Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/38

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч********** овогтой **************** холбогдох эрүүгийн 2327000290033 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “**************” ХХК-д үйлдвэрийн ангилгаа савлагаа хариуцсан ажилтнаар ажилдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ********** аймгийн ********* сумын ******* дугаар баг, *********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй *********овогтой ************* /РД:********************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ***********нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********* аймгийн ********сумын ********** багийн ******* дүгээр гудамжид *********маргалдаж хохирогч ************ нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж баруун нүдний алимны нэвт гэмтэл, гэмтлийн шалтгаант болоргүйдэл, солонгон бүрхэвч, судаслаг бүрхүүл, шилэнцэрийн гадагшилт, торлогийн ховхрол, баруун нүдний хараагүйдэл, баруун гайморын хөндийн урд болон арын хананы хугарал, хамар ясны хугарал, баруун нүд, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *************мэдүүлэхдээ:

            Би архи уусан үедээ түр зуурын бухимдлаас болоод ийм үйлдэл гаргасан байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Цаашид ахыгаа харж хандах болно гэж өөрт нь хэлсэн. Мөн гэр орон хашаатай болгож өгнө гэж хэлсэн байгаа гэв.

 

            Хохирогч ************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би сайн санахгүй байна. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед хашааны гадаа зогсож байтал манай эхнэрийн төрсөн дүү *********************намайг ална шүү гээд занаад байсан. Тэгэхээр нь би ********** хандаж яасан их хүн алдаг юм чи гээд барилцаад автал миний баруун нүд хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөсөн. Гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. ************* төрсөн эгч нь миний эхнэр байгаа юм ************нас залуу хүүхэд архи уусан байхдаа ганц алдсан л гэж бодож байна. Би 52 настай хүн цаашдаа амьдарч болох байх ************* 2 жаахан хүүхэдтэй ганц амьдрал ахуйгаа авч явж байгаа шоронд орчихвол ар гэр нь хэцүүдэх байх гэж би дотроо бодож байна. ************* надад тусалж дэмжиж явна гэж би дотроо бодож байна. **********надад тусалж дэмжиж явна гэж хэлсэн тэр үгэндээ хүрэх байх л гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10, 76 дугаар хуудас/,

 

Гэрч *************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Эмнэлэг дээр байна гэж хэлэхээр нь явж очсон. Тэгээд яваад очтол манай төрсөн ахын баруун нүднээс цус гарсан, цус нь тогтохгүй бас цусаар бөөлжөөд байсан. Эхнэрээс нь юу болсон талаар асуухад нүд рүүгээ *************өшиглүүлсэн************* гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэж байсан эмч нар нь яаралтай хот явах шаардлагатай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Гэрч ********** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...*********** ааш зан гайгүй хүнд их тус болдог хүүхэд хааяа л нэг архи дарс уудаг. Манай нөхөр дүү ********** хоёрын хооронд өс хонзон өр авлага гэх зүйл байхгүй. *************** сургуульд суралцаж байгаад бага ангид байхдаа мал маллах гэж хөдөө гарсан боловсрол муу ******************* сумын ********** гэх хүний мал нядалгааны газарт ажил хийдэг. Цалин мөнгө гайгүй авдаг цэцэрлэгийн 2 хүүхэдтэй эхнэрийг нь *************гэж дууддаг хүүхэн байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,

 

Гэрч ********************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай нөхөр  архи дарс уугаад байдаггүй уур уцаар гайгүй хүүхдүүдээ үлгэр дуурайлал болсон сайн аав, хараал үг хэлээд байдаггүй. Гарын ур дүй чадвар сайтай хүн аливаа зүйлийг сэтгэл зүрхнээсээ хийдэг. Бид хоёр гэр бүл болоод 7 жил болж байна. Бид хоёрын 5 настай хүү ********** бага охин ***********нарын хамт амьдардаг. Одоо манай нөхөр “*********************ажилдаг. Сард 1 000 000 -1 700 000 төгрөгийн цалин хөлс авдаг. Бага байхдаа сургуулиа төгсөж чадалгүй малчин болох гээд сургуулиас гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч ******************мөрдөн байцаалтын шатанд холбогдогчоор мэдүүлсэн:

“...*************сумын *****************дугаар баг **************хашааны харалдаа явж байгаад хүргэн ах *********тааралдаж дахин маргалдаж улмаар би хүргэн ах ************ баруун нүд хэсэгт 1 удаа зүүн хөлөөрөө өшиглөсөн. Гэтэл хүргэн ах **************** баруун нүд хавиас цус гарч эхэлсэн. Би тухайн үед хүргэн ах ************** цохино, зодно гэж огт бодоогүй. Гэнэт уур хүрээд л ийм юм болчихсон. Би тухайн үед хөмсөгийг нь сэт өшиглөчихлөө гэж бодсон. Тэгээд хүргэн ах *****************эмнэлгийн байгууллага ирээд авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч **********************мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:

“...Өмнө нь огт хэрүүл маргаан хийж байгаагүй. Тэр өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас хашааны гадна талд ************** би яасан их хүн алдаг хүн бэ гээд өөдөөс томроод байхаар нь л уур минь хүрээд нэг удаа өшиглөсөн. Би 2015 оноос эхэлж “**********************махны үйлдвэрт ажиллах болсон. Сарын цалин 1 500 000-3 000 000 төгрөгийн хооронд хийсэн ажлаасаа хамаарч авдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №1365 тоот:

“...1. ************биед баруун нүдний алимын нэвт гэмтэл, гэмтлийн шалтгаант болоргүйдэл, солонгон бүрхэвч, судаслаг бүрхүүл, шилэнцэрийн гадагшилт, торлогийн ховхрол, баруун нүдний хараагүйдэл, баруун гайморийн хөндий урд болон арын ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүд, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Баруун нүдний алимны нэвт гэмтэл, гэмтлийн шалтгаант болоргүйдэл, солонгон бүрхэвч, судаслаг бүрхүүл, шилэнцэрийн гадагшилт, торлогийн ховхрол, баруун нүдний хараагүйдэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувийг алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Баруун гайморийн хөндий урд болон арын ханын хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч ***************мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ******** аймгийн ******* сумын *********дугар багийн засаг даргын тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, “**********************тодорхойлолт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа, **********аймгийн ********** сум дахь сум дундын прокурорт гаргасан *****************хүсэлт /хх-ийн 27, 30, 35-55, 85 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ********************нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************ аймгийн ***********сумын **************багийн ********* дүгээр гудамжид ******** маргалдаж хохирогч ********** нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж баруун нүдний алимны нэвт гэмтэл, гэмтлийн шалтгаант болоргүйдэл, солонгон бүрхэвч, судаслаг бүрхүүл, шилэнцэрийн гадагшилт, торлогийн ховхрол, баруун нүдний хараагүйдэл, баруун гайморын хөндийн урд болон арын хананы хугарал, хамар ясны хугарал, баруун нүд, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч **************** үйлдсэн болох нь

Хохирогч ********* мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-10, 76 дугаар хуудас/, гэрч А********************г нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12, 78 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №1365 тоот: “...1. ******** биед баруун нүдний алимын нэвт гэмтэл, гэмтлийн шалтгаант болоргүйдэл, солонгон бүрхэвч, судаслаг бүрхүүл, шилэнцэрийн гадагшилт, торлогийн ховхрол, баруун нүдний хараагүйдэл, баруун гайморийн хөндий урд болон арын ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүд, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Баруун нүдний алимны нэвт гэмтэл, гэмтлийн шалтгаант болоргүйдэл, солонгон бүрхэвч, судаслаг бүрхүүл, шилэнцэрийн гадагшилт, торлогийн ховхрол, баруун нүдний хараагүйдэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувийг алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Баруун гайморийн хөндий урд болон арын ханын хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч *************нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч ****************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.             

            Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч ***********

Харин хохирогч ************** нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч ********* гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч **************нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***********овогтой ****************хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ************************ 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар *******************нь 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. ****************  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА