Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0778/З |
Дугаар | 128/шш2021/0821 |
Огноо | 2021-12-06 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 128/шш2021/0821
2021 11 24 128/ШЗ2021/9358 Улаанбаатар хот
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Э
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: “Х” ХХК
Гуравдагч этгээд: “М” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.У, Г.Гнарын 2020 оны 5-р сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай” Мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн , Ар гудамжны М ******* хотхоны байрны тоотын 132.22 м.кв 4 өрөө орон сууц болон тус орон сууцны дор байрлах 1А-05 тоот автомашины зогсоолыг тус тус А.Эөмчлөлд улсын бүртгэлд бүртгэн өмчлөгчийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”,
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бын “Эрх түдгэлзүүлж хариу хүргүүлэх тухай” 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1153 дугаар албан бичгийн эхний догол мөр “М ХХК-ийн өмчлөлд” 3 дахь догол мөрний “эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн , М ******* /17025/ Ар гудамж 98 тоот хаягтай аялал жуулчлалын цогцолборын зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бүртгэлтэй байна…дээрх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс түдгэлзүүллээ” гэснийг нэхэмжлэгчид хамаарах хэсгээр илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“М” ХХК-ийн захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус компанитай байгуулж, гэрээний үнийн дүнгийн 90 хувийг 2011 оны 02 дугаар сард бүрэн төлсөн. Энэ барилгын ажил явагдаж байтал гүйцэтгэгч “М” ХХК-нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тэр үеийн “Ул”, “Х” эрхийг нь залгамжилсан банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, тус банкнаас зээл авахдаа нэхэмжлэлийн шаардлагад байгаа байрыг барьцаанд тавьсан асуудал 2014, 2015 оны үед болсон асуудлыг би сүүлд олж мэдсэн. Үүнийг 2017 онд Хан-Уул дүүргийн бүртгэлийн газарт өөрийн өмч хөрөнгийг хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн хандтал, танай байр барьцаанд байгаа гэсэн. 2020 оны 05 дугаар сард дахин Хан-Уул дүүргийн бүртгэлийн газар хандахад өмнөх хариугаа дахин өгсөн. Тэгээд Улсын бүртгэлийн газар хандахад мөн адил хариуг өгсөн учраас шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 9 дүгээр сард манай байрыг битүүмжлэх ажиллагаа явуулсан. Дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухайгаа хэлсэн. Энэ үеэр би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар манайх энэ асуудалд хамааралгүй тухай гомдлоо гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гомдол гаргаад явж байхдаа тус компанитай хамааралтай шүүхийн шийдвэрүүдийг хувийн журмаар олж авсан. Тийм учраас би 2020 онд энэ талаар анх олж мэдээд шүүхэд хандсан. Миний шүүхэд хандсан гол хууль зүйн үндэслэл бол гүйцэтгэгч “М” ХХК-нь Ултай гэрээ байгуулахдаа хуулийн дагуу надад мэдэгдэж надаас зөвшөөрөл авах ёстой байсан. Тухайлбал Иргэний хуулийн 354 дүгээр зүйлийн 354.2-т зааснаар “М” ХХК-нь зөвхөн хөдлөх хөрөнгийг барьцаалах эрхтэй, харин үл хөдлөх хөрөнгийг барьцаалах эрх байхгүй.
“М” ХХК болон Ул хооронд байгуулсан барьцааны гэрээгээр барьцаанд тавигдсан эд хөрөнгүүд нь гуравдагч этгээдийн өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй хөрөнгө гэж харилцан баталж гарын үсэг зурсан. Гэрээ байгуулсан хугацаа нь 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр юм. Харин надтай гэрээ байгуулсан 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “М” ХХК-нь дуусаагүй барилгын 30 хувийн өмчлөгчийн гэрчилгээг гаргуулаагүй байсан. Сүүлд шүүхээс шаардсаны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн баримтад байрны дуусаагүй барилгын өмчлөгчийн гэрчилгээг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр авсан баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Эдгээрээс харахад тухайн барьцааны гэрээ нь нэхэмжлэгчид огт хамааралгүй юм. Тус барьцааны гэрээнд “М” ХХК-ийн баригдаж байгаа барилгуудыг банкны зөвшөөрөлтэйгөөр бусдад худалдана гэсэн агуулгатай заалт байдаг. 2012 оноос хойш байгуулсан гэрээнүүдэд энэ гэрээний заалт үйлчлэх ёстой байх.
Улнаас дүүргийн 2 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2014 оны шүүхийн 4010 тоот шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн үнийн дүн тодорхой байдаг. Тухайн шийдвэрт Ул 2 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн, мөн тухайн байрны ямар ямар тоотууд нь барьцааны гэрээнд хамрагдаж байгаа талаар, мөн аль аль тоотуудаас нэхэмжлэлийн шаардлагаа гаргуулах талаар маш тодорхой заасан байдаг. байрны хувьд 902, 905, 903 гэх зэрэг 46 орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлсэн байна гэдэг агуулгаар хандаад нэхэмжилсэн үнийн дүнг нь шүүхээс хангасан. Энэ талаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор гуравдагч этгээдэд түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй.” гэж заасан.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч н.Нийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай гэсэн 6408 захирамжийн захирамжлах хэсгийн төгсгөлд “...Барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн эрхийг хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээнд хэмжиж, шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулна...” гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Гүйцэтгэх баримт бичигт энэ хуулийн 6.2.1, 6.2.2, 6.2.3, 6.2.4-т заасан шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг гаргуулах тухай шийдвэр хамаарна.” гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шүүхээс гарах шүүхийн шийдвэрийг баталгаажуулсан 6408 тоот захирамжийг огт дурдахгүй байна. Тэр байтугай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгийг л дурдаад байдаг. Шүүхээс гарах шүүхийн шийдвэрийн баталгаа буюу хөрөнгө битүүмжлэх шүүгчийн захирамжийг яагаад дурдахгүй байна вэ гэвэл шүүхээс үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх тухай шийдвэр гарангуут хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудын хоорондын хамаарал, ямар нэгэн асуудлаар тус захирамжийг авч хэлэлцэхгүйгээр хууль бус ажиллагаа явуулж байдаг юм бэ гэсэн асуулт гарч ирж байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой байхад энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд энэ талаарх үйл ажиллагаа сайжруулах ямар ч алхам хийхгүй байгаа нь хууль бус юм. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа үүсгэх тухай тогтоол, гүйцэтгэх бичиг баримт, хөрөнгө битүүмжилсэн буюу хураасан акт байх, үнийн дүнгийн хэмжээгээр зарлагын хөдөлгөөнийг хаасан баримтыг хавсаргана” гэж заасан. Өнөөдрийн бид нарын ярьж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөрөнгө битүүмжилсэн акт гэдэг ойлголт огт байхгүй. Маргаан бүхий 2 мэдэгдлийн нэг дээр нь “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1/11612 тоот албан бичгийг дурдаад байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Э.Батбаярын гарын үсэгтэй Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст “Захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай” 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгийн агуулгад ямар ч хөрөнгө битүүмжилсэн тухай зохицуулалт байхгүй. Харин тус албан бичигт шүүгчийн захирамжаар барьцааны хөрөнгүүдийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэх тухай л дурдсан. Хариуцагч талын дурдахгүй байгаа шүүгчийн 6408 дугаар захирамжийг тус албан бичгээр битүүмжлээд хариу ирүүлнэ үү гэсэн л агуулгатай байдаг. Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хоёр мэдэгдэл нь үүнийг үндэслээд миний эрхийг хязгаарласан. Тус албан бичигт ямар нэгэн байдлаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай ямар ч агуулга байдаггүй. Тус хууль бус албан бичгийг үндэслээд миний захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна. Тэгэхээр 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12.3-т заасан хөрөнгө битүүмжилсэн тухай акт огт байхгүй байна. Тэгэхээр хариуцагч тал ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр, маш ноцтойгоор миний эрхийг хязгаарлаж, амьдрах аргагүй болгож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас миний хөрөнгийг битүүмжлээд хураан авчихсан байгаа. Тийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлаагүй, 2017 онд хүчин төгөлдөр болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх тухай зохицуулалтыг хэрэгжүүлээгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, тус хоёр байгууллага нь бие бие рүүгээ чихээд, хуулийн гогцоонд намайг оруулж, тарчлааж байна. Би Уланд албан бичгээр барьцааны гэрээ байгуулахаас өмнө төлбөрөө төлсөн байсан учраас миний байрыг чөлөөлж өгнө үү гэж хандахад, Улнаас надад албан бичгээр хариу өгөхгүй гэж мэдэгдсэн. Харин утсаар надад хариу өгөхдөө “...Бид нэгэнт ийм шүүхийн шийдвэр гаргасан учраас энэ шийдвэрийг биелүүлэхийг төлөө явна. Өөр ярих зүйл байхгүй...” гэж хариу өгсөн. Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандахаар “...Бид таныг ойлгож байна. Гэхдээ заавал тухайн банкнаас зөвшөөрөл авсны дараа бид Улсын бүртгэлийн газар руу албан бичиг явуулна...” гэж хариу өгдөг. Улсын бүртгэлийн газарт хандахаар “...Та банк болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг авчрах юм бол бид байрыг чинь чөлөөлнө...” гэдэг хариу өгдөг. Ингээд ийм тойрог гогцоонд орж, хаашаа ч хөдлөх боломжгүй болсон. Үүнийг зөвхөн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хуульд зааснаар бүртгэлийн тухай маргааныг шүүх шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу тус маргааныг шүүх л шийдвэрлэх боломжтой юм байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс намайг өмчлөгчөөр тогтоох шийдвэр гарсан. Хариуцагч тал тухайн шийдвэрийг гардаж аваад тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч миний эрх хамгаалагдахгүй юм. Яагаад гэвэл барьцаанд тавьсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон банкны зөвшөөрөлгүйгээр бүртгэхгүй. Гуравдагч этгээд талаас маш идэвхтэй үүрэгтэй оролцож байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу хурааж авахад бэлэн байгаа. Дараа нь нэхэмжлэгчийн өмчлөх эрх болон өмчлөх эрхийн баталгаажуулах эрх нь ямар нэгэн шүүхийн шийдвэрээр хязгаарлагдаагүй байгаа юм.
2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “...Үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан бол тусгай тэмдэглэл хийнэ...” гэж заасан. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт орсон. 2018 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т “тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан” бол тусгай тэмдэглэл хийнэ гэж заасан. Өмнөх хуульд үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай гэж ерөнхий заасан. Шинээр хуулиар тухайн хөрөнгөөс гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан юм уу? Би бол гараагүй гэж үзэж байна. Гэтэл гүйцэтгэх хуудаст мөнгөн дүнг л заасан болохоос яг тухайн хөрөнгөөс гаргуулах тухай заагаагүй. Тэгэхээр давтаад хэлье үнийн дүнгээр битүүмжлэх ажиллагаа хийгдээгүйгээс болж би хохирч байна. Тусгай тэмдэглэл хийх асуудал нь тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах зохицуулалт нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж байна гэж үзэж байна. Тийм учраас улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан шийдвэр нь энэ заалтын дагуу хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн хариуцагчийн хариу тайлбарт миний өмчлөх эрх хөндөгдсөн юм шиг тайлбарлаж байна, тийм зүйл байхгүй. Өмчлөгчийн эрхийг хязгаарлах тухай асуудал, тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай асуудал хоёр нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.4 -нь тус тусдаа зохицуулсан юм. Өмчлөх эрхийг хязгаарлах тухай ямар ч агуулга байхгүй. Мөн шүүхээс нэхэмжлэгчийг өмчлөгч мөн гэдгийг тогтоогоод, тухайн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон учраас миний захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, үнэн зөв гэдэг нь өөр шүүхийн шийдвэрээр баталгаажиж байна. Тийм учраас тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гараагүй байхад хариуцагч үндэслэлгүйгээр танай хөрөнгийг битүүмжилсэн шүүхийн шийдвэр байгаа гэж татгалзаж байгаа нь хууль бус, үндэслэлгүй татгалзал байна. Тийм учраас хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч н.А, н.Г нарын мэдэгдэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар илт хууль бус захиргааны актад хөөн хэлэлцэх хугацаа тоологддоггүй тухай заасан. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа тооцогдохгүй тохиолдолд хууль бус захиргааны акт мөн бол тухайн акттай холбоотой зохицуулалт Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль буцаж үйлчлэх ёстой. Яагаад тухайн хууль нь нэхэмжлэгчид давуу байдал олгож байгаа хууль юм. Өөрөөр хэлбэл хууль буцаж үйлчлэх нь нэхэмжлэгчид буюу хувь этгээдэд ашигтай тохиолдолд хэрэглэнэ. Хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга н.Бт эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх шийдвэр гаргах эрх хуулиар олгогдоогүй байна. 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон 2003 оны Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбогдсон эд хөрөнгийн бусад эрхийн тухай хууль, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн аль ч хуулиар ийм эрх олгогдоогүй байна. Улсын бүртгэгч тусгай тэмдэглэл хийх эрхтэй болохоос биш эд хөрөнгийн эрхийг нь түдгэлзүүлэх, зогсоох эрх хуулиар олгогдоогүй. Гэтэл хариуцагч н.Б нь эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг бүхэлд нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, дур зоргоороо авирласан. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга н.Б нарт хэнд нь ч хуулиар эд хөрөнгө битүүмжлэх эрх тусгайлан олгогдоогүй. Засгийн газрын 2013 оны 173 дугаар тогтоолоор баталсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дүрэм гэж байдаг. Тус дүрмийн 5.2.3-т “Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь улсын бүртгэлийн асуудлаар гарсан гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авах, маргаантай хөдөлгөөний бүртгэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг хянан шийдвэрлэж ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах” гэж заасан. Мөн дүрмийн 5.3-т “Хуулиар хориглоогүй тохиолдолд ерөнхий газрын дарга нь зарим эрхээ холбогдох албан тушаалтанд бичгээр шилжүүлж болно” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-д “захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчимтай” гэж заасан байдаг. Гэтэл энэ харилцаа хуульд үндэслээгүй, харин Засгийн газрын тогтоолоор баталсан дүрмээр дарамт учруулсан захиргааны акт гаргах эрхийг нь олгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тус дүрмийн 5.2.3-т “маргаантай бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлэх” гэж заасан. н.Бын бүртгэлийн хөдөлгөөн биш эрхийг түдгэлзүүлсэн байна. Улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт эрх түдгэлзүүлэх эрх огт байхгүй. Засгийн газрын тогтоолоор энэ чиг үүргийг шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа бол энэ нь зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хамаарах юм. Эрх зүйн онолд хувийн эрх зүйн харилцаанд хуулиар хориглоогүй бол зөвшөөрнө гэсэн энгийн ойлголт байдаг. Үүнийг баталгаажуулсан зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасан. Тийм учраас Засгийн газрын тогтоолоор авсан чиг үүргээ дур мэдэн доод шатны албан тушаалтанд шилжүүлэх нь эрх зүйт нийгмийн хуульд үндэслэх зарчимд огт нийцэхгүй. Тийм учраас энэ нь илт хууль бус захиргааны акт болох үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн дарга н.Бын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1153 тоот албан бичиг нь илт хууль бус захиргааны актад хамаарч байна. Мөн тус 1153 тоот албан бичиг нь утга агуулгын хувьд ойлгомжгүй.
Албан бичгээр эрх түдгэлзүүлж байгаа нь хэлбэрийн хувьд ойлгомжгүй байна. Тус албан бичгийг гаргасан огноо, үйлчлэх хугацаа нь зөрж байна. Тус албан бичиг 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гарсан, гэтэл тус албан бичигт 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс гэж бичсэн нь ойлгомжгүй байна. Тийм учраас н.Бын шийдвэр илт хууль бус байгаа тохиолдолд хөрөнгө битүүмжлэгдсэн эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх асуудал тодорхой болж байна. Тэгэхээр 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хөрөнгө битүүмжлэх тухай акт байхгүй. Шүүгчийн захирамж гараад нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэхэд шүүгчийн захирамжид дурдсан хөрөнгүүдийн аль хөрөнгөөс тухайн 2 тэрбум төгрөгийг гаргаж болох тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэг бүрчлэн тооцож гаргах ёстой байхад ийм ажиллагаа хийгээгүй байна. Дараа нь даалгах шийдвэр гаргахтай асуудал байгаа юм. Шүүхээс даалгах шийдвэр гаргахгүй бол энэ асуудал шийдэгдэх боломжгүй юм. Хамгийн гол тухайн үед би мэдсэн бол эрхээ хамгаалуулахаар явах байсан байх, надад мэдэгдэхгүйгээр эдгээр ажиллагаа явагдаад 2020 онд мэдсэн учраас тухайн үед эрх ашгаа хамгаалах боломжгүй байсан. Шүүхээс даалгах тухай шийдвэр гаргахгүй бол миний нэхэмжлэлд дурдсан эрх хангагдахгүй байна. Иймд шүүхээс хууль бус мэдэгдлүүдийг хүчингүй болгох, н.Бын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1153 тоот албан бичгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх, өмчлөгчөөр тогтоогдсон, мөн миний өмчлөх эрх хязгаарлагдаагүй түүнчлэн шүүхээс даалгах шийдвэр гаргуулах гарцаагүй шаардлага байгаа эдгээр зүйлүүдийг харгалзан хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт маргаан бүхий шийдвэрүүдийг хууль бус болохыг нь тогтоон, нэхэмжлэлийн шаардлагын дагуу даалгах шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа нөхцөл байдал зөвхөн нэхэмжлэгчид биш бусад хүмүүст ч гэсэн энэ нөхцөл байдал үүсээд байгаа юм. Гэхдээ нотлох баримтын хүрээнд авч үзэх юм бол илт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. байрыг бүхэлд нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаад барьцаанд тавьсан. Тухайн барьцааны асуудалтай холбоотойгоор шүүхийн шийдвэр гараад, шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үүний дагуу бүртгэлийн байгууллагаас тусгай тэмдэглэл хийсэн. Эдгээр үндэслэл байгаа тохиолдолд ямар ч бүртгэл хийж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгох боломжгүй. Тийм учраас илт хууль бус гэж үзэх боломжгүй юм. байр барьцаанд байгаа учраас надад хамааралгүй гэж тайлбарлаж болохгүй. Яагаад гэвэл тухайн байр нь бүхэлдээ нэг гэрчилгээтэй байсан. Тухайн хөрөнгөд бүртгэлтэй барьцааны гэрээ хуулийн төгөлдөр хэвээрээ байгаа учраас энэ гэрээ надад хамааралгүй гэж хэлж болохгүй байх гэж бодож байна. Нэхэмжлэгч талаас үнийн дүнд нь битүүмжлээч гэсэн байхад улсын бүртгэлийн газраас эрхийг нь түдгэлзүүлэх эрхгүй байхад илт бус акт гаргаж, эрхийг түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлэхдээ шүүхийн шийдвэрийг зөрчиж, нэхэмжлэлийн үнийн дүн гэсэн байхад бүхэлд түдгэлзүүлээд миний эрх ашгийг хохироож байна гэж тайлбарлаж байна. Яагаад тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гарган, дээд шатны байгууллагад нь хандаагүй юм бэ? Үнэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа буруу явагдсан юм бол тухайн үнийн дүнд нь тохирох тоотуудыг нь зааж өгч болохгүй байгаа юм бэ? Улсын бүртгэлийн байгууллага нь үнэлгээ хийдэг чиг үүрэгтэй байгууллага биш юм. Мөн улсын бүртгэлийн байгууллагаас эрхийг түдгэлзүүлэх эрх хэмжээ байхгүй байж хууль зөрчиж миний эрхэнд халдаж байна гэж тайлбарлаж байна. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Улсын бүртгэлийн байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг үндэслээд байрны эрхийг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэрийн биелэлтийн хийдэг байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага юм, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас байрны тухайн тоотуудыг түдгэлзүүлээд бусдыг нь хэвийн байлгая агуулгатай албан бичиг ирсэн бол улсын бүртгэлийн байгууллага албан бичгийг дагуу л хийдэг. Тийм учраас Улсын бүртгэлийн ерөнхий газар нь эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан үйлдэл байхгүй гэж ойлгож болно. Тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэж хуулийн заалт хэлж тайлбарлаж байна. Харин барьцаанд бүртгэлтэй учраас яг хуулийн тухайн заалтаар тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэж байна. Үүний дагуу зээлээ төлж чадахгүй байгаа учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эрхийг нь түдгэлзүүлсэн. Тийм учраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй.” гэв.
Гуравдагч этгээд Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шүүхийн шийдвэрийн 10 дугаар хуудасны доороосоо 2 дахь догол мөрний эхэлж байгаа нэхэмжлэгч талаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгайлан тоотуудаар дурдсан гэж тайлбарлаж байна. Харин барьцаанд барьцаалсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, М ******* хотхоны *******гийн байр буюу 1а байрны дугаар тоотууд орон сууцыг бусдад шилжүүлсэн гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хангах боломжгүй байна. Хуучнаар Ул, одоо Хны зүгээс нэхэмжлэлдээ “...Эдгээр орон сууцуудын захиалагч нартай хийсэн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг дүүргийн 2 дугаар шатны шүүхээс “...Тус нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй учир нь хэрэгт авагдсан 40 орон сууцны гэрээ нь захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэх гарчигтай боловч гэрээний агуулга, нөхцөл, үндсэн шинж нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байх ба мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг учиртай...” гээд анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Тийм учраас шүүхээс үүнийг дүгнэх боломжгүй...” гэж үзээд 4010 дугаар шүүхийн шийдвэрээр 2,6 тэрбум төгрөгийг гаргуулах, хэрэв хариуцагч тал сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тухайн шүүхийн шийдвэрт байраар гэсэн байна, тоот гэж тодорхой заагаагүй байна гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн тоот нь байрнаас тусдаа байдаггүй. Тийм учраас тоот салгаж ойлгох боломжгүй гэж үзнэ. Хнаас шүүхийн 4010 дугаар шийдвэр гарсны дагуу 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4516 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж 485 тоот шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зардал гаргуулах гэрээг байгуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад оршин суугч нартай, гуравдагч этгээд талтай тохиролцъё гэж бодож албан бичгийг хүргүүлсэн. Тус албан бичгийн агуулга нь “...Банк хохирсон байна. Нөгөө талдаа оршин суугчид хохирсон байна. Тийм болохоор хоёр талаасаа ашигтай байдлаар даван туулъя...” гэдэг агуулгатай санал хүргүүлэх албан бичгийг хүргүүлсэн. Түүнээс биш өр төлбөрийг барагдуулахыг шаардсан албан бичиг биш юм. Тухайн албан бичигт 1 м.кв нь 165,000 төгрөгөөр үнэлээд жишээ нь нэхэмжлэгчийн орон сууц 100 м.кв байлаа гэхэд 16,000,000 төгрөгийн банкинд төлсөн тохиолдолд барьцааг суллах тухай санал хүргүүлсэн албан бичиг юм. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс өмчлөгчөөр тогтоогдсон гэж тайлбарлаж байна. Хэрэв Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Барьцааны зүйлийн өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасны барьцааны зүйлийн өмчлөгч нь солигдсон ч гэсэн барьцааны эрх дуусгавар болох, хүчингүй болох үндэслэлгүй юм. Тэгэхээр “М” ХХК-нь өмчлөгч нь байж байгаад А.Э гэдэг хүн өмчлөгч нь болсон ч гэсэн банкны барьцааны эрх дуусгавар болох үндэслэл биш юм. Нэхэмжлэгч талаас мөн битүүмжилсэн болон түдгэлзүүлсэн актыг ярьж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2014 оны 1/11612 тоот албан бичгээр, 2017 оны 3/18358 тоот албан бичгээр, 2018 оны 4/3591, 4/15805 тоот албан бичгүүдээр эдгээр хөрөнгүүдийг түдгэлзүүлсэн байгаа. Үүнд нэхэмжлэгч талаас зөвхөн 1/11612 тоот албан бичгийг тайлбарлаад байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “давж заалдах, хяналтын шатны журмаар гомдол гаргаад дуусмагц тухайн захирамжийн үйлчлэх хугацаа дуусдаг. Нэхэмжлэгч тал тухайн орон сууцуудыг үнэлсэнгүй нийтээр нь барьцаалсан гэж маргаж байна. Тухайн байр нь үл хөдлөхийн нэг гэрчилгээтэй. Орон сууцны тоот болгонд тусдаа гарсан гэрчилгээ байгаагүй. Тухайн үед 30 хувийн гүйцэтгэлтэй нэг л орон сууцны барилгын гэрчилгээтэй байсан. Тийм учраас тоот болгоноор нь салгаж эрхийг түдгэлзүүлэх ямар боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс зэрэг нь үнэлгээ гаргадаг чиг үүрэг бүхий байгууллага биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч А.Э нь “М*******” ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 10- ны өдөр 1А/64 дугаар “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр “М*******” ХХК нь Хан-Уул дүүрэг, , Ар гудамж хаягт байрлах М ******* хотхоны байрны тоот, 132.22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон 1А-05 тоот автомашины зогсоолыг захиалгаар барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гөлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Дээрх гэрээний дагуу “М*******” ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, мөн нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд орон сууцыг хүлээн авч, онөөдрийг хүртэл уг орон сууцандаа оршин сууж байгаа. Харин Улаанбаагар хотын банк буюу одоогоор Х /цаашид “Банк” гэх/-тай “М*******” ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 310001/110727 дугаар Зээлийн гэрээ байгуулж, Банкнаас нийт 3,476,493,640 төгрөг зээлсэн. Үүнээс 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 1,657,814,388 төгрөг, хүүнд 1,257,912,422 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 158,730,290 төгрөг, нийт 2,876,457,120 төгрөгийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө төлчихсөн байсан. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04- ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “М*******” ХХК-иас 2,055,460,140 төгрөгийг гаргуулж, Банканд олгохоор шийдвэрлэсэн. Уг 4010 шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2015 онд 2 ширхэг орон сууц болон 1 автомашины зогсоолыг 198,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1,818,679,251.94 төгрөг болсон. 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөос эхлэн Банк, “М*******” ХХК, захиалагч нарын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гурвалсан гэрээгээр нийт 839,760,000 төгрөг төлөгдсөн. Ийнхүү нийт 3,476,493,640 төгрөг зээлснээс өнөөдрийн байдлаар “М*******" ХХК нь нийт 4,114,217,120 төгрөг төлж, 778,919,251 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗБГ0002/111124 дугаар Зээлийн барьцааны гэрээгээр Хан-Уул дүүрэг, , Ар гудамж хаягт байрлах Могул таун хотхоны 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга болох байр болон ГГ95, ГГ97 блок автомашины зогсоолыг барьцаалж байсан. Өнөөдрийн байдлаар дээрх дуусаагүй барилга, зогсоолууд нь бүгд баригдаж дууссан, ашиглалтад орсон бөгөөд нийт 93 айлын орон сууц / байр/, 197 ширхэг автомашины зогсоол /1А-н зогсоол 31 ширхэг, ГГ95-н зсгсоол 98 ширхэг, ГГ95-н зогсоол 68 ширхэг/, 31 ширхэг агуулахтай болсон.
Иргэний хуулийн 154 дугаар зүйлийн 154.4-д барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болохоор заасан бөгөөд энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүсэхээр зохицуулсан.
Гэвч байр нь 100 хувь баригдаж дууссан боловч дууссан барилгын гэрчилгээ “М*******” ХХК-ийн нэр дээр бүртгэгдээгүй буюу өөрөөр хэлбэл, үлдэх 70 хувийн өмчлөх эрх баталгаажаагүй, зовхон 30 хувийн дуусаагүй барилгын гэрчилгээтэй хэвээр байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий газар нь барьцаагаар хангагдах шаардлага үүсээгүй үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь барьцаа бүртгэлтэй гэж үзэн нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэх боломжтой байна.
Иймд нэхэмжлэгч нь хууль ёсны өмчлөгч бөгөөд өмчлөгчийн өмчлөх эрхийг баталгаажуулахгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшоөрч байгаа болно.
/Жич: Миний бие тус хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Би нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч талд шийдвэр гараасай гэж бодож байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Э тус шүүхэд хандаж “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.У, Г.Гнарын 2020 оны 5-р сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай” Мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн , Ар гудамжны М ******* хотхоны байрны тоотын 132.22 м.кв 4 өрөө орон сууц болон тус орон сууцны дор байрлах 1А-05 тоот автомашины зогсоолыг тус тус А.Эөмчлөлд улсын бүртгэлд бүртгэн өмчлөгчийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бын “Эрх түдгэлзүүлж хариу хүргүүлэх тухай” 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1153 дугаар албан бичгийн эхний догол мөр “М ХХК-ийн өмчлөлд” 3 дахь догол мөрний “эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн , М ******* /17025/ Ар гудамж 98 тоот хаягтай аялал жуулчлалын цогцолборын зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бүртгэлтэй байна…дээрх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс түдгэлзүүллээ” гэснийг нэхэмжлэгчид хамаарах хэсгээр илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ээр нэмэгдүүлсэн, эдгээр үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...“М” ХХК-ийн Ерөнхий захиралтай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” № 1А/64 тоот гэрээ”-г 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж 2011 оны 7-р сарын 20 гэхэд орон сууц болон 1А-05 тоот автомашины зогсоолын нийт үнийн 90 хувийг төлж барагдуулсан байхад “М” ХХК нь захиалагч талд огт мэдэгдэлгүйгээр УБ хотын банктай 2011 оны 7-р сарын 27-ны өдөр №ЗГ0001/110727 тоот Зээлийн гэрээ байгуулж 2.5 тэрбум төгрөгийг зээлснээр зээлийн гэрээний маргаан үүсч Шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтаар хариуцагч байгууллага үүргээ сайн дураар биелүүлээгүй бол *******гийн 98 тоот барилга болон бусад үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг заасан, үүнийг үндэслэн улсын бүртгэгч Х.У, Г.Гнар улсын бүртгэлд намайг өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль бус, уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд манай тоот орон сууц болон 1А-05 тоот автомашины зогсоол хамаарахгүй…би шүүхийн шийдвэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоогдсон...” гэж тайлбарласныг хариуцагчаас “…ХУД-ийн 11 хороо /17025/, Ар гийн гудамж 98 тоот 30 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилга нь 2011 онд “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, мөн онд Ултай байгуулсан барьцааны гэрээг бүртгүүлсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2014 оны 1/11612, 2017 оны 3/18537, 2018 оны 4/3591 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн тул бүртгэх боломжгүй…” гэж, гуравдагч этгээд Хны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй, төлбөр төлөгдөөгүй байгаа тул нэхэмжлэгчид салгаж бүртгэх боломжгүй...” гэж тус тус маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нь “М” ХХК-тай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” 1А/64 тоот гэрээ байгуулж, гэрээний 2.2-т зааснаар орон сууцны үнийг бөөнөөр төлж байгаа гэх үндэслэлээр 1 мкв-ын үнийг 1 300 000 төгрөгөөр тохиролцон, орон сууцны захиалгын үнийг 1А-05 тоот автомашины зогсоолын хамтад нь төлж барагдуулснаар орон сууц болон автозогсоолыг хүлээн авсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж, М ******* хотхоны 98 тоот 3564 мкв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд, аялал жуулчлалын цогцолборын зориулалттайгаар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэсэн байх ба 1А-05 дугаар автозогсоол нь дээрх байрны зоорийн давхарт байрлаж байгаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тоот орон сууц болон 1А-05 тоот автозогсоол нь эрхийн улсын бүртгэлийн энэхүү Ү-2******* дугаарт бүртгэгдсэн 3564 мкв талбайд хамаарч байгаа нь тус тус тогтоогдсон,
2011 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн ЗГ0001/110727 тоот зээлийн болон 2011 оны 11-р сарын 24-ны өдөр №ЗНГ0001/111124(1) тоот Зээлийн нэмэлт гэрээ, ЗБГ0002/111124 тоот Зээлийн барьцааны гэрээ ЗБГ0001/110727 тоот барьцааны гэрээний дагуу “М” ХХК нь дээрх 3564 мкв талбай бүхий, 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт Уланд барьцаалсныг мөн сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн,
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “М*******” ХХК-иас 2,055,460,140 төгрөгийг гаргуулж Улинд олгохоор шийдвэрлэж, 3 дахь заалтаар “...хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М ******* хотхоны /17025/ *******гийн 98 тоот барилга...зэргийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж” шийдвэрлэсэн, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 485 тоот гүйцэтгэх хуудас олгогдсон,
Түүнчлэн энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нэхэмжлэгч А.Э Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01925 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* гудамж, М ******* хотхон байр тоотод байрлах 132,22 м.кв талбайтай орон сууц болон уг байрны зоорийн давхарт 1А/05 авто зогсоол”-ын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тус тус тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудын талаар маргаагүй.
Нэг. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бын “Эрх түдгэлзүүлж хариу хүргүүлэх тухай” 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1153 дугаар албан бичгийн эхний догол мөр “М ХХК-ийн өмчлөлд” гэх хэсэг, мөн 3 дахь догол мөрний “эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн , М ******* /17025/ Ар гудамж 98 тоот хаягтай аялал жуулчлалын цогцолборын зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бүртгэлтэй байна…дээрх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс түдгэлзүүллээ” гэсэн хэсгийг тус тус нэхэмжлэгчид хамаарах хэсгээр илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлагын тухайд:
Хэрэгт цугларсан баримтуудаар, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6408 дугаар захирамжаар “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М ******* /17025/, *******гийн гудамж 98 тоотод байрлах /ГД:0*******, УБД:Ү-2*******/ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн дугаартай, 3564 мкв талбайтай, 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ болон ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр уг захирамжийн дагуу “...эд хөрөнгийн эрхийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх”-ийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн,
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1153 тоот албан бичгээр “... дээрх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр түдгэлзүүлсэн” болохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хариу мэдэгдсэн үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
Уг албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлснээр нэхэмжлэгч нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...1153 тоот албан бичиг нь бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй, “М” ХХК-ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэхээр заасан байхад улсын бүртгэлийн байгууллагаас уг байрыг бүхэлд нь битүүмжилж, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон нь хууль бус, ийм эрх хэмжээ хариуцагчид олгогдоогүй...” гэж тодорхойлсныг хариуцагч “...нэхэмжлэлийн үнийн дүн гэдгийг бид тодорхойлох боломжгүй...” гэж тайлбарлан эс зөвшөөрч маргав.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 6408 дугаар захирамжаар...хөрөнгө, эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн, уг захирамжийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичигт “...дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5408 тоот захирамжаар “М” ХХКомпанийн эд хөрөнгө болох...Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, М ******* /17025/ *******гийн 98 тоотод байрлах ГД:0******* УБД Ү-2******* эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн дугаартай, 3564 м.кв талбайтай 30 хувийн дуусаагүй барилгын гэрчилгээ болон түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэхээр захирамжилсан тул захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлнэ үү” гэжээ.
Уг Шүүгчийн 6408 дугаар захирамжаар...хөрөнгө, эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилж, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглохыг даалгасан байхад Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1153 тоот албан бичгийн эхний догол мөр “М ХХК-ийн өмчлөлд” гэх хэсэг, мөн 3 дахь догол мөрний “эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн , М ******* /17025/ Ар гудамж 98 тоот хаягтай аялал жуулчлалын цогцолборын зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бүртгэлтэй байна…дээрх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс бүхэлд нь түдгэлзүүллээ” гэх хэсэг нь тус тус хууль зүйн үндэслэлгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1-д “...дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана” гэж, мөн зүйлийн 9.1.3-д “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага албан тушаалтан гаргасан”, 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан ба уг 1153 дугаар албан бичиг нь хариуцагч захиргааны байгууллагаас өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн байдлаар буюу шүүх бүхэлд нь түдгэлзүүлэхээр захирамжлаагүй байхад гаргаснаараа “эрх зүйн үндэслэл байгаагүй”, эдгээр шинжээрээ илт хууль бус захиргааны акт байх тул түүнийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан бичиг болон Шүүгчийн захирамжид тухайн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр захирамжилсан байхад байрыг бүхэлд нь битүүмжилж шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосноороо уг байрны тоот орон сууц болон 1А-05 тоот автозогсоолыг худалдан авсан нэхэмжлэгчид үр дагавар үзүүлсэн, илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдсон, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нэхэмжлэгч А.Э Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/0195 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж А.Эыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* гудамж, М ******* хотхон байр тоотод байрлах 132,22 м.кв талбайтай орон сууц болон уг байрны зоорийн давхрын 1А-05 авто зогсоолыг өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иймд 1153 дугаар албан бичгийн эхний догол мөр “М ХХК-ийн өмчлөлд” гэх хэсэг, мөн 3 дахь догол мөрний “эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн , М ******* /17025/ Ар гудамж 98 тоот хаягтай аялал жуулчлалын цогцолборын зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бүртгэлтэй байна…дээрх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс түдгэлзүүллээ” гэсэн хэсгийг тус тус нэхэмжлэгчид хамаарах хэсгээр илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөв.
Хоёр. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын харъяа Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.У, Г.Гнарын 2020 оны 5-р сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай” Мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн , Ар гудамжны М ******* хотхоны байрны тоотын 132.22 м.кв 4 өрөө орон сууц болон тус орон сууцны дор байрлах 1А-05 тоот автомашины зогсоолыг тус тус А.Эөмчлөлд улсын бүртгэлд бүртгэн өмчлөгчийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна”, 6.2-т “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно.”, 6.3-т “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч А.Э 2020 оны 05 дугаар сарын 15-ний өдөр Улсын бүртгэлийн байгууллагад хандаж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж, М ******* хотхоны байрны тоот 132,2 мкв 4 өрөө орон сууц болон тус орон сууцны дор байрлах 1А-05 тоот автомашины зогсоолын өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлгүүд гаргасан байх ба мөн өдөр улсын бүртгэгч Х.У, Г.Гнараас “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр ...захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Ултай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна, нэгж талбарын дугаар тусгасан газрын кадастрын зураг хавсаргах, мэдүүлэг, албан бичиг, захиалгын гэрээнд автозогсоолын м2 тусгах” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”-аар, 19.4.5-д “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийх” гэж, мөн хуулийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” 20.1.1-д “улсын бүртгэгч…үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”-аар тус тус заасан байна.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгчээс “М” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу үүргээ гүйцэтгэж тухайн орон сууц болон автозогсоолын үнийг бүрэн төлсөн, “М” ХХК болон Улаанбаатар банкны хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээний оролцогч биш, тухайн гэрээгээр нэхэмжлэгч ямар нэгэн эрх, үүрэг хүлээгээгүй байхад мэдүүлгийг буцааж, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.2 болон 6.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, хариуцагчийн татгалзсан мэдэгдэлд “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэх үндэслэл дурдсан боловч уг албан бичиг болон Шүүгчийн захирамжид тухайн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг үнийн дүнгийн хэмжээнд түдгэлзүүлэхээр заасан байхад бүхэлд нь түдгэлзүүлэх бүртгэл хийсэн нь хууль бус, шүүх энэ үндэслэлээр хариуцагчийн хийсэн уг бүртгэлийн үндэслэл болсон Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1153 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хамаарах хэсгээр илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн тул хариуцагчийн татгалзлын энэ хэсэг хууль бус гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагчаас “Ултай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна” гэж татгалзсан байх боловч нэхэмжлэгчээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсний дараа нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр “М” ХХК болон Улаанбаатар банкны хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээний үүрэгт түүний хууль ёсны эзэмшил хөрөнгийг барьцаалж бүртгүүлсэн нь хууль бус, нэхэмжлэгч А.Э нь тухайн гэрээнүүдийн аль алиных нь оролцогч биш, уг гэрээгээр нэхэмжлэгч нь банкны өмнө ямар нэгэн эрх, үүрэг хүлээгээгүй, нөгөө талаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2021/01925 дугаар шийдвэрээр уг орон сууц болон автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр А.Эыг тогтоож шийдвэрлэсэн тул түүнийг өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, “Ул” /сүүлд Хинд эрх үүрэг нь шилжсэн/ болон “М” ХХК-ийн хооронд Зээлийн гэрээ байгуулж зээлийн 2,5 тэрбум төгрөгийг “М*******” ХХК-д олгосон, Зээлийн барьцааны гэрээгээр барьцаалуулагч “М*******” ХХК нь тухайн гэрээг байгуулахаас өмнө нэхэмжлэгчийн үнийг нь төлж худалдан авсан орон сууц болон автозогсоолыг түүнд мэдэгдэлгүйгээр тус банкинд барьцаалсан уг гэрээний харилцаанд нэхэмжлэгч А.Э ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоогүй, уг зээлийн гэрээний харилцаа үүсэхээс өмнө нэхэмжлэгч А.Э нь “М” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний үүрэг дуусгавар болсон, энэ тохиолдолд барьцаалагч Х болон барьцаалуулагч “М” ХХК-ийн хоорондын зээлийн гэрээний харилцаанд А.Эыг татан оролцуулах хууль зүйн боломжгүй.
Иймд нэхэмжлэгч А.Эоос гаргасан мэдүүлгийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М ******* хотхоны байрны тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 1А-05 тоот автозогсоолыг түүний өмчлөлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хариуцагчийн гаргасан Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай” мэдэгдлүүдийг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж “хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлэхээр, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”-оор заасан.
Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.” 5.2-т “Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” 5.3-т “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Хан-Уул дүүргийн , Ар гудамжны М ******* хотхоны байрны тоотын 132.22 м.кв 4 өрөө орон сууц болон тус орон сууцны дор байрлах 1А-05 тоот автомашины зогсоолыг тус тус нэхэмжлэгч А.Эын өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ шүүх хуралдаанд оролцсон Иргэдийн төлөөлөгчөөс “нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна, нэхэмжлэгч талд шийдвэр гараасай гэж бодож байна” гэсэн дүгнэлт хэлсэн ба шүүхийн энэ шийдвэрээр уг дүгнэлт хангагдаж байгаа болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ