Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/09

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Улсын яллагч П.Даваасүрэн,

Хохирогч ******* /цахимаар/,

Хохирогч ******* /цахимаар/,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 00000000 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Сэлэнгэ аймаг ******* суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, газар тариалангийн ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг сум 0-р баг ******* хороолол 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* ******* ******* /РД:/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

******* нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт ******* аймгаас Дархан-Уул аймаг чиглэлийн хатуу хучилтай асфальтан замын 61-62 дахь километрт “Персаж” маркийн 0000 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гуравдугаар бүлэг: 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Арванхоёр дугаар бүлэг. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн жолоодож явсан 0000 УНҮ улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******гийн бие махбодод хүндэвтэр гэмтэл, *******ийн бие махбодод хөнгөн, бие махбодод хөнгөн, бие махбодод хөнгөн гэмтлийг,  иргэн эзэмшлийн “Тоёота приус” загварын автомашинд 16.865.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан хэрэгт холбогджээ.  

                                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүх мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

Улсын яллагчаас:

-Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),

-Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн (хх-ийн 7-12-р хуудас),

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 13-р хуудас),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10184 тоот шинжээчийн дүгнэлт (хх-ийн 42-43-р хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10185 тоот шинжээчийн дүгнэлт (хх-ийн 47-48-р хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10701 тоот шинжээчийн дүгнэлт (хх-ийн 52-53-р хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10704 тоот шинжээчийн дүгнэлт (хх-ийн 57-58-р хуудас),

-“Бэст Эстимэйт” ХХК-ны авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийг үзүүлэлт (хх-ийн 62-69-р хуудас),

-“Гэрэлт Индранил авто сургуулийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06 тоот дүгнэлт (хх-ийн 79-82-р хуудас),

-Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг (хх-ийн 93-94-р хуудас),

-хохирогч Г.ийн мэдүүлэг

-Хохирогч *******гийн мэдүүлэг (хх-ийн 100-101-р хуудас),

-Хохирогч Г.ийн (хх-ийн 112-р хуудас),

-Хохирогч мэдүүлэг (хх-ийн 119-р хуудас),

-Хохирогч мэдүүлэг (хх-ийн 125-р хуудас),

-Гэрч мэдүүлэг (хх-ийн 129-р хуудас),

-Гэрч мэдүүлэг (хх-ийн 131-р хуудас),

-Яллагдагч *******гийн өгсөн мэдүүлэг (хх-ийн 150-р хуудас) зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүдэгч ******* шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

******* нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт ******* аймгаас Дархан-Уул аймаг чиглэлийн хатуу хучилтай асфальтан замын 61-62 дахь километрт “Персаж” маркийн 26-84 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гуравдугаар бүлэг: 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Арванхоёр дугаар бүлэг. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн жолоодож явсан 0000 УНҮ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэл зорчиж явсан *******гийн бие махбодод хүндэвтэр гэмтэл, *******ийн бие махбодод хөнгөн, бие махбодод хөнгөн, бие махбодод хөнгөн гэмтлийг, иргэн эзэмшлийн “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэлд 16.865.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1.Хохирогч *******гийн өгсөн: “...2022 оны 07 сарын 14-ний өдөр үүрээр хот руу явж байсан. Маргааш нь ажилтай байсан тул үүрээр гарсан. Би хойд суудлын баруун талын захад унтаж байсан. Бүгд орилолдоод сэрээд утаа гараад байсан. Осол гарснаас хойш сум дундын эмнэлэг ороод үзүүлсэн. Миний нуруу өвдөөд байсан тул хотод ирээд үзүүлэхэд нурууны 3 хэсэг цууралттай байж магадгүй гэсэн. Би эмчилгээ хийлгээд гэртээ хэвтсэн. Нэхэмжлэх зүйл нь эмчилгээний төлбөр байна. 1,000,000 гаран төгрөгийн төлбөр байгаа...” гэх мэдүүлэг,

2.Хохирогч *******ийн өгсөн: “...2022 оны 07 сарын 14-ний өдөр үүрээр хот руу явж байхдаа би машины хамгийн урд суусан байсан. Зам дээр олон машин байгаагүй. Ганцхан *******гийн машин манай машин байсан. Манай машин зөрөх гэж үзсэн боловч амжаагүй манай машины миний талыг мөргөсөн. Тэр үедээ согтуу байсан тул харилцахад хэцүү байсан. Хотод ирээд 7 өдөр дотор муухайраад хэцүү байсан. хамт нэхэмжлэл гаргасан. Замын зардал тусдаа бодогдсон. Үлдсэн төлбөр нь хамт байгаа...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

3.Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би ******* аймгаас Улаанбаатар хот руу найз , , , , нарын хамт машинтай явж байгаад осолд орсон юм. Энэ талаар өмнө мэдүүлэг өгсөн юм. Яг ослын дараа миний нүд хөхрөөд нүүр хэсгээрээ  шалбарчихсан байсан юм. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн өөр ямар нэгэн эмчилгээ оношилгоо хийлгээгүй юм. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” мэдүүлэг (хх-ийн 119-р хуудас),

4.Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би ******* аймгаас Улаанбаатар хот руу найз , , , Хатанбүүвэй, нарын хамт машинтай явж байгаад осоод орсон юм. Энэ талаар өмнө мэдүүлэг өгсөн юм. Ослын дараа миний уруулан доторх арьс язарчихсан байсан өөр гэмтэл байгаагүй. Хоёр гурав хоног үе үе толгой эргэж зовирлож байгаад зүгээр болчихсон. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн өөр ямар нэгэн эмчилгээ оношилгоо хийлгээгүй юм. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх  мэдүүлэг (хх-ийн 125-р хуудас),

5.Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг миний төрсөн хүүхэд болох Б. нь 2022 оны 07 дугаар сарын 10-н орчимд аваад Булган аймгийн Цагаан гол рашаан руу найзуудын хамт авч явсан. Тэгээд буцах замдаа зам тээврийн осолд орсон байсан. Манай нөхөр болон хүү Б. нар жолоодож замын хөдөлгөөнд оролцдог. Тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 01-р сад хувь хүнээс 23.000.000 төгрөгөөр Монгол улсад орж ирсэн бага явсан машиныг авсан юм. Миний машинд учирсан хохирлыг барагдуулсан, надад 15 сая өгсөн эвдэрсэн машинаа задаргаанд 7 сая төгрөгөөр зарсан. Тухайн машин задаргаанд орсон одоо ямар нэгэн эзэмшилд байхгүй. Надад гомдол нэхэмжлэх зүйл алга байна. Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт алга байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 93-94-р хуудас),

6. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгаас Улаанбаатар хот руу найзуудын хамт явж байсан юм тухайн үед манай найз Машин жолоодоод би арын суудал дээр суугаад явж байсан юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон юм. Би энэ талаар өмнө мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан юм. Манай ээж эзэмшлийн  приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 129-р хуудас),

7. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгаас Улаанбаатар хот руу найзуудын хамт машинтай явж байсан юм. Тухайн үед би найзынхаа Приус-30 маркийн машиныг жолоодоод Сэлэнгэ аймгийн ******* сумын нутагт явж байгаад замын эргэлттэй хэсэг өнгөрөөд явж байтал урдаас нэг машин замын цагаан зураас даваад ороод ирсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө урсгалын замын хөвөө хэсэг рүү машинаа шахаад нөгөө машинд зам тавьж өгөхөд урдаас давхиж ирээд шууд мөргөчихсөн юм. Би огт архи уугаагүй эрүүл байсан юм. Би 2020 онд жолооны курс төгссөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй юм. Манай найз ий ээжийнх нь машин байсан юм. Би тухайн ослоос болж эмнэлэгт биеэ үзүүлж тархиндаа томограф шинжилгээ хийлгэсэн бас Сэлэнгэ аймгийн сум руу мэдүүлэг өгөхөөр хэд хэдэн удаа дуудагдаж очсон юм. Энэ бүх зардлаа гэм буруутай хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 131-р хуудас),

8.Яллагдагч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа. Би тухайн хэрэг гарах өдрийн 21 цагийн үед ганцаараа лаазтай боргио нэртэй 0,5 литрийн 2 пиво уучхаад унтаж амрах гэж байгаад бие өвдөөд байхаар нь босоод айраг уугаад хэсэг байж байгаад ******* сум руу явж гэдэг эмчээс эхнэрийн өвчний талаар асуухаар үүрээр 04 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн сумын 0-р баг ******* хороололд байдаг гэрээсээ өөрийн эзэмшлийн 0000 УНЗ улсын дугаартай персаж маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа төв асфальтан замаар явж байгаад ******* сумын 2 дугаар багийн нутаг Кабинтай толгойн цаана буюу ******* сум талд нь машин гүйцэж түрүүлэх гэж байгаад урдаас ирж байсан машинтай мөргөлдсөн юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн тээврийн хэрэгсэл бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 04 дүгээр сард одоогийн хамт амьдарч байгаа эхнэр Байгалмаагийн нагац ах Даш гэх хүнээс 5 сая төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн тээврийн хэрэгслийг одоогоор өөрийн нэр дээр шилжүүлж авч амжаагүй байсан юм. Би тухайн ослын улмаас надтай мөргөлдсөн приус-30 маркийн тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулаад үнэлгээ гаргуулан үнэлгээнд заагдсан мөнгөн дүнг машины эзэн болох хүнд шилжүүлсэн байгаа. Тухайн машины эвдрэлийн үнэлгээ нь 16 сая 865 мянган төгрөг болсон бөгөөд задаргаанд машинаа 7 сая төгрөгөөр зараад зөрүү болох 15 сая төгрөгийг өгч хохиролгүй болгосон. Тухайн машины зах зээлийн үнэлгээ нь 22 сая төгрөг байсан юм. Би хохирлоо барагдуулахдаа өөрийн эзэмшлийн хашаа байшингаа зарж хохирлоо барагдуулсан. Тухайн ослын улмаас гэмтсэн хүүхдүүд ослын дараа гайгүй гэж байсан. гэдэг хүүхэд нь нуруугаа үзүүлж эмнэлгээр явна гэж байсан надад ямар хохиролтой холбоотой баримт гаргаж өгч мөнгө нэхэмжлээгүй. Би тухайн хүүхдүүдэд ямар нэгэн хохирол барагдуулаагүй байгаа. Би өөрөө бас зүрх, нурууны өвчний улмаас эмнэлгээр явж эмчлүүлсэн бөгөөд надад хохирол төлбөр барагдуулах санхүүгийн боломж одоогоор байхгүй байгаад байна. Хохирлыг санхүүгийн боломжтой болсон үедээ барагдуулна. Миний ажил улирлын чанартай тул өвлийн цагт ямар нэгэн орлогогүй болчихдог юм. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 150-р хуудас),

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 10184 дугаартай ...ДҮГНЭЛТ: “...1.*******гийн биед бүсэлхийн 2,3,4-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 42-43-р хуудас),

10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 10185 дугаартай ...ДҮГНЭЛТ: “...*******ийн биед тархи доргилт, зүүн эгэм, шилбэ, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 47-48-р хуудас),

11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 10701 дугаартай ...ДҮГНЭЛТ: “... биед баруун завжны шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 52-53-р хуудас),

11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 10704 дугаартай ...ДҮГНЭЛТ: “... биед баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 57-58-р хуудас),

12.“Бэст Эстимэйт” ХХК-ны авто машин техникийн үнэлгээ “...үнэлгээгээр тогтоогдсон үнэ 16.865.000 (арван зургаан сая найман зуун жаран таван мянга) гэх тайлан, гэрэл зургийг үзүүлэлт (хх-ийн 62-69-р хуудас),

13.Гэрэлт Индранил авто сургуулийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06 тоот “...Иймд 0000 УНЗ улсын дугаартай "Персаж загварын тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Гуравдугаар бүлэг: 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг, Арванхоёр дугаар бүлэг. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна, 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. ... УНҮ улсын дугаартай "Тоёота приус-30" загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Тэгшжаргал ой /РД:0000000/  хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Тэгшжаргал ой /РД:/ нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тул осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй. ...жолооч *******г Гуравдугаар бүлэг: 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Арванхоёр дугаар бүлэг. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн байна...” гэх дүгнэлт (хх-ийн 79-82-р хуудас),

14.Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),

15.Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн (хх-ийн 7-12-р хуудас),

16.Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 13-р хуудас),

17.Хохирогч *******, ******* нарын гэм хорын хохиролтой холбоотой эмчилгээний баримт, хохирлын жагсаалт (хх-ийн 103-108 хуудас) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдлоо.

Прокурорын газраас *******г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган бусдын бие махбодод хүндэвтэр, хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд 16,865,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирчээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүний улмаас хохирол хор, уршиг учрах боломжтойг мэдсэн атлаа гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан буюу зам тээврийн осол гаргаж, ослын улмаас *******гийн бие махбодод хүндэвтэр, *******ийн бие махбодод хөнгөн, бие махбодод хөнгөн, бие махбодод хөнгөн гэмтлийг, өмчлөлийн “Приус 30” загварын 82-90 УНУ дугаартай тээврийн хэрэгсэлд 16,865,000 төгрөгийн хохирол  тус тус учруулжээ.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь “жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл”-д ...“Драгер-68-20 багаж ашиглан шалгахад 2.20 хувьтай илэрж байна” гэх тэмдэглэлээр нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлдэг бөгөөд улсын яллагчтай маргаагүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 2-т заасан “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар:

2022 оны 07 дугаар сарын 14-ий замын ослоос хохирогч , Э.ан нар нь биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан бөгөөд хохирогч нар нь шүүгдэгч *******гаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.  (хх-ийн 119, 121, 126-127 хуудас )

Иргэний нэхэмжлэгч “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг миний төрсөн хүүхэд болох Б. нь 2022 оны 07 дугаар сарын 10-н орчимд аваад Булган аймгийн Цагаан гол рашаан руу найзуудын хамт авч явсан. Тэгээд буцах замдаа зам тээврийн осолд орсон байсан. Манай нөхөр болон хүү Б. нар жолоодож замын хөдөлгөөнд оролцдог. Тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 01-р сад хувь хүнээс 23.000.000 төгрөгөөр Монгол улсад орж ирсэн бага явсан машиныг авсан юм. Миний машинд учирсан хохирлыг барагдуулсан, надад 15 сая өгсөн эвдэрсэн машинаа задаргаанд 7 сая төгрөгөөр зарсан. Тухайн машин задаргаанд орсон одоо ямар нэгэн эзэмшилд байхгүй. Надад гомдол нэхэмжлэх зүйл алга байна...” /хх-ийн 93-94-р хуудас/ гэх мэдүүлгээр иргэний нэхэмжлэгч “гомдол саналгүй, гаргуулах төлбөр, нэхэмжлэх зүйлгүй” болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******г иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон эмчилгээний болон бусад зардалд 900,750 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, эмчилгээний болон бусад зардалд 198,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ид олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь дээрх хохирогч нарт учирсан эрүүл мэндийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн боловч хэзээ хэрхэн яаж төлөх нь тодорхойгүй /шүүгдэгчийн мэдүүлгээр улирлын чанартай ажил эрхэлдэг гэсэн боловч ямар ажил, хаана эрхлэх нь тодорхойгүй/ нөхцөл байдал тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.

 Мөн 2022 оны 07 дугаар 21-ний №724 өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр “ биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт гарсан байхад мөрдөгч 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжилсэн 194.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах... санал гаргасан.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас-аар тогтоогдож байна. (хх-ийн 153-р хуудас)

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал /насны байдал/ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэж, Сэлэнгэ аймгийн сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь В ангиллын 000000 жолооны үнэмлэхтэй боловч үрэгдүүлсэн бөгөөд  2021-09-23-аас 2031-09-23 өдрийг хүртэл хүчинтэй жолооны үнэмлэхтэй болох нь Цагдаагийн ерөнхий газрын “жолоочийн лавлагаа”-аар тогтоогдож байна. /хх-ийн 166 хуудас/

Иймд Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх эрх хасах ялыг ...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс... хугацааг тоолно” гэж заасны дагуу хугацааг тоолох нь зүйтэй.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* *******г авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Сэлэнгэ аймгийн сумаас гадагш зорчих эрхийг хязгаарласугай.

3. Шүүгдэгч ******* В ангиллын 00000 дугаартай жолооны үнэмлэхтэй боловч үрэгдүүлсэн бөгөөд түүний эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар хугацааг тоолсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 900,750 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, 198,000 төгрөг гаргуулж хохирогч *******ид тус тус олгож, иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн 194.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН