Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар   2023/ШЦТ/405

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         3          23                                      2023/ШЦТ/405

 

                       

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

хохирогч З.А,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан З овогт *******-т яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 03300 2792 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн. 1997 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт ................тоотод оршин оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 695 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар,

2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн шүүхийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ялаар,

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 2022 оны 9 дүгээр 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 647 дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сар 16 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн З овогт ******* /РД:....................../ 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачууртын амралтын газарт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч 3.А-г үл ялих зүйлээр шалтаглан, толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, үснээс нь зулгааж, эрүүл мэндэд нь "тархи доргилт, дух, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хурууны хумс хууларсан шарх гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                                              /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

     Хохирогч З.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Энхзоригтой хамтран амьдардаг байсан. 2021 оны 6 дугаар сарын асуудлаас хойш хамтран амьдрахаа больсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хумс хиймэл байсан тул дарагдахдаа эвгүй хугарсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэж өргөдөл бичиж өгсөн.гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 9/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Агийн өгсөн: “... Би 2020 оны 7 дугаар сараас хойш ******* гэх залуутай танилцаад улмаар хоорондоо дотносон хамт амьдрах болсон. Бид 2 хоорондоо 2022 оны хавраас эхлэн таарамжгүй харилцаатай болж тусдаа амьдарч эхэлсэн ба 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Энхзориг надтай холбоо бариад хүүхдээ аваад 3-лаа хамт амралтанд явья гэхээр нь би зөвшөөрөөд бид 2 хүүхдээ аван Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачууртад байх амралтын газар очсон. Эхний өдрөө бид 3 унтаж амраад амарцгаасан ба тэндээ гоё байсан тул ахиж 1 хоног амрахаар болсон. Гэтэл 2 дахь өдрийн орой нь ******* пиво авч ирэн бид 2 пиво ууцгаасан бөгөөд оройн 23 цагийн орчим би утсаар нь тоглож байхад ******* намайг “буруу тоглолоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан надруу тавчик болон ширээн дээр байсан махыг авч шидэн миний духан дээр оносон. Тэгэхээр нь би *******т уурлан "Чи яаж байгаа юм" гэхэд ******* над дээр хүрч ирээд миний үснээс зулгаан тогооны тагаар толгой руу 1 удаа цохьсон. Энэ үед би түүнтэй ноцолдож байхдаа баруун гарын ядам хурууны хумсаа хугалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн:

1.2. 3.Агийн биед тархи доргилт, дух, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хурууны хумс хууларсан шарх гэмтэл тогтоогдлоо.

 3.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр зуурын хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15/,

 

Мөрдөн шалгах ажиллагаад яллагдагч *******ийн өгсөн: “...бид 2 хүүхдээ унтуулчихаад хэсэг хугацаанд пиво уусан. Дараа нь унтахаасаа өмнө тоглоом тоглож байхад А намайг “буруу тоглолоо” гэж хэл амаар доромжлоод байхаар нь бид 2 хэрэлдэж эхэлсэн. Гэтэл А миний нүүрэнд духны ойролцоо маажиж шалбалахаар нь би өвдсөндөө түүнийг түлхэж унагаасан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө, Баянзүрх дуургийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачууртын амралтын газарт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч байсан 3.Аг үл ялих зүйлээр шалтаглан, толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, үснээс нь зулгааж, эрүүл мэндэд нь "тархи доргилт, дух, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хурууны хумс хууларсан шарх гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө, Баянзүрх дуургийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачууртын амралтын газарт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч 3.Аг үл ялих зүйлээр шалтаглан, толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, үснээс нь зулгааж, эрүүл мэндэд нь "тархи доргилт, дух, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хурууны хумс хууларсан шарх гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Агийн өгсөн: “...2 дахь өдрийн орой нь ******* пиво авч ирж бид 2 пиво ууцгаасан бөгөөд оройн 23 цагийн орчим би утсаар нь тоглож байхад ******* намайг буруу тоглолоо гэх үл ялих зүйлээр шалтаглан надруу тавчик болон ширээн дээр байсан махыг авч шидэн миний духан дээр оносон. Тэгэхээр нь би *******т уурлан "Чи яаж байгаа юм" гэхэд ******* над дээр хүрч ирээд миний үснээс зулгаан тогооны тагаар толгой руу 1 удаа цохьсон. Энэ үед би түүнтэй ноцолдож байхдаа баруун гарын ядам хурууны хумсаа хугалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 8977 дугаартай:

1.2. 3.Агийн биед тархи доргилт, дух, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хурууны хумс хууларсан шарх гэмтэл тогтоогдлоо.

 3.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр зуурын хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 14-15/,

 Мөрдөн шалгах ажиллагаад яллагдагч *******ийн өгсөн: “...А миний нүүрэнд духны ойролцоо маажиж шалбалахаар нь би өвдсөндөө түүнийг түлхэж унагаасан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3497 тоот шүүх хуралдааныг хойшлуулж шүүгдэгчийг албадан ирүүлэх захирамжийг Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хүргүүлсэн боловч шүүгдэгчийн утас холбогдох боломжгүй, оршин суух хаягтаа амьдрахгүй байгаа, олон хоногоор гадуур явдаг гэх зэргээр тайлбар ирүүлж шүүгдэгч хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул  мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3673 дугаар захирамжаар шүүгдэгчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Шүүгдэгчийг эрэн сурвалжилж олж тогтоон 37 хоног цагдан хорьсон байна.

            Хохирогч нь гомдол саналгүй,  хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь удаа дараа хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийн уг хэрэгт цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай бөгөөд үүнийг 8 цагийн нийтэд тустай ажлаар солихоор 296 цаг болж байх тул биечлэн эдлэх ялыг 424 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Энхзориг нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сар 16 хоног зорчих эрх хязгаарлах ял авсан бөгөөд уг ялыг биелүүлээгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 сар 16 хоног зорчих эрх хязгаарлах ял болон 424 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна.  Хохирогч А нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэв.

            Шүүх шүүгдэгч *******т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн,” зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэлээ.

             Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 647 дугаар шийтгэх тогтоолоор *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сар 16 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн байна. Уг ялыг эдлээгүй талаар Ниислэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын цахим санд ялтан *******т холбогдох гүйцэтгэх баримт бичиг бүртгэлгүй тухай албан бичиг хэрэг хавсаргасан байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгарлах ялын 4 сар 16 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10  сар 16 хоногоор тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд оруулан тооцож нийт эдлэх ялыг 9 сар 9 хоногийн хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилэгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн цагдан хоригдсон 37 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасч зорчих эрх хязгаарлах ялыг 4 сар 23 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар *******ийн 2022 оны 9 дүгээр 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 647 дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сар 16 хоногийн хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 сар 23 хоногийн  хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 /ес/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ийг 9 сар 9 хоногын хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 37 хоног цагдан хоригдсон, хохирогч нь нэхэмлэх зүйлгүй гэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА