гэм хор арилгуулах талаар заасан байдаг ба 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан байна. Зарчмын хувьд учирсан гэм хорыг хоёр өөр арга зарчмаар арилгаж болдог. Гэм хорыг нөхөн арилгах үүрэг хүлээлгэх үндэслэл болсон үйл явдал болоогүй бол бүрдэх байсан байдлыг бодиттойгоор нөхөж бүрдүүлж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл ******* аймгийн ******* ******* газрынхан 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл өдрүүдийг эгүүлэн бид нарт өгвөл борлуулалтын орлогоо хийгээд энэ компани хэвийн үйл ажиллагааг явуулах боломжтой. Эсвэл мөнгөн хэлбэрээр нь өгөх боломжтой. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд гэм хорыг арилгуулах тухай байгаа. Үүнд мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байна. ******* аймгийн ******* ******* газрынхан 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл үйл ажиллагаанаасаа олох ёстой байсан 100 000 000 төгрөгийн борлуулалтын орлогыг нөхөн төлөх ёстой.
Манай ******* ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр борлуулалтаа хийж эхэлсэн. 2018 оны 10 сард 23 хоног ажиллан 4 902.88 тонн нүүрс олборлож, 54 508 47******* төгрөгийн борлуулалт, 11 сард 27 хоног ажиллан 10 007.97 тонн нүүрс олборлон 118 *******91 *******94 төгрөгийн борлуулалт, мөн оны 12 сарын 07-ныг хүртэл буюу тус компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл ******* хоног ажиллан 2 015.33 тонн нүүрс олборлон 23 817 70******* төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн. 2018 оны 12 сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэл 2******* хоног ажил зогссон. 2018 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан ******* хоногт олборлосон нүүрс болон борлуулалтын орлогын дундажаар тооцон нэг өдөрт 335.89 тонн нүүрс олборлох байсан. Үүнийг нэг өдөрт ахуйн хэрэглээ буюу иргэнд 210.9******* тонн нүүрс, байгууллагад 124.93 тонн нүүрсийг борлуулах байсан гэж үзвэл ажил зогссон 2******* өдөрт нийт 8 733.10 тонн нүүрс олборлож, 103 210 059.33 төгрөгийн борлуулалт хийгдэх байсан. Үүнийг тэгшитгээд нийт 100 000 000 төгрөгийг орох байсан орлого гэж нэхэмжилсэн
Бид нар олборлосон, борлуулсан, ашигласан бүтээгдэхүүнээ Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, тайланг тухай бүрд нь гаргаж өгдөг. 2018 оны тайлангаар улсад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн байдаг. Олборлосон нүүрсний хэмжээ түүний төлбөрийн тайлан хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байгаа. Мөн Нийгмийн даатгалын санд 10, 11, 12 саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд хавтас хэрэгт авагдсан байгаа. Үүгээр бидний борлуулалтын орлого үйл ажиллагаа, тайлан баланс бүрэн нотлогдож байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч ******* аймгийн ******* ******* газрын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 07-нд ******* ХХК-д ******* ******* газрын даргын баталсан 2018 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн 12/207 тоот удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байгаа. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ******* ХХК-нд уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төлөвлөгөө эрх зүйн баримт бичиг байхгүй байна гэсэн гомдлыг МАК ХХК-наас ******* ******* *******т албан бичгээр нотлох баримтын хамт ирүүлсэн байдаг. Энэ гомдлыг үндэслээд ******* ******* ******* шалгалтаа хийсэн. Нийт 8 байцаагчийн бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтаар 31 төрлийн зөрчил илэрсэн. Энэ зөрчлөөс нэн шаардлагатай Байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлийн зөрчлүүд илэрсэн. Энэ зөрчилд Байгаль орчны тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуулиудын холбогдох заалтуудаар тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох хэмжээний зөрчлүүд байсан учраас ******* ******* улсын ахлах байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 120400337 тоот актаар үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Зогсоох болсон шалтгаан нь Байгаль орчин үнэлгээний тухай хуулинд тухайн төсөл хэрэгжихээс өмнө байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн байх, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байх, геологи уул уурхайн чиглэлээр тухайн орд газрыг ашиглахад техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн байх, тухайн 2018 оны уулын ажлын төлөвлөгөө батлагдсан байх гэх мэтчилэн эрх зүйн бичиг баримтууд нь эх хувиараа байхгүй, зарим нэг нь бүр байхгүй гэх мэтчилэн зөрчлүүд байсан учраас Зөрчлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудыг үндэслээд үйл ажиллагааг нь зогсоосон байгаа. Буцаад сэргээсэн асуудал яригдаж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд тухайн байгууллагын зөрчил арилсан тохиолдолд буцаагаад үйл ажиллагааг нь сэргээх ёстой. Тухайн үед өвөл байсан. Адуунчулуун ХХК, ******* ХХК гэдэг хоёр компанийн хилийн зааг дээр Адуунчулуун нүүрс олборлоод, олборлосон нүүрсээ Станцад нийлүүлж байгаа. Станц зүүн бүс болон ******* аймгийг дулаанаар хангаж байгаа. ******* ХХК-ний үйл ажиллагааг зогсоосон шалтгаан нь Адуунчулуун ХХК-тай хамааралтай. Энэ хоёр компанийн нөөцний асуудлаас болоод тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө нь яаман дээрээ батлагдаагүй. Уулын ажлын төлөвлөгөө байхгүй бол уурхайн үйл ажиллагаа явуулж болохгүй хуулийн заалттай. Энэ хоёр компаний үйл ажиллагаа хоёулаа зогсоход Станцын нөөц тухайн үед 14 хоногийн нөөцтэй байсан. Тэрнээс багасаад 10 хоногийн нөөцтэй боллоо. Энээс доошоо орох юм бол ******* аймгийн ард иргэд дулаан болон тогоор хангах үйл ажиллагаа зогсохнээ гэж үзээд ******* аймгийн Онцгой коммисын хуралдаанаас шийдвэр гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний Аймгийн онцгой коммисын шийдвэр гарсан. Энэ аж ахуй нэгжүүдэд тодорхой үүрэг даалгавар өгөөд үйл ажиллагааг сэргээх чиглэлийг Аймгийн ******* ******* *******т Аймгийн онцгой коммисоос үүрэг өгсөн учраас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ******* ******* газраас ******* ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг сэргээсэн байдаг... 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сэргээсэн актаа албан бичгээр хүргүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 15-ны дотор албан шаардлагын хариуг албан бичгээр ирүүлээрэй гэсэн. Ийм чиглэл өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл ******* ХХК нь зөрчлөө арилгаагүй, албан шаардлагын биелэлтийг ирүүлээгүй байна... Манайх үйл ажиллагааг зогсоогоод акт тавьсан байхад ******* ХХК нь зөрчлөө арилгуулна гээд биелэлтийг нь гаргаж ирж байсан. Биелэлт нь хангалтгүй гээд ******* ХХК-д хариу өгч байсан. Тэгэхлээр энэ байгууллага манайх зөрчилтэй байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд биелэлтээ бидэнд гаргаж өгч байсан. Тэгсэн мөртлөө яагаад тэр хугацааны орлогоо алдсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Харин ч буцаагаад тухайн компанийн уурхайн үйл ажиллагаа хууль бусаар явуулж байгаад нь, байгалийн баялагийг хууль бусаар ашигласан гэдэгт нь арга хэмжээ авч нөхөн төлбөр ногдуулах үндэслэл байгаа.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр манайхыг акт гаргахдаа процессийн алдаа гаргасан байна гэж үзсэн. Манай албан шаардлагыг зөрчил гаргасан нь үндэслэлтэй байна гээд хэвээр нь үлдээсэн. Манайх тус компанийн үйл ажиллагааг сэргээж байна гэдэг нь өмнө гаргасан акт хүчингүй болсон гэсэн үг. Гэтэл Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаа зогсоосон актыг хэзээ хойно, эдний компанийн үйл ажиллагаа сэргээсний дараа буюу 3 сард шийдвэр гаргасан нь өөрөө алдаатай, нэг зүйлийг хоёр талаас нь дүгнэсэн учир дутагдалтай шийдвэр гарсан. Гэвч бид гомдол гаргах хугацаа хэтрүүлээд гомдлоо гаргаж чадаагүй. Иймд манай байгууллагаас гаргасан ******* ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь нэхэмжлэл гаргахдаа нэг компанид учруулсан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн байгаа. ******* ХХК нь өөрөө ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмал гэдэг нь өөрөө Үндсэн хуульд зааснаар газрын хэвлийн баялаг, энэ нь ард түмний мэдэлд байдаг төрийн өмч. Төрийн өмчийг ашиглах эрхийг өөрсдөө хүсэлтээ гаргаад авсан байдаг. Тэр нь хууль ёсоор явагдаж байна уу гэдгийг Төр өөрөө ******* байгууллагаараа хянаж байдаг. Төрийн хяналт гэдэг бол нэг компаний эрх ашгийн төлөө бус нийт хүн ам, ард иргэдийн хүрээлэн буй орчны ирээдүйд гэм хор учруулахаас сэргийлэх ажил. Уул уурхайн гэдэг нь өөрөө газрын баялагийг ашиглах, уул уурхайг эхлүүлэх суурь шаардлага нь юу юм бэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулинд нийтлэг үүрэг болгон заасан байгаа. Нийтлэг үүрэг гэдэг дотор зайлшгүй тэр уул уурхайн үйл ажиллагааг авч явах мөрдөж явах тэр суурь баримт бичгүүдийг бүрдүүлсэн байх ёстой... Текник эдийн засгийн үндэслэл байхгүй бол тухайн жилийн үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэхгүй байгаа. Энэ бүгд энэ компанид байхгүй байсан учраас энэ үйл ажиллагаа цаашаа явах боломжгүй гэдгийг хуулинд заасан байна. ...Уул уурхайн бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь асар их эрсдэлтэй. Тийм болохоор бид үе үеийн шалгалтыг өнөөдрийн мөрдөж байгаа дүрэм журмын дагуу хийж байгаа, уурхайн үйл ажиллагаанд эрсдлийг дүгнэхэд 100 хувь эрсдэл үүсэх магадлалтай гэж удаа дараа гарч байгаа. Тийм учраас ******* ******* газраас үйл ажиллагааг нь зогсоосон. Тэгэхлээр өнөөдөр хувийн өмч юм шиг, газрын хэвлийн баялаг энэ байгууллагын өмч юм шиг, ганц хүний олох орлого юм шиг байдлаар хандсан. Тийм болохоор үнэхээр цаг үеийн шаардлагаар үйл ажиллагааг нь сэргээд ******* сар орлого олох боломжийг олгосон. Гэтэл зөрчлөө засах үйл ажиллагаа нь хэрэгжээгүй байгаа. Гэхдээ зөрчлөө засахын төлөө ажиллаж байгааг үгүйсгэхгүй. ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-д төлөвгөөт бус хяналт шалгалт хийх явцад тус компанийн тусгай зөвшөөрөлтэй 74 га ******* хоёр сумын нутаг дэвсгэрийг хамардаг. ******* болон Баянтүмэн сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар орон нутагт тусгай зөвшөөрлийг үндэслээд ******* ашиглах гэрээ гэрчилгээ авах ёстой байсан. Шалгалтын хүрээнд ******* сум болон Баянтүмэн сумаас ******* эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй байсан. Мөн Пүү болон ажилчдын амрах байр 7800 м2 *******т Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт ******* эзэмших зөвшөөрөлгүй байсан. Бутлуур шигшүүрийн 2 га ******* нь зөвшөөрөлтэй байсан. Анхан шатны бичиг баримт болох газрын зөвшөөрөлгүй байсан учраас улсын байцаагчийн албан шаардлагын актанд газрын харилцааны чиглэлээр заалтуудыг оруулж албан шаардлага хүргүүлж ажилласан байгаа гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 8 байцаагчтай хамтарч хийсэн байгаа. Шалгалтын явцад Хэмжил зүйн ******* чиглэлээр зөрчил байсан. Тухайн үед албан шаардлагад зөрчлийг арилгуулах 4 заалт оруулж өгсөн байгаа. Тэр 4 заалтаас 3 нь биелсэн гэж үзэж байна. Нэг нь биелэгдээгүй байгаа. ДБЭХС ХК-тай нүүрсээ нийлүүлж байгаа учраас пүү шалгах электрон туухайг гэрээгээр эзэмшиж болно гэдгийг харилцан тохиролцсон байгаа гэсэн. Тэгвэл нотлох баримтаа гаргаж өгөөрэй гэсэн. Би ээлжийн амралттай байсан учир тэр бичиг баримтууд надад ирээгүй байна. ******* ХХК-д зөрчил байсан учир хуулийнхаа заалтын дагуу тухайн компаний үйл ажиллагааг зогсоосон. Миний хувьд зогсоох актанд нэг ч заалт оруулаагүй, хугацаатай зөрчлөө арилга гэсэн. Уулын олборлолтын үйл ажиллагаа явуулахад маакшитрын багаж төхөөрөмж байх ёстой. Миний мэдэхийн ганцхан авто пүү л байгаа. Пүү нь үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа гэж үзэж байна. Цаашид үнэхээр хэвийн ажиллана гэвэл бол бүх бичиг баримтаа бүрдүүлж ажиллах ёстой гэдгийг нэмээд хэлье гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байгаа. Үүн дээр авто замын ******* чиглэлээр уурхайн болон иргэдийн тээвэрлэлт хийх ердийн хөрсний авто зам ашиглалтын шаардлага хангахгүй, дэржигнүүр үүссэн, олон салаа зам үүссэн байсан. Үүний үндсэн дээр авто зам эзэмшигчийн маршрутыг баталж эзэмшигчээр тордолтын ажлыг хийх, техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах шаардлагатай. Үүний үндсэн дээр авто замын ******* чиглэлээр 3 заалт бүхий зөрчил дутагдал илэрсэнийг албан шаардлагаар хүргүүлсэн. Тэмдэг, тэмдэглэгээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачилтын ажлыг хийх гэх мэт мэргэжлийн үндэслэл бүхий зүйл байхгүй байсан. Энэ дээр норм дүрэм болон стандартын шаардлагын дагуу ачилтын ажлыг хийж, мэргэжлийн байгууллага ажиллуулдаг байгаа. Энд гүйцэтгэлийн шалгалт хийх байсан боловч миний бие ээлжийн амралтай байсан болохоор энд гүйцэтгэлийн шалгалт хийгээгүй байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын чиглэлээр хөдөлмөрийн хяналт шалгалтаар 5 зөрчил илэрсэн. Хөдөлмөрийн нөхцлийн шинээр аж ахуй нэгж болон эрсдэл өндөртэй аж ахуй нэгж байгууллага хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар итгэмжлэгдсэн лаборатор бүхий байгууллагаар заавал хийлгэх ёстой гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд заасан байдаг. Үүний дагуу хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийгээгүй байсан. Мөн ******* ХХК нүүрсний уурхайн ажилчдын ахуйн байруудыг шийдээгүй байсан. Шинээр ажилд орж байгаа хүмүүс болон ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй дутагдлууд илэрсэн байсан. Үүн дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар албан шаардлагад 5 заалтыг тусгуулсан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой ******* хуудсаар хяналт шалгалтыг хийсэн. ******* ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаатай холбоотой 4 зөрчил байсан. 1. Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хийгээгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ажлын байранд ажилтанд учирч болох эрсдлийг урьдчилан тооцох үнэлгээ хийх ёстой гэсэн бий. Энийг хийгээгүй байна гэсэн зөрчил байсан. 2. Ажлын байранд ажиллаж байгаа, үйлдвэрлэлийн хортой, аюултай нөхцөлд ажилж байгаа ажилтнуудын сургалтыг зохион байгуулах ёстой. Энэ сургалтыг зохион байгуулаагүй байсан. 3.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх коммисыг байгууллага дээр байгуулах ёстой. Тухайн байгууллагад аливаа эрсдэл, осол гарсан тохиолдолд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу ослын коммис актыг тогтоож өгөх ёстой. ******* ******* байгууллагаар баталгаажуулж, иргэнд гарсан хохирлыг нийгмийн даатгалын сангаас нөхөн төлүүлдэг. Энэ ослын коммис байгуулагдаагүй байсан. 4.Галын аюулгүй байдлыг хангах дотоод журам гэдэг зүйлийг дагаж мөрдүүлээгүй. Уурхайн нөхцөлд галын аюулгүй байдал гэдэг бол өндөр зэрэглэлээр яригддаг. Энэ журмыг мөрдөж ажиллах ёстой. Энэ журмаа байгуулж байгууллага дээрээ мөрдүүл гэсэн шаардлагыг албан шаардлагад тусгаж ******* ХХК-д хүргүүлсэн гэв.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* аймгийн ******* ******* *******т холбогдуулан төрийн албан хаагчийн хууль бус гаргасан шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирол буюу 2018 оны 12 сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд орох байсан орлогод 100 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...******* ******* газрын улсын ахлах байцаагчийн манай компанийн үйл ажиллагааг зогсоох тухай 2018.12.05-ны өдрийн 12-04003-37 дугаартай акт нь хууль зөрчсөн байна гэдэг нь ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учраас манай компани дээрх хугацаанд орох ёстой байсан орлогоо алдаж хохирсон... гэж тайлбарлажээ
Хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь Захиргааны шүүхийн шийдвэр алдаатай гарсан. ******* ХХК нь нүүрс олборлох үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөлгүйгээр, байх ёстой бичиг баримтыг бүрдүүлэлгүйгээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг төлөвлөгөөт бус шалгалтаар илрүүлж, тус компанийн гаргасан зөрчил дутагдлууд нь компанийн үйл ажиллагааг зогсоох үндэслэл бүхий байсны улмаас акт тавьж үйл ажиллагааг зогсоосон. Манай байгууллагын тус компанийн үйл ажиллагааг зогсоох болсон үндэслэл нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Хэрэгт цугларсан бичгийн баримт болох ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 сарын 0*******-ны өдрийн №10 дугаар шийдвэрээр ******* аймгийн ******* ******* газрын улсын ахлах байцаагчийн 2018.12.05-ны өдрийн Үйл ажиллагааг зогсоох тухай 12-04003-37 дугаар акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэн тус актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч ******* аймгийн ******* ******* газрын улсын ахлах байцаагчийн гаргасан акт холбогдох хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хариуцагч ******* аймгийн ******* ******* газрын улсын ахлах байцаагч нь ******* ХХК-ийн нүүрс олборлох үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй байх, улсын байцаагчийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг баримтлаагүй нь төрийн албан хаагчийн үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл гэж үзнэ.
Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорын хариуцан арилгах үүрэгтэйг, мөн 498 дугаар зүйлийн 498.2-т ...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар тус тус заажээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй болохыг, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т ...зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор тус тус заасан байна.
Хуулийн дээрх зүйлүүдэд зааснаар төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан бол гэм буруутай үйлдэл болон учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтооно.
Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол буюу орох байсан орлогод 100 000 000 төгрөгийг нэхэмжилж байх ба түүний төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...тус компани дангаараа нүүрс олборлох үйл ажиллагааг явуулж эхэлснээс хойш 2018 оны 10 сард 23 хоног ажиллан 4 902.88 тонн нүүрс олборлож, 54 508 47******* төгрөгийн борлуулалт, 11 сард 27 хоног ажиллан 10 007.97 тонн нүүрс олборлон 118 *******91 *******94 төгрөгийн борлуулалт, мөн оны 12 сарын 07-ныг хүртэл буюу тус компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл ******* хоног ажиллан 2 015.33 тонн нүүрс олборлон 23 817 70******* төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн. 2018 оны 12 сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэл 2******* хоног ажил зогссон. 2018 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан ******* хоногт олборлосон нүүрс болон борлуулалтын орлогын дундажаар тооцон нэг өдөрт 335.89 тонн нүүрс олборлох байсан. Үүнийг нэг өдөрт ахуйн хэрэглээ буюу иргэнд 210.9******* тонн нүүрс, байгууллагад 124.93 тонн нүүрсийг борлуулах байсан гэж үзвэл ажил зогссон 2******* өдөрт нийт 8 733.10 тонн нүүрс олборлож, 103 210 059.33 төгрөгийн борлуулалт хийгдэх байсан. Үүнийг тэгшитгээд нийт 100 000 000 төгрөгийг орох байсан орлого гэж нэхэмжилсэн гэж тайлбарлаж, шүүхэд 2018 оны 10 сараас 2019 оны 01 сар дуусталх хугацааны олборлосон нүүрс болон нүүрс борлуулалтын мэдээ, кассын дэвтрийн жагсаалт, нүүрс борлуулалтын орлого тушаасан тооцоо, бэлэн мөнгөний орлогын баримтууд, бараа ажил үйлчилгээ худалдан авсан тухай зарлагын баримтууд, ажилчдад цалинг шилжүүлсэн шилжүүлгийн баримтууд, цалингийн сангийн тооцоо, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, тус компанийн банкны дансны зарлагын баримтуудыг тус тус бичгийн баримтаар гарган өгсөн байна.
Гэвч нэхэмжлэгч нь дээрх саруудад борлуулсан нүүрсний борлуулалтын орлогын дүнгээр орох байсан орлогоо 100 000 000 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн дээрх нүүрс борлуулсан борлуулалтын мэдээгээр 2018 оны 12 сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 733.14 тонн нүүрс олборлож 100 000 000 төгрөгийн орлого бодитоор орох байсан гэж шүүх дүгнэх боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь тус компани нь нэг тонн нүүрсийг ахуйн хэрэгцээнд буюу иргэнд 11 000 төгрөгөөр, байгууллага аж ахуйн нэгжид 13 200 төгрөгөөр тус тус борлуулдаг гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч тус компанид нийт орлогоос зайлшгүй гарах зардлыг хасч тооцвол хэдэн төгрөгийн бодит орлого дээрх хугацаанд орох байсныг мэргэжлийн санхүүгийн байгууллагаар тогтоолгосон баримтыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх хэргийн нөхцөл байдлаар нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэгч нь 2018 оны 12 сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 733.14 тонн нүүрс олборлож 100 000 000 төгрөгийн бодит орлого олох ёстой байсан тухайгаа өөрөө нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн 2018 оны 10-12 сар, 2019 оны 01 саруудын нүүрс олборлолтын мэдээ, кассын дэвтэр, бэлэн мөнгөний орлогын баримтууд нь тус компани тухайн сард хичнээн тонн нүүрс олборлосон, хэдэн төгрөгийн нүүрсний борлуулалт хийсэн үйл баримтыг л харуулж байгаа болохоос 2018 оны 12 сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэлх 2******* хоногийн хугацаанд 100 000 000 төгрөгийн бодит орлого орох байсныг нотлож чадахгүй байна.
Түүнчлэн компанийн өдөр тутмын бараа ажил үйлчилгээ авсан зарлагын баримт, цалин олгосон, шилжүүлсэн баримт, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт болон татварын тайлангаар шүүх нэхэмжлэгчийн дээрх хугацаанд гаргасан зардлыг нарийвчлан тооцох боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх хариуцагч ******* аймгийн ******* ******* *******т холбогдох өөрт учирсан хохирол буюу орох байсан орлогод 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгчид болон өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нэг зүйлийг хоёр талаас нь өөр өөрөөр тайлбарласан учир дутагдалтай буруу гарсан, манай улсын ахлах байцаагчийн ******* ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэр хууль зөрчөөгүй... гэж тус тус маргадаг. Гэвч хэрэгт авагдсан ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 сарын 0*******-ны өдрийн №10 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх бөгөөд ******* аймгийн ******* ******* ******* дээрх шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах эрхээ хуульд зааснаар эдлээгүй нь уг шийдвэрийг учир дутагдалтай, буруу гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 11*******, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* аймгийн ******* ******* *******т холбогдох Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол буюу орох байсан орлого 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******58 000 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Т.БАЙГАЛМАА