Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/127

 

  2023         02          09                                     2023/ШЦТ/127

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Ууганбаяр,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Ариунтуяа,

шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ц /Q/, М /M/, тэдгээрийн өмгөөлөгч Э.Амархүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б Д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт ЧМ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц /Q/, М /M/ нарт холбогдох эрүүгийн 2302 00022 0019 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт БД ...............................................................,

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, усны барилга, байгууламжийн инженер мэргэжилтэй, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 23-27 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

2. Бэсүд овогт ЧМ ........................................................,

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгалийн аялал, жуулчлалын менежир мэргэжилтэй, “Жавхлант-Орд” ХХК-ийн захиргаа хариуцсан орлогч дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, 13 дугаар хороолол 94 байрны 42 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Мессоро 6/1-38 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

3. Ц /Q/, ...................................................................,

БНХАУ-ын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур аймгийн Ураадын хойд хошуунд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Монгол судлаач мэргэжилтэй, “Жавхлант Орд” ХХК-ийн хөрөнгө оруулагчийн бие төлөөлөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Ривер Гарден” хотхоны 317-603 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

4.  М /M/, ........................................................................

БНХАУ-ын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур аймгийн Урдын өмнөд хошуунд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Монгол судлаач, зураач мэргэжилтэй, “Жавхлант Орд” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 106Б-56 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.Д нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Жавхлант-Орд” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус газарт ус ашиглуулах дүгнэлт гаргуулахаар гаргасан хүсэлтийн дагуу Усны газрын Ус ашиглуулах хэлтсийн мэргэжилтэн О.Оюунгэрэлээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 208 дугаартай Ус ашиглуулах дүгнэлтийг гаргуулж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундрага”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн, шуурхай гаргуулж тус компанид давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс “Жавхлант орд” ХХК-ийн Захиргаа хариуцсан орлогч дарга Ч.Мэс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өгсөн 5.000.000 төгрөгийн хахуулийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн төрсөн дүү Б.Орхончимэгээр дамжуулан авсан,

 

2. Монгол Улсын иргэн “Жавхлант-Орд” ХХК-ийн Захиргаа хариуцсан орлогч дарга Ч.М нь “Жавхлант-Орд” ХХК-ийн Захиргаа хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа тус компанийн хөрөнгө оруулагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНХАУ-ын иргэн Q /Ц/, гүйцэтгэх захирал M /М/ нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундарга”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн, шуурхай гаргуулж тус компанид давуу байдал бий болгох зорилгоор БНХАУ-ын иргэн M /М/-с өгсөн 20.000.000 төгрөгийн хахуулийн мөнгийг хүлээн авч нийтийн албан тушаалтан буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийг хахуульд өгсөн,

3. БНХАУ-ын иргэн Q /Ц/ “Жавхлант-Орд” ХХК-ийн хөрөнгө оруулагчийн бие төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанийн гүйцэтгэх захирал M /М/, захиргаа хариуцсан орлогч дарга Ч.М нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундарга”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн шуурхай гаргуулж, тус компанид давуу байдал бий болгох зорилгоор Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуулийн мөнгө болох 20.000.000 төгрөгийг БНХАУ-ын иргэн M /М/, Монгол Улсын иргэн Ч.М нарт 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд дамжуулан өгч 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нийт 20.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

4. БНХАУ-ын иргэн M /М/ нь “Жавхлант-Орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн хөрөнгө оруулагчийн бие төлөөлөгч БНХАУ-ын иргэн Q /Ц/, тус компанийн Захиргаа хариуцсан орлогч дарга Ч.М нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундарга”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн шуурхай гаргуулж, тус компанид давуу байдал бий болгох зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуулийн мөнгө болох 20.000.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд Ч.Мд дамжуулан

Ч.Монгол-Эрдэнийн Хаан банкны 5037556210 дугаар дансанд 4.000.000 төгрөг бэлэн 16.000.000 төгрөгийг өгч нийт 20.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Д нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Жавхлант-Орд” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус газарт ус ашиглуулах дүгнэлт гаргуулахаар гаргасан хүсэлтийн дагуу Усны газрын Ус ашиглуулах хэлтсийн мэргэжилтэн О.Оюунгэрэлээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 208 дугаартай Ус ашиглуулах дүгнэлтийг гаргуулж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундрага”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн, шуурхай гаргуулж тус компанид давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс “Жавхлант орд” ХХК-ийн Захиргаа хариуцсан орлогч дарга Ч.Мэс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өгсөн 5.000.000 төгрөгийн хахуулийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн төрсөн дүү Б.Орхончимэгээр дамжуулан авсан,

 Монгол Улсын иргэн “Жавхлант-Орд” ХХК-ийн Захиргаа хариуцсан орлогч дарга Ч.М нь “Жавхлант-Орд” ХХК-ийн Захиргаа хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа тус компанийн хөрөнгө оруулагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНХАУ-ын иргэн Q /Ц/, гүйцэтгэх захирал M /М/ нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундарга”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн, шуурхай гаргуулж тус компанид давуу байдал бий болгох зорилгоор БНХАУ-ын иргэн M /М/-с өгсөн 20.000.000 төгрөгийн хахуулийн мөнгийг хүлээн авч нийтийн албан тушаалтан буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийг хахуульд өгсөн,

 БНХАУ-ын иргэн Q /Ц/ “Жавхлант-Орд” ХХК-ийн хөрөнгө оруулагчийн бие төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанийн гүйцэтгэх захирал M /М/, захиргаа хариуцсан орлогч дарга Ч.М нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундарга”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн шуурхай гаргуулж, тус компанид давуу байдал бий болгох зорилгоор Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуулийн мөнгө болох 20.000.000 төгрөгийг БНХАУ-ын иргэн M /М/, Монгол Улсын иргэн Ч.М нарт 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд дамжуулан өгч 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нийт 20.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

 БНХАУ-ын иргэн M /М/ нь “Жавхлант-Орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн хөрөнгө оруулагчийн бие төлөөлөгч БНХАУ-ын иргэн Q /Ц/, тус компанийн Захиргаа хариуцсан орлогч дарга Ч.М нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундарга”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн шуурхай гаргуулж, тус компанид давуу байдал бий болгох зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуулийн мөнгө болох 20.000.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд Ч.Мд дамжуулан Ч.Монгол-Эрдэнийн Хаан банкны 5037556210 дугаар дансанд 4.000.000 төгрөг бэлэн 16.000.000 төгрөгийг өгч нийт 20.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

      Шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:                                                                     

      Шүүгдэгчээс: “Хэлэх зүйлгүй” гэв.

 Шүүгдэгч Ч.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

       Шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:

       Шүүгдэгчээс: “Хэлэх зүйлгүй” гэв.

       Шүүгдэгч Ц /Q/ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

       Шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:

       Шүүгдэгчээс: “Хэлэх зүйлгүй” гэв.

        Шүүгдэгч М /M/ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:

Шүүгдэгчээс: “Хэлэх зүйлгүй” гэв

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Гэрч О.Оюунгэрэлийн “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/193 дугаартай албан бичгээр “Жавхлант Орд” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайд ус ашиглуулах дүгнэлт гаргуулахаар хандсан. Үүний дагуу би материалыг хүлээн авсан. Тэгэхэд Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д эгч намайг дуудаад “Жавхлант Орд” ХХК-ийн материал орж ирсэн байна би өөрөө дүгнэлт гаргана гэж байсан удаагүй намайг тэр өдрөө намайг дуудаад Б.Д эгч би өөрөө амжихгүй их ажилтай байна гээд намайг яаралтай гаргачих гэсэн. Тэгээд би дарга Б.Д яаралтай гаргачих гэсэн учир 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дүгнэлтийг гаргаад хянуулсан. “Жавхлант Орд” ХХК-ийн ирүүлсэн баримт дээр үндэслэн ус ашиглуулах дүгнэлтийг би өөрөө тооцоолж үнэн зөвөөр гаргасан. Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д эгч зөвхөн “Жавхлант Орд” ХХК-ийн ус ашиглуулах дүгнэлтийг өөрөө гаргана гэж байсан. Өөр дүгнэлтийг өөрөө гаргана гэж хэлж байгаагүй. Ер нь хэлтсийн дарга дүгнэлт гаргахгүй мэргэжилтэн гаргаж хэлтсийн даргаар хянуулдаг юм. “Жавхлант Орд” ХХК-ийн ирүүлсэн баримт бүрэн байсан бөгөөд шаардлагатай баримтыг би өөрөө бүгдийг хуулбарлан авсан. Дүгнэлтийг өөрчлөх, үнийн дүнг бууруулах чиглэлээр хэн нэгэн хүн надад үүрэг чиглэл өгч нөлөөлсөн зүйл байхгүй. Би “Жавхлант Орд” ХХК-аас ирүүлсэн баримт дээр үндэслэн дүгнэлт гаргасан. Харин дарга Б.Д эгч намайг яаралтай гаргаад өг гэсний дагуу би ажлын 4 хоногт “Жавхлант Орд” ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайн ус ашиглуулах дүгнэлтийг гаргасан. Ус ашиглуулах дүгнэлт ажлын 15 хоногт гардаг. Усны тухай хуульд заасан байдаг ...” гэх мэдүүлэг / 2хх 218-219 дүгээр тал/,

Menghqilu /М/-ны гар утсанд үзлэг хийсэн “...Зураг хэсэгт 2018.01.31-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийн хооронд авсан бичлэг болон зураг нийт 736 байв. Зураг болон бичлэгийг нэг бүрчлэн үзэхэд 2022.11.04-ний өдөр хуулж хадгалсан “20 ийг өгчих 'гэнээ”, “Бэлэнээр”, “Тэгээд дүгнэлтийг чинь гайгүй гаргаад өгье гэнээ” гэсэн зураг байсныг Samsung маркийн гар утасны камераар зураг дарж бэхжүүлэн авав ... бичсэн болон ярьсан яриаг сонсоход 2022.11.01-ний өдөр “20-ийг өгчих гэнээ”, “Бэлэнээр”, “Тэгээд дүгнэлтийг чинь гайгүй гаргаад өгье гэнээ” гэж бичиж илгээсэн бөгөөд харилцсан яриаг Samsung маркийн гар утсаар 06 минут 08 секундын бичлэг хийж бэхжүүлэв.

... Мөн Хятад хэлээр Qun ge ge гэж бичсэн Tsengelbayar гэсэн хүнтэй харьцсан чатын зураг “Усны газар Дархаа”, “Orgilmaa Baatarchuluun” нартай харьцсан чатын зургийг илгээсэн бөгөөд харилцсан яриаг “Samsung” маркийн гар утсаар 7 минут 10 секундын бичлэг хийж бэхжүүлэн авч үзлэгийг 22 цаг 10 минутанд дуусгав” гэх тэмдэглэл /Зхх, 21-23 дугаар тал/,

Menghqilu /М/-ны гар утсанд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /4хх, 139-143 дугаар тал/,

БНХАУ-ын иргэн Menghqilu /М/-ны дансны хуулганд хийсэн тэмдэглэл “ М/ M/-c Капитрон банк дахь өөрийн эзэмшдэг 3026003381 тоот дансны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны хуулга болох 1 хуудас материалыг гаргаж ирүүлсэн байх бөгөөд үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой байж болох дараах гүйлгээ хийгдсэн байв. Үүнд:

Огноо

Орлого

зарлага

харьцсан данс

Гүйлгээний утга

дугаар

Эзэмшигчийн нэр

2022.11.05

 

4.000.000

5037556210

Ч.М

M

2022.11.07

30.000.000

 

5063344283

Q

zeel

зэрэг гүйлгээ хийгдсэн байсныг үзлэг хийж тэмдэглэл үйлдэв.

М /M/-с Ч.М рүү 2022 оны 11 сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлэхийн өмнө түүний дансны үлдэгдэл 16,647,456,28 төгрөг байсан болохыг тэмдэглэлд тусгав” /4хх 131 дүгээр тал/,

БНХАУ-ын иргэн Q /Ц/-ийн дансны хуулганд хийсэн тэмдэглэл: “Хаан банкнаас гаргаж ирүүлсэн Q-ийн эзэмшдэг 5063344283 дансны хуулгыг файл хэлбэрээр гаргаж ирүүлсэн байх бөгөөд үзлэг хийхэд ач холбогдолтой байж болох дараах гүйлгээ хийгдсэн байв. Үүнд:

Огноо

Орлого

зарлага

харьцсан данс

Гүйлгээний утга

дугаар

Эзэмшигчийн нэр

2022.11.05

 

30.000.000

 

 

ZEEL

Зэрэг гүйлгээ хийгдсэн байсныг үзлэг хийж тэмдэглэл үйлдэв.

Дансны хуулганы эзэмшигчийн талаарх мэдээлэл болон дээрх 30,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн хэсгийг хэвлэж үзлэгийн тэмдэглэлд тусгав” /4 хх, 132 дугаар тал/,

Ч.Монгол-Эрдэнийн дансны хуулганд хийсэн тэмдэглэл: “Хаан банк дахь Ч.Монгол- Эрдэнийн эзэмшдэг 5037556210 тоот дансны хуулгыг файл хэлбэрээр ирүүлсэн байх бөгөөд уг хуулгад үзлэг хийхэд ач холбогдолтой байж болох дараах гүйлгээ хийгдсэн байв. Үүнд:

Огноо

Орлого

Зарлага

Харьцсан данс

Гүйлгээний утга

Дугаар

Эзэмшигчийн

нэр

2022.11.05

4,000,000

 

003026003381

M

MM:m AC: 300000 M M

2022.11.06

 

1,040,157.88

5427041899

Ч.М

ЗЭЭЛ АВТО ТӨЛӨЛТ

зэрэг гүйлгээ хийгдсэн байсныг үзлэг хийж тэмдэглэл үйлдэв.” /4хх 135 дугаар тал/,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газраас гаргуулан авсан тус газрын Ус ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн О.Оюунгэрэлийн 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 208 дугаартай Ус ашиглуулах дүгнэлт, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Шүүгдэгч Б.Дийн яллагдагчаар өгсөн: “...Монгол-Эрдэнэ надтай 2022 оны 11 сард холбогдоод ус ашиглуулах дүгнэлтээ гаргуулах гэсэн юм, яаралтай гаргуулах хэрэгтэй байна, манай компанид шалгалт ирэх гэж байна гэсэн. Би ойлгохдоо аймгаас нь шалгалт ирэх гэж байна гэж ойлгосон. Манай дүгнэлтийг яаралтай гаргаад өгөөч гэсэн. Манай хэлтсийн мэргэжилтэн Оюунгэрэл усны дүгнэлт гаргуулах материалыг хүлээн авдаг. Хэлтсийн бичиг хэргийн асуудлыг хариуцдаг. Би Оюунгэрэлд “Жавхлант Орд” ХХК-ийн материалыг судлаад ус ашиглуулах дүгнэлтийг яаралтай гаргаад өгчих гэж хэлсэн. Ус ашиглуулах дүгнэлтийг ажлын 14 хоногт гаргах хуулийн хугацаатай байдаг. Тэгэхдээ тухайн мэргэжилтнүүд ажлын ачааллаас хамаараад 14 хонуулахгүйгээр ч гаргах тохиолдол байдаг. Түүнээс биш заавал 14 хонуулах ёстой гээд бариад дүгнэлт гаргуулахгүй суугаад байдаггүй. “Жавхлант Орд” ХХК-ийн ус ашиглуулах дүгнэлтийг манайх багцаагаар 10 хоногийн дотор гаргасан байх гэж бодож байна. Дүгнэл бол яг хууль, журам, тогтоолын дагуу гарсан байгаа. Тэр хооронд Монгол-Эрдэнэ та хурдлуулаад өгөө, манай дээр шалгалт ирэх гээд байна. Би дүгнэлтээ аваад явах гэсэн юмаа гээд байсан. Тэгээд дүгнэлтийг нь яах вэ 10 хоногт гаргаад өгсөн. Тэгээд баярлалаа гээд эгчээ би танд нэг юм өгөх гэсэн юм гэхээр би тухайн үедээ яах юм бэ, хэрэггүй гэж байсан. Тэгэхэд Монгол-Эрдэнэ би танд өгчихье гэхээр нь би тийм юм авахгүй гэхэд Монгол-Эрдэнэ надад та өөрийнхөө ойрын нэг хүний дугаарыг өгчихвөл би аваачаад өгчихье гэхээр өөрийн төрсөн дүү Орхончимэгт өгчих гээд Орхончимэгийн 86082333 дугаарыг Монгол-Эрдэнэд өгсөн..." гэх мэдүүлэг /3хх, 196-197 дугаар тал/,  

Шүүгдэгч Ч.М яллагдагчаар өгсөн:  “...шалгалт манай уурхайд 2022 оны 11 сарын 10-ны өдөр ирэхээр төлөвлөж байсан ба би шалгалт ирэхээс 2 хоногийн өмнө буюу 11 сарын 08-ны өдөр уурхайдаа өөрийн биеэр очих ёстой байсан. Уурхайд очихдоо дүгнэлтээ авч очих шаардлагатай байсан. Тийм болохоор Дарханчимэгтэй холбогдоод манай усны дүгнэлтийг яаралтай гаргаад өгөөч гэхэд за би судалъя, харъя материалтай нь танилцъя гэсэн. Усны газраас гарч байгаа дүгнэлтэнд хянасан гээд Дарханчимэг гарын үсэг зурдаг юм. Урьд нь Дарханчимэгийг таньж мэддэг байсан болохоор дүгнэлт яаралтай гаргаад өгөөч гэж хандсан. Компаниас дүгнэлт гаргуулах албан бичиг өгсөн өдрөөс хойш л Дарханчимэгтэй яриад дүгнэлт яаралтай гаргаад өгөөч гэж хүсэлт тавьж байсан. Дарханчимэгтэй ярьснаас хойш хэдэн өдөр яриад холбогдоод дүгнэлт гарахгүй удаад байсан. Манай компани 2022 оны 01-09 сарын хугацаанд ажиллаагүй тул үйл ажиллагаа явуулах саруудад тооцож усны дүгнэлт гаргаж өгнө үү гэж хүсэлтийг албан тоот болон Засаг даргын тодорхойлолтын хамт Усны газарт өгсөн байсан. Дүгнэлт гарахгүй удаад байхаар нь Дарханчимэгийг эгчээ яах вэ, асуудал юу байна, дүгнэлт хурдан гаргаад өгөөч, шалгалт ирэх гээд байна, ямар боломж бололцоо байна, ямар гаргалгаа байна вэ гээд Дарханчимэг рүү мессеж бичиж асуухад би судалж үзье, харъя гээд байгаад байсан. Тэгэхээр нь би Дарханчимэгт эгчээ би танд 20,0 төгрөг өгье, та надад дүгнэлт яаралтай гаргуулаад өгөөч гэхэд миний явуулсан мессеж дээр лайк дарсан байсан. Би түүнийг нь зөвшөөрч байна гэж ойлгосон. Би Дарханчимэгтэй viber-р харилцаж байсан. Тэгээд дараа нь би М захирал руу утсаар яриад устай холбоотой 20,0 сая төгрөгийн хэрэг болоод байна та 20,0 сая төгрөг зохицуулаад өгөөч гэж хэлсэн. Мөнхөө захирал тэгсэн чинь би санхүүгээ хараад эргээд холбоо баръя гэсэн. Миний хувьд Дарханчимэгтэй ярьж тохирсон хугацаа нь долоо хоногийн 4, 5 дахь өдрүүд байсан. Харин Мөнхөө захиралтай 5 дахь өдөр ярьж хэлсэн. Мөнхөө захирал маргааш нь буюу хагас сайн өдөр над руу ирээд мөнгөө авчих гэж хэлсэн. Би тэгээд ажил дээрээ очоод Мөнхөө захирлаас бэлэн 16,0 төгрөг, Хаан банкны 5037556210 дугаарын дансаар 4,0 сая төгрөг авсан. Тэгээд Мөнхөө захирлаас мөнгө авчихаад өөр дээрээ байлгаж байгаад ирэх 1 дэх өдөр нь Дарханчимэгийн ажил дээр нь очиж уулзаад дүгнэлтийнхээ талаар тодруулахад би яаравчлуулъя гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа буюу 11 сарын 08-ны өдөр Дарханчимэгийн ажлын гадна очоод би нөгөө юмаа өгье гэж viber-р харилцаж мессеж бичихэд авахгүй, тэгж болохгүй гэхээр нь би ямар нэг байдлаар авчих гэж хэлсэн. Тэгэхэд Дарханчимэг надад 86-р эхэлсэн дугаар өгсөн. Юнителын дугаар байсан. Би тэр дугаар руу нь залгаад Дарханчимэг эгч юм аваачаад өгчих гэсэн юм хаана аваачиж өгөх вэ гэхэд Баянбүрдийн Си юу /CU/ дэлгүүр дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би өдрийн 14 цаг 40-50 минутын үед Баянбүрдийн тойрог дээр очоод нөгөө утсаар нь яриад Си юу /CU/ дэлгүүрийн гадна нөгөө эмэгтэйд 5,0 сая төгрөг өгсөн. Тэгээд буцаад Усны газар дээр очоод би ирчихлээ, дүгнэлт болсон юм болов уу гэхэд дүгнэлт гарсан гээд над руу дүгнэлтийг viber болон мэйлээр явуулсан. Би дүгнэлтийг цаасан байдлаар биш цахимаар хүлээн авсан. Би тэгээд дүгнэлтээ аваад шууд Өмнөговь аймаг руу явсан ...Ажлын 3 долоо хоногийн дотор усны дүгнэлтийг гаргах ёстой, эхний долоо хоногтоо явж байсан юм ...” гэх мэдүүлэг /3хх 183-184 дүгээр тал/, мөн түүний дахин өгсөн: “...Би Орхончимэгт мөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн. Тэр өдрийн орой нь Дарханчимэг над руу дүгнэлтийн төслийг viber-р зургийг нь явуулсан. Тамга, тэмдэг дарсан албажсан зүйл биш байсан. Дүгнэлтийн эхний 2 хуудасны зургийг нь дарж явуулсан. Манай компанид Өмнөговь аймгийн засаг даргын Тамгын газраас 2022 оны 11 сарын 10, 11-ний өдрүүдэд шалгалт ирсэн. Энэ үед нь Усны газрын дүгнэлт гараад Дарханчимэг Ус ашиглуулах дүгнэлтийн зургийг над руу viber-р явуулсан байсан. Би дүгнэлтийн зургийг шалгалтын хүмүүст үзүүлж байсан ...” гэх мэдүүлэг /3хх 186 дугаар тал/,

Шүүгдэгч М /M/-ний яллагдагчаар өгсөн: “...2022 оны 11 сарын 04-05-ны үед Монгол-Эрдэнэ над руу утсаар яриад дүгнэлт яаралтай гаргах болсон. Тэгсэн 20.000.000 төгрөгийн хэрэгцээ гараад байна. Үүнийг шийдээд өгөөч гэсэн. Миний Монгол-Эрдэнэтэй уулзаж мөнгө өгсөн өдөр нь амралтын өдөр байсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрээсээ бэлэн мөнгө аваад ажил дээр очсон. Надад бэлэн байсан мөнгө нь 15-16.0 сая төгрөг байсан. Түүнийгээ Монгол-Эрдэнэ рүү шилжүүлсэн. Яг хэдэн төгрөг шилжүүлсэн болохоо нарийн сайн хэлж мэдэхгүй байна. 4,0-5,0 сая төгрөгийг Монгол-Эрдэнэ рүү шилжүүлсэн. Тэгээд Монгол-Эрдэнэд яаралтай дүгнэлт гаргуулаарай, тэгэхгүй бол би ажлын хариуцлага алдах гээд байна гээд захиад өгсөн ...” гэх мэдүүлэг /3хх 159-160 дугаар тал/, мөн түүний яллагдагчаар дахин өгсөн: “...таны гар утасны “wechat” нэртэй программ руу нэвтэрлээ. Энд 99089518 дугаартай хэрэглэгчийг Tsengelbayar гэх нэрээр хадгалсан байна. Энэ ямар хүн юм бэ /яллагдагчид хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон түүнээс түр хураан авсан гар утасны “wechat” нэртэй программ дээр Tsengelbayar гэх нэрээр хадгалсан 99089518 дугаартай хэрэглэгчийн мэдээллийг харуулав. Хариулт: Энэ Цийн “вичат” байна. Цийн дугаарыг хийгээд хадгалахаар нэр нь өөрөө цаанаасаа ороод ирдэг, тэгэхэд л Цбаяр гэсэн нэр орж ирсэн байна. Асуулт: та өөрийн гар утсанд суулгасан “wechat” нэртэй программаар 99089518 дугаартай Tsengelbayar гэх нэртэй хүнтэй харилцсан байна. Энэ таны харилцаад байгаа хүн нь хэн бэ? Хариулт:Надтай вичатаар харилцаад байгаа хүн нь надтай энэ хэрэг дээр хамт шалгагдаж байгаа Ц байгаа юм ...” гэх мэдүүлэг /4хх 151 дүгээр тал/,

Шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх 91-94 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх 89, 90/, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /4хх 167-170/, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоолууд /4хх 177-184/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

 Эдгээр баримтуудаар, шүүгдэгч Б.Д нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Жавхлант-Орд” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус газарт ус ашиглуулах дүгнэлт гаргуулахаар гаргасан хүсэлтийн дагуу Усны газрын Ус ашиглуулах хэлтсийн мэргэжилтэн О.Оюунгэрэлээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 208 дугаартай Ус ашиглуулах дүгнэлтийг гаргуулж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундрага”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн, шуурхай гаргуулж тус компанид давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс “Жавхлант орд” ХХК-ийн Захиргаа хариуцсан орлогч дарга Ч.Мэс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өгсөн 5.000.000 төгрөгийн хахуулийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн төрсөн дүү Б.Орхончимэгээр дамжуулан авсан,

Монгол Улсын иргэн “Жавхлант-Орд” ХХК-ийн Захиргаа хариуцсан орлогч дарга Ч.М нь “Жавхлант-Орд” ХХК-ийн Захиргаа хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа тус компанийн хөрөнгө оруулагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНХАУ-ын иргэн Q /Ц/, гүйцэтгэх захирал M /М/ нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундарга”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн, шуурхай гаргуулж тус компанид давуу байдал бий болгох зорилгоор БНХАУ-ын иргэн M /М/-с өгсөн 20.000.000 төгрөгийн хахуулийн мөнгийг хүлээн авч нийтийн албан тушаалтан буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийг хахуульд өгсөн,

 БНХАУ-ын иргэн Q /Ц/ “Жавхлант-Орд” ХХК-ийн хөрөнгө оруулагчийн бие төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанийн гүйцэтгэх захирал M /М/, захиргаа хариуцсан орлогч дарга Ч.М нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундарга”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн шуурхай гаргуулж, тус компанид давуу байдал бий болгох зорилгоор Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуулийн мөнгө болох 20.000.000 төгрөгийг БНХАУ-ын иргэн M /М/, Монгол Улсын иргэн Ч.М нарт 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд дамжуулан өгч 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нийт 20.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

 БНХАУ-ын иргэн M /М/ нь “Жавхлант-Орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн хөрөнгө оруулагчийн бие төлөөлөгч БНХАУ-ын иргэн Q /Ц/, тус компанийн Захиргаа хариуцсан орлогч дарга Ч.М нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундарга”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн шуурхай гаргуулж, тус компанид давуу байдал бий болгох зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуулийн мөнгө болох 20.000.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд Ч.Мд дамжуулан Ч.Монгол-Эрдэнийн Хаан банкны 5037556210 дугаар дансанд 4.000.000 төгрөг бэлэн 16.000.000 төгрөгийг өгч нийт 20.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч нар нь гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг тус тус зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахуулийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан авсан гэмт хэргийг,  

Шүүгдэгч Ч.Монгол-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц /Q/, М /M/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдад хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, тэдгээрт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул;

шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Ч.Монгол-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Ц /Q/, М /M/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц /Q/-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг буюу (2х15=30.000) төгрөгийг хасаж, түүний эдлэх ялыг 11.970.000 төгрөгөөр, шүүгдэгч М /M-ын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг буюу (2х15=30.000) төгрөгийг хасаж, түүний эдлэх ялыг 11.970.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон болно.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  заалтад зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Ч.М, Ц /Q/, М /M/ нарт тус тус оногдуулсан торгох ялуудыг тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан;

шүүгдэгч Б.Дт 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Ч.Мд 1 жилийн хугацаанд, шүүгдэгч Ц /Q/, М /M/ нарт тус бүрийг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс шүүгдэгч нарыг тус тус тогтоосон хугацаанд уг ялуудыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “...гэмт хэрэг үйлдэж олсон орлого хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэсэн байх тул шүүгдэгч Б.Дээс 5.000.000 төгрөгийг, Ч.Мэс 5.000.000 төгрөгийг, Ц /Q/-ээс 5.000.000 төгрөгийг, М /M/-аас 5.000.000 төгрөгийг тус тус Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын 100900033401 дугаартай дансанд тус тус байршуулсныг уг данснаас гаргуулан Улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Д, Ч.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц /Q/, М /M/ нар нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр тус тус 2 хоног баривчлагдсан, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар шүүгдэгч М /M/-наас хураан авсан MI загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  түүнд буцаан олгож, мөн түүний гар утсанд үзлэг хийж бэхжүүлсэн 1 ширхэг СиДи, Хаан банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий 1 ширхэг СиДи /3хх 20, 75 дугаар талуудад  тус тус хавсаргаж ирүүлсэн/-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт БДийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахуулийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан авсан гэмт хэргийг, 

Шүүгдэгч Бэсүд овогт ЧМийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг,

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ц /Q/, М /M/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдад хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.Монгол-Эрдэнийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ц /Q/, М /M/ нарыг тус бүрийг 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц /Q/-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг буюу (2х15=30.000) төгрөгийг хасаж, түүний эдлэх ялыг 11.970.000 төгрөгөөр, шүүгдэгч М /M-ын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг буюу (2х15=30.000) төгрөгийг хасаж, түүний эдлэх ялыг 11.970.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Ч.Мд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч Ц /Q/, М /M/ нарт тус бүр оногдуулсан торгох ялыг  6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Ч.М, Ц /Q/, М /M/ нар нь тус тус торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Ч.М нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар тус тус хассан эрх хасах ялуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж, тэдгээрт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дээс 5.000.000 төгрөгийг, Ч.Мэс 5.000.000 төгрөгийг, Ц /Q/-ээс 5.000.000 төгрөгийг, М /M/-аас 5.000.000 төгрөгийг тус тус Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын 100900033401 дугаартай дансанд байршуулсныг уг данснаас гаргуулан Улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн М /M/-ны гар утсанд үзлэг хийж бэхжүүлсэн 1 ширхэг СиДи, Хаан банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий 1 ширхэг СиДи /3хх 20, 75 дугаар талуудад  тус тус хавсаргаж ирүүлсэн/-г хэрэгт хавсаргаж, М /M/-наас хураан авсан MI загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  түүнд буцаан олгож, шүүгдэгч Б.Д, Ч.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Д, Ч.М, Ц /Q/, М /M/ нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хил хамгаалах Ерөнхий газарт шийтгэх тогтоолын хувийг хүргүүлсүгэй.

 

12. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Ч.М, Ц /Q/, М /M/ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ