Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/10

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч Н.***,

Нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

*** аймгийн *** сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *** овогт *** *** холбогдох *** тоот хэргийг хянан шийдвэрлэв.

       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймаг *** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологи мэргэжилтэй, “***” ТӨХК-д Геологи уул уурхайн хэлтсийн ахлах инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** аймаг *** сум 1-р баг *** тоотод оршин суух, *** овогт *** *** /РД:***/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.*** нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *** аймгийн *** сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “***” зоогийн газарт “***й” ТӨХК-ийн Уул тээврийн цехийн ажилчдын шинэ жилийн арга хэмжээний үеэр хохирогч П.***той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж үүдний налуу хэсэг дээр халтирч унах үед нь нүүр орчимд нь хөлөөрөө өшиглөж түүний биед баруун нүдний доод зовхинд шарх, цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.*** нь шүүхийн хэлэлцүүлэгт урьд мэдүүлэг өгсөн гэх шалтгаанаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.          

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад:

              1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Чандмань” зоогийн газрын хяналтын камерын бичлэг /хавтаст хэргийн 02-05 дугаар хуудас/,

              2.*** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.***ийн гаргасан "П.***ын биед баруун нүдний доод зовхинд шарх, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. П.***ын биед тогтоогдсон баруун нүдний доод зовхинд шарх, цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно..." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

             3. Хохирогч П.***ын "...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байсан. Тухайн өдөр *** аймгийн *** сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “***” зоогийн газарт манай “***” ТӨХК-ийн Уул тээврийн цехийн ажилчдын шинэ жилийн арга хэмжээ болсон. Арга хэмжээ 18 цагаас эхэлсэн. Тэгээд арга хэмжээ үргэлжилж 00 цагийн орчимд тарж эхэлсэн. Тэгсэн ажлын газрын инженер *** гэх залуутай ажлын шалтгаанаас болоод маргалдсан. Тэгээд “***” зоогийн газраас ***тай хамт гарсан. Тэгээд үүдний налуу хэсэг дээр халтираад өвдөглөөд унасан чинь нэг хүний хөл орж ирээд яг нүүр орчимд өшиглөх шиг болсон. Тэгээд нэг ухаан ороход манай ажлын *** бас цахилгаанчин хийдэг залуу 2 намайг гэрт хүргэж өгснийг санаад байна. Би нүүрээ ийм айхтар болсон гэж бодоогүй унтах гэсэн чинь эхнэр намайг *** сумын эмнэлэг руу авч явж үзүүлсэн. Би архи уучихсан нэлээн муудсан байсан. Болсон асуудлыг орон гаран санаад байгаа. Би *** 2022 оны 12 сарын 17-ны өдөр өөрөө уулзсан. Тэгээд чи яагаад намайг ийм болгочхоод хаяад явчихсан юм бэ гэсэн чинь ахаа би өшиглөчихсөн юм. Би таныг хаяагүй шүү 2 хүнээр гэр лүү чинь хүргүүлсэн гэж хэлсэн. Ер нь ажил дээр ажлын талаар жаахан маргаантай байсан юм. Тэгээд архи уучхаад л тэр талаараа яриад маргалдсан юм шиг байсан. Тэр үед л шууд өшиглөсөн. Би тэрийг бүдэг санаад байна. Миний баруун нүдний доод зовхи язарч нулимсны суваг тасарсан. Хамар шалбарсан байна. Энэ гэмтлээс болоод толгой өвдөөд байгаа. Өөр биед ямар нэгэн гэмтэл байхгүй. *** хөлөөрөө нэг л удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

               4.Гэрч Ц.*** "... 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байсан. Манай нөхөр П.*** нь байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцоно гээд явсан. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг тогшоод онгойлготол манай нөхрийг ажлынх нь газрын 2 залуу түшчихсэн орж ирсэн. Тэгээд хартал баруун нүд нь гэмтсэн байдалтай орж ирсэн. Тэгээд яагаад нүд нь гэмтсэн байгаа талаар хамт ирсэн 2 залуугаас асуусан чинь бид 2 сайн мэдэхгүй байна гадаа байхад нь авч ирлээ гэж хэлсэн. Тэгээд би хүүхэдтэйгээ нийлж байгаад П.*** хувцсыг нь солиод шууд *** сумын эрүүл мэндийн төв рүү авч явсан. Эмнэлэг дээр очиж үзүүлсэн чинь баруун нүдний зовхи нь язарч нулимсны суваг нь тасарчихсан байна яаралтай ***-*** аймаг руу явах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би эмнэлгээс гараад “***” зоогийн газарт очиж тэнд байсан хүмүүсээс хэн манай нөхрийг гэмтээсэн юм бэ гэж асуусан чинь *** гэдэг хүн гэмтээсэн *** маргалдаад байсан гэж хэлсэн. Маргааш нь очиж *** уулзсан чинь би өшиглөсөн юм уучлаарай, би ч бас согтуу байсан болохоор сайн санахгүй байна гэж хэлж байсан. Баруун нүдний доод зовхи язарч оёдол тавиулсан. Бас нулимсны суваг нь тасарсан учир гуурс тавиулсан. Одоо нулимс гоожоод нүд аргаж байна. Толгой нь байнга өвдөөд байгаа. Манай нөхөр П.*** маргааш нь болсон асуудлын талаар асуухад сайн мэдэхгүй байсан. Ямар ч байсан *** маргалдаж байснаа бол санаад байна тэгээд *** гараад юу болсныг санахгүй байна гэж хэлсэн. Эмчилгээний зардал болон эмчилгээ хийлгэхээр явж байгаа зардлаа нэхэмжилж байна. Бас ажилдаа явж чадахгүй байгаа тиймээс ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ. Нулимсны суваг нь гуурстай 3 сар орчим болно. Түүний дараа гуурсыг авч нулимсны суваг залгагдсан эсэхийг шалгана нийлээгүй бол дахин хагалгаа хийж сувгийг залгана гэсэн. Дээр нь нүдний хараанд нөлөөлж болзошгүй гэсэн. Тиймээс эмчилгээ удаан үргэлжилнэ гэсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

             5. Гэрч Ц.*** "... 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ *** аймгийн *** сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "*** зоог" гэх газарт зохион байгуулагдсан. Араг хэмжээний үеэр би огт архи уугаагүй эрүүл байсан. Тэнд манай ажлын газрын П.*** ах архи уучихсан нэлээн согтуу *** ахтай маргалдаад араас нь хөөгөөд хэрүүл хийгээд яваад байсан. Тэгээд орой 23 цаг өнгөрөөд арга хэмжээ тарж эхэлсэн. Манай цехийн даргаас эрүүл байгаа хүмүүс согтуу байгаа хүмүүсээ гэрт нь хүргэж өгөөрэй гэж хэлсэн болохоор Эрдэнэболд бид 2 хүмүүсийг нэг нэгээр нь гэрт нь дөхүүлж өгсөн. Тэгээд *** гараад ирсэн чинь *** үүдний шатан дээр Цоодол ах суучихсан байхаар нь очтол баруун нүдний доод хэсгээс цус гарчихсан сууж байсан. Тэгээд *** хажууд нь байхаар нь хамт *** ахыг гэрт нь хүргэж өгсөн юм. Хажууд нь *** ах, *** ах 2 байсан. Харин *** араас гарч ирсэн үү. Сайн мэдэхгүй байна. Өөр хүн бол байгаагүй. Би яг хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Намайг гарч ирэхэд л цус нь гоожоод сууж байсан. Тэгээд буцаж “***” руу ороод салфетик авч гарч ирээд цусыг нь арчаад гэрт нь хүргэж өгсөн. *** ахтай дотор байхад л маргалдаад байсан. Харин намайг гарахад маргалдсан үйл байгаагүй харин *** ах *** ахыг аваад дотогшоо орсон. Орой 23 цаг л өнгөрч байсан байх цаг нарийн анзаарч хараагүй..." гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

           6.Гэрч Г.*** " 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай Уул авто тээврийн цехийн шинэ жилийн арга хэмжээ *** аймгийн *** сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "***" гэх газарт зохион байгуулагдсан. Арга хэмжээний үеэр би огт архи уугаагүй эрүүл байсан. Тэнд манай ажлын газрын П.*** ах арга хэмжээний үеэр архи уучихсан нэлээн согтуу байсан. Тэгээд орой 23 цаг өнгөрөөд арга хэмжээ тарж эхэлсэн. Би тасарсан муудсан хүмүүсийг гэрт нь хүргэж өгч байсан. Тэгээд 00 орж бие засчхаад гарсан чинь яг надтай зөрөөд **** ах *** ахыг аваад “***” руу орсон. Харин би зөрөөд гартал үүдэнд *** зогсчихсон хажууд нь П.*** ах доошоо суучихсан баруун нүднээс нь цус гарчихсан байсан. Цус нь тогтохгүй байна гэхээр нь буцаж ороод салфетик авч гарч ирээд *** ахын цусыг нь арчиж өгсөн. Тэгээд *** хамт 14 дүгээр байранд гэрт нь хүргэж. Гэрт нь эхнэр хүүхэдтэйгээ гарч ирж авсан. Хажууд нь ***р зогсож байсан. Харин ** ах, *** ах хоёр надтай хаалган дээр зөрөөд байсан. Өөр хүн бол байгаагүй. Би яагаад цус гарсан талаар огт мэдэхгүй байна. Гарч ирэхэд л цус гарсан байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

              7. Гэрч Т.*** "... 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай Уул авто тээврийн цехийн шинэ жилийн арга хэмжээ ** аймгийн *** сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "***" гэх газарт зохион байгуулагдсан. Тэгээд орой 23 цаг орчимд байсан байх арга хэмжээ тарж эхэлж байсан. *** ах, *** ахтай хамт *** гарсан би тэр хоёрыг тамхи татах гээд гарчихлаа гэж бодсон. Тэгээд би араас нь нээх удалгүй гарсан. Тэгсэн тэр 2 юм яриад тамхи татаад зогсож байсан. Тэгсэн гэнэт л хоорондоо барьцалдаад авахаар нь явж очоод голоор нь ороод *** ахыг хойш нь түлхээд холдуулсан. Тэгсэн *** ах хөл дээрээ тогтолгүй газарт өвдөглөөд унасан. Тэгсэн *** ах миний хажуугаар явж очоод *** ахыг өшиглөчихсөн. Яг тэр үед би болио та яаж байгаа юм бэ гээд *** ахыг аваад *** руу оруулсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Буцаад гараад харахад *** ах гадаа ойр хавь харагдахгүй байсан. Ямар ч байсан *** ах *** ах бид гурав байсан өөр хэн хэн байсныг би анзаарч хараагүй. *** ах *** ахын нүүр орчимд нэг л удаа өшиглөсөн. Өөр байдлаар цохиогүй. **** зоогийн гадаа *** ах *** ах хоёр л хоорондоо маргалдаад байсан өөр маргалдсан хүн байхгүй. *** ах нэлээн согтсон байсан. Ер нь л хоёулаа их согтолттой байсан..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаас  үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.

Шүүгдэгч Н.*** нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *** аймгийн *** сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг *** зоогийн газарт “***” ТӨХК-ийн Уул тээврийн цехийн ажилчдын шинэ жилийн арга хэмжээний үеэр хохирогч П.*** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж үүдний налуу хэсэг дээр халтирч унах үед нь нүүр орчимд нь хөлөөрөө өшиглөж түүний биед баруун нүдний доод зовхинд шарх, цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, *** зоогийн газрын хяналтын камерын бичлэг /хавтаст хэргийн 02-05 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.*** гаргасан шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/, хохирогч П.*** мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/, гэрч Ц.**** мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, гэрч Ц.**** мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/, гэрч Г.*** мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/, гэрч Т.*** мэдүүлэг / хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Н.*** үйлдэл нь хууль зүйн хувьд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд шүүгдэгч Н.*** нь хэргийн үйл баримт, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.     

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Н.*** гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчилсан.

Шүүгдэгч Н.*** хохирогч П.*** 2,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд  шүүгдэгчээс 2,000,000 төгрөг хүлээн авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлтийг гаргаж өгсөн байна. /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгч 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *** аймаг *** сумын 1-р багийн нутаг дэвсгэр хохирогч *** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэмт хэргийн талаар камерын бичлэг, *** аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.  Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч эмчилгээний зардал гэж 2,000,000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан, хэрэгт хавсаргаж ирсэн СД 1 ширхгийг хэрэгт хавсаргах саналтай. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй байна.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Н.*** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.*** нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзсэн болно.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаах солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.*** авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт *** *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Н.*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаах солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА