Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөр нь шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023/***/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19*** оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ****** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шуухийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, **** овогт ******* /РД:********/,

                                      Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ****** тоотод *****тай маргалдаж улмаар эмээлийн дөрөөгөөр толгой хэсэгт нь нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч ******н шүүх хуралдаанд өгсөн: ...Би найз ***** хамт *****д очсон. *****г бол сайн танихгүй. Архи уусан үедээ ***** муудалцаад найзыгаа цохьсон байна лээ. Гэм буруугаа хүлээж байна. Би *****с уучлалт гуйсан. Би мөнгө муутай байнаа хохиролд мал өгье гэж хэлсэн боловч авахгүй гэсэн. Би хохирол төлнө... гэв.

Хохирогч ****** шүүх хуралдаанд өгсөн: ...Тухайн өдөр би ажлаасаа буугаад гэртээ хоёр хүүхдээ хараад байж байтал манайд 4-5 цагийн үед ******, ******** нар ирсэн. ***** манай эхнэрт нэг шил архи захисан. Манай эхнэр нэг шил архи авчирч өгөөд бид гурав хувааж уусан. Бид нар манай гэрээс гараад ***** найз дээр очиж нэг шил архи уусан. Бид нар буцаж манай гэрт ирээд архи ууж байгаад ****** бид хоёр маргалдсан. Би тухайн үед цохиулсан талаараа мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн эмнэлэг дээр ирчихсэн боолт хийлгэсэн. Би толгой доо 4 оёо тавиулсан. Намайг томографит үзүүлээрэй гэж эмч хэлсэн. Би үзүүлж чадаагүй л байгаа... гэв.

Хохирогч *******н мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч *****н мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч ******н мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч *******н мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч цолтой ****** 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ***** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогч *****н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 34-36 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, эд мөрийн баримт зэрэг болно.

                                            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ****** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ***** тоотод ***** маргалдаж улмаар эмээлийн дөрөөгөөр толгой хэсэгт нь нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан,

Хохирогч *****н шүүх хуралдаанд мэдүүлсэн: ...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өглөөний 09 цаг 30 минутын орчимд ажлаасаа буугаад гэртээ хоёр хүүхдээ хараад байж байсан. Манай эхнэр ***** нь Хархорин сумын 1 дүгээр сургуульд ***** ажилтай тул 12 цагийн үед ажилдаа явсан. Тэр өдөр 15 цагийн орчимд манайд ****, **** хоёр морьтой сундалдаад ирсэн. Манай эхнэр рүү найз **** залгаж хөдөө гэрт хүргээд өгөөч гэж хэлж байсан. Бид 3 манай эхнэр **** 1 шил архи захисан байсан. 17 цагийн үед эхнэр маань нэг шил “Хараа” нэртэй 0,75 л архи авч ирсэн. Бид 3 архи хувааж уугаад байж байтал **** унтаад өгсөн. **** бид 2 ойр зуурын юм ярьж сууж байгаад маргалдаад гадаа гарч барилцаж авсан. Тэр үед **** явах гээд морио эмээллэх гээд эмээл нь манай гэрт байсныг авч гараад морио эмээллэх гэж байгаад эмээлийн дөрөөгөөр миний толгой хэсэгт нэг удаа цохьсон. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Хохиролдоо мал аваач гэсэн би мал авахгүй, хохирлоо авна гэж л хэлсэн. Би хохиролд 400000-500000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Гомдолгүй... гэв.

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хархорин сумын Эрүүл мэндийн төв яаралтай түргэн тусламжийн төвд жижүүртэй хонож байх хугацаанд 22 цагийн үед тархиндаа хүнд гэмтэлтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн ирж үзүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Амнаас нь маш их хэмжээний ихүүн үнэр үнэртэж байсан. Толгойн зулай хэсэгт ил харагдах гэмтэл шархтай, шархнаас цус гарсан байна... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...**** гэх хүн гэр дотор манай нөхөр **** цээж хэсэгт нэг удаа гараараа цохихоор нь би салгаад **** гэрээс гаргасан. Гэтэл **** би эмээлээ авна гээд эмээлээ аваад гарсан. Намайг бага хүүгээ хувцасыг нь өмсгөж байхад манай нөхөр **** араас нь гарч байсан. Би удалгүй араас нь гарахад **** гэх хүн ******* толгой тус газар нь эмээлийн дөрөөгөөр цохиод явчихлаа гээд ****** толгойноос их хэмжээгээр цус гарч байсан. Тухайн үед **** хажууд манай том хүү ***** уйлаад зогсож байсан. Тэгээд би ажлынхаа газрын ахыг дуудаад эмнэлэг орж үзүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би яг он сар өдрийг нь мэдэхгүй. Ямар ч байсан орой 4-5 цаг болж байсан. Манай аав дүү бид хоёрыг хараад гэртээ байсан. Манай гэрт **** ах, *** ах хоёр ирсэн. **** ах намайг хөдөө хүргээд өг гэж ааваас гуйгаад байсан. **** ах, **** ах, аав, манай дүү бид нар ээжийг ажлаас нь очиж авсан. Хөдөө явах гэж байхад **** ах өлсөөд байна гэж хэлээд ээжээр хоол хийлгүүлж идсэн. Удалгүй хөдөө явах гэж байсан чинь **** ах найз руугаа ярьсан. Тэгээд аав **** ах, **** ах нар гудамжинд архи ууж байсан. **** ах манайд орж ирээд унтаад өгсөн. Тэгсэн чинь *** ах аавыг ганц юм ууя гэж хэлсэн. Аав **** ах хоёр маргалдаад байсан. Тэгээд гэрээс гараад явсан. Намайг аавынхаа араас гар гэсэн. *** ах эмээл аваад өгөөч гэж хэлэхэд ээж тэр эмээлийг нь авч өгсөн. Тэгсэн чинь **** ах эмээлээ авсан хойноо аавын толгой руу эмээлийнхээ дөрөөгөөр цохиод авсан. Би тэр үед хажууд нь шээж байсан. Тэгсэн чинь ээж *** гэх хүнийг хашаанаасаа хөөж гаргасан юм. Уугий ах аавыг “газар дээр чинь тэгшлээд хаячих уу” гэж хэлээд морио унаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч цолтой ****** 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “...1. Үзүүлэгч ***** биед толгойн орой зулай хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогч **** биед үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/

эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** овгийн *******г хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлнө гэв.

Шүүгдэгч ****** нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ******* тоотод ***** маргалдаж улмаар эмээлийн дөрөөгөөр толгой хэсэгт нь нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч ***** мэдүүлэг, гэрч ***** мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч ***** мэдүүлэг, гэрч ***** мэдүүлэг, шинжээч эмчийн *** дугаартай дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн шууд санаатай нийгэмд аюултай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хор уршигтай үр дагавар илэрч байх бөгөөд гэмт үйлдэл ба гэмт үр дагаварын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

                                                          Хохирлын хувьд:

Хохирогч ******* шүүх хуралдаанд би аймаг явж шинжээчийн дүгнэлт гаргуулсан мөн толгойдоо оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн зардал 400000-500000 төгрөг болсон нэхэмжилнэ гэж мэдүүлсэн.

Шүүх хуралдаанд эмчилгээний зардалтай холбоотой баримтаа гаргаж ирүүлээгүй тул эдгээр баримтаа болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Хохирогч нотлох баримт гаргаж ирүүлээгүй тул шүүх хохирлыг тооцох боломжгүй учраас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                                     Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид Эрүүгийн хуульд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ялын санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэв.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн *******г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

                                                Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хохирогч ***** хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор хүрэн өнгийн жижиг 1 ширхэг дөрөөг устгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ********* 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хохирогч ***** хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор хүрэн өнгийн жижиг 1 ширхэг дөрөөг устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА