Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Э.Улаанаа,

Шүүгдэгч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ******* ******* овогт ******* ******* холбогдох 000000000000000 тоот хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, театрын жүжигчин мэргэжилтэй, ******* аймаг ******* ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймаг 00000 сум 0-р баг 0-р хэсэгт оршин суух, ******* ******* овогт ******* (РД:).

Холбогдсон хэргийн талаар:

******* нь ******* аймгийн ******* 2 дугаар багийн даргаар томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаж, ******* аймгийн ******* иргэдийн хурлын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох" тухай тогтоолын дагуу малын хөлийн татварын мөнгийг нэр бүхий хоёр малчдын нэрийн өмнөөс төлж өгөхөөр өөрийн Хаан банкны 000000000000 тоот дансаараа / малчин 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 538.000 төгрөгийг, малчин охин 830.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр / шилжүүлэн авч нийт 1,368,000 төгрөгийг татварт буюу орон нутгийн төсөвт төвлөрүүлэхгүйгээр хувьдаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав:

 Улсын яллагчаас:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

-******* аймгийн ******* Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2021 оны 05 дугаар сарын 21-ий өдрийн 20 дугаартай “Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох” тухай тогтоол, хавсралт /хх-ийн 45-46 хуудас/,

-2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр яллагдагч, гэрч нарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47 хуудас/,

- Хаан банкны дансны хуулга /хх-ийн 53 хуудас/,

-Шүүгдэгч *******ы Хаан банкны дансны хуулга /хх-ийн 55-60 хуудас/

-Шүүгдэгч *******ыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн захирамж /хх-ийн 67-68 хуудас/,

-*******ы хөрөнгө орлогын мэдүүлгийн баримтууд /хх-ийн 109-114 хуудас/ зэргийг хэргээс уншиж сонсгон шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааныг нотлох баримт шинжлэн судлах шатанд шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэсэн болно.

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* 0 дугаар багийн даргаар томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдалаа  урвуулан ашиглаж, ******* аймгийн ******* иргэдийн хурлын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох" тухай тогтоолын дагуу малын хөлийн татварын мөнгийг нэр бүхий хоёр малчдын нэрийн өмнөөс төлж өгөхөөр өөрийн Хаан банкны тоот дансаараа / малчин 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 538.000 төгрөгийг, малчин охин 830.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр / шилжүүлэн авч нийт 1,368,000 төгрөгийг татварт буюу орон нутгийн төсөвт төвлөрүүлэхгүйгээр хувьдаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт нь хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн: ...2 хүн дамжуулаад малын хөлийн татвар төлөөрэй гэсэн байна билээ. Бид нар сар болгон татвар төлөөгүй хүмүүс рүү утасдаад татвараа төл гэж ярьдаг. гуай руу яриад танайх татвараа төлөөрэй гэхэд ******* өгөөд явуулсан төлөх байх гэсэн. Удалгүй цагдаагаас дуудаад энэ хүний гомдлоор ярьж байна. Өөрөөс чинь мэдүүлэг авах хэрэгтэй байна дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч, хэдэн төгрөг төлөх ёстой байсан бэ гэсэн. Би дэлгэрэнгүй мэдээлэл цагдаад гаргаж өгсөн. Одоо татвараа төлсөн байгаа. гуайнх цагаан сар болчихлоо аас мөнгөө авсан ч гэсэн цагаан сарын дараа төлнө гэж хариу өгсөн. Манай зүгээс татвараа бүрдүүлж тэр хүмүүсээс мөнгөө авах ёстой. Би тухайн үед татварын улсын байцаагч байсан. Одоо орон тоо нь сул байгаа. шүүх, цагдаа гээд явж байгаа тул би энэ айл руу утасдсан. Өчигдөр мөн рүү утасдахад намайг хохиролгүй болгосон. Цагаан сар болсон тул тэр мөнгийг өөр зүйлд хэрэглэсэн. Би ноолуурын үеэр төлнө гэсэн...” гэх мэдүүлэг,

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы: ...Тухайн үед би багийн даргаар ажиллаж байсан ба багийн дарга нь тухайн багийн иргэдтэй байнга холбоотой ажилладаг. Мөн багийн дарга, тамгын газрын ажилчид иргэдэд мэдээлэл өгдөг. Тэр нь ямар мэдээлэл вэ гэхээр танайх малын хөлийн татвар ийм гарсан байна, танайх ингэж төлнө үү гэдэг. Би тэр 2 иргэн рүү өөрөө ярьснаа санахгүй байна. Тухайн үед эгч нь утасдаад малын хөлийн татвар төлөх гэсэн юм эгч нь амжихгүй байна, чам руу хийе чи хийгээд тус болооч ээ гэж ярихаар нь эгчээ би авахгүй надад хэдэн төгрөгийн хэрэг байгаа, яах юм бэ та өөрөө юм аа шийдчих гэсэн. 2, 3 хоногийн дараа дахиад залгаад чи ингээд хийгээд өгөөч гэсэн. , ийн хувьд манай хилийн зааг дээр байдаг тул цаашаа Сүмбэр лүү ойрхон явчихдаг. Тэгээд ах нь Сүмбэрийн Хаан банкны тооцооны төв дээр байна. Малын хөлийн татварыг чи хийгээд өгөх үү гэхээр нь би тэгье та над руу шилжүүлчих гэсэн. Тэрнээс биш би энэ хүмүүсийг хохироож төсөвт цугларах мөнгийг хувьдаа ашиглаад хохирооё гээгүй. Тухайн үед эргээд тэр хүмүүс над руу утасдаад чи тэрийг хийсэн үү гэхээр нь би хийж амжаагүй байна ямар ч байсан хагас жилээс өмнө хийнэ гээд орхисон байсан. Манайх хагас жилээр хадлангийн гэрээ хийхээс өмнө малын хөлийн татвараа хийдэг байсан. Тухайн үед малын хөлийн татвар хийгээгүй байна. Одоо яах вэ гэхээр нь би ийг өөрийг нь байлгаж байгаад мөнгийг нь цахимаар тэр өдөр нь явуулсан. эгчийнхийг тэр өдөр 400,000 төгрөг данс руу нь хийгээд сарын дараа дахиад 400,000 төгрөг хийсэн. Хоёуланг нь хохиролгүй болгосон. Тэр хүмүүсийг малын хөлийн татвараа цааш нь хийсэн үгүйг мэдэхгүй байна. Ямар ч байсан орж ирсэн данс руу нь би буцаагаад явуулсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн: ...Малчин иргэдээс малын хөлийн татварын мөнгө хурааж төсөвт төвлөрүүлэх ажлыг тухай татварын байцаагч болон татвар хураагч зэрэг албан тушаалтнууд хийж гүйцэтгэдэг юм. 2021 онд   нь багийн дарга байсан учир ажлын чиг үүргийн тухайд малчин иргэдийг малын хөлийн татвараа төлөх талаар албан мэдэгдэл өгч ажилладаг. Харин иргэнээс мөнгө хурааж авах эрх, үүрэг *******д байхгүй. Малчид малын хөлийн татвараа төлөхдөө татварын улсын байцаагчаас нэхэмжлэх авч, уг нэхэмжлэхийн  дугаарын дагуу банкаар дамжуулж төрийн сангийн дансанд тушаах ёстой юм. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дээрх 3 айл малын хөлийн татвараа төлөөгүй байсан учир би өөрөө малчин иргэн гэх хүнтэй утсаар ярьхад нь малын хөлийн татвараа багийн дарга ******* өгсөн гэж хэлсэн. Тэгээд би аас энэ талаар асуухад нь иргэн Эрдэнэ, , нарын малын хөлийн татварын мөнгийг авсан гэдгээ надад хэлсэн юм. Тэгээд эн 3 айлын татварын мөнгө төсөвт төвлөрөх ёстой байсан боловч ******* хувьдаа авснаас болж төсөв мөнгө нь төвлөрөөгүй байсан юм.... Гэтэл нөгөө иргэд мөнгө өгсөн асуудлаа цагдаагийн байгууллагад мэдээлсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас /

4. Гэрч : “...Над уруу 2021 оны 12 сарын үед тооны дараа ******* татварын байцагч уруу малын тоо толгойн татварын яаж төлөх вэ? гэж  асуухад надад нэг данс өгсөн одоо дугаарыг нь санахгүй байна. Тэгээд банканд очоод мөнгөө хийх гэтэл хувь хүний данс байсан. Тэгэхээр нь би багийн дарга руу залгаад би малын хөлийн татвараа төлөх гэж байна яаж төлөх вэ? гэхэд надад өгчих би таны өмнөөс тушаагаад өгье гэж хэлээд надад гэсэн дугаарын данс өгсөн, би дугаарын данснаас 538,00 төгрөг банкин дээрээс шилжүүлээд ******* надад тушаасан баримтаа өгөөрэй гэж хэлтэл за гэж байсан. Би уг нь малын татварын мөнгөө ******* өгөөд тушаалгасан. Тэрнээс хойш сүүлд татварын байцаагч над руу яриад татварын мөнгөө тушаагаарай гэхээр нь би гайхаад би хамгийн түрүүнд шахуу хийсэндээ хийсэн байх ёстой гэхэд татварын байцаагч тушаагаагүй байна гэж хэлсэн. Би 2022 оны 04-р сард санагдаж байна суманд болсон ахмадын бүжгийн баяраар тай уулзаад юу болоод байгааг асуухад надад би таны мөнгийг төлчихлөө гэж хэлээд яваад өгсөн. Би өнөөдөр орж асуусан тэгсэн төлөгдөөгүй байгаа гэж хэлсэн. Би ы дансанд 538,000 төгрөг шилжүүлсэн над руу хэлэхдээ та миний дансанд хийчих би өгнө гэж хэлээд авсан. Өмнө бол төлж үзээгүй энэ жилээс л авч байгаа юм аа...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас),

5. Гэрч : “...Би 2022 оны 01, 02 дугаар сарын орчимд багийн дарга ы данс руу охин утсаар яриад багийн дарга ы дансанд шилжүүлж хийсэн. Би малын хөлийн татварын мөнгө гээд 830,000 төгрөг багийн дансанд шилжүүлсэн. 2022 оны 01,02 дугаар сард татварын байцаагч малийн хөлийн татвараа төл гээд тэгээд багийн даргатай яриад ы дансанд шилжүүлсэн. Манайх 800 гаран толгой малын хөлийн татварын мөнгө байсан. Манай хүү , манай 2-ын малын хөлийн татварын мөнгө байсан юм. Би тухайн үед татварын мөнгө шилжүүлээд түүнээс хойш , нартай дахиж холбогдоогүй. Би малын хөлийн татварын мөнгө өгөөгүй талаар 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ******* тамгын газар орж мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29 дүгээр хуудас),

6.Гэрч : “...Манайх болон хүү С. ынх ******* аймгийн ******* суманд малын тоо толгойн албан татварыг төлсөн. 2022 оны 01, 02 дугаар сарын үед санагдаж байна. Манайх уруу ******* татварын хүн манай эхнэр лүү яриад татварын мөнгөө тушаагаарай гэж хэлсэн байсан. Би өөрөө хонь мал гээд яваад өгдөг эхнэр маань үлдсэн ажлыг хийдэг болохоор малын албан татварыг манай эхнэр төлдөг юмаа. Надад хэлэхдээ татварын мөнгө нэхээд залгахаар нь охиноороо дамжуулаад хийчихлээ л гэж хэлж байсан. Манай эхнэр өөрийнхөө мал болон С. хоёрын татварын мөнгийг шилжүүлээд нэг хийсэн байх ёстой. Уг нь манай эхнэр 2022 оны 01, 02 дугаар сарын үед санагдаж байна. Сумаас утсаар ярих үед нь мөнгийг нь төлсөн гэж надад хэлсэн. Өнөөдөр татварын байцаагч гаас асуухад 2021 оны татварын мөнгийг төлөөгүй тул өртэй байна гэж хэлсэн. Би гайхаад эхнэрээсээ мөнгөө төлчихсөн гэсэн биз дээ гэж асуухад багийн дарга *******д өгсөн нийт хоёр айлын 830,000 төгрөг ******* өгсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 31-32 дугаар хуудас),

7. Гэрч : “...Д. нь манай аав байгаа юм аа. Харин Б. нь манай ойролцоо байдаг хөрш малчин ах байдаг юм аа. Миний мэдэж байгаагаар бол манай аавынх хийсэн. Манай ээж над руу 2022 оны 01 дүгээр сард над руу яриад малын хөлийн татвар дансыг нь аваад тушаагаадах гэж хэлсэн. Би ******* сум руу ярьж дансыг нь авах гэж байгаад чадаагүй. Тэгээд хэсэг байж байтал ээж маань залгаад надад нэг хаан банкны данс өгөөд энэ данс руу малын тоо толгойн албан татварын мөнгөө хийгээрэй ярьчихсан байгаа. Цаашаа дамжуулаад хийчих гээд гуйчихсан гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө дугаарын данснаас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ээжийн өгсөн данс руу 830.000 төгрөг шилжүүлсэн хэд гэсэн данс байсныг нь санахгүй байна. Утган дээр нь " гэж бичээд 2021 оны малын хөлийн татвар" гэж бичээд мөнгө шилжүүлсэн. Би тэрийг нь ээжийн өгсөн дансанд шууд хийсэн. Манай ээж анх удаа л надаар малын тоо толгойн албан татварын мөнгө хийлгэсэн. Өмнө яадаг байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 34 дүгээр хуудас),

8.******* аймгийн ******* Иргэдийн хурлын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 20 тоот “малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай” тогтоол, тогтоолын хавсралт (хх-ийн 45-46 дугаар хуудас),

9. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч, гэрч нарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 47 дугаар хуудас),

10.2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* ы Хаан банкны тоот дансанд ын ээс 538.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлэгийн баримт (хх-ийн 49 дүгээр хуудас),

11. Хаан банк дахь дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, (хх-ийн 53 дугаар хуудас),

12.Хаан банк дахь ******* ы дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 55-60 дугаар хуудас),

13.******* аймгийн ******* 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Б/04 тоот *******ыг ажилд томилох тухай захирамж (хх-ийн 67 дугаар хуудас),

14. ******* аймгийн ******* 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Б/00 тоот *******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж (хх-ийн 68 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлэв.

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос шүүгдэгч *******ыг ******* аймгийн ******* 2 дугаар багийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, малын тоо толгойн албан татварт төлөх байсан малчин Б., малчин охин Э.Атарцэцэг нараас нийтдээ 1.366.000 төгрөгийг өөрийн дансаараа шилжүүлэн авч төсөвт төвлөрүүлэхгүйгээр хувьдаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүгдэгч нь хэргийн үйл баримтын талаар улсын яллагчтай маргаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* 2 дугаар багийн даргаар томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаж, ******* аймгийн ******* иргэдийн хурлын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох" тухай тогтоолын дагуу малын хөлийн татварын мөнгийг нэр бүхий хоёр малчдын нэрийн өмнөөс төлж өгөхөөр өөрийн Хаан банкны тоот дансаараа / малчин 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 538.000 төгрөгийг, малчин охин 830.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр / шилжүүлэн авч нийт 1,368,000 төгрөгийг татварт буюу орон нутгийн төсөвт төвлөрүүлэхгүйгээр хувьдаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй.

 Малчин иргэд *******ыг багийн дарга тул малын хөлийн татварын мөнгийг өөрсдийнх нь нэрийн өмнөөс татварт буюу төрийн сангийн дансанд төлөөд өгнө гэж итгэн түүний Хаан банкны дансанд шилжүүлсэн боловч ******* нь өөрийн хувьдаа ашиглаж төрийн сангийн дансанд төлөөгүй байна.

Энэ нь шүүгдэгч *******ы: ...Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн ын ээс 538.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Д.Эрдэнээгээс 830.000 төгрөгийг тус тус Хаан банкны дансаараа дамжуулж авсан. Дээрх иргэд малын хөлийн татварын мөнгө тушааж амжихгүй байсан учраас би эдгээр иргэдийн малын хөлийн татварын мөнгийг төрийн сангийн дансанд тушаах байсан юм. Гэвч тухайн үед надад мөнгөний хэрэгцээ гараад байсан учир би мөнгийг төсөвт төвлөрүүлж чадахгүй, хувьдаа зарцуулж морины тэжээл авах, гэртээ хүнс авах зэргээр бага багаар өөртөө зарцуулаад дууссан юм гэх мэдүүлэг, гэрч : ... Би 2022 оны 01, 02 дугаар сарын орчимд багийн дарга ы данс руу охин утсаар яриад багийн дарга ы дансанд шилжүүлж хийсэн. Би малын хөлийн татварын мөнгө гээд 830,000 төгрөг багийн дансанд шилжүүлсэн.. гэх мэдүүлэг, гэрч : ...би багийн дарга руу залгаад би малын хөлийн татвараа төлөх гэж байна яаж төлөх вэ? гэхэд надад өгчих би таны өмнөөс тушаагаад өгье гэж хэлээд надад гэсэн дугаарын данс өгсөн, би дугаарын данснаас 538,00 төгрөг банкин дээрээс шилжүүлээд ******* надад тушаасан баримтаа өгөөрэй гэж хэлтэл за гэж байсан... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь хэрэг үйлдэх үедээ ******* аймгийн ******* дарга Г.Бат-*******ы 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн б/00 дугаартай захирамжаар ******* 0 дугаар багийн даргаар томилогдон ажиллаж байсан байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна, Авлигын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйл “Төрийн улс төрийн албан тушаал”, 11 дүгээр зүйлийн 11.1.9-т “бүх шатны дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн орлогч” гэж тус тус зааснаар ******* нь нийтийн албан тушаалтан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдгийг “албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл  хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг” ойлгоно.

Шүүгдэгч ******* нь багийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар буюу малчин иргэдийн нэрийн өмнөөс малын тоо толгойн татварыг төлж өгнө гэж мөнгө шилжүүлэн авч хувьдаа ашиглаж /хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж/, өөртөө давуу байдал бий болгосон нь  Авлигын эсрэг хуульд заасан “нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэрэг Авлигын зөрчлийг хориглоно гэснийг зөрчсөн гэж дүгнэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.   

Иймд шүүгдэгч *******ыг Нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохиролын хэмжээ шаардахгүй төгсдөг,  хэлбэрийн бүрэлдэхүүнтэй    хэрэг юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд: ...******* нь малчин иргэд болох Б., Д. нараас авсан мөнгөө буцаагаад шилжүүлсэн учраас *******аас нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

******* нь малчин иргэд болох Б., Д. нарын малын хөлийн татварт төлөөрэй гэж өгсөн мөнгийг буцаан шилжүүлсэн болох нь шүүгдэгч *******ы: ...Би 2022 оны 08 дугаар сарын эхэн үед хадлан эхлэхээс өмнө ийн дансруу 500.000 төгрөг, ахын дансруу 500.000 төгрөг, 330.000 төгрөг буцаан шилжүүлсэн байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/

Гэрч Б.тэй 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр утсаар ярьсан талаарх мөрдөгчийн тэмдэглэлд: ...би малын хөлийн татвараа төлөх зорилгоор багийн даргаар ажиллаж байсан *******д мөнгө өгсөн. надаас авсан мөнгөө малын хөлийн татварт төлөөгүй байсан.  Бүр сүүлд 2022 оны намар надад мөнгийг буцааж өгсөн би мөнгөө аваад өөрөө  хэрэглээд дууссан одоогоор хөдөө байгаа учир 3-4 хоногийн дараа төв  орохдоо мөнгө олж малын хөлийн татвараа төлнө... гэсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

*******ы хууль бус үйлдлийн улмаас төсөвийн орлогод шууд хохирол учруулаагүй боловч 2021 оны ******* аймгийн ******* төсөвт төвлөрөх ёстой байсан малын тоо толгойн татварын мөнгө хугацаандаа төлөгдөөгүйгээр төрийн санд шууд бус хохирол учирчээ.

Гэвч малын тоо толгойн татвар төлөх, төлөгдөх асуудал нь холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэх учир шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх  шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул   эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй  байна.

Шүүгдэгч  ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. /хх-ийн 102 хуудас/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч: ... Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул тус зүйл ангид зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял хэрэглэх саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна... гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд эрүүгийн хариуцлага оногдуулах шатанд: ...Би залуу хүний хувьд алдаагаа маш их ухамсарлаж байгаа. Олон жоохон хүүхэдтэй, эхнэр маань жирэмсэн. 1 жил хорих ялыг өөрчлөх боломжтой бол өөрчилж өгөөч гэж хүсэж байна... гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно, 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг үндэслэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулав.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                                         ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ******* овогт ******* ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй..

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДЭЛГЭРСАЙХАН