Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/27

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай, 146/2023/******/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19******* оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ******* баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, **** овогт ******** /РД: ********/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **** овогтой ***** /РД: ********/

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 1 сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын баг, Зүүн сөдөт гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.503 шоометр шинэс модыг хөрөөгөөр бэлтгэж, өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 тээврийн хэрэгслээр тээвэрлэж өөрийн гэртээ аваачин байгаль орчинд 831,772 төгрөгийн хохирол учруулсан, мөн гарал үүслийн гэрчилгээгүйгээр *******д худалдсан,

Шүүгдэгч ******* нь *******ийн 2022 оны 1 сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын баг, Зүүн сөдөт гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 0.503 шоометр шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна  гэв.

Шүүгдэгч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

иргэний нэхэмжлэгч *** мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 1******* хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер шинжээч **** 2022 оны 0******* сарын 15-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 0******* сарын 24-ний өдрийн *** дугаартай албан бичиг /хх-ийн 45 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1- хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-25 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 26-3******* хуудас/ зэрэг болно.

                                           Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч **** нь 2022 оны 1 сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын баг, Зүүн сөдөт гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.503 шоометр шинэс модыг хөрөөгөөр бэлтгэж, өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 831,772 төгрөгийн хохирол учруулсан, мөн гарал үүслийн гэрчилгээгүйгээр **** худалдсан,

Шүүгдэгч **** нь **** 2022 оны 1 сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын баг, Зүүн сөдөт гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 0.503 шоометр шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Надаас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй харин орчны бүс нутагт ордог. Байгаль орчинд хохиролыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна учирсан хохирлын үнэлгээнд дурдсан мөнгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 12-1******* хуудас/,

гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2019 оноос хойш хувиараа гэрийн мод янзалдаг. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ байж байтал **** гэх хүн ирээд 2 гэрийн унины бэлдэц засварлуулж хийлгүүлье гээд цэнхэр өнгийн портер маркийн машинд ачаад ирсэн тэгэхээр цуулж бэлдсэн унины модыг нь модоор юм хийхдээ ашигладаг илүү гэрийнхээ зүүн хатавчинд хураасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42-4******* хуудас/,

Өвөрхангай  аймгийн Сум дундын ойн ангийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай: ...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 169 ширхэг босоо мод байна. Дээрх 169 ширхэг гэрийн унины бэлдэц нь: 1,3смх3смх2,37 харьцаатай 83 ширхэг унины бэлдэцийн эзэлхүүнийг тооцоход: (0.03x0.03x2.37метр)х83 ширхэг=0.177м3' 2.4смх4смх2.37метрийн харьцаатай 86 ширхэг бэлдэцийн эзэлхүүнийг тооцоход: (0.04x0.04x2.37 метр)х86 ширхэг=0.326 м3. ...Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан хохирлын үнэлгээ 831.772 төгрөг... гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн **** дугаартай: ...ойд учруулсан хохиролын экологи эдийн засгийн үнэлгээ болох 831,772 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 2,495,316 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэв... гэсэн акт /хх-ийн 21дүгээр хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай: ...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын багийн ...солбилцол бүхий Зүүн Сөдөтийн Шавар гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй байна... гэх албан тоот /хх-ийн 90 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн *** дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 0 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 533,973 төгрөгөөр үнэлэв...” гэсэн Мустанг 5 загварын мотоциклийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 59-60, 80-81 дүгээр хуудас/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

цуулбар унины бэлдэцэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-7 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч **** зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн, худалдсан, шүүгдэгч **** зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдох бөгөөд шүүгдэгч ****н зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн, худалдсан үйлдэл, шүүгдэгч *****н зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсч үйлдэж хохирол, хор уршигт хүргэсэн нь шалтгаант холбоотой байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ****г зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, шүүгдэгч *****г зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй.

Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэв.

Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн байна.

Иймд шүүгдэгч *****н ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэсэн, худалдсан мод нь түлшний мод биш, хэрэглээний зориулалтын мод болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ****г зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, унины бэлдэц бэлтгэн худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ****г гарал үүслийн гэрчилгээгүйгээр модон материалыг худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. 

            Ойн санд учруулсан хохирол болох 0.503 шоо метр нойтон шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 831,772  төгрөг /хх-ийн 16-17 дугаар хуудас/ байх ба улсын байцаагчийн актаар ойн санд учруулсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрт 2,495,316 төгрөгийн ногдуулсан байна /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нар байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 2,495,316 төгрөгийг 100900013040 дансанд тушаасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                                      Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч **** шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хохирлын хир хэмжээ, нөхөн төлбөр төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  **** овогтой *****д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч **** овогтой *****д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаанд хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******н эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК 533,973 төгрөгөөр /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ үнэлжээ.

Гэмт хэрэг үйлдэж олсон, ойн санд учруулсан хохирол болох 169 ширхэг унины бэлдэцийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл саатуулах байрны жижүүр ********т хариуцуулж битүүмжилсэн байна /хх-ийн -5******* хуудас/,

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,  2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж зохицуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 169 ширхэг унины модны бэлдэцийг хурааж, 533,973 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч ******* байх тул тээврийн хэрэгслийн хурааж тус тус худалдан борлуулж үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бариултай, ягаан өнгийн их биетэй, цэнхэр өнгийн татуургатай цахилгаан хөрөө 1 ширхэгийг устгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 2 зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36. зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогтой *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч **** овогтой ********г гарал үүслийн гэрчилгээгүйгээр модон материалыг худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овогтой *********г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч ****** овогтой ********г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 5 дахь хэсэг,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 3 /гурван/ сарын хугацаанд шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 169 ширхэг унины модны бэлдэцийг хурааж худалдан борлуулж орлогыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 533,973 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг хурааж, тус тус худалдан борлуулж үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бариултай, ягаан өнгийн их биетэй, цэнхэр өнгийн татуургатай цахилгаан хөрөө нэг ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

           

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА