Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г. лж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

            Улсын яллагч Н.Бадам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч *******,

Гэрч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,

            Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2133000250068 тоот хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр аймаг ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн ******* 0-р баг ******* хөдөө оршин суух, урьд нь 1 удаа ял шийтгүүлж байсан, овогт ******* /РД:*******/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

******* нь 2021 оны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэл хугацаанд аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хууль бусаар ашигт малтмал хайж газрын хэвлийд халдаж байгаль экологид 3.268.200 төгрөгийн хохирол учруулсан,

-2021 оны 09 дүгээр сард аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг “” гэх газарт Туул голын хөвөөнд зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлолт хийж газрын хэвлийд халдан байгаль экологид 5.634.060 төгрөг, нийт 8.902.260 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт тус тус  холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                            

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

                                                                                                 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт

 

Нэг. Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэл хугацаанд аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт  хийж, газрын хэвлийд халдан байгаль экологид 3.268.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгсөн: “...2021 онд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад гэх газар ухсан нүхээ булсан болоод явсан. 2022 оны 9 сард ахиад нөхөн сэргээлт хийсэн газар дахиад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан. Би 12 сарын 08-ны өдөр би мал тооллогоор явахад нөхөн сэргээлт хийгээгүй байсан. гэх газар ухсан нүхээ булсан. Биологийн нөхөн сэргээлт хийж хуучин онгон дагшин байгальд нь оруулах хэрэгтэй байна. гэх айлын өвөлжөө тултал шахаж ухсан. Тэр газар техникийн нөхөн сэргээлтийг гүйцэтгэл 40 хувьтай хийсэн. , гэх газарт биологийн нөхөн сэргээлтийг 100 хувь хийлгэх саналтай байна. 40 хувь хийгдсэн. Биологийн нөхөн сэргээлт хийгдээгүй...” гэх мэдүүлэг,

2.Иргэний нэхэмжлэгч *******гийн өгсөн: “...Тухайн үед экскаватор түрээсэлсэн. Түрээсэлсэн мөнгөө олж авч чадаагүй. 2021 оны 7 сард экскаватороо түрээсэлсэн. Түрээслээд хэд хонож байтал цагдаа нар ирээд битүүмжилсэн. гэх газар энэ үйлдэл болсон. Би бичиг баримтаа бүрдүүлээд үнэлгээ гаргаад явсан.  Би экскаватороо авмаар байна... гэх мэдүүлэг, 

3.Гэрч *******гийн өгсөн: “...Ажил хийгээгүй. Би экскаватор барих гэж очоод эвдэрхий байсан тул засах гэж очоод засаж чадаагүй. 260 ЛС экскаватор. Мотор нь цохиод моторгүй ажиллахгүй байсан. Хюндай 260 LC лацтай эвдэрхий байсан... гэх мэдүүлэг

 

Мөрдөн шалгах ажиллагаанд:

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : ...******* нь манай сум орон нутагтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Бас хэн нэгэн зөвшөөрөл өгөөгүй байхад аймгийн ******* сумын овоо 0 дугаар багийн нутаг гэх газарт Туул голын эрэг дээр хууль бусаар олборлолт явуулсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/

5.Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сард Төв аймгийн суманд байдаг гэх хүнээс Хюундай 260 LC-9s маркийн 0000 УН улсын дугаартай экскаваторыг 60.000.000 төгрөгөөр зээлээр худалдан авсан юм. Тухайн техникээ ******* гэх танил залууд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хийж тухайн сарын 17-ны өдрөөс эхлэн түрээсэлсэн юм. Би түрээсийн мөнгөөрөө экскаваторын үнийг төлөх байсан бөгөөд эхний төлөлтүүдээ хийсэн байсан. Одоогоор 20.000.000 төгрөг дутуу байгаа юм. Тэр мөнгийг төлж байж тухайн экскаваторыг өөрийн нэр дээр шилжүүлж авах байсан юм. ******* гэх залуу аймгийн ******* сумын "" гэх газарт алт олборлох ажилд миний экскаваторыг ашиглаж байсан бөгөөд би техникээ түрээслээд тэнд байсан юм. Техникийн бүрэн бүтэн байдал болон эвдрэл гэмтэл гарах гэрээнд заасан хугацаанаас илүү цагаар ажиллуулахгүй байх тал дээр би өөрөө хяналт тавьж байсан юм. Би экскаваторын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Миний экскаватороос гадна бас шар өнгийн 3600 маркийн экскаватор ажиллаж байсан. Нэг усан буу ажиллаж байсан. Тэнд 3 ширхэг нүх ухсан байсан юм. Мөн урьд ухагдсан байгаа нүхийг булж нөхөн сэргээлт хийж байсан ба тэр ажилд 1 Dooson экскаватор, 1 ковш байсан юм. Бас нэг эвдэрхий Doosan маркийн экскаватор байсан. Ямар нэгэн гомдол санал гээд байх зүйл байхгүй. Би өөрийн техникийг өөртөө авч үлдэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн  69-р  тал),

6.Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээгүй. Бичиг баримт нь бүрдэж байгаа гэж хэлж байсан. Тиймээс итгээд өөрийн техникээ түрээслүүлсэн юм. Тиймээс би өөрийн Хюундай Робекс 3600 маркийн 6328 УР тугаартай техникээ өөрөө авмаар байна. Техник хэвийн зүгээр байгаа...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн  72-р  тал),

7.Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...Болдоо гэж миний найз *******тай танилцуулсан. ******* ******* суманд алт олборлодог ажил хийдэг. Тэр газар нь туслах ажилтан хэрэгтэй гэхээр нь өчигдөр ирсэн. Техник барих хэрэгтэй бол бариад шороо зөөх бол зөөгөөд бүхий л ажлыг хийнэ гэж тохирсон юм. Нийт 6 ажилчин байдаг юм байна лээ. Алт л олборлодог газар юм шиг байсан. гэж энэ нутгийн залуу ажиллуулдаг юм байна лээ. алт олборлох зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй. Зүгээр л туслаад өг цалин өгнө гэхээр нь л ирсэн юм. Яг хэзээнээс эхэлснийг мэдэхгүй. Намайг ирэхэд нэлээн хэдэн том том нүх экскаватороор ухчихсан алт угааж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн  75-76-р тал), 

8.Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...******* 2021 оны 06 дугаар сараас хойш над руу утсаар залгаад "Би ******* суманд алт олборлож байгаа юм. Энд ирээд экскаватор бариад өгөөч" гэж ярьдаг байсан. Тухайн үед зав болохгүй очиж чадахгүй байсан юм. 2021 оны 08 дугаар сарын 03, 04-ны үеэр залгаад "ирэх боломжтой юу" гэхээр нь 2 хоноод очъё гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* суманд уурхай дээр ирсэн. Би экскаваторын жолооч хийдэг байсан. Газар ухаж, шороо зөөдөг байсан. Намайг 2 хоногийн өмнө ирэхэд энэ байдлаараа байсан. Хэд хэдэн том нүх ухсан, алт ухаж угааж байсан. Миний мэдэж байгаагаар 07 сараас хойш үйл ажиллагаа явуулж байна. Энд 10 гаран хүн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн  78-79-р тал), 

9.Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэж хүнийг ******* сумын    00000 багийн нутагт ирээд мэдэж авсан. Би энэ газар ажлын зарын дагуу, ажил хийх гэж ирсэн. Би гагнуурын ажил гарвал хийгээд, зарим үед туслах ажилчин хийгээд байж байгаа. Энэ газар ирээд 1 сар гаран болж байна. Гагнуур болон голоос ус татах моторыг ажиллуулдаг. Буунаас гарсан усаа цооног руу хийгээд буцаагаад татаж авдаг...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн  81-р тал), 

10.Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр аймгийн ******* сумын нутаг "" гэх газар би ******* гэх танилын хамтаар алт олборлох зорилгоор ирж буусан. Тухайн үед сумын иргэдийн хурал хуралдахаар бичиг баримт зөвшөөрөл бүрэн болох гэж байгаа гэж ******* хэлж байсан юм. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын эхээр тухайн газарт 3 ширхэг нүх ухаад байж байтал цагдаагийн байгууллага ирээд болиулаад тухайн асуудалд шалгалт хийж мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн юм. Тухайн асуудал дээр мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа. Тэгээд 10 гаран хоногийн өмнөөс тухайн ухсан байсан 3 нүхний 2 нүхийг нь булж нөхөн сэргээлтийн ажлыг хийж байсан юм. Тэгээд тухайн нөхөн сэргээлт хийхэд ашиглаж байгаа миний эзэмшлийн Dooson 300 маркийн экскаватор эвдэрчихсэн, Dooson 220 маркийн экскаватор болон SEM 650 маркийн ковш зэрэг нь нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа юм. Тэгээд урьдын ухсан нүхэн дээрээ нэмээд 3 тооны нүх ухсан. Тухайн сүүлд ухсан 3 тооны нүхнээс алт олборлох үйл ажиллагаа хийж усан буугаар буудаж угаасан... Тухайн 3 тооны нүх хамгийн гүн нь 4 метр орчим түүнээс бага гүнтэй, хэмжээний хувьд нарийн сайн мэдэхгүй байна том нүх бол байгаагүй. Тухайн сүүлийн нүхнүүдийг ухах ажилд Ж. худалдаж авсан гэх Хьюндай 3700 LC-7, Хьюндай 260LC-9s маркийн 2 ширхэг экскаватороор ухаж, 80 загварын усан буу 1 зэрэг нь ажилласан юм. Dooson маркийн 2 экскаватор нь эвдэрсэн байгаа бөгөөд тухайн 2 экскаватороор урьд нь нүх ухах болон тухайн ухсан нүхээ булж нөхөн сэргээлт хийх ажил хийж байгаад эвдэрчихсэн юм. 2 усан бууны 1 нь огт ажиллаагүй юм. Одоо SEM 650 маркийн ковшоор нөхөн сэргээлт хийх булах ажлыг хийж байгаа. ...Хьюндай 3700 LC-7 маркийн экскаватор, Хьюндай 260LC-9s маркийн экскаваторыг ******* хүнээс түрээсээр авч ажиллуулж байгаа байх нарийн сайн мэдэхгүй байна. Ажиллаж байсан усан буу нь ******* авчирсан. SEM 650 маркийн ковш нь миний өөрийн эзэмшлийн техник юм. Миний техникүүд нь сүүлийн 3 нүхийг ухах ажилд оролцоогүй. Нөхөн сэргээлт хийх булах ажлыг хийж байсан юм.... гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн  86-87-р тал), 

11.Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 сарын 22, 23-ны орчим байх Улаанбаатар хотод гэртээ байж байсан чинь манай найз гээд залуу утсаар яриад "уулзъя" гэхээр очоод уулзсан чинь "д ковш барих ажил байна хийх үү" гэхээр нь "тэгье" гэсэн чинь "маргааш тэгвэл эндээс уурхайн хүн нь явна хамт явчих" гээд 2021 оны 07 дугаар сарын 24-ны орчим санагдаж байна жижиг тэргээр хотоос шууд ******* сумын нутагт гийн ах гээд ах дээр ирсэн. Ирээд ковш барьдаг ажил хийдэг байсан. ...******* л гэж хүн хариуцдаг юм шиг байна лээ, би сайн мэдэхгүй байна. Алт олборлох зорилгоор л ажилладаг бичил уурхай маягийн газар байгаа юм. Миний ажиллаж байсан газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байдаг эсэх талаар сайн мэдэхгүй байна. 1-р хавтас хэргийн  89-90-р тал), 

12.2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Эртэч наран” ХХК-ны шинжээч Ж.Сэрсмаагийн “... аймгийн ******* сумын ******* 0-р багийн нутаг "" гэх газарт алт олборлох зорилгоор нийт 1,540.0 м² талбай, 4,941,8 м3 эзлэхүүн бүхий эвдрэлийг үүсгэснээр байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ нь нийт 3,268.20 мянган (гурван сая хоёр зуун жаран найман мянга хоёр зуун) төгрөг болж байна. Холбогдогчийн эвдсэн талбай Туул голын эргийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн байдлаар давхцалтай, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ХѴ021045 талбайтай бүхлээрээ давхцаж байна. Мөн эвдрэлд өртсөн газар өмнө нь эвдрээгүй байсан ба маш их талхлагдсан талбай байжээ. Эвдэрсэн газарт техникийн нөхөн сэргээлтийг хийсэн ба одоогоор биологийн нөхөн сэргээлт хийхэд нийт 175,19 мянган (нэг зуун далан таван мянга нэг зуун ерэн) төгрөг шаардлагатай болно гэх дүгнэлт (1-р хавтас хэргийн 24-37-р тал), 

13. “Капитал зууч” ХХК-ны шинжээч Я.Батбаярын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” “шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

“...”Хьюндай Робекс 3600LC-7” маркийн шар өнгийн эксковатор /хуучин, өнгө үзэмж, чанар байдал муудсан/ 1 ширхэг, “Хьюндай Робекс 3600LC-7” маркийн шар өнгийн эксковатор /хуучин, өнгө үзэмж, чанар байдал муудсан/ 1 ширхэг,   

Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны байдлаар 45 000 000=00 /дөчин таван сая/ төгрөгийн үнэлгээтэй байна...” гэх дүгнэлт (1-р хавтас хэргийн 47-48-р тал),

14. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 сарын 05-ны өдөр Төв аймгийн сумын Монгол сов гэх газарт уурхай дээр байж байтал цайны цагийн үеэр уурхайн гэх хүн ковш барьдаг хүн байна уу гэхээр нь би чадна гэж хэлсэн чинь хөдөөгөөс ковш авч ирэх гэсэн юм. Аваад ир. Одоо танайд машин ирж авна гэж хэлсэн. Тэгээд нэг жижиг цагаан машинтай хүн ирээд би тэрэнтэй хамт аймгийн ******* сум одоогийн байгаа газраас өөр газарт байсан гэх газарт ирсэн. Намайг ирэхэд ухагдсан нүхний овгор шорооны хажууд миний авч явах ковш байсан. Тэгээд түлхүүрийг нь нэг хүнээс аваад буцах гэсэн чинь зам мэдэхгүй байсан. Миний ковш авах газар 4 ширхэг эксковатор байсан бөгөөд ажиллаагүй байсан...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 176-177-р тал),

15. Гэрч Н мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 05 сарын 28-ны үед над руу гэдэг танил ах утсаар залгаад ковшийн операторгүй болчихлоо. аймгийн ******* суманд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд уурхай руу машин ирэх гэж байгаа. Холбогдож байгаад суугаад хүрээд ир гэсэн. Тэгээд тухайн хүнтэй нь холбогдоод цуг ирсэн. Тухайн хүнийг Зоригтхүү гэдэг хүн байсан. Намайг анх ирэхэд одоогийн байгаа газраас өөр газарт байсан бөгөөд тэнд 10 гаран хоног засвар хийж байгаад одоогийн байгаа газар 2021 оны 06 сарын 14 ний үед ирсэн... гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 179-181-р тал),

16. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, (2-р хавтас хэргийн 150-160-р тал),

17. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Техник тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтас хэргийн 161-169-р тал),

18. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 тал/

19. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгсэлд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 тал/

20. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /1-р хх-ийн 56-59 тал/,

21. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  Hyundai Robex 2600 LC, Hyundai Robex 3600 LC-7 техникүүдийн түрээсэлсэн “түрээсийн гэрээ” /1-р хх-ийн 134-137 тал/ зэрэг нотлох баримтуудаар

Хоёр. 2021 оны 09 дүгээр сард аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг “” гэх газарт Туул голын хөвөөнд зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлолт хийж газрын хэвлийд халдан байгаль экологид 5.634.060 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сард аймгийн Мэргэжлийн хяналтын газрын уул уурхай хариуцсан улсын байцаагч хамт аймгийн ******* сумын ******* 0 дугаар багийн нутаг "" гэх газарт хяналт шалгалтаар очсон юм. Тухайн үед би аймгийн ******* сумын 2, 3 дугаар багийг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж байсан юм. Тэнд очиход ямар ч байсан 3-4 ширхэг нүх ухчихсан алт олборлох үйл ажиллагаа явуулсан байдалтай байсан. Биднийг яг очиход үйл ажиллагаа явагдаагүй байсан. Тэнд 2 экскаватор, 1 ковш байсан. Мөн 3-4 гэр барьсан байсан ба 7-8 ажилтан байсан юм. Хэн хариуцаж байгаа талаар асуухад хэн гэдгээ хэлэхгүй байсан. улсын байцаагч мэдүүлэг авч үзлэг хийгээд техникүүдийг нь лацдаад явсан юм. Тухайн газруудад манай ******* сумын даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэгт явж ажиллахад техникийн нөхөн сэргээлт хийгдсэн байна гэсэн. Одоогоор тухайн эвдэгдсэн талбайнуудад биологийн нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа. Эвдэгдсэн талбайд биологийн нөхөн сэргээлт хийлгүүлэх хүсэлтэй байна. Хууль бус үйл ажиллагаа явуулахад ашигласан техникүүдийн улсын орлого, болгуулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 71-р тал),

2. Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 16-нд ******* гэдэг хүнд 260 LC-9 маркийн 0000 УН экскаваторыг түрээсэлсэн. хэлэхдээ "Би аймгийн ******* суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Манай нөхөрлөлийн баримт бичиг гарч байгаа сум орон нутгийн зөвшөөрөлтэй гэхээр нь би ******* өөрийн аа түрээсэлсэн юм. Тэгээд би ******* экскаватораа түрээсэлснийхээ дараагаар аа эргэж очих санаатай 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр       сумын гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан газар очсон юм. Тэгээд тэнд очоод хоёр гурав хоноод байж байтал цагдаа нар ирээд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гээд шалгаж эхэлсэн. Тухай үед нь би ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй юм байна гэж мэдсэн юм. Тэгээд цагдаа нар тухайн газарт үй ажиллагаа явуулж байсан бүх техник хэрэгслүүдийг лацдаад яваад өгсөн. Тэгэхдээ миний экскаваторыг бас лацадсан юм. Тэгээд энэ явдлаас хойш би аймагт гэртээ очоод байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 20-д гаргаад аймгийн ******* суманд ирсэн юм. Би ******* суманд ирэхдээ тай утсаар яриад хаана байгааг нь асууж байгаад ирэхэд ******* сумын 3 дугаар баг гэх газарт миний болон бас дахиад нэг , мөн н Ковш байсан юм. Би тухайн үед бодохдоо үйл ажиллагаа явуулах талбайгаа өөрчилсөн юм байна л гэж бодсон... гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 74-р тал),

3. Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн экскаватораа хувь хүн компаниудад сар өдрөөр нь түрээсэлдэг юм. 2021 оны 09 дүгээр сарын дундуур манай ын Оператор над руу залгаад "энд нэг хүн 7 хоног түрээсэлнэ гэж байна. аа түрээслэх юм уу гэхээр нь би зөвшөөрөөд "тэгээ тэг" гээд хэлсэн юм. Тэгээд 2021 оны 10 сарын дундуур намайг Хөвсгөл аймагт эмчилгээ хийлгэхээр явж байтал аймгийн Хөтөлийн цагдаагаас залгаад "ирж яаралтай уулзаарай" гэхээр нь би 10-аад хоногийн, дараа Хөтлийн цагдаа дээр очиж уулзахад " гэдэг хүн таны ыг ашиглаад аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосон байна" гэж хэлсэн юм. Тухайн үед л би энэ болсон асуудлын талаар мэдсэн юм. Тэгээд Оператор тэй утсаар ярьтал Цагдаа нар ирээд экскаваторыг лацдаад компьютерыг нь хураагаад аваад явчихсан. Энэ үйл ажиллагаа явуулж байгаа газар нь зөвшөөрөлгүй юм байна" гэж хэлсэн... гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 79-р тал),

4. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ямар газар ажиллаж байгаагаа мэдэхгүй байна. Миний ойлгосноор , гээд хоёр хүн санхүүжүүлээд ажиллуулж байгаа юм шиг байна лээ. Би тай нь уулзаж байгаагүй. гэдэг хүнтэй нь бол уулзаж байсан. Манай 2 экскаватор 1 ковш, 1 усан буу, 1 дизель мотор байдаг өөр техник хэрэгсэл байхгүй. Би сайн мэдэхгүй байна бид нарыг , гэх хүмүүс ажил гээд ажиллуулсан юм. Миний мэдэж байгаагаар гэх хүн нь хотод байдаг юм шиг байсан. Хамт ажиллаж байсан хүмүүс тэгж ярьж байсан. Харин нь хотод байдаг юм шиг байсан. Харин нь нэг 31-ээр гол гаргуулаад ирсэн...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 87-88-р тал),

5. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...2021.10.05-ны өдөр ирэхэд л ажиллаж байсан. Би сайн мэдэхгүй улсын начин ы дүү гэх залуу хариуцаж байсан. Тус газарт экскаватор 2, ковш-1, Зил-131, дизель мотор 1 байгаа. Бид нарыг ажиллуулж байгаа хүн нь экскаваторын гэх хүн байдаг, ковшчин , гономчин , тогооч , ы дүү зэрэг хүмүүсийн хамт ажилладаг...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 90-91-р тал),

6. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* суманд ирсэн. Би ирсэн байгаа газраа сайн мэдэхгүй байна. Хул тохой гэх газрын ертөнцийн зүгээр голын хойд талд байдаг. Тухайн газарт 2 экскаватор, ковш-1, 1 экспүнэр /усан буу/ дизель мотор 1 байгаа. Тухайн газарт одоо 6 хүн байгаа. Хамт байгаа экскаваторын оператор гэх залуу хариуцаж хийлгэдэг..." гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 93-94-р тал),

7. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...Улаанбаатар хотод найз тааралдсан чинь уурхайд экскаваторын жолооч авна гэсэн байна чи явах уу гэхээр нь би надад мэргэжлийн үнэмлэх байхгүй гэсэн чинь хамаагүй ээ хөдөө хээр уурхай дээр гэсэн гэхээр нь гэтээ ажилгүй байж байхаар гээд явсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын дундуур аймгийн ******* сумын нутаг Хул тохой гэх газрын голын хойно нэг уурхай дээр ирсэн. Намайг ирэхэд бүх техник нь парклаад тавьчихсан байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 2-ний өдөр үйл ажиллагаа явуулсан. Тэгээд би Хюьндай 3700 маркийн экскаваторыг жолооддог юм. Хэнийх гэдгийг нь сайн мэдэхгүй гэхдээ манай ажилчдын ярьснаар начин бас Тэбэ гэж хүн хамтарч ажиллуулж байгаа гэж сонссон. начны дүү нь гэж залуу биднийг хариуцан ажилладаг юм. Манай алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Шороог усаар угааж алтыг нь Ялган авдаг хэр хэмжээний алт олборлосон талаар би мэдэхгүй. гэх залуу бидэнд ажилла зогс гэж үүрэг өгдөг тэгээд баахан хүмүүс ирээд алтыг нь аваад явдаг юм шиг байсан би тэр талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 96-97-р тал),

8.  Гэрч Б.ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны намар 9 сард аймгийн ******* суманд хувийн ажлаар явж байгаад ******* гэх хүнтэй танилцсан юм. гэх залуу надтай танилцахдаа ******* суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаараа яриад "" гэх газарт үйл ажиллагаа явуулж байгаа одоо өөр газар голын цаана үйл ажиллагаа явуулах гэж байгаа гээд гол нааш цааш гарахад Зил-131 машин хэрэгтэй байгаа гэхээр нь би өөрийн Зил-131 маркийн ачааны машинаа *******д зарахаар болж бид хоёр тохиролцсон юм. Тэгээд би 2021 оны 09 дүгээр сарын дундуур өөрийн Зил-131 машинаа жолоочтой нь хамт аймгийн ******* суманд *******д аваачиж өгсөн юм. Тухайн үед жолооч байхгүй би өөрөө машин муу барьдаг гэхээр нь би өөрийн Зил-131 машинаа жолоочтой нь хамт ******* өгсөн юм. Тэгээд тэрнээс хойш миний Зил-131 машиныг 28.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж тохирчоод мөнгөө өгөхгүй байгаад байхаар нь би 09 дүгээр сарын сүүлээр аймгийн ******* сумын "" гэх үйл ажиллагаа явуулж буй газарт очоод *******ас мөнгөө нэхтэл миний мөнгийг өгөхгүй "Би бүх юмаа лацдуулчихсан байна мөнгө алга түрдээ байж бай хэсэг харзная би өөрөө энд цагдаа сэргийлэх дээр асуудалтай байна өөр газарт үйл ажиллагаа явуулсан гээд хэрэгт орчихсон байна бас энэ газарт үйл ажиллагаа явууллаа гээд саяхан шалгалт ирээд бүх техник хэрэгслүүдийг маань лацадчихаад явчихлаа гэхээр нь би за за гээд яваад өгсөн юм. Тэгээд намайг Хэнтий аймагт оччихсон байхад манай Зил-131-ийн жолооч дүү // маань яриад "ахаа аймгийн ******* сумын гэх газарт үйл ажиллагаа явуулж байгаа хүнийг нь таныг гээд таны нэрийг шалгалтаар ирсэн хүмүүст өгөөд явуулчихлаа гэж байна эндхийн ажилчид ихэнх нь таныг гэж хэлсэн байна" гэхээр нь би буцаад Хэнтийгээс ******* суманд ирээд тай уулзаад " Яагаад миний нэрийг шалгалтынханд өгч байгаа юм бэ би одоо машинаа авья" гэсэн чинь " Би энд бас өөрөө хэрэгт орчихсон байгаа гэхдээ саяны гэх газарт үйл ажиллагаа явуулсан хүний нэрээр өөрийн чинь нэр арай явчихаагүй байх би одоо энд хэрэгт холбогдчихсон болохоор миний нэр бас явж болохгүй байна би ямар ч байсан зохицуулчихна" гэж хэлхээр нь би өөрийн Зил-131 машинаа жолоочтой нь хамт аваад Улаанбаатар хот руу яваад өгсөн юм. Тэгээд тэрнээс хойш тай холбоогүй байж байтал сая 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр над руу цагдаагаас яриад Сэлэнгийн Хөтөлд цагдаагийн хэлтэс дээр ирж уулз гэж хэлсэн юм. Би аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулдаггүй юм. Харин гэх хүнд өөрийн Зил-131 маркийн ачааны машинаа зарахаар тохироод жолоочтой нь хамт түр өгтөл миний мөнгийг огт өгөхгүй байхаар нь би машинаа жолоочтой нь хамт буцаагаад авсан юм. Би тухайн газарт огт үйл ажиллагаа явуулаагүй юм тэр газарт хэчнээн техник хэрэгсэл хэдэн хүн ажиллаж байгаа талаар би огт мэдэхгүй. Би тэр газарт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж байсан харин сум орон нутгийн зөвшөөрөлгүй гэдгийг нь огт мэдээгүй юм...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 99-100-р тал),

9. Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 09 сарын 10-ны үед би самарт явах бодолтой өөрийн төрсөн ах ы эзэмшлийн Зил 131 маркийн 0000 СЭА улсын дугаартай машиныг засаад ууланд явахад бэлдээд байж байтал нэг ах утсаар яриад ер нь самар их хол явж байж олдох юм шиг байна их ховор байна гэж хэлсэн. Тэгээд наад машиныг чинь хүн авна гэж байна хоёулаа хүргэж өгчхөөд ирье гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа ах бид хоёр аймгийн ******* сум руу машин хүргэж өгөхөөр би Зил 131-г нь ах өөрийн жижиг тэрэгтэй гараад аймгийн ******* сумын нутаг "Өлзий " гэх газар гэх ахын уурхайн байран дээр ирсэн юм. Тэнд ах 1-2 хоноод гэх хүнтэй уулзчихаад намайг орхичхоод буцаад хот явсан. Тэгээд би 5-6 хоног тэнд ямар ажил хийх, машин зарах гээд байгаа эсэх нь тодорхойгүй байгаад байсан юм. ах явах даа хий гэсэн ажлын хийгээд байж байгаарай гэж хэлсэн юм. Тэгээд машин барих хүн байхгүй гээд намайг жолоочоор 1 сар ажиллуулахаар болсон гэж байсан. Тэгээд 5-6 хоносны дараа намайг машинаа асаа гээд тухайн байсан газраасаа цаашаа 4-5 орчим километр газар яваад "Хул тохой" гэх газарт "Туул голын эрэг дээр байсан 2 гэр, 3 мотор, дизель мотор, гарт байх ор, ширээ, санал, ахуйн хэрэглээний зүйлүүдийг ачиж 3 удаа 3өөж голын хойно уул давуулан айлын намаржааны хажууд "Туул голын эрэг дээр тухайн зүйлүүдийг буулгасан юм. Тэгээд би аймгийн ******* сумын Өлзий , Хул азарын тохойн харалдаа голын ард байсан уурхай 2-ын хооронд түлш болон бусад хэрэгцээтэй зүйл зөөж гол гаргаж 1 сар гаран ажилласан юм. Би гэх хүний кемп дээр байрладаг байсан бөгөөд 2-3 хоноод түлш авах болохоор нь би тийшээ түлшийг нь гол гаргаж өгчхөөд буцаж ирээд байж байдаг байсан юм. Тэгээд 1 сар ажиллаад цалин мөнгөө авч чадахгүй болохоор нь машинаа орхичхоод хот яваад өгсөн юм. Тэгээд 7 хоноод эргэж ирээд 10 гаран хоног ажилласан юм. Тэгээд би ахаас цалингаа нэхсэн чинь өгнө гээд өгөхгүй байсан. надад 3 удаа алт өгсөн бөгөөд тэр алтыг нь би ахад өгч байсан юм. Хэдий хэмжээний алт байсныг мэдэхгүй байна. 70 гаран грамм байсан санагдаж байна. Тухайн ажил эхлээд удалгүй 2 удаа өгсөн. Сүүлд нь 1 удаа өгсөн тэр нь арай ахиу байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын сүлээр санагдаж байна машинаа асаагаад хөдлөх гэсэн чинь машин хөдлөхгүй байсан тэгээд үзсэн чинь туслах кроп, 3 чулак, бөгс зэрэг рүү нь ус ороод хөлдчихсөн байх тэгээд би машин эвдрэх гээд байна мөнгө төгрөг нь юу болж байгаан болоо би харих уу гэж асуухад ах мөнгө төгрөгөө өгөөгүй тай ярьчхаад хариу хэлнэ гэсэн. Тэгээд эргэж яриад намайг ир өөрөө тай учраа олно гэж хэлсэн. Тэгээд би бензин олдохгүй болохоор нь Хөтөлд ирээд 150 литр бензин аваад хотоос 1 жолооч дуудаад ******* орж машинаа аваад өөрийн жижиг тэргээ хүнээр бариулаад Улаанбаатар хот явсан юм. Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны үед гэртээ харьсан санагдаж байна. надад 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед 2 удаа өгсөн хамгийн сүүлийнхийг нь 09 дүгээр сарын сүүлээр өгсөн санагдаж байна. Тухайн алтыг эхлээд ямар учиртайг нь мэдээгүй ах хоёрын яриаг мэдэхгүй, би бодохдоо машины үнэ гэж бодож байсан, сүүлд нь би цалин хөлс байхгүй аваагүй гэж хэлсэн тэгээд цалин хөлс гэж өгсөн байх. Өөр алт болон мөнгө төгрөг огт өгөөгүй. , ах хоёр хоорондоо ямар яриа тохиролцоо хийснийг мэдэхгүй байна. ах тухайн алт олборлож байсан газарт намайг голоор гэр бараа зөөж гаргахаас өмнө нэг удаа л очиж байсан. Тэгээд дахиж тийшээ очоогүй. ах бид хоёр уг машинаа хүргэж өгчхөөд буцах байсан боловч би очоогүй. ах бид хоёр уг машинаа хүргэж өгчхөөд буцах байсан боловч би жолоочоор ажиллахаар болоод үлдсэн юм. ах эхлээд очоод 2 хоноод буцсан дахиж ирээгүй. Тэр үед ах Хэнтий аймагт ногоон тэжээл тарьсан байсан газартаа тухайн ажлаа хийж байсан. Тухайн ногоон тэжээл хураах ажил нь намайг ******* суманд байх хугацаанд явагдсан. Надтай ******* сум руу явж байхдаа Алдар спорт хорооны хүмүүсээр ногоон тэжээлээ хураалгана гээд яриад явж байсан. Тэгээд намайг 2021 оны 10 дугаар сарын 30-ны үед Улаанбаатар хот ороход ногоон тэжээл хураах ажил нь дуусаагүй байсан бөгөөд би очиж хураах ажилд нь туслаад 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед дууссан байх. Тэр ногоон тэжээл хураах үеэр ах Хэнтий аймагт байсан. Тэгээд 11 дүгээр сарын үеэр Хөтөлийн цагдаагаас дуудаж байна гээд явчхаад ирсэн. ахад надаар дамжуулж 3 удаа алт өгч байсныг нь би мэднэ. Өөр зүйл мэдэхгүй. Би машины хөлс гэж бодож байсан. Хувь тооцсон эсэхийг мэдэхгүй. Тухайн алт олборлох үйл ажиллагааг гэж хүн ганцаараа хариуцаж явуулдаг байсан. Тэнд 2 экскаватор, 1 ковш, 1 усан байсан. 2 экскаватор нь газар ухаж, ковш нь шороо түрээд явж харагддаг байсан хэр хэмжээтэй хэдэн нүх ухсан гэдгийг нь мэдэхгүй байна. тэнд 5-6 хүн ажиллаж байсан. Би тухайн хүмүүсийг нь танихгүй. Би хамт бараг байгаагүй голын урд байсан гэдэг хүний кемп дээр байрладаг байсан болохоор танихгүй...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 103-104-р тал),

10.Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.ыг танина. Миний төрсөн хүү юм аа. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үеэс 2021 оны 11 дүгээр сарын ярина уу? 20-ны үе хүртэл Хэнтий аймгийн тал гэх газарт өөрийн тарьсан ногоон тэжээлээ хураах ажилтай байсан юм. Би тэрнээс нь үргэлжлүүлээд тэнд манаачаар одоог хүртэл байгаа. Сар шинэ болоод би хотод ирсэн байсан юм. Тэнд өөрөө техникүүдээ бариад хүн хүч олдохгүй байнга байсан. Тэгээд 11 сарын 20-ны үед хот руу явсан. Одоог хүртэл тухайн өвсөө зарж дуусаагүй байгаа. Нэг машин байдаг гэж ярьж байсан. Ямар машин гэдгийг нь мэдэхгүй би хараагүй. Тухайн үед Хэнтийд ажиллаж байхад тэр машин байгаагүй. Миний санаж байгаагаар 9 дүгээр сарын эхээр байсан. 10-ны багцаанд байсан байх...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 106-р тал),

11. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед аймгийн ******* сумын "" гэх Туул голын хойд талд голын эрэг дээр нэг хаваржааны орчимд гэх хүн ажил байна гэж хэлсний дагуу ирж 1 сар гаран экскаваторын операторчноор ажилласан юм. Тэнд алт олборлох үйл ажиллагаа явагдаж байсан. Тэнд 2 экскаватор,1 ковш ажиллаж байсан. 2 экскаватороор газар ухдаг ковшоор нь нөхөн сэргээлт хийж байсан. Намар нөхөн сэргээлтийн ажлыг нь хийж өгчхөөд ажлыг бүрэн дуусгаад буусан юм. Тэнд хүмүүс ирж яваад байдаг байсан. Тогтсон ажилчдын тоо гээд байх зүйл байхгүй миний мэдэж байгаагаар 10 дотор л хүн ажиллаж байсан. Тухайн алт олборлох үйл ажиллагааг өөрөө хариуцан ажиллуулж байсан юм. гэх хүнд намайг ажиллаж байх хугацаанд огт байгаагүй. Би гэх хүнийг танихгүй. Ямар ч байсан хэдэн удаа угаалга явагдаж байсан. Нэг олон угаагаагүй хэд хэдэн удаа шалгалт ирээд техникүүдийг нь лацдаад яваад өгсөн юм. Тэгээд сүүлд дахин ирэхдээ нөхөн сэргээлт хийгээд буугаарай гээд лацыг нь авчихаад явсан. Тэндээс хэдий хэмжээний алт олборлосон талаар мэдэхгүй. Би экскаватор жолоодоод 12 цаг гарч 12 цаг амардаг байсан болохоор хэн нь тухайн алтыг авдаг талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 108-р тал),

12.Гэрч Ж. мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 20-ны үеэс гэх газар алт олборлох зорилгоор буусан. Сум тухайн газар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг аймаг, Уул уурхайн яам болон аймгийн ******* сумын удирдлагаас авахаар хөөцөлдсөн боловч одоог хүртэл бүтээгүй юм. Тэгээд би Зоригтхүүгийн хамтаар 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс аймгийн ******* сумын "" гэх газарт алт олборлохоор 3 хэсэг газар ухсан юм. Тухайн ухсан үйлдэлдээ Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаад Мэргэжлийн хяналтын газарт харьяаллын дагуу шилжсэн юм. Тухайн асуудал нь одоогоор шийдэгдээгүй биднийг дуудаагүй байгаа. Тэгээд 10 гаран хоногийн өмнөөс тухайн ухсан байсан нүхний 2 нүхийг нь булж дээр нь дахин 3 тооны нүх ухсан юм. Тухайн сүүлд ухсан 3 тооны нүхнээс алт олборлох үйл ажиллагаа хийж усан буугаар угаасан. Тухайн 3 тооны нүх хамгийн гүн нь 5 метр орчим түүнээс бага гүнтэй ойролцоогоор 40х13 метрийн хэмжээтэй нүх байсан байх. Хюундай 3600 LC-7, Хюундай 260 LC-9s маркийн 2 ширхэг экскаватор, SEM 650 маркийн ковш 1 ширхэг, 80 загварын усан буу 1 ширхэг зэргийн техникүүдийг ашиглан ухсан, алт олборлох үйл ажиллагаа явуулсан юм. Dooson маркийн 2 экскаватор нь эвдэрсэн байгаа бөгөөд засаж чадаагүй ажиллахгүй байгаа юм. Тухайн 2 экскаватороор урьд нь нүх ухах болон тухайн ухсан нүхээ булж нөхөн сэргээлт хийх ажил хийж байгаад эвдэрчихсэн юм. 2 усан бууны 1 нь огт ажиллаагүй юм. Хюундай 3700 LC-7 маркийн экскаваторыг нь Хүрлээ гэдэг хүнээс, Хюундай 260LC-9s маркийн экскаваторыг гэдэг хүнээс худалдан авсан юм. Тухайн техникүүдийг нэрийг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч амжаагүй байгаа юм. SEM 650 маркийн ковшийг Зоригтхүүгээс түрээслэн авч ажиллуулж байгаа юм. 80 загварын усан буу миний өөрийн эзэмшлийн усан буу юм. Тухайн усан бууг аваад 3 жил болж байна. 1 ширхэг зэрэг. Би ямар нэгэн аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгээгүй. Ямар нэгэн хүн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаагүй. Би тусгай зөвшөөрөл бичиг баримт хөөцөлдсөн боловч бүтээгүй юм. Тэгээд би өөрөө тухайн хууль бус үйл ажиллагааг хийсэн. Би тухайн хууль бус үйл ажиллагаагаар ямар нэгэн ашиг орлого олоогүй. Би ашигт малтмал олборлохоор их хэмжээний зардал гаргасан түүнийгээ олж чадаагүй өрөнд ороод байгаа юм. Анх газар ухахдаа өрөнд орсон байсан учраас дахин ухаж олборлолт хийсэн юм. Би эрх бүхий ямар нэгэн байгууллагаас ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөөгүй. Надад ямар нэгэн тусгай зөвшөөрөл лиценз байхгүй. Би аймгийн ******* сумын 2018 оноос хойш 3 удаа уулзаж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар ярилцаж байсан бөгөөд бичгээр хүсэлт гаргасан удаа байхгүй. Одоогоор ямар нэгэн баримт бичиг бүрдүүлсэн асуудал байхгүй. Эхлээд хайгуулын зөвшөөрлөө авч байж уулын ажил болон бусад төлөвлөгөөг гаргахаар байгаа юм. Би тухайн газарт хайгуулын зөвшөөрөл авахаар өөр компани нэр дээр хүсэлт яаманд өгсөн байгаа...,

.... 2021 оны 05 дугаар сарын 20-ны үеэс аймгийн ******* сумын гэх газар алт олборлох зорилгоор буусан юм. Тухайн газар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг аймаг, Уул уурхайн яам болон аймгийн ******* сумын удирдлагаас авахаар хөөцөлдсөн боловч чадаагүй юм. Тэгээд би Зоригтхүүгийн хамтаар 2021 оны 06 дугаар 14-ний өдрөөс аймгийн ******* сумын " гэх газарт алт олборлохоор 3 хэсэг газар ухсан юм. Тухайн ухсан үйлдэлдээ цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаад Мэргэжлийн хяналтын газарт харьяаллын дагуу шилжээд сарын өмнө шийдэгдээд би торгуулийн ял авсан юм.   Би 2021 оны 06 дугаар сарын 20-д гаргаад яг хэднээс эхэлснээ санахгүй байна дахин ******* сумын "” гэх газарт алт олборлох зорилгоор гурван нүх ухсан юм. Тухайн сүүлд ухсан 3 тооны нүхнээс алт олборлох үйл ажиллагаа явуулсан юм. Би тухайн газарт үйл ажиллагаа явуулахдаа сум орон нутаг болон бусад байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй юм энэ талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан юм..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 83-84 тал, 104-р тал, 2-р хавтаст хэргийн 125-р тал/

13.2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23/ЭН дугаартай “Эртэч наран” ХХК-ны шинжээч Ж.Сэрсмаагийн “... аймгийн 000000 сумын 000000 0-р багийн нутаг "" гэх газарт алт олборлох зорилгоор нийт 2.1 мянган м3 эзлэхүүн бүхий 0.183 га талбайг эвдсэнээр иргэн Б.ы байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн нийт үнэлгээ 2,817.03 мянган (хоёр сая найман зуун арван долоон мянга гучин) төгрөгтэй дүйцэж байна. Холбогдогчийн эвдсэн талбай Туул голын эргийн хуулиар хамгаалсан бүстэй хэсэгчилсэн давхцалтай, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай болон ТХГН-тай давхцалгүйгээс гадна Эвдрэлд өртөн газар 2019 оны 10 сарын байдлаар эвдрээгүй байсан байна. Эвдэрсэн газрыг техникийн аргаар нөхөн сэргээхэд 1,338.4 мянган (нэг сая гурван зуун гучин найман мянга дорвон зуун) төгрөгийн зардал шаардлагатай болно...” гэх дүгнэлт (2-р хавтас хэргийн 13-15-р тал), 

14.Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагч Р.Сандагдоржийн “...Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1-т (Газрын хэвлийд учирсан хохирлын үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр) тогтооно гэж заасны дагуу 2.817.030х2=5.634.060 төгрөг болов. аймгийн ******* сумын ******* 3-р багийн нутаг " " гэх газар байгаль орчинд нийт 5.634.060 төгрөгийн хохирол учруулсан байна... гэх дүгнэлт (2-р хавтас хэргийн 42-р тал),

15. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Капитал зууч” ХХК-ны шинжээч “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” “шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

16.“...”Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Хьюндай 260LC-9s” маркийн 0000 шар өнгийн эксковатор /хуучин, өнгө үзэмж, чанар байдал муудсан/ 1 ширхэг, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “Хьюндай  3700LC-7” маркийн шар өнгийн эксковатор /хуучин, өнгө үзэмж, чанар байдал муудсан/ 1 ширхэг 

Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар 45 000 000=00 /дөчин таван сая/ төгрөг байна...” гэх дүгнэлт (2-р хавтас хэргийн 51-53-р тал),

17. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтас хэргийн  3-р тал), 

18. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас хэргийн 4-9-р тал), 

19. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас хэргийн 10-13-р тал) болон  шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын газраас 2021 оны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэл хугацаанд аймгийн 000000 сумын 000 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хууль бусаар ашигт малтмал хайж газрын хэвлийд халдаж байгаль экологид 3.268.200 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 09 дүгээр сард аймгийн ******* сумын -Оюоо 0 дугаар багийн нутаг “” гэх газарт Туул голын хөвөөнд зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлолт хийж газрын хэвлийд халдан байгаль экологид 5.634.060 төгрөгийн хохирол, нийт 8.902.260 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд  хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь  тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын олборлолт явуулж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж, түүнийг хүсэж,  шууд санаатай, шунахайн сэдэлтээр /хурдан хугацаанд, хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа, зорилгоор/ үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.1, 5.2-т зааснаар Монгол улсын газрын гадаргуу, түүний хэвлийд байгаа ашигт малтмал нь төрийн өмч бөгөөд ашигт малтмалыг эрж хайх,  ашиглах эрхийг Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу тусгай зөвшөөрлийг олгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь ашигт малтмал эрж, хайх, олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар алтны олборлолт явуулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, “Эртэч наран” ХХК-ын шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : ....******* нь манай сум орон нутагтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Бас хэн нэгэн зөвшөөрөл өгөөгүй байхад аймгийн ******* сумын  овоо 0 дугаар багийн нутаг гэх газарт Туул голын эрэг дээр хууль бусаар олборлолт явуулсан байсан... гэх мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нь гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаж, мэтгэлцээгүй бөгөөд мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь зөрүүгүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу  хууль бусаар ашигт малтмал олборлож, газрын хэвлийд халдсан буюу Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

Шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ий өдрийн №19 дугаартай дүгнэлтээр байгаль экологид 3.268.200 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №23 дугаартай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18-04-33/01 дугаартай дүгнэлтээр 5.634.060 төгрөг, нийт 8.902.260 төгрөгийн хохирол тогтоогдсоныг шүүгдэгч У. нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр  3.268.200 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 5.634.060 төгрөг нийт 8.902.260 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлж барагдуулсан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо төлсөн гэж дүгнэлээ. /1-р хх-ийн 179, 2-р хх-ийн 145 хуудас/

Мөн шүүгдэгч нь шинжээчийн дүгнэлт буюу хохирлын үнэлгээ гаргуулахад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3.254.792 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн орлогын мэдүүлгээр тогтоогдлоо. /2-р хх-ийн 27 хуудас/

Шинжээчийн 2021-08-31-ний өдрийн 19, 2021-11-20-ний өдрийн 23 дугаартай дүгнэлтэнд: “...Эвдэрсэн газрыг техникийн аргаар нөхөн сэргээхэд 1.338.400 төгрөг, биологийн аргаар нөхөн сэргээхэд 175.190 төгрөгийн зардал шаардлагатай” гэсэн тооцоо гарсан ба аймгийн ******* сумын даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/86 дугаартай “Тус сумын нутаг болох , зэрэг газарт хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулсан газарт сумын даргын орлогоор ахлуулсан ажлын хэсэгт хэсэг ...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус газруудад ажиллаж газар дээр нь үзэж танилцлаа. Одоогийн байдлаар эвдэгдсэн гэх газруудад техникийн нөхөн сэргээлтийг хийсэн байдалтай байна” гэх албан бичиг,  шинжээчийн дүгнэлт зэргээр ухсан газруудад техникийн нөхөн сэргээлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. /1-р хх-ийн 26 тал, 204 хуудас/ Харин шинжээчийн дүгнэлтэнд дурдсанаар ....биологийн нөхөн сэргээлтийг хийсэн гэх боловч үнэлэлт дүгнэлт өгөх хугацаа хараахан болоогүй байна... гэх /1-р хх-ий 26 тал/,

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн: ...Алт олборлосон хоёр газарт техникийн нөхөн сэргээлтийг хийсэн, харин биологийн нөхөн сэргээлтийг “” гэх газарт 50 хувьтай, “” гэх газарт хийгээгүй байгаа... гэх мэдүүлэг өгсөн байна. Иймд шүүгдэгч биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийсэн гэж үзэх үндэслэлгүй тул алт олборлож газрын хэвлийд халдсан дээрх газруудад биологийн нөхөн сэргээлт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Байгаль орчин уур амьсгалын санд 3.270.000 төгрөгийг /хохирол/ илүү төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул Байгаль орчин, уур амьсгалын сангаас дээрх мөнгийг гаргуулж шүүгдэгч *******д олгож шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт гаргах шатанд улсын яллагч нь шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч нь дэмжиж оролцсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирлоо төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Энэ ялыг шүүхээс тогтоосон хугацаа болох 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт “торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн 25.000.000 төгрөгийн үнэ бүхий HYUNDAY ROBEX 3600 LC-7 маркийн экскаватор, эзэмшлийн 20.000.000 төгрөгийн үнэ бүхий HYUNDAY ROBEX 260LC-9s маркийн экскаваторыг ашиглаж үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох иргэний нэхэмжлэгч *******, Ж., техникийн гэрчилгээний хуулбар, иргэн Л.Очирсүхийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 7.5 дугаар зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 7.5 дугаар зүйлийн 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан байна.

Иймд дээрх хуулийн заалтын дагуу шүүгдэгч Ж. гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 экскаватор нь шүүгдэгчийн өөрийн өмчлөлийнх биш иргэний нэхэмжлэгч *******, Ж. нарын эзэмшлийн машин механизм байх тул техник хэрэгслийг иргэний нэхэмжлэгч нарт  буцаан олгож, “Капитал зууч ХХК-ын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2 техникийн үнэ болох 45.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжилсэн HYUNDAY ROBEX 3600 LC-7, HYUNDAY ROBEX 260LC-9s загварын 2 экскаваторыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Мөн энэ хэрэгт дагалдаж ирсэн хэргийн газрын үзлэгийг баримтжуулсан 2 ширхэг СД бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Ж. шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ******* тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт  малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч 10.000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая / төгрөгийн торгох ялыг оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас байгаль, экологид учруулсан хохирлыг бүрэн төлсөн болохыг дурдаж, хохиролд илүү төлсөн 3.270.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангаас  гаргуулж шүүгдэгч *******д олгосугай.

            7. Шүүгдэгч *******д “ ” гэх газарт дутуу хийсэн, “”  гэх газарт хийгээгүй биологийн нөхөн сэргээлтийг өөрийн зардлаар хийхийг даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д зааснаар HYUNDAY ROBEX 3600 LC-7, HYUNDAY ROBEX 260LC-9s загварын 2 экскаваторыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгон иргэний нэхэмжлэгч *******, Ж. нарт техник хэрэгслийг буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5-д зааснаар  шүүгдэгч Ж. гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 ширхэг /HYUNDAY ROBEX 3600 LC-7, HYUNDAY ROBEX 260LC-9s загварын экскаватор/ техник хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 45,000,000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгөнөөс гаргуулж, улсын орлогод оруулсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор   аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН